1.10.17

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы тухайд чиний ойлголт юу вэ



  Хүмүүс удаан хугацааны туршид Бурханд итгэсэн, гэвч тэдний ихэнх нь “Бурхан” гэдэг үгний тухай ойлголтгүйбайдаг.
Тэд зүгээр л яахаа мэдэхгүй даган явдаг. Яагаад хүн Бурханд итгэх ёстой болон Бурхан яг юу болох талаар тэдэнд ямар ч таамаг байхгүй. Хэрвээ хүмүүс зөвхөн Бурханд итгэж, дагахаа мэддэг боловч Бурхан юу болох эсвэл Бурханыг ойлгодоггүй бол энэ нь дэлхийн хамгийн том хошигнол биш гэж үү? Хэдийгээр хүмүүс одоог хүртэл олон тэнгэрийн нууцыг мэдэж, өмнө нь хэзээ ч ухаарч байгаагүй гүн гүнзгий мэдлэгийг сонссон ч гэсэн тэд, ихэнх хамгийн энгийн, одоогоор бодож үзээгүй үнэний талаар мэдэхгүй байна. Зарим хүмүүс, “Бид олон жил Бурханд итгэсэн. Бурхан юу болох талаар бид яагаад мэдэхгүй байна гэж? Энэ чинь бид нарыг дорд үзэж байгаа биш гэж үү?” хэмээн хэлж болох юм. Гэвч бодит байдал дээр хэдийгээр хүн бүхэн өнөөдөр Намайг дагаж байгаа ч энэ бүх одоогийн ажлын талаар хэнд ч ямар ч ойлголт байхгүй. Тэд “Бурханы” талаарх хамгийн төвөгтэй асуултанд хариулах нь бүү хэл хамгийн энгийн, хамгийн амархан асуултуудыг ч орхидог. Чиний үл тоомсорлосон, мэдэж чадаагүй тэдгээр бүх асуултууд чинь чиний хамгийн их ойлгох ёстой зүйлс гэдгийг чи мэдэх ёстой, учир нь чи олонхийн жишгийг дагаж, өөрсдийгөө зэвсэглэх ёстой зүйлүүдэд ямар ч анхаарал хандуулдаггүй ба санаа зовдоггүй. Яагаад Бурханд итгэх итгэлтэй байх ёстойгоо чи үнэхээр мэдэж байна уу? Бурхан юу болохыг чи үнэхээр мэддэг үү? Хүн гэж юу вэ гэдгийг чи үнэхээр мэддэг үү? Бурханд итгэх итгэлтэй хүн болохын хувьд, хэрвээ чи эдгээр зүйлсийг ойлгож чадахгүй бол, чи Бурханы итгэгчийн нэр хүндээ алдахгүй гэж үү? Өнөөдрийн Миний ажил бол энэ: хүмүүст өөрсдийнх нь мөн чанарыг ойлгуулах, Өөрийн хийж байгаа бүхнийг ойлгуулах болон Бурханы жинхэнэ царайг мэдүүлэх—энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл Миний ажлын сүүлчийн үе шат билээ. Тийм учраас Би та нарт амьдралын бүх нууцуудыг урьдчилан хэлж байгаа, ингэснээр та нар Надаас тэдгээрийг хүлээж авах юм. Энэ нь сүүлчийн эрин үеийн ажил учраас, та нар хэтэрхий дутагдалтай, хэтэрхий муу бэлтгэлтэйн улмаас хүлээн авч чадахгүй, зөвшөөрч чадахгүй байсан ч гэсэн та нарын өмнө нь хэзээ ч ойлгож байгаагүй, амийн бүх үнэнийг Би та нарт хэлэх ёстой. Би Өөрийн ажлыг дуусгаж, Өөрийн бүх шаардлагатай ажлаа гүйцээж, та нарт юу хийхийг тушааж буй тухайгаа бүрэн мэдэгдэхийг Би хүсэж байна, та нар дахин замаасаа гажиж, харанхуй нөмрөх үед хорон муу нэгний заль мэхэнд автуузай. Та нарын ойлгохуйгаас давсан олон зам, та нарын ойлгохгүй олон асуудлууд байгаа. Та нар тун мэдлэггүй. Би та нарын сүнсний өндрийг болон та нарын дутагдлыг сайн мэднэ. Тиймээс, та нарын ойлгож авч чадахгүй олон үг байх боловч та нарын урьд нь хэзээ ч хүлээн авч байгаагүй эдгээр үнэнийг Би та нарт хэлэхийг хүссээр байна—учир нь та нар одоогийн сүнсний өндөртэй байвал Миний төлөө гэрчлэлд зогсож чадах эсэхэд чинь Би байнга санаа зовдог. Энэ нь Би та нарыг дорд үзсэн хэрэг биш. Та нар бүгдээрээ Миний албан ёсны сургалтыг дамжаагүй араатнууд бөгөөд та нарт хир их алдар байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Хэдийгээр Би та нар дээр ажиллахад асар их эрч хүчийг зарцуулсан боловч та нарт эерэг элемент үнэн хэрэгтээ байдаггүй байхад сөрөг элемент нь тоотой хэдхэн байдаг ба Сатаныг ичээх гэрчлэлд л зөвхөн зориулагддаг. Та нарт байгаа бараг бүх зүйл бол Сатаны хор. Та нар аврагдахын аргагүй мэт Надад харагддаг. Иймээс, одооных шиг нөхцөлд Би та нарын биеэ авч явах янз бүрийн байдлыг хараад эцэст нь Би та нарын жинхэнэ сүнсний өндрийг мэддэг. Тийм учраас Би та нарын төлөө санаа зовсоор байгаа: Хүнийг тусгаараа амьдрахаар орхисон бол хүн өнөөдрийн байгаагаасаа илүү дээр эсвэл адилхан байх байсан уу? Та нар өөрсдийн нялхамсуу сүнсний өндөртөө санаа зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүстэй адилаар, бүх нөхцөл байдал дор Надад, ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын үзүүлж байгаа зүйл чинь эцэг эхийнхээ харааны гадна байгаа хүүхдийн дүрсгүй зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин зан юм. Та нарт бүгдэд байдаг сул тал буюу та нарын нийтлэг эмгэг болох өөрсдийн угийн чанараа мэдэх ёстой. Тиймээс өнөөдөр та нарт өгөх Миний цорын ганц сургаал бол Миний төлөө гэрчлэлд зогсох юм. Ямар ч нөхцөл байдалд хуучин эмгэгээ дахин бүү үрэвсүүл. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх юм. Тэр бол Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлтийг Мариа хүлээн зөвшөөрсөнтэй адилаар та нар Миний үгэнд итгэж дараа нь дуулгавартай даган хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ нь л цэвэр ариун байна гэж тодорхойлогдоно. Учир нь та нар бол Миний үгийг хамгийн их сонсож, Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Би та нарт Өөрийн бүх үнэ цэнэтэй эзэмшлээ өгч, бүх зүйлийг гарцаагүй та нарт соёрхож байгаа. Гэхдээ та нарын болон Израилийн ардын байр суурь маш өөр, бүхэлдээ ялгаатай. Гэсэн ч тэд нартай харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авч байгаа. Тэд Миний ирэхийг цөхрөлтгүйгээр хүлээж байсан байхад та нар Миний эд баялгийг хуваалцан Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөдөг. Харьцуулан үзвэл, хашхиран гомдоллож, Надтай маргалдаж, Миний эзэмшлийн нэг хэсгийг шаардах эрхийг хэн та нарт өгсөн юм бэ? Та нар хангалттай авахгүй байгаа гэж үү? Би та нарт маш ихийг өгсөн, гэвч та нарын Надад эргүүлэн өгч байгаа зүйл чинь зүрх сэтгэл-урсан уй гашуу, зовнил болон номхоршгүй гомдол хорсол, дургүйцэл байдаг. Та нар хэтэрхий зэвүүн гэхдээ та нар мөн өрөвдөх сэтгэлийг төрүүлдэг. Тиймээс Өөрийн бүх гомдол хорслоо залгиж, та нарыг дахин дахин эсэргүүцэхээс өөр сонголт Надад байхгүй. Энэ хэдэн мянган жилийн ажлын туршид Би хүн төрөлхтөнд өмнө нь хэзээ ч ямар нэгэн дургүйцэл үзүүлээгүй, учир нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд та нарын дундах худал хуурмаг л хамгийн их алдаршсан гэдгийг Би олж мэдсэн. Тэр нь эртний алдартай “өвөг дээдсийн” чинь та нарт үлдээсэн хамгийн эрхэм нандин өв хөрөнгөтэй адил. Тэдгээр хүнээс-дор гахай, нохойнуудыг Би хичнээн их үзэн яддаг гээч. Та нар хэтэрхий ичгүүргүй юм! Та нарын зан авир хэтэрхий жудаггүй! Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хатуу! Хэрвээ Би Өөрийн эдгээр үгсийг болон Өөрийн энэ ажлыг Израильд аваачсан бол Би аль хэдийн алдрыг олж авах байсан. Гэвч та нарын дунд тийм биш. Та нарын дунд зөвхөн харгис хайнга байдал, та нарын хүйтэн хөндий байдал болон та нарын шалтаг л байдаг. Та нар хэтэрхий хатуу сэтгэлтэй бөгөөд хэтэрхий үнэ цэнэгүй!
  Та нар өөртөө байгаа бүхнийг Миний ажлын төлөө өргөх ёстой. Та нар Надад ашиг тустай ажлыг хийх ёстой. Та нарын хувьд тодорхой бус байгаа бүхнийг Би та нарт хэлэхийг хүсэж байна, ингэвэл та нар өөртөө дутагдаж байгаа бүхнээ Надаас олж авч чадах билээ. Хэдийгээр та нарын дутагдал чинь тоолоход хэтэрхий олон боловч та нарын төлөө хийх Өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийж та нарт Өөрийн сүүлчийн өршөөлийг хайрлахад Би бэлэн байгаа, ингэснээр та нар Надаас ашиг тус хүртэж, та нарт байхгүй бөгөөд дэлхий хэзээ ч харж байгаагүй алдрыг олж авах юм. Би маш олон жилийн туршид ажилласан боловч хүмүүсийн дундаас хэн ч Намайг мэдээгүй. Би өөр хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй нууцуудыг та нарт хэлэхийг хүсэж байна.
  Хүмүүсийн дунд Би тэдний харж чадахгүй Сүнс буюу тэдний хэзээ ч харилцаж чадахааргүй Сүнс байсан. Миний газар дээрх ажлын гурван үе шатны (дэлхийн бүтээл, аврал, сүйрэл) улмаас Би хүмүүсийн дунд ажлаа хийхийн тулд өөр өөр цаг үеүдэд (хэзээ ч олон нийтийн өмнө биш) тэдний дунд гарч ирдэг. Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золилтын Эрин Үед байсан. Мэдээж Би Иудей гэр бүлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг хамгийн эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би бие махбод болсон Өөрийн махан биеийг Өөрийн авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн. Иймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн Эрин Үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан. Хаанчлалын Эрин Үед Миний ажил бол байлдан дагуулах бөгөөд төгс болгох, иймээс Би дахин махан биеэр хонь хариулах ажлыг хийнэ. Энэ бол Би махан биед ажиллах хоёр дахь удаа юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн харилцах зүйл бол үл үзэгдэх, хүршгүй Сүнс биш, харин Сүнс бие махбод болон биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр харахад, Би дахин Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Цаашлаад хүмүүсийн хардаг Бурхан нь зөвхөн эрэгтэй биш мөн эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, будилмаар байдаг. Миний ер бусын ажил, олон жилийн туршид хадгалагдаж байсан хуучин итгэл үнэмшлүүдийг дахин дахин эвддэг. Хүмүүс гайхсан! Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг-хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, ер бусын энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүн болж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд үүсэн гарсан гэдгээрээ адил биш. Тэд хоёулаа Бурхан Эцгийн ажлыг хэрэгжүүлсэн бие махбод болсон Бурханы махан бие гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адил биш. Хоёулаа Бурхан Эцгийг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралтын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг хэрэгжүүлэх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээд нүгэлгүй. Хоёулаа адилхан Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Гэсэн ч Тэдний бүх ажил нь харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилдөхгүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болно. Хоёулаа хүмүүс, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилүүдэд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс ч биш, зөвхөн хүн, эрэгтэй хүн ч биш, мөн түүнчлэн хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйлс байсан, тиймээс тэд хэзээ ч Намайг бүрэн ойлгож мэдэх чадваргүй байсан. Би оршин байдаг юм шиг боловч мөн хий хоосон мөрөөдөл мэтээр Тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байсан. Тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг мэдэхгүй хэвээр байгаа. Чи Намайг үнэхээр ганц энгийн өгүүлбэрээр товчхон илэрхийлж чадах уу? Чи үнэхээр “Есүс бол Бурханаас өөр хэн ч биш бөгөөд Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” хэмээн хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр “Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш бөгөөд Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлж чадах зоригтой юу? Чи “Бурхан бол ердөө махан биеэр хувцасласан хүн” гэж хэлэхдээ таатай байдаг уу? Чи үнэхээр “Есүсийн дүр бол зүгээр л Бурханы агуу дүр” гэж батлах зүрх зоригтой юу? Чи Бурханы зан чанарыг болон дүрийг өөрийн ярих авьяас чадварынхаа хүчээр нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэхээр “Бурхан эмэгтэй хүнийг биш харин эрэгтэй хүнийг л Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл, Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл байхгүй байх байсан. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдсэн үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юу? Миний хийхийг хүссэн ажлыг зөвхөн Есүс гүйцээж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон илэрхийлэхийн тулд дээрхээс зөвхөн нэгийг нь л сонговол чи дэндүү мэдлэггүй, үнэнч итгэгч байх юм. Хэрвээ Би зөвхөн нэг удаа, цор ганц удаа бие махбод болсон махан биеэр ажилласан бол та нар Надад хязгаар тогтоох уу? Чи үнэхээр нэг удаа гүйлгэн хараад л Намайг нэвт шувт мэдэж чадах уу? Амьдралынхаа туршид үзсэн бүхнийхээ ачаар чи үнэхээр Намайг бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбод болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Намайг хэрхэн хүлээж авах байсан бэ? Та нар Намайг загалмай дээр үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн байх уу?
  Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дотроос хэн ч Намайг нэгд нэггүй тайлбарлаж чадахгүй, та нарын дотроос хэн ч өөрсдийн харсан бүх бодит байдлыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз. Яг одоо та нарын ихэнх нь өөрсдийн үүргээ хөсөр хаядаг, оронд нь махан биеэ хангаж, махан биеэрээ шуналтайгаар таашаан цэнгэж, махан биеийн зүйлсийн араас явдаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгвэл та нар өөрсдийн харсан бүхнээ гэрчилж хэрхэн чадах юм бэ? Та нар Миний гэрч байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг өдөр чи, өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол чи бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно. Чиний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй байх болно. Чи хүн байх үнэ цэнэгүй байх болно. Чи бол хүн биш гэж хэн нэгэн хэлж ч чадах юм! Би та нар дээр цаглашгүй их ажил хийсэн. Гэвч одоо чи юу ч сураагүй, юу ч мэдэхгүй, шал дэмий ажилладаг учраас Намайг Өөрийн ажлаа өргөжүүлэх хэрэгтэй үед чи бүлх залгисан мэт, ямар ч нэмэргүй гөлрөн ширтэх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэх үед чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Чи гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би уйдсандаа энэ бүх ажлыг хийгээгүй, харин Өөрийн ирээдүйн ажлын суурийг тавихын тулд хийж байгаа. Би мухардмал байдалд орж, ямар нэг шинэ зүйлийг хийхээс өөр аргагүй болсон биш. Миний хийж буй ажил бол хүүхдийн тоглоом[a] биш, харин Миний Эцгийн төлөөлөл юм гэдгийг чи ойлгох ёстой. Би ганцаараа Өөрөө энэ бүхнийг хийж байгаа биш гэдгийг та нар ойлгох ёстой. Үүний оронд Би Өөрийн Эцгийг төлөөлж байгаа билээ. Энэ хооронд чиний үүрэг роль бол хатуу чандаар дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх юм. Та нарын ойлгох ёстой зүйл бол та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдэг билээ. Энэ бол та нар нэг бүрийн ойлгох ёстой хамгийн чухал асуулт. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөс эхлээд та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэр та нарыг урьдчилан тогтоосон нь Миний ажлын төлөө болон Түүний алдрын төлөө гэдгээс өөр юу ч байгаагүй. Миний Эцгийн улмаас та нар Надад итгэдэг; Миний Эцгийн урьдчилан тогтоосны улмаас та нар Намайг дагадаг. Үүний юу ч та нарын өөрсдийн сонголт биш. Илүү чухал зүйл нь, та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцгийн Надад соёрхсон хүмүүс гэдгээ та нар ойлгох ёстой. Тэр та нарыг Надад соёрхсон учраас та нар Миний та нарт хайрласан зам болоод Миний та нарт заасан зам болон үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь та нарын Надад итгэх итгэлийн анхдагч зорилго юм. Та нар бол ердөө л Миний замыг дагахын тулд Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс гэж Би та нарт хэлж байна. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар Израильчуудын гэр бүлийнх биш харин эртний могойнх учраас Та нар Минийх биш. Миний та нараас гуйж буй бүхэн бол Намайг гэрчлэх, гэвч өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө юм. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л байвал та нарт ямар ч үнэ цэнэ байхгүй болох бөгөөд Миний Эцэг та нарыг Надад соёрхсоны ач холбогдол алдагдах болно. Та нарт хэлэхээр Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: “Та нар Миний замаар алхах ёстой.”

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

  Илүү дэлгэрэнгүй:  Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.


No comments:

Post a Comment