15.11.17

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (2)

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (2)

  Тэр үед Есүс Иудейд ажиллаж байхдаа нээлттэй байсан бол Би одоо ажиллаж, ярихдаа та нарын дунд нууцаар байдаг. Үл итгэгчид нь үүнийг огт мэддэггүй. Та бүхэн дээр хийгдэж байгаа Миний ажил бусдаас тусгаарлагдсан байдаг. Эдгээр үгс, тэдгээр гэсгээлт болон шүүлтүүд нь зөвхөн та нарт мэдэгддэг ба бусдад мэдэгддэггүй. Эдгээр бүх ажлыг та нарын дунд хийж, зөвхөн та нарт нээж харуулдаг. Үл итгэгчдийн хэн нь ч үүнийг мэддэггүй. Учир нь цаг нь ирээгүй байгаа юм. Гэсгээлтийг давж гарсан хүмүүс бүрэн дүүрэн болоход ойртсон байхад гадны хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий далдлагдсан байдаг! Тэдний хувьд Бурхан махан бие болсон нь нууц байдаг боловч энд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж үзэж болно. Бурханы хувьд бүгд нээлттэй, бүгд тодорхой ба бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэгчдийн хувьд л үнэн болохоос үл итгэгчид бол юу ч мэдэхгүй байдаг. Энд одоо хийгдэж байгаа ажил нь олж мэдүүлэхгүйн тулд маш тусгаарлагдсан байдаг. Хэрэв тэд олж мэдэх юм бол хүлээж буй бүх зүйлс нь ял тулгалт болон хавчлага байдаг. Тэд итгэхгүй байх болно. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрэв энэ ажлыг мэдэгдэх байсан бол түүнийг үргэлжлүүлэх аргагүй байх байсан. Энэ байдалд ажлын үе шатыг зүгээр л цааш үргэлжлүүлж чадахгүй. Ийм ажлыг нээлттэйгээр гүйцэтгэж байхад тэд яаж эвлэрэх юм бэ? Энэ нь бүр их эрсдэл авчрахгүй гэж үү? Хэрэв энэ ажлыг нууцлаагүй, харин бүр Есүсийн үед Тэрээр гайхамшигтайгаар өвчнийг эмчилж, чөтгөрийг хөөдөг байсантай адилаар үргэлжлүүлсэн бол Түүнийг аль хэдийн чөтгөрүүд "булаан эзэлчихсэн" байх биш үү? Тэд Бурханы оршихуйтай эвлэрч чадах уу? Хэрэв Би одоо танхимд орж хүмүүст номлож, лекц унших юм бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих биш үү? Хэрэв тийм бол Миний ажил яаж урьдын адил үргэлжлэх вэ? Тэмдэг болон гайхамшгийг илээр гаргахгүй байгаагийн шалтгаан нь нууцлал юм. Үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрэв ажлын энэ шатыг Есүсийн Нигүүслийн эрин үед хийсэнтэй адилаар хийвэл тэр нь тогтвортой байж чадахгүй. Ийм байдлаар далдалсан ажил нь чамд болон бусад ажлуудад ашигтай. Газар дээрх Бурханы ажил дуусах буюу энэ нууц ажил төгсөх юм бол ажлын энэ шатыг томоор нээх болно. Бүгд Хятадад хэсэг хүмүүс ялсныг мэдэх болно. Бүгд Бурхан Хятадад махан бие болсон бөгөөд Түүний ажил дууссаныг мэдэх болно. Зөвхөн энэ үед л хүмүүс сэхээрэх болно: Яагаад Хятад улс одоо болтол доройтож эсвэл задрахгүй байна вэ? Учир нь Бурхан биечлэн Өөрийн ажлыг Хятадад хийж байгаа ба хэсэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон байна.

  Бурхан махан бие болоод Өөрийгөө биечлэн ажлаа хийж байгаагаа зөвхөн Түүнийг дагагч хэдхэн хүмүүст л зарласан ба бүх бүтээлд зарлаагүй. Тэрээр ажлын нэг шатыг гүйцээхээр махан бие болсон болохоос Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гээгүй. Гэвч Тэрээр Өөрийн ажлаа Өөрөө хийх ёстой учраас Тэр Өөрөө махан биед ажиллах хэрэгтэй болсон. Энэ ажил дуусахад Тэр газар дэлхийг орхино. Тэр ирээдүйн ажилд саад болохгүйн тулд хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Түүний олон нийтэд үзүүлж буй зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний хийсэн үйл болохоос Түүний хоёр удаа махан бие болсон бие биш юм. Учир нь Бурханы дүрийг Түүний зан чанараар дамжуулан үзүүлж болохоос биш Түүний махан биеийн зургаар сольж болохгүй. Түүний махан биеийн дүр нь зөвхөн Түүнийг махан бие байхад нь дагаж байсан цөөхөн хэдэн хүмүүст л харагдсан. Ийм учраас одоо хийгдэж байгаа ажлыг ингэж нууцалж байгаа юм. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчуудад үзүүлсэн ба бусад улс үндэстнүүдэд хэзээ ч ил үзүүлээгүйтэй адил юм. Иймд Тэрээр Өөрийн ажлаа дуусгасны дараа хурдхан хүмүүсээс холдож үлдээгүй билээ. Үүний дараах цаг хугацаанд Тэр Өөрийн дүрийг хүмүүст үзүүлээгүй боловч ажлыг Ариун Сүнс шууд хийсэн. Бурханы махан бие дэх ажил бүрэн дууссаны дараа Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог ба махан биед байхдаа хийсэнтэй адил ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Дараачийн ажлуудыг Ариун Сүнс шууд хийнэ. Энэ үед хүн Түүний бие махбод дахь дүрийг бараг харж чадахгүй байсан. Тэрээр хүмүүст Өөрийгөө үзүүлэлгүйгээр үүрд нууцлагдмалаар үлдэх болно. Махан бие болсон Бурханы хувьд ажлын хугацаа нь хязгаарлагдмал байдаг ба ажлаа тодорхой эрин, хугацаа, улсын хувьд, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Ийм ажил нь Бурханы махан биед байх үеийн ажлыг л төлөөлдөг ба энэ нь цаг үеч чанартай, Бурханы Сүнсний нэг эринд хийсэн ажлыг төлөөлөх боловч Түүний ажлыг бүхлээр нь төлөөлөхгүй. Иймд махан бие болсон Бурханы дүр бүх хүмүүст үзэгдэхгүй. Тэрээр хоёр удаа махан бие болох үедээ Олон түмэнд үзүүлэх зүйл нь Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ байх болохоос Түүний дүр биш юм. Энэ нь хүнд үзэгдэх нэг дүр биш, нийлүүлсэн хоёр дүр ч биш. Иймд Бурханы махан бие нь Түүнд хэрэгтэй ажлыг дуусахад дэлхийг орхих нь маш чухал ба учир нь Тэрээр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхээр л ирдэгээс биш Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Махан бие болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй ард түмэнд Тэрээр Өөрийгөө нээлттэйгээр үзүүлэхгүй. Есүс Өөрийгөө зөвт байдлын Нар мэтээр иудейчуудад хэзээ ч харуулахгүй, мөн Тэр Чидун уулан дээр гарч, бүх хүмүүст үзэгдэхгүй; иудейчуудын хардаг бүхэн нь Иудейд байх үеийн Түүний дүр зураг юм. Учир нь Есүс бие махбодтой болсон ажил хоёр мянган жилийн өмнө аль хэдийн дууссан; Тэр Иудейд Өөрийн өмнөх дүр төрхөөр эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл тухайн үеийн Өөрийн дүр төрхийг Харь үндэстнүүдэд харуулахгүй, учир нь бие махбод болсон Есүсийн дүр төрх нь ердөө л иудей хүний төрх бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр төрх биш билээ. Хэдий Есүс дахин ирэх болно гэдгээ Өөрийн дагалдагчиддаа амласан ч гэсэн Тэр Өөрийгөө, Харь үндэстнүүд дэх бүх хүмүүст иудей хүний дүрээр ердөө харуулахгүй. Махан бие болсон Бурханы ажил нь шинэ эринийг нээнэ гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Энэ ажил нь хэдэн жилд хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцээж амжихгүй. Энэ нь Есүс Иудей хүн байдлаараа Бурханы зөвхөн Иудейд ажилласан дүрийг төлөөлсөн бөгөөд Тэрээр зөвхөн цовдлолтыг хийж амжсан гэдэгтэй адил. Есүс махан биед байх үедээ Тэрээр эринийг төгсгөх эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Иймд Тэрээр цовдлогдож, ажлаа дуусгасны дараа дээш явж хүмүүсээс Өөрийгөө үүрд нуусан. Түүнээс хойш харь үндэстэнүүдийн шударга итгэгчид зөвхөн Түүний ханан дээр наадаг зургийг л харж, Эзэн Есүсийн илрэлийг харж чадахгүй болсон. Энэ зураг нь хүний зурсан зураг болохоос хүмүүст үзэгдсэн Бурхан Өөрөө биш юм. Бурхан Өөрийн хоёр удаа махан бие болсон үеийн дүрээ олон нийтэд нээлттэйгээр үзүүлэхгүй. Түүний хүн төрөлхтөн дээр хийж байгаа ажил нь тэдэнд Өөрийн зан чанарыг ойлгуулах зорилготой. Энэ бүгдийг хүмүүст төрөл бүрийн эринд хийгдсэн ажлыг үзүүлэх болон Түүний мэдүүлсэн зан чанар, Түүний хийсэн ажлаар гүйцэтгэсэн болохоос Есүсийн илэрснээр гүйцэтгээгүй. Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм.

  Түүний хоёр удаа махан бие болох ажил дууссаны дараа Тэрээр Өөрийн зөвт зан чанарыг харь үндэстэнүүдэд үзүүлж, Өөрийн дүрийг үй түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, ингэснээрээ хуучин эринийг бүхэлд нь төгсгөхийг хүсдэг. Түүний махан бие дэх ажил нь их орон зайд холбогдохгүй ба (Есүс зөвхөн Иудейд, харин өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажиллаж байгаатай адилаар) учир нь Түүний махан бие дэх ажил нь хил хязгаартай байдаг. Тэрээр махан биеэрээ үүрдийн ажлыг хийх эсвэл бүх харь үндэстэнүүдийн өмнө гарч ирж ажлаа хийхийн оронд зүгээр л богино хугацааны ажлыг энгийн, жирийн махан биеэр гүйцэтгэдэг. Махан бие дэх энэ ажил нь хязгаарлагдмал хүрээтэй (зөвхөн Иудейд эсвэл та нарын дунд гэх мэт) байх ба дараа нь энэ хязгаарт хийгдэх ажлын тусламжтайгаар өргөтгөгддөг. Мэдээж ийм төрлийн өргөтгөлийн ажил нь Түүний Сүнсээр шууд хийгдэх ба Түүний махан биеэр хийгдэхгүй. Учир нь махан бие дэх ажил нь хязгаартай байдаг ба ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй. Энэ нь биелэгдэшгүй юм. Махан бие дэх ажлаараа Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Иймд махан бие дэх ажил нь хязгаарлалтан дотор эхлэлийг гүйцэтгэдэг. Харин Түүний Сүнс дараа нь уг ажлыг үргэлжлүүлэн өргөтгөдөг.

  Бурхан энэ дэлхийд зөвхөн эрин үеийг удирдах гэж ирдэг. Шинэ эринг нээж хуучинг төгсгөл болгодог. Тэрээр энэ дэлхий дээр хүний амьдралаар амьдрах гэж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл хэн нэгэн хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж эсвэл хэн нэгнийг өсөж томрохыг харах гэж ирдэггүй. Энэ бол Түүний ажил биш. Түүний ажил бол ердөө л шинэ эринийг нээж, хуучин эринийг төгсгөл болгох явдал. Энэ нь Тэрээр шинэ эринийг нээж, хуучныг нь төгсгөлд хүргээд, хүмүүс дээр ажил хийснээр Сатаныг дарна гэсэн үг. Тэрээр хүмүүс дээр ажил хийх бүр нь Түүний тулааны талбар дээр хөлөөрөө гишгэхтэй адил байдаг. Махан биед байхдаа Тэрээр эхлээд ертөнцийг ялж, Сатаныг давж гардаг. Тэрээр бүх алдар нэрийг цуглуулж, бүх л хоёр мянган жилийн ажлын дээрх хөшгийг нээж, дэлхий дээрх бүх хүнд дагах зөв замыг, амар амгалан, баяр баясгалантай амьдралыг өгдөг. Гэвч Бурхан хүмүүстэй хамт газар дээр удаан байж чадахгүй. Учир нь Бурхан бол Бурхан, хүн биш юм. Тэрээр энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй ба энэ нь Тэр дэлхий дээр ер бусын зүйл огт байхгүй хүн байдлаар байж чадахгүй гэсэн үг. Учир нь Түүнд ийм амьдралыг хангаж чадах энгийн хүний хүн чанарын хамгийн бага хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөх вэ? Энэ нь шившигтэй хэрэг болох биш үү? Тэр ажлаа энгийн байдлаар явуулахын тулд л энгийн хүн чанарыг агуулдаг ба энгийн хүн шиг гэр бүл зохиох гэж ингэдэггүй. Түүний хэвийн мэдрэмж, энгийн ухаан, энгийн хоол хүнс болон Түүний махан биеийн хувцас нь Түүнийг энгийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай байдаг. Түүнд энгийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд гэр бүл үүсгэх хэрэггүй байдаг. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан дэлхий дээр ирнэ гэдэг нь Үг махан бие болсон гэсэн үг. Тэрээр зүгээр л хүмүүст Өөрийн үгээ ойлгуулж, Үгээ харуулж байгаа ба тэр нь хүмүүст махан биеийнхээ хийж байгаа ажлыг харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа нь хүмүүсийг Өөрийн махан биед ямар нэг байдлаар хандуулах биш бөгөөд харин зөвхөн хүмүүсийг эцсээ хүртэл дуулгавартай байлгах бөгөөд энэ нь Түүний амнаас гарах үг бүрт дуулгавартай байж, Түүний хийсэн ажил бүрийг дагах гэсэн үг. Тэр ердөө л махан биед ажиллаж байгаа ба хүнээс санаатайгаар Түүний махан биеийн агуу болон ариун байдлыг өргөмжил гэж хүсээгүй. Тэр зүгээр л хүмүүст Өөрийн ажлын мэргэн ухаан болон Түүнд байгаа бүх эрх мэдлийг үзүүлдэг. Иймд хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэрээр огт зарладаггүй ба зөвхөн Өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа хандуулдаг. Чи Бурханыг махан бие болчихоод Өөрийн энгийн хүн чанарыг гайхуулах буюу түүнийг гэрчлэхгүй харин зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Иймд чи Бурханы махан биеэс зөвхөн бурханлаг оршихуйг л олж хардаг ба учир нь Тэрээр хүмүүст Өөрийн хүн чанарын оршихуйг дуурай гэж хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн нь хүнээ удирдах үед л тэр өөрийн хүн чанарын оршихуйн талаар ярьснаар бусдадаа сэтгэгдэл төрүүлж, итгүүлэн манлайлдаг. Харин Бурханы хувьд Тэрээр зөвхөн Өөрийн ажлаар хүмүүсийг байлдан дагуулдаг (энэ нь хүний хүршгүй ажил юм). Тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлж эсвэл бүх хүн төрөлхтнөөр Өөрийгөө бишрүүлдэггүй, харин хүнд Өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг оруулж, хүнд Өөрийн тайлагдашгүй байдлыг мэдүүлдэг. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй. Түүнд хэрэгтэй бүх зүйл бол чи Түүний зан чанарыг харсны дараа Түүнийг хүндэтгэх явдал юм. Бурхан хийдэг ажил нь Түүнийх; хүн үүнийг Түүний өмнөөс хийж чадахгүй, мөн үүнийг хүн гүйцэлдүүлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийн ажлыг хийж, хүнийг шинэ амьдралд хөтлөх шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Түүний хийдэг ажил нь хүнийг шинэ амьдрал хүлээн авч, шинэ эрин үед орох боломжтой болгохын төлөө юм. Бусад бүх ажил нь энгийн хүн чанартай, бусдаар шагшин гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгөгдсөн. Тиймээс Нигүүлслийн эрин үед Тэр бие махбодтой байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг хийж дуусгасан юм. Бурхан газар дээр ирж, Өөрийн ажлыг хийх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө цөөн хэдэн жилд л дандаа дуусгадаг. Тэр цагийг дэмий өнгөрөөдөггүй ба Тэр хойшлуулдаггүй; Тэрээр олон жилийн ажлыг зүгээр л хураангуйлдаг болохоор үүнийг цөөн хэдэн жилд хийж дуусгадаг. Учир нь Түүний биечлэн хийдэг ажил нь зүгээр л шинэ замыг нээж, шинэ эрин үед хөтлөх явдал байдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос 

  Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. ИОХАН(5:39-40) АБ2004
Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?”

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

No comments:

Post a Comment