17.11.17

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (4)

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (4)

  Та нар Библийн дотоод түүх болон туурвилыг мэдэх ёстой. Энэхүү мэдлэгийг Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс эзэмшдэггүй. Тэд мэдэхгүй. Тэдэнд эдгээр хэрэг явдлуудын мөн чанарыг тайлбарла, тэд Библийн талаар чамтай номчирхохгүй. Тэд зөгнөгдсөн зүйлийг тасралтгүй нягтлан шалгадаг: Энэ мэдэгдэл тохиолдсон уу? Тэр мэдэгдэл тохиолдсон уу? Тэд сайн мэдээг хүлээн зөвшөөрч байгаа нь Библитэй уялдаатай байдаг; тэд Библийн дагуу сайн мэдээг номлодог. Тэд Бурханд итгэхийн тулд Библийн үгсэд итгэж найддаг; Библигүйгээр тэд Бурханд итгэхгүй. Библийг ингэж нягтлан шалгах нь тэдний амьдардаг байдал. Тэд дахин нэгэнтээ Библийг нягтлан шалгаж, чамаас тайлбар хүсэх үед чи ийнхүү хэлж болно: “Эхлээд мэдэгдэл бүрийг магадлахгүй байцгаая. Харин оронд нь Ариун Сүнс хэрхэн ажилладгийг харцгаая. Бидний алхаж буй зам Ариун Сүнсний ажилтай нийцэж байгаа эсэхийг мэдэхийн тулд үнэнтэй харьцуулж, тийм зам зөв эсэхийг шалгахын тулд Ариун Сүнсний ажлыг ашиглацгаая. Энэ хэллэг эсвэл тэр хэллэг биелсэн эсэхийн тухайд гэвэл хүмүүс бид хөндлөнгөөс оролцох ёсгүй. Харин бидний хувьд Ариун Сүнсний ажлыг болон Бурханы одоо хийж байгаа хамгийн сүүлийн үеийн ажлын талаар ярьсан нь дээр. Библи эш үзүүлэгчдээр хэлэгдсэн Бурханы үгс болон тухайн үед Бурханы ашиглаж байсан хүмүүсээр бичигдсэн үгсээс бүрддэг; зөвхөн Бурхан Өөрөө л тэдгээр үгсийг тайлбарлаж чадна, зөвхөн Ариун Сүнс л тэдгээр үгсийн утга учрыг мэдэгдэж чадна, зөвхөн Бурхан Өөрөө л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна. Чи Бурхан биш, би ч бас биш болохоор хэн Бурханы үгийг хүссэнээрээ тайлбарлаж зүрхлэх юм бэ? Чи тэдгээр үгсийг тайлбарлаж зүрхлэх үү? Эш үзүүлэгч Иеремиа, Иохан, Елиа энд байсан ч гэсэн тэд тэгж зүрхлэхгүй, учир нь тэд бол Хурга биш билээ. Гагцхүү Хурга л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадах ба өөр хэн ч Түүний үгийг тайлбарлаж чадахгүй. Би Бурханы үгийг тайлбарлах нь байтугай, Бурханы нэрийг буруугаар ашиглаж зүрхлэхгүй. Би Бурханд дуулгавартай байдаг нэгэн л байж чадна. Чи Бурхан юм уу? Бурханы бүтээлүүдийн нэг нь ч хуйлмал номыг нээж эсвэл тэдгээр үгсийг тайлбарлаж зүрхлэхгүй ба иймд би ч гэсэн тайлбарлаж зүрхлэхгүй. Чи тайлбарлахаар оролдоогүй нь дээр. Бидний хэн ч тайлбарлаж болохгүй. Ариун Сүнсний ажлын талаар ярилцацгаая; энэ нь л хүний хийж чадах зүйл. Би Ехова болон Есүсийн ажлыг бага зэрэг мэддэг боловч тийм ажлыг биечлэн туулаагүй болохоор би энэ талаар зөвхөн бага зэрэг л ярьж чадна. Тухайн үеийн Исаиа эсвэл Есүсийн хэлсэн үгний утгын тухайд гэвэл Би ямар ч тайлбар хийхгүй. Би Библийг судалдаггүй; харин оронд нь би Бурханы өнөөгийн ажлыг дагадаг. Чи үнэндээ Библийг бяцхан хуйлмал ном мэт үздэг боловч үүнийг зөвхөн Хурга нээж чадна гэдэг нь үнэн биш гэж үү? Хурганаас гадна өөр хэн тэгж чадах юм бэ? Чи бол Хурга биш ба тэр ч бүү хэл би бол Бурхан Өөрөө гэж би хэлж зүрхлэхгүй, иймээс Библийг судлан шинжилж эсвэл нягтлан шалгахгүй байцгаая. Ариун Сүнсний хийсэн ажлыг буюу Бурханы Өөрийн хийсэн өнөөгийн ажлыг хэлэлцсэн нь дээр. Бурханы ажлын зарчмууд болон мөн чанарыг хараад, дараа нь өнөөдөр бидний алхаж буй зам зөв, зүйтэй эсэхийг мэдэхийн тулд тэдгээртэй харьцуулан үзэцгээе. Үүнийг стандарт болгон жигдэрцгээе.” Хэрвээ та нар ялангуяа шашны ертөнцийн хүмүүст сайн мэдээг номловол, Библийг ойлгож, үүний дотоод түүхүүдийг эзэмшсэн байх ёстой, эс бөгөөс чи сайн мэдээг номлож чадахгүй. Ерөнхий дүр зургийг ойлгож авмагцаа чи Библийн үхмэл үгсийг бүү нягтлан шалга, зөвхөн Бурханы ажил болон амийн үнэний талаар ярьж бай, тэгвэл чи үнэн сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүсийг олж авч чадах болно.

  Та нар Еховагийн ажлыг, Түүний тогтоосон хуулиудыг болон хүний амьдралыг залж чиглүүлдэг Түүний зарчмуудыг, Хуулийн эрин үед Түүний хийсэн ажлын агуулгыг, хуулийг тогтоосон Түүний зорилгыг, Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлын ач холбогдлыг болон сүүлчийн энэ үе шатанд Бурханы хийж байгаа ажлыг ойлгох ёстой. Эхний үе шат нь Хуулийн эрин үеийн ажил, хоёр дахь үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажил бөгөөд гурав дахь үе шат нь эцсийн өдрүүдийн ажил юм. Та нар Бурханы ажлын эдгээр үе шатуудыг ойлгох ёстой. Эхнээсээ дуустлаа нийт гурван үе шат байдаг. Ажлын үе шат болгоны мөн чанар юу вэ? Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажилд хэдэн үе шат хэрэгжсэн бэ? Үе шат бүр хэрхэн гүйцэтгэгдсэн ба яагаад нэг бүр нь өөрсдийнхөө арга замаар хийгдсэн бэ? Эдгээр нь бүгд шийдвэрлэх чухал асуултууд билээ. Үе шат болгоны ажил нь бэлгэдэл юм. Ехова ямар ажил гүйцэтгэсэн бэ? Яагаад Тэр ингэж хийсэн бэ? Яагаад Тэр Ехова гэж нэрлэгдсэн бэ? Есүс Нигүүлслийн эрин үед ямар ажил гүйцэтгэсэн ба Тэр хэрхэн ингэж хийсэн бэ? Бурханы зан чанарын ямар талууд нь ажлын үе шат бүрээр болон эрин үе бүрээр төлөөгдсөн бэ? Түүний зан чанарын ямар талууд нь Хуулийн эрин үед гарч ирсэн бэ? Мөн Нигүүлслийн эрин үед? Тэгээд бас эцсийн эрин үед? Эдгээр бодитой асуултууд нь та нарын ойлгох ёстой зүйлс юм. Бурханы бүх зан чанар нь зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүслийн эрин үед илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед илчлэгдээгүй, эдгээр эцсийн өдрүүдэд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд хийх ажлууд нь шүүлт, уур хилэн болон гэсгээлт билээ. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ерөнхий ажлыг авч үзвэл түүнийг хэн ч төсөөлж, ойлгож чадахгүй. Ийм үзэгдлүүд үргэлж нууцлаг хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү тоо; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэ ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлүүдээс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс хойших хамгийн агуу нууц бөгөөд хуучны ямар ч эш үзүүлэгч үүнийг ойлгох чадвартай байгаагүй, учир нь энэ нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагдсан бөгөөд өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож, үүнийг бүрэн хүлээн авах чадвартай байвал тэдгээр шашны хүмүүс бүгд энэ нууцаар байлдан дагуулагдах болно. Зөвхөн энэ нь л, хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч мөн түүний хувьд хамгийн тодорхой бус байсан хамгийн агуу үзэгдэл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар Есүсийн хийсэн ажлыг, мөн Еховагийн хийсэн ажлыг ч мэдээгүй. Ехова яагаад хуулиудыг тогтоосныг, яагаад Тэр хуулиудыг мөрдөхийг хүмүүсээс гуйсныг эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй ба тэр ч бүү хэл Израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг ч хүмүүс ойлгоогүй. Өнөөдрийг хүртэл эдгээр хэрэг явдлууд илчлэгдээгүй юм.

  Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: "Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой." Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы авралыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм. Одоо та нар эцсийн эрин үе дэх Бурханы ажлыг туулсан, тэгвэл Бурханы зан чанар юу вэ? Бурхан бол зөвхөн үг хэлдэг Бурхан гэж чи хэлж зүрхлэх үү? Чи ийм дүгнэлт хийж зүрхлэхгүй. Бурхан бол нууцуудыг тайлдаг Бурхан, Бурхан бол Хурга бөгөөд долоон лацыг эвдэлдэг Нэгэн гэж зарим хүмүүс хэлдэг. Хэн ч ийм дүгнэлт гаргаж зүрхлэхгүй. Мөн Бурхан бол махбод болсон бие гэж хэлдэг зарим хүмүүс байдаг. Энэ нь мөн л зөв биш. Зарим хүмүүс, бие махбодтой болсон Бурхан зөвхөн үг хэлдэг бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй гэж хэлдэг. Тэр ч байтугай чи ийм байдлаар ярьж зүрхлэхгүй, учир нь Есүс бие махбод болж, тэмдэг гайхамшиг үзүүлсэн, иймээс чи Бурханыг хөнгөхнөөр тодорхойлж зүрхэлдэггүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирж байна. Зөвхөн энэ бүх ажлыг хүмүүст илчилж, тэдний дунд гүйцэтгэснээр тэд Түүний бүх зан чанарыг болон Түүнд байгаа зүйлс, Түүний оршихуйг мэдэх болно. Энэ шатны ажлыг бүрэн дуусгасны дараа хүний ойлгоогүй байсан бүх нууцыг илчлэх ёстой ба өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэнийг ойлгомжтой болгож, хүн төрөлхтөнд тэдний ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлж өгөх ёстой. Эдгээр нь энэ үе шатанд хийх бүх ажил юм. Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам нь бас цовдлолын зам, зовлонгийн зам боловч хүний өнөөдөр хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүнийхээс асар өөр юм. Өнөөдөр хүнд тавьж байгаа асуулт нь өнгөрсөн болон бүр Хуулийн эрин үед байсан асуултаас өөр юм. Ажлыг Израильд хийх үед хуулийн дор байгаа хүнээс юуг асуусан бэ? Тэднээс Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөхөөс илүүг асуугаагүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллахгүй эсвэл Еховагийн хуулийг зөрчихгүй. Гэвч одоо ийм биш юм. Амралтын өдөр хүмүүс энгийнээр ажиллаж, цугларч, мөргөдөг ба үүнд ямар нэг хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үед байгаа хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй тэднээс мацаг барих, талх хугалах, дарс уух, толгойгоо бүтээх болон хөлөө угаахыг хүссэн. Одоо эдгээр дүрмүүд цуцлагдсан ба хүнд тавих шаардлагууд илүү агуу болсон. Учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт илүү өндөр болсон. Өнгөрсөн үед Есүс хүн дээр гараа тавьж, залбирдаг байсан бол одоо бүх зүйлийг хэлчихсэн байхад гараа тавих хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь Тэрээр хүн дээр гараар тавихдаа адислах, эдгээх зорилготой байсан. Тэр үед Ариун Сүнс ийм байдлаар ажилладаг байсан боловч одоо тийм биш. Одоо Ариун Сүнс Өөрийн ажилдаа үр дүнд хүрэхийн тулд үгсийг ашигладаг. Тэрээр Өөрийн үгсээ та нарт ойлгомжтой болгосон ба та нар зөвхөн тэднийг амьдралд хэрэглэх хэрэгтэй. Түүний үгс нь Түүний хүсэл ба Түүний хийх ажлыг харуулдаг. Түүний үгсийг ашиглан чи Түүний хүслийг болон Тэр чамаас юунд хүрэхийг хүсэж байгааг ойлгож болно. Чи гар тавихыг хүлээлгүйгээр Түүний үгсийг практикт шууд хэрэгжүүлээрэй. Зарим хүн ингэж хэлж болох юм, "Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавиач. Би Таны адислалыг хүртэж, Тантай нэгдмээр байна." Эдгээр нь бүгд хуучирсан дадлууд ба одоо хориотой болсон, учир нь эрин үе солигдсон. Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

  Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

  Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. Бурхан Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүслийн эрин үед аврах ажлаа эхлүүлсэн. Эцсийн өдөр болохоос өмнө Бурхан хүн төрөлхтний тэрслүү чанарын эсрэг шүүлт болон гэсгээлтийн ажлаараа бүрэн ариусгаснаар Бурхан Өөрийн авралын ажлаа төгсгөөд амар амгаланд орох юм. Иймд ажлын гурван үе шатны үед Бурхан зөвхөн хоёр удаа л хүмүүсийн дунд Өөрөө ажлаа явуулахын тулд махан бие болсон. Учир нь эдгээр ажлын гурван үе шатны нэг нь хүмүүсийг амьдралд нь удирдах байсан бол нөгөө хоёр нь авралын ажил байсан. Бурхан зөвхөн махан бие болсон үедээ л хүмүүсийн хажууд амьдарч, энэ ертөнцийн зовлонг мэдэрч, энгийн махан биед амьдардаг. Зөвхөн ийм аргаар л Тэрээр Өөрийн бүтээл болох хүнд хэрэгжүүлж болох хэрэгтэй үгсээр хангадаг. Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно. Ингэсний дараа Бурханы махан бие дэх ажил бүрмөсөн дуусах болно. Хоёр дахь удаагаа махан бие болсныхоо дараа Тэрээр дахиж Өөрийн ажлаа хийхийн тулд махан бие болохгүй. Учир нь Түүний удирдлага бүхлээрээ төгссөн байх болно. Эцсийн өдрүүдэд Түүний махан бие Өөрийн сонгосон хүмүүсээ бүгдийг нь олж авах ба бүх хүмүүсийг эцсийн өдөр төрлөөр нь хуваах болно. Тэрээр авралын ажлаа хийхээ болих ба махан бие болж ямар нэг ажил хийхээ ч болино. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. Тухайлбал хүмүүс Моабаас үүссэн гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрж хайхаа больж, бүрэн идэвхгүй болдог. Тэд Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Чи гэсгээлтэнд өртөөгүй байх үед чиний гар бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөгддөг. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирдаг: Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотны хүн бай! Сатанд захирагдахын оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан луугийн эсрэг бос! Агуу улаан лууг эрх мэдлээс нь бүрмөсөн салга! Бурханаар өөрсдийгөө бүрэн дүүрэн болгуул! Та нарын хашхираан бусад бүх зүйлээс чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Дараа нь тэдний хашхираан намжсан ба тэд шийдэмгий байхаа больсон. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвтэрдэг ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн байдаг. Хүн өөрийнхөө нүглийг мэдэх нь маш амаргүй хэрэг. Хүн өөрийнхөө дотор гүнзгий суусан угийн чанарыг таних чадваргүй. Зөвхөн үгээр шүүх замаар ийм үр дүнд хүрч болно. Зөвхөн ийм аргаар л хүн байгаа байдлаасаа аажмаар өөрчлөгдөж чадна. Өөрийнх нь анхдагч завхарсан зан чанарын талаарх ойлголт хүнд байдаггүй учраас хүн өмнө нь ингэж хашхирсан. Энэ нь хүний доторх бузар заваан байдал юм. Тийм удаан хугацааны шүүлт болон гэсгээлтийн туршид хүн түгшүүртэй орчинд амьдарсан. Энэ бүхэн нь үгээр дамжуулан хийгдээгүй гэж үү? Чи ч бас үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаас өмнө маш чанга дуугаар хашхираагүй гэж үү? Хаанчлалд ор! Энэ нэрийг хүлээн зөвшөөрсөн бүхэн хаанчлалд орох болно! Бүгд Бурханд оролцох болно! Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед чи хашхирахаа больсон. Эхэндээ бүгд “Бурхан минь! Та намайг хаана ч тавьсан, би Таны жолоодлогод захирагдах болно” гэж хашхирсан. “Хэн Миний Паул байх вэ?” хэмээх Бурханы үгийг уншаад хүн “би бэлэн!” гэсэн. Дараа нь тэр “Тэгвэл Иовын итгэлийн тухайд ямар вэ?” хэмээх үгийг харсан. Иймээс тэр, “Би Иовын итгэлийг олж авахад бэлэн байна. Бурхан минь, намайг шалгаач!” гэсэн. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед тэр нэн даруй унаж, дахин зогсож бараг чадаагүй. Түүний дараа хүний зүрх сэтгэл дэх бузар заваан зүйлс аажмаар багассан. Энэ нь үгээр дамжин хийгдээгүй гэж үү? Иймээс өнөө үед та нарын туулсан зүйл бол үгээр дамжуулан хүрсэн үр дүн бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлэн Есүсийн хүрсэн зүйлээс ч илүү агуу юм. Чиний харж буй Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлол болон өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар дамжуулан харагддаг биш харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан илүү их харагддаг. Зөвхөн тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах нь Бурханы эрх мэдэл, хүч чадал биш харин үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг төлөөлж, Түүний төгс хүчит байдлыг илүү сайн илчилж чадна.

  Хүний өнөөдөр хүрсэн бүхэн – хүний сүнсний өндөр, мэдлэг, хайр, үнэнч байдал, дуулгавартай байдал болон тэдний үзэл бодол нь үгээр шүүлт хийсний үр дүнд олдсон юм. Энэ нь чи үнэнч байж, энэ өдрийг үгээр дамжуулан амжилттай болтол зогсож чадна гэсэн үг. Одоо хүн махан бие болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын юм гэж харж байна. Хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг ба тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Иймд олонх нь хүлээн зөвшөөрдөг. Зарим нь төрснөөсөө хойш өөр хэнд ч дуулгавартай байгаагүй боловч Бурханы өнөөдрийн үгсийг хараад өөрсдөө ч мэдэлгүйгээр бүрэн дуулгавартай болдог. Тэд нарийн судлах эсвэл өөр юм хэлэхийг зориглодоггүй. Тэд бүгд үгэнд болон үгээр хийх шүүлтэнд бууж өгсөн байдаг. Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг. Түүний махан бие нь энгийн хүн чанарын гадна тал нь боловч энэ нь Түүний үг нь хүнд Түүний бүрэн эрх мэдлийг, Тэр Бурхан Өөрөө болохыг, Түүний үгс нь Бурханы Өөрийн илэрхийлэл болохыг харуулж чадсаны үр дүн юм. Энэ нь бүх хүнд Түүнийг Бурхан Өөрөө юм гэдгийг, махан бие болсон Бурхан гэдгийг, Түүний эсрэг хэн ч гэм бурууг хийж чадахгүй гэдгийг харуулдаг. Түүний үгэн шүүлтийг хэн ч давж чадахгүй ба ямар ч харанхуй хүчин Түүний эрх мэдлийг давж гарч чадахгүй. Тэр бол Үг махбод болсон учраас Түүнд, Түүний эрх мэдэл болон Түүний үгийн шүүлтэнд хүн бүрэн захирагддаг. Түүний махбод болсон биений авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ. Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг. Иймд энэ ажлыг бие махбодоор дамжуулан хийхгүй юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй ба нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй. Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг золин аврах боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр үе шатуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.

  Ажлын энэ эцсийн үе шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун Сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын үе шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Чиний мэдэж байгаа Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Чиний хуучин үзлийн тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг чинь мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү? Өмнөх шатанд Есүс тэмдэг болон гайхамшгаар ажиллаж байсан бол одоогийн шатанд ийм биш. Тэр яагаад ингэж ажиллахаа болисон талаарх ойлголт ч чамд үгээр ирсэн бус уу? Иймд энэ шатанд хэлэгдсэн үгс нь өнгөрсөн дэх элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гарсан юм. Бүр эш үзүүлэгчдийн хийсэн зөгнөлүүд нь ч ийм үр дүнд хүрээгүй. Эш үзүүлэгчид нь зөвхөн зөгнөлийн тухай буюу ирээдүйд юу болох талаар ярьж байсан ба тэр үед Бурханы хийж байсан ажлын талаар яриагүй. Тэд хүнийг амьдралд нь удирдах талаар, хүнд үнэнийг бэлэглэх талаар эсвэл хүнд нууцыг илчлэх талаар яриагүй ба хүнд амь бэлэглэх талаар бол бүр ч яриагүй билээ. Энэ үе шатанд хэлэгдсэн үгэнд зөгнөл болон үнэн байсан боловч голчлон тэр хүнд амь бэлэглэхэд үйлчилж байсан. Одоогийн үгс нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдээс өөр. Энэ үе шат нь зөгнөлд зориулагдаагүй харин хүмүүсийн амьд зориулагдсан ба хүний амь зан чанарыг өөрчлөхөд зориулагдсан юм. Эхний шат нь Еховагийн хүмүүст дэлхий дээр Бурханд мөргөх зам тавих ажил байсан. Энэ нь дэлхий дээрх ажлын эх үүсвэрийг олох ажлын эхлэл байсан юм. Тэр үед Ехова Израильчуудыг Амралтын өдрийг баримтлахад, эцэг эхээ хүндэтгэхэд болон бусадтайгаа амар амгалан амьдрахад сургасан. Учир нь тэр үеийн хүмүүс хүн гэж юу болохыг, газар дээр яаж амьдрахыг мэддэггүй байсан тул Тэрээр эхний шатанд хүмүүсийг амьдралд нь хөтлөх ажлыг хийх шаардлагатай болсон. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь өмнө нь хүн төрөлхтөнд мэдэгдээгүй, тэдэнд байгаагүй зүйл байсан. Тэр үед олон эш үзүүлэгчид бүгд Еховагийн удирдлага дор гарч ирж зөгнөл ярьж байсан. Энэ бол зүгээр л ажлын хэсэг байсан. Эхний шатанд Бурхан махан бие болоогүй ба иймд Тэрээр бүх улс, ард түмэнд эш үзүүлэгчдээр дамжуулан ярьж байсан. Есүс тэр үед ажлаа хийж байхдаа одоогийнх шиг байдлаар ярьж байгаагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажил нь өмнө нь ямар ч эринд, ямар ч үед хийгдэж байгаагүй юм. Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл ярьсан боловч тэдгээр зөгнөлүүд нь одоогийн хэлж байгаа үгсээс бүхлээрээ өөр байсан. Тэдний хэлсэн зүйл нь зөгнөл байсан ба одоогийн үгс бол тийм биш. Хэрэв Би саяын ярьсан бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгох уу? Хэрэв Би ирээдүй дэх зүйлсийн талаар, Намайг явсны дараах зүйлийн талаар яривал та нар яаж ойлгох юм бэ? Есүсийн үед болон Хуулийн эрин үед үгээр хэзээ ч ажил хийдэггүй байсан. Магадгүй зарим нь ингэж хэлж болно: "Ехова ажлаа хийж байх үедээ үг хэлдэггүй байсан гэж үү? Өвчин эдгээх, чөтгөрийг хөөх болон тэмдэг, гайхамшгийг бүтээх ажлуудаа хийж байхдаа Есүс үг хэлдэггүй байсан гэж үү?" Үгийг яаж хэлэхэд ялгаа байдаг. Еховагийн хэлсэн үгсийн агуулга нь юу байсан бэ? Тэрээр газар дээрх хүмүүсийг амьдралд нь удирддаг байсан ба энэ нь амийн сүнслэг талтай холбоогүй. Яагаад Еховагийн хэлсэн үг бүх газар зарлагдсан гэж хэлсэн байдаг вэ? "Зарлагдсан" гэдэг нь тодорхой тайлбар, шууд заавар өгөгдсөн гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй. Харин Тэрээр зүгээр л хүний гарыг аваад Түүнийг яаж хүндэтгэхийг заасан. Ямар ч ёгт үлгэр байгаагүй. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцах, сахилгажуулах биш, мөн шүүлт, гэсгээлт явуулахтай холбоогүй байсан. Энэ нь хөтлөх ажил байсан. Ехова Мосегоос Өөрийн ард түмэндээ цөлөөс манна цуглуул гэж хэлэхийг хүссэн. Өглөө бүр нар гарахаас өмнө тэд тэр өдрөө идэхэд хангалттай хэмжээний маннаг түүдэг байсан. Хөгцөрдөг учраас маннаг дараагийн өдөр болтол хадгалж болдоггүй байсан. Тэр хүмүүст өөрсдийн угийн чанарыг илчлээгүй, хүнийг заагаагүй ба Тэрээр тэдний санаа бодлыг илчлээгүй. Тэр хүмүүсийг өөрчлөөгүй боловч амьдрал дээр нь удирдсан. Тэр үед хүмүүс яг л хүүхэд шиг байсан. Хүн юу ч ойлгодоггүй бөгөөд үндсэн механик хөдөлгөөнүүдийг л хийж чаддаг байсан. Иймд Ехова зөвхөн хүмүүсийг удирдах хуулиудыг гаргасан. Хэрэв чи үнэн зүрхтэйгээр өнөөдрийн хийгдэж буй ажлын талаар мэдлэг олж авахаар хайж, бүрэн итгэхийг хүсэж байгаа бүхэнд сайн мэдээг тараахыг хүсэж байгаа бол чи эрин үе бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар болон ач холбогдлыг нь мэдэж байх ёстой. Чиний нөхөрлөлийг сонсоод тэд Еховагийн болон Есүсийн ажлыг мөн дээр нь өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажлыг, эринүүдэд хийгдсэн ажлуудын холбоо болон ялгааг ойлгосноор сонссоныхоо дараа тэд эдгээр гурван үе шат нь бие биетэйгээ зөрчилдөхгүй байгааг харах болно. Яг үнэндээ бүгдийг нэгэн Сүнс л хийсэн. Хэдийгээр Тэд өөр өөр эринд өөр ажлуудыг хийж, хоорондоо төсгүй үгсийг хэлж байсан боловч зарчмын хувьд Тэдний ажил нь нэгэн ижил зүйл байсан. Эдгээр нь бүх хүмүүсийн ойлгох хэрэгтэй хамгийн агуу үзэгдэл юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос 

  Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment