20.11.17

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы ажлын үзэгдэл (3)

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы ажлын үзэгдэл (3)


  Бурхан анх удаа бие махбодтой болохдоо Ариун Сүнснээс олдсон ба энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай хамаатай байлаа. Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн.
Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. Иймээс өнөөдөр хүмүүс Еховагийн үгийг идэж, уусаар байдаг ба Хуулийн эрин үеийн ажлыг мөрдсөөр байдаг – чи дүрэм, журмыг дагаж байгаа биш гэж үү? Чи өмнө нь цохигдоогүй гэж үү? Өнөөдөр чи эцсийн өдрүүд ирсэн гэдгийг мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Ехова Израилийн ардуудад Мессиа ирэх болно гэж хэлсэн ч ирэх үедээ Тэр Мессиа биш харин Есүс гэж нэрлэгдэж байсан. Тэр дахин ирэх болно, Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үгс байсан боловч чи Есүс хэрхэн явсныг нүдээр үзсэн үү? Есүс цагаан үүлэн дээр суун явсан боловч Тэр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж биечлэн ирэх үү? Хэрвээ тийм бол Тэр Есүс гэж нэрлэгдсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэхэд, эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Бурхан зөвхөн Есүсийн нэрээр танигдах ёстой юу? Шинэ эрин үед Тэр шинэ нэрээр нэрлэгдэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн дараа эцсийн эрин үе ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихээд байна. Түүнийг хэрхэн одоо ч гэсэн Есүс хэмээн дуудах юм бэ? Тэр хүмүүсийн дунд Есүсийн дүрийг өөртөө хэрхэн авах юм бэ? Есүс ердөө Назарын дүр төрхтэй байсан гэдгийг та нар мартсан гэж үү? Есүс бол зөвхөн хүн төрөлхтний Золин аврагч байсныг та нар мартсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулах, төгс болгох ажлаа Тэр хэрхэн хийх юм бэ? Есүс цагаан үүлэн дээр сууж одсон, энэ нь баримт гэвч Тэр хэрхэн хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж ирээд Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр цагаан үүлэн дээр ирсэн бол Тэр хүмүүст танигдахгүй гэж үү? Бүх дэлхийн хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр зураг нь Иудейн дүр төрх байх байсан ба мөнхөд хэвээрээ байх байсан. Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Эцэг минь л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ? Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Түүнийг ирэх үед Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл Тэр хэрхэн чамд урьдчилан мэдэгдэх юм бэ? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг та нар мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж та нар хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л та нар зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг та нар мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Түүний ажлын эрин үе өөр учраас Түүний төрөлхийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхнаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хирээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш— тийм ойлголт нь буруу. Бурхан эрин үе өнгөрөхийн хирээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр юу болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс "Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш" гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд "Бурхан бол хувиршгүй" гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Та нар зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм.

  Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан – тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш – Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол – хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь Бурхан байх Бурханы ажлыг гүйцэтгэж, бие махбод дахь Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлсэн. Бурхан шинэ эрин үе болгонд Өөрийн ажлаа хуулбарладаггүй юм. Эцсийн өдрүүд ирсэн учраас Тэр эцсийн өдрүүдийн ажлыг хийж, эцсийн өдрүүдэд Өөрийн бүхий л зан чанарыг илчлэх болно. Эцсийн өдрүүд нь тусдаа эрин үе бөгөөд Есүсийн хэлснээр энэ үед та нар гай гамшиг туулж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх ба энэ бол цаашид Нигүүлслийн эрин үе биш харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулах болно. Хэрвээ хүмүүсийн хэлдэг шиг Бурхан мөнхөд өөрчлөгдөшгүй, Түүний зан чанар нь үргэлж энэрэнгүй, элэгсэг байж, Тэр хүнийг Өөр шигээ хайрлаж, Тэр бүх хүнд авралыг өгч хэзээ ч хүнийг үзэн яддаггүй байсан бол Тэр Өөрийн ажлыг хэзээ нэгэн цагт дуусгаж чадна гэж үү? Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр золин аврах ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн эрин үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

  Түүний бүх удирдлагын туршид Бурханы ажил бүрэн тодорхой байдаг: Нигүүлслийн эрин үе нь Нигүүлслийн эрин үе бөгөөд эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд илэрхий ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан тухайн эрин үеийг төлөөлсөн ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн болон сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд нь эцсийн эрин үеийг заадаг. Эцсийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Зөвхөн гэсгээлт, шүүлтээр л дамжуулан эрин үе төгсгөлдөө очих болно. Есүсийн зорилго нь хүмүүс үргэлжлүүлэн оршин тогтнож, амьдарч илүү дээр байдлаар оршин тогтнохын төлөө байсан. Тэр хүмүүсийг нүглээс аварсан, ингэснээр хүн байнгын доройтлоо зогсоож, цаашид Үхэгсдийн орон болон тамд амьдрахгүй ба хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаар Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон юм. Одоо эцсийн өдрүүд ирсэн. Тэрээр хүнийг устгаж, хүнийг бүрмөсөн сүйтгэх болно, энэ нь Тэр хүний дуулгаваргүй байдлыг эсрэгээр өөрчилнө гэсэн үг юм. Иймд Бурханы өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанар нь эрин үеийг төгсгөх чадваргүй байх ба Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэтгэх чадваргүй байх юм. Эрин үе болгон Бурханы зан чанарын онцгой илэрхийллийг үзүүлдэг бөгөөд эрин үе болгон Бурханаар хийгдэх ёстой ажлыг агуулдаг. Тиймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийнх нь хийсэн ажил Түүний жинхэнэ зан чанарын илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр, Түүний хийдэг ажил эрин үетэй хамт өөрчлөгддөг; тэдгээр нь бүгд шинэ юм. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байлаа. Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Дараа нь Тэр ямар ч эргэлзээгүйгээр загалмайд хадагдаж, бүх хүн төрөлхтнийг золин аварсан юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм. Тиймээс Хуулийн эрин үед Ехова нь Бурханы нэр байсан бөгөөд Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлж байсан. Эцсийн өдрүүдэд Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэр хүнийг чиглүүлж, хүнийг байлдан дагуулж, хүнийг олж авч, эцэстээ эрин үеийг төгсгөхөд Өөрийн хүч чадлаа ашигладаг. Эрин үе болгонд, Түүний ажлын үе шат бүрд Бурханы зан чанар илэрхий байдаг.

  Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн туршид хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адил байсан. Хамгийн эртний хүн төрөлхтөн Еховагийн дөнгөж төрсөн хүүхэд байсан ба Израильчууд байсан юм. Тэд хэрхэн Бурханыг хүндлэхийг эсвэл газар дээр амьдрахыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндлэхийг эсвэл газар дээрх Еховагийн хуулийг дагахыг ойлгох авьяас билэг өгөөгүй. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдээгүй, учир нь анх хүн тийм авьяас билэгтэй байгаагүй юм. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан бөгөөд Түүнийг хэрхэн хүндлэхийг, Түүнийг хүндлэхийн тулд юу хийхийг, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэхийг болон Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгохыг огтхон ч мэдээгүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлсийн дотроос эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан. Бурханы бүтээлд газар дээрх ямар төрлийн амьдрал тохирох талаар хүнд ямар ч таамаг байгаагүй. Ямар ч зааваргүйгээр, хэн нэгэн тэднийг биечлэн залж чиглүүлэхгүйгээр тийм хүн төрөлхтөн хэзээ ч зүй зохистой амьдралаар амьдарч чадахгүй, зөвхөн сэмхнээр Сатанд хоригдох байсан. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн. Гэхдээ Тэр тэдэнд өөр ямар ч оюун ухаан эсвэл мэргэн ухааныг хайрлаагүй. Хэдийгээр тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч тэд бараг юу ч ойлгоогүй байв. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажил зөвхөн хагас-дууссан юм. Энэ нь ямартай ч бүрэн дуусаагүй юм. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг үүнд өгсөн боловч хүнд Түүнийг хүндлэх хангалттай бэлэн байдлыг хайрлаагүй. Анх хүн Түүнийг хүндлэх эсвэл Түүнээс эмээх сэтгэлгүй байсан юм. Хүн зөвхөн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдий Ехова эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээж долоон өдрийн ажил үйлсээ дуусгасан боловч Тэр хүнийг бүрэн дүүрэн болгоогүй, учир нь хүн ердөө хальс байсан ба үнэхээр хүн байгаагүй. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг л хүн мэдэж байсан, гэхдээ түүнд Еховагийн үг болон хуулийг хэрхэн мөрдөх талаар ямар ч таамаг байгаагүй. Иймээс хүн төрөлхтний бүтээлийн дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэр бас Өөрийн өмнө хүн төрөлхтнийг бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байсан, ингэснээр хүн төрөлхтөн газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чадах байсан, ингэснээр хүн төрөлхтөн, Түүгээр залж чиглүүлэгдсэнийхээ дараа газар дээрх хүний зүй зохистой амьдралын зөв замд орж чадах байсан юм. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүрэн дууссан юм; өөрөөр хэлбэл зөвхөн тэр үед л дэлхий ертөнцийг бүтээх Еховагийн ажил бүрэн төгссөн. Иймээс Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон, ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Тэр хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа энэ ажлыг эхэлсэн бөгөөд Түүний ажил нь, Иаковын арван хоёр хүү Израилийн арван хоёр овог болсон үеийн Иаковын цаг үеийг хүртэл үргэлжилсэн. Тэр цагаас эхлээд Израиль дахь хүн бүхэн нь газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болсон ба Израиль нь Тэр Өөрийн ажлыг хийсэн газар дээрх тодорхой газар орон болсон юм. Ехова эдгээр хүмүүсийг, газар дээрх Өөрийн албан ёсны ажлыг дунд нь хийх эхний бүлэг хүмүүс болгосон ба Израилийн бүхий л газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгосон билээ. Тэр тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан болохоор газар дээр Түүнээс төрсөн бүх хүмүүс Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг Харь үндэстнүүдийн дагах үлгэр жишээ болсон ба Израилийн хүмүүс дунд хэлсэн зүйл нь Харь үндэстнүүдэд сонсогдох үг болсон. Учир нь тэд Еховагийн хууль, тушаалуудыг хүлээн авах эхний хүмүүс байсан бөгөөд иймээс тэд мөн Еховагийн замыг хэрхэн хүндлэх талаар мэдэх эхний хүмүүс байв. Тэд Еховагийн замыг мэддэг хүмүүний өвөг дээдсүүд байсан ба Еховагаар сонгогдсон хүн төрөлхтний төлөөлөгч байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхэд Ехова ийм байдлаар хүнийг залж чиглүүлэхээ больсон. Хүн нүгэл үйлдэж, өөрийгөө нүгэлд орхисон ба иймээс Тэр хүнийг нүглээс аварч эхэлсэн. Ийм маягаар Тэр, нүглээс бүрэн гэтэлгэгдэх хүртэл нь хүнийг зэмлэсэн. Өнөөдөр хүн, энэ үе шатны ажил зөвхөн шүүлт, гэсгээлтээр л дамжин хэрэгжиж болохуйц тийм гажуудсан байдалд живсэн. Зөвхөн ийм байдлаар л ажил биелж болно. Энэ нь хэд хэдэн эрин үеийн ажил байсаар ирсэн. Тийм ажил нь эрин үеийг хувааж, шилжүүлэхийн тулд Бурханы нэр, Бурханы ажил, Бурханы өөр өөр дүр зургийг ашиглахад хүргэдэг. Бурханы нэр болон Түүний ажил нь Түүний эрин үеийг төлөөлдөг ба эрин үе бүр дэх Түүний ажлыг төлөөлдөг. Хэрвээ эрин үе болгонд Бурханы ажил үргэлж адилхан байж, Тэр үргэлж нэг нэрээр нэрлэгдэж байсан бол хүн Түүнийг хэрхэн мэдэх юм бэ? Бурхан Ехова гэж нэрлэгдэх ёстой ба Бурхан Ехова гэж нэрлэгдэхээс гадна, өөр ямар нэг нэрээр дуудагдаж байгаа нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Есүс гэдгээс өөр ямар ч нэрээр дуудагдаж болохгүй; Есүсээс гадна Ехова бол Бурхан биш, мөн Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн гэж хүн итгэдэг, гэхдээ Бурхан бол хүнтэй л хамт байдаг Бурхан байна; Тэр Есүс гэж нэрлэгдэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байна. Үүнийг хийх нь сургаал номлолыг дагах, мөн Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлах юм. Иймээс эрин үе болгонд Бурханы хийдэг ажил, Түүний нэрлэгддэг нэр, Түүний авсан дүр төрх, өнөөдрийг хүртэлх Түүний ажлын үе шат бүр ганц ч ёс заншлыг дагадаггүй бөгөөд ямар ч хязгаарлалтанд баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа болон Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил аажмаар өөрчлөгддөг ба Түүний нэрэнд ч харгалзах өөрчлөлтүүд байдаг. Ямар ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр нь Түүнийг төлөөлж чадах бөгөөд эрин үе болгонд Түүний хийдэг ажил нь Түүний зан чанарыг төлөөлдөг. Эцсийн өдрүүд ирэхэд, та нарын харсан Бурхан Есүс хэвээр байж, Тэр цагаан үүл хөлөглөн, Есүсийн дүр төрхтэй ирсэн бөгөөд Түүний хэлдэг үг нь мөн л Есүсийн үг гэж үзье: “Хөршөө өөр шигээ хайрла, та нар мацаг барьж залбирах ёстой, өөрийн амийг эрхэмлэдэг шигээ дайснуудаа хайрлаа, бусдад хүлцэнгүй хандаж, тэвчээртэй даруухан бай. Та нар энэ бүхнийг хийх ёстой. Зөвхөн тэгвэл л та нар Миний дагалдагч болно.” Хэрвээ та нар энэ бүхнийг хийх юм бол та нар Миний хаанчлалд орох болно. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн ажил биш гэж үү? Энэ нь Нигүүлслийн эрин үед яригддаг зам биш гэж үү? Эдгээр үгийг дахин сонсоход та нарт ямар санагдаж байна? Энэ нь Есүсийн ажил хэвээрээ байна гэж та нарт санагдахгүй байна уу? Энэ нь Түүний ажлын давталт биш гэж үү? Энэ нь хүнийг хангаж чадах уу? Бурханы ажил одоогийнх шигээ хэвээр үлдэж, цаашид хөгжин дэвшиж чадахгүй гэж та нарт санагдана. Түүнд зөвхөн өдийхэн л хүч чадал байдаг ба хийх ямар ч шинэ ажил байхгүй, Тэр Өөрийн хязгаарт хүрсэн. Хоёр мянган жилийн өмнө Нигүүлслийн эрин үе байсан ба хоёр мянган жилийн дараа Тэр Нигүүлслийн эрин үеийн замыг номлосоор, хүмүүсийг гэмшүүлсээр байгаа. Хүмүүс, “Бурхан, Танд зөвхөн төдий л хүч чадал байгаа. Би Таныг маш мэргэн ухаантай гэж итгэсэн, гэтэл Та зөвхөн хүлцэнгүй байдал, тэвчээрийг л мэддэг, Та зөвхөн Өөрийн дайснаа хайрлахыг л мэддэг өөр юуг ч мэдэхгүй аж” гэж хэлэх болно. Хүний сэтгэлд Бурхан үүрд Нигүүлслийн эрин үед байснаараа байх бөгөөд Бурхан бол элэгсэг, энэрэнгүй гэж хүн үргэлж итгэх болно. Бурханы ажил үргэлж нэг хуучин газартаа алхана гэж та нар бодож байна уу? Иймээс Өөрийн ажлын энэ үе шатанд Тэр цовдлогдохгүй бөгөөд та нарын харж, хүрч байгаа бүхэн нь та нарын төсөөлсөн эсвэл сонссон зүйлийн юутай ч адилгүй байх болно. Өнөөдөр Бурхан фарисайчуудтай харилцдаггүй, дэлхий ертөнцийг мэдлэггүй байдалд байлгадаг ба зөвхөн дагалдагчид та нар Түүнийг мэддэг, учир нь Тэр дахин цовдлогдохгүй. Нигүүлслийн эрин үеийн туршид Есүс, Өөрийн сайн мэдээний ажлын төлөө бүхий л газар нутаг даяар ил тод тунхагласан. Цовдлолын төлөө Тэр фарисайчуудтай харилцсан; хэрвээ Тэр фарисайчуудтай харьцаагүй, эрх мэдэлтэй байсан хүмүүс Түүний талаар хэзээ ч мэдээгүй байсан бол Тэр хэрхэн яллагдаж, урван тэрслэгдэж, загалмай дээр цовдлогдох юм бэ? Иймээс Тэр цовдлолын төлөө фарисайчуудтай харилцсан юм. Өнөөдөр Тэр сорилтоос зайлсхийхийн тулд Өөрийн ажлыг нууцаар хийдэг. Бурханы хоёр удаагийн бие махбодтой бололтын ажил, ач холбогдол, нөхцөл байдал бүгд өөр, иймээс Түүний хийсэн ажил хэрхэн бүхэлдээ адилхан байх юм бэ?

  "Бурхан бидэнтэй хамт" хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж та нар итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн ч хүн Бурханыг тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд Бурхан олон нэртэй боловч Тэр нэг ч нэргүй, учир нь Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хангалтгүй. Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг та нар Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр эрин үеийн ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Тэгсэн ч гэсэн сүнслэг дадлага туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүмүүст, тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг – тэр нь ямар өрөвдөлтэй вэ! Иймээс хүн Бурханыг ямар нэгэн нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байгаа мэт санагддаг ч бас энэ нь зөрчилдөөнд эзлэгдсэн мэт санагддаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй билээ. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, зүгээр л үүнийг дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох бүхнийг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хэн нэгэн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би тэдэнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлэх болно. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын товч илэрхийлэл биш гэж үү? Иймд яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргана вэ? Нэрний төлөө яагаад нойр, хоолоо умартаж, маш шаргуу бодно вэ? Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно—Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очно, учир нь Түүний газар дээрх ажил төгсгөлдөө очсон байх ба үүний дараа Тэр нэргүй байх болно. Бүх зүйлс Бүтээгчийн ноёрхол дор очих үед яагаад Түүнийг тун тохирсон боловч бүрэн бус нэрээр нэрлэх юм бэ? Та нар одоо ч Бурханы нэрийг эрж хайсаар байна уу? Бурхан бол зөвхөн Ехова гэж нэрлэгддэг гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болно гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Та нар Бурханы эсрэг доромжлолын нүглийг үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд чи буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй. Чи зөвхөн, тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу эрх мэдэлтэй Бурхан, хэтэрхий ухаантай, хэтэрхий өндөр дээд, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит бөгөөд өөр зүйлийг хэлж чадахгүй гэж хэлж болох юм; тэр нь чиний мэддэг бүхэн юм. Ийм байдлаар, Есүсийн нэр ганцаараа Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэх үед хэдий Бурхан Өөрийн ажлаа хийсээр байгаа ч гэсэн Түүний нэр өөрчлөгдөх хэрэгтэй, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

  Бурхан бол бүхий л орчлон ертөнц дээр хамгийн агуу нь, иймээс Тэр бие махбодын дүр төрхийг ашиглан Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хийхийн тулд бие махбод өмссөн юм. Бие махбодын дүр төрхөнд ямар ч ач холбогдол байхгүй ба энэ нь эрин үе өнгөрөн одохтой ямар ч хамаагүй, Бурханы зан чанартай ямар ч холбоогүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээхийг зөвшөөрөөгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Яагаад Тэр Түүний дүр төрх нь Бурханы дүр төрх гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг хүмүүст олгоогүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг хэрхэн төлөөлж чадах юм бэ? Бурхан бие махбодтой болох үедээ, тэнгэрээс тодорхой нэгэн бие махбодод бууж ирсэн төдий юм. Түүний Сүнс бие махбодод бууж ирдэг ба үүгээр дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс бие махбодод илэрхийлэгддэг ба Сүнс Өөрийн ажлыг бие махбодод хийдэг. Бие махбодод хийгдсэн ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд бие махбод нь ажлын төлөө байдаг боловч тэр нь тухайн бие махбодын дүр төрхөөр Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлуулдаггүй; энэ нь Бурхан бие махбодтой болсны зорилго болон ач холбогдол биш юм. Тэр бие махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажлаа хийж байх үедээ оршин суух тохиромжтой газартай байх болно, ингэснээр Тэр бие махбод дахь Өөрийн ажлыг биелүүлж чадна – ингэснээр хүмүүс Түүний ажлыг харж, Түүний зан чанартай харилцаж, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр Түүний зан чанарыг төлөөлдөг, Түүний ажил Түүний ялгамж чанарыг төлөөлдөг боловч Түүний бие махбодын гадаад төрх нь Түүний дүр төрхийг төлөөлнө гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол зүйлс нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Тэр энэ эрин үе дэх Өөрийн удирдлагыг төлөөлөхийн тулд эдгээрийг ашигладаг. Түүний бие махбодын гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй энэ нь ердөө л тухайн үеийн Түүний ажлын төлөө юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй бөгөөд иймээс Тэр Өөрийн гадаад төрхийг тодорхойлохын тулд тохиромжтой гэр бүлийг сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх нь төлөөлөх ач холбогдолтой бол Түүнтэй адилхан нүүр царайтай бүх хүмүүс бас Бурханыг төлөөлнө. Тэр нь цадиггүй алдаа байхгүй гэж үү? Есүсийн хөргийг хүн зурсан болохоор хүн Түүнд шүтэн мөргөдөг. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй, иймээс хүн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы цаад санааны дагуу хүн ингэх ёсгүй байсан. Зөвхөн хүний хүч чармайлт л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдэхэд хүргэсэн. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч дүгнэх чадваргүй байх болно. Түүний дүр төрх нь зөвхөн Түүний зан чанараар л илэрхийлэгдэж чадна. Чи Түүний хамар, Түүний ам, Түүний нүд, Түүний үсний гадаад байдлыг товчоор илэрхийлж чдахгүй. Илчлэл Иоханд ирэх үед тэр хүний Хүүгийн дүр төрхийг харсан: Түүний амнаас хоёр талдаа иртэй хурц сэлэм гарсан, Түүний нүд нь галын дөл шиг, Түүний толгой болон үс нь ноос шиг цагаан, Түүний хөл нь өнгөлсөн хүрэл шиг байсан ба Түүний цээжинд алтлаг тууз байсан. Хэдий түүний үгс тун хурц боловч түүний дүрсэлсэн Бурханы дүр төрх нь бүтээлийн дүр төрх байгаагүй. Түүний харсан зүйл нь ердөө л үзэгдэл байсан ба материаллаг ертөнцийн хүний дүр төрх биш байсан. Иохан үзэгдэл харсан боловч тэр Бурханы жинхэнэ гадаад төрхийг гэрчлээгүй. Бурханы махбод болсон биеийн дүр төрх нь бүтээлийн дүр төрх бөгөөд Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээх үедээ Өөрийн дүрээр бүтээсэн гэж Тэр хэлсэн ба эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Тухайн үед Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурханы дүрээр бүтээсэн гэж хэлсэн. Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүртэй ижил төстэй боловч хүний гадаад төрх нь Бурханы дүр гэсэн үг биш. Бурханы дүрийг бүрэн товчоор илэрхийлэхийн тулд чи хүний хэлийг ашиглаж чадахгүй, учир нь Бурхан хэтэрхий өндөр дээд, хэтэрхий агуу, хэтэрхий гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!

  Есүс Өөрийн ажлаа хийхээр ирэх үед энэ нь Ариун Сүнсний заавар дор байсан; Тэр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж адилхан байсан. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажил нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил нь хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг төлөөлж байсан. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ардууд болон Израилийн гаднах бүх үндэстнийг удирдан чиглүүлсэн. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь Есүсийн нэр дорх Бурханы ажил байсан ба Тэр эрин үеийг удирдан чиглүүлсэн. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажлыг хийгээгүй, Түүний хийсэн бүхэн нь Еховагийн үгний дагуу, Еховагийн ажлын дагуу мөн Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс бие махбодтой болсон Бурхан байгаагүй болж таарна. Хэрэв Тэр ийм байдлаар Өөрийн ажлыг явуулсан бол Тэр Хуулийн эрин үеийн элч эсвэл ажилчин байх байсан. Хэрвээ энэ нь чиний хэлсэн шиг байсан бол Есүс эрин үеийг нээж чадахгүй ба бусад ажлыг ч хийж чадахгүй байх байсан. Ийм байдлаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой бөгөөд Еховагаар дамжуулахгүйгээр Ариун Сүнс ямар ч шинж ажлыг хийж чадахгүй. Хүн Есүсийн ажлыг ингэж харах нь буруу юм. Хэрвээ хүн, Есүсийн хийсэн ажил нь Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж итгэвэл Есүс бие махбод болсон Бурхан байх уу эсвэл Тэр эш үзүүлэгч байх уу? Энэ үзлийн дагуу бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбод болсон Бурхан биш байна, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л зөвхөн төлөөлнө. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, өмнө нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л зөвхөн шинэ эрин үе бий болох болно. Эрин үеийг эхлүүлэхээр Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөлд аваачихын тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үе эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс Еховагийн ажлыг эцэс болгоогүй бол Тэр зүгээр л хүн байсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй гэдгийг тэр нь нотолно. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгавар болгож, Еховагийн ажлаас үргэлжлүүлэн Өөрийн ажлыг, шинэ ажлыг эхлүүлсэн учраас энэ нь шинэ эрин үе байсан бөгөөд Есүс Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь баталж байна. Тэд ажлын хоёр тэс өөр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь ариун сүмд хийгдсэн ба нөгөө нь ариун сүмийн гадна хийгдсэн аж. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан залах, харин нөгөө нь нүглийн тахилыг өргөх байсан. Ажлын эдгээр хоёр үе шат андашгүй өөр байсан; энэ нь шинэ болон хуучин эрин үеийн зааг байсан бөгөөд тэдгээр нь хоёр эрин үе юм гэж хэлэхэд буруудахгүй! Тэдний ажлын байршил нь өөр байсан, Тэдний ажлын агуулга өөр байсан мөн Тэдний ажлын зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй ба энэ нь Еховагийн эрин үе төгссөнийг баталдаг. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй ба иймд үүнийг дахин хийх нь давтаж байгаа явдал болох байсан. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхэлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байсан юм. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил хэзээ ч сүмээс цааш урагшилж чадахгүй байх байсан бөгөөд ямар нэгэн шинэ өөрчлөлт хэзээ ч гарахгүй байсан. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй. Тэр Өөрийн ажлыг сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө байсан гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан ба энэ нь хэрэгжилтийнхээ байдлаар хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байсан. Есүсийн ирэлт нь Хуучин Гэрээний эрин үеийн Еховагийн ажлыг төгсгөлд нь аваачсан билээ. Хэдийгээр Тэд хоёр өөр нэрээр нэрлэгдэж байсан ч ажлын хоёр үе шат нь хоёулаа нэг Сүнсээр хийгдсэн бөгөөд хоёр дахийн ажил нь эхнийхийн үргэлжлэл байсан юм. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байсан. Иймээс Бурхан ирэх болгондоо Тэр шинэ нэрээр нэрлэгдэж, Тэр нэг эрин үеийг төлөөлж, Тэр шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэрийг авдаг ба Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил үргэлж урагшилж байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хэзээ ч хуучин арга зам, заавруудтай зууралддаггүй. Түүний ажил мөн хэзээ ч зогсдоггүй, цаг үргэлжид тохиолдож байгаа. Хэрвээ чи Ариун Сүнсний ажил хувиршгүй гэж хэлбэл, Ехова сүмд Түүнд үйлчлэхийг тахилчдад зөвшөөрсөн ч, хэдийгээр Түүнийг ирэх үед хүмүүс бас Тэр бол тэргүүн тахилч, Тэр бол Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй юм бэ? Сүмд орсон ч эсвэл үгүй ч – энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүмүүсийн төсөөлдөг шигээр Есүс ирж, эцсийн өдрүүдэд Есүс хэмээн нэрлэгдэж, цагаан үүлэн дээр суун, Есүсийн дүр төрхөөр хүмүүсийн дунд бууж ирсэн бол энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзэл бөгөөд хүний хүлээн зөвшөөрдөг бүхэн нь шууд утгынхаа дагуу, түүний төсөөллийн дагуу байдаг; энэ нь Ариун Сүнсний ажлын зарчимд тохирохгүй бөгөөд Бурханы санаанд нийцэхгүй. Бурхан ингэж хийхгүй; Бурхан тэгтлээ мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил та нарыг төсөөлдөг шиг хялбар биш. Хүмүүсийн хийсэн, төсөөлсөн бүхний дагуу Есүс үүлэн дээр залран ирж, та нарын дунд буух болно. Та нар Түүнийг харах ба Тэр үүлэн дээр суунгаа Түүний нэр бол Есүс гэж та нарт хэлнэ. Та нар мөн Түүний гар дахь хадаасны сорвийг олж харах ба Тэр бол Есүс мөн гэдгийг мэдэх болно. Тэрээр та нарыг дахин аврах ба та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, хүн бүрд цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, диваажинд угтагдах болно. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу эсвэл Тэр хүмүүсийн үзлийн эсрэг ажил хийдэг үү? Хүний бүх үзэл Сатанаас ирсэн биш гэж үү? Бүх хүмүүс Сатанаар ялзруулагдаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Бурхан Сатан болохгүй гэж үү? Тэр бүтээгдсэн зүйлстэй адил байхгүй гэж үү? Бүтээгдсэн зүйлс одоо Сатанаар маш их ялзруулагдаж, хүн Сатаны биелэл болсон учраас хэрвээ Бурхан Сатаны зүйлсийн дагуу ажилласан бол Тэр Сатантай хуйвалдаж байгаа биш гэж үү? Хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгох юм бэ? Иймээс Бурхан хүний үзлийн дагуу ажилладаггүй, та нарын төсөөлсөн шигээр ажилладаггүй. Үүлэн дээр сууж ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээн хэлдэг хүмүүс байдаг. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг хүн ойлгошгүй гэдгийг та нар мэдэх үү? Бурханы үгийг хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг та нар мэдэх үү? Та нар Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн нь тийм их лавтай юу? Ариун Сүнс та нарт тийм шууд байдлаар харуулсан уу? Эдгээр нь Ариун Сүнсний удирдамж уу эсвэл тэдгээр нь та нарын үзэл үү? Тэрээр, "Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн" гэсэн. Гэхдээ бид Бурханы үгийг хэмжихийн тулд өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн үгний тухайд, та нар түүний үгийг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Та нар түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Та нар Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж та нар Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс ба Исаиагийн хэн нь илүү өргөмжлөгддөг вэ? Хариулт нь Есүс учраас, яагаад та нар Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийн ажлынхаа талаар та нарт урьдчилан хэлсэн үү? Ямар ч бүтээгдсэн зүйл, тэр ч бүү хэл тэнгэр дэх элч нар, хүний Хүү ч гэсэн мэддэггүй, тэгвэл та нар яаж мэдсэн юм бэ? Хүн хэтэрхий мөхөс. Одоо та нарын хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо та нар ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

  Цааш нь унших: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment