9.10.17

Төгс Xүчит Бурханы үг | Бурхан ба хүн амар амгаланд орох нь


  Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон бусад зүйлс байгаагүй ба Бурхан ямар ч зүйл ажил хийгээгүй байсан.
Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарч эхэлсэн цагаас Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амар амгалан байхаа байж, харин оронд нь хүн төрөлхтний дунд завгүй болж эхэлсэн. Бурхан амрахаа байсан нь хүн төрөлхтний ялзралын улмаас, мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогын улмаас юм. Хэрэв Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан хэзээ ч амар амгалан байдалдаа эргэн орж чадахгүй. Хүн амар амгалан байдлаар дутвал Бурхан ч мөн дутна. Бурхан амар амгаланг олбол хүн мөн амар амгаланг олох болно. Амар амгалан байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус зүйлгүй. Өөрөөр хэлбэл Сатаны дайралт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлнэ), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрийн үнэн сэтгэлийг дагаж, Эзний бүтээлийг шүтэн биширнэ. Диваажин ба эх дэлхий бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар амгалан амьдрал юм. Бурхан амар амгалан болбол дэлхий дээр шударга бус зүйлгүй, дайсагнасан хүчний халдлагагүй байх болно. Хүн төрөлхтний мөн шинэ ертөнцөд орох болно. Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн гэж байхаа больж Сатаны ялзруулалтаас аврагдсан хүн төрөлхтөн байна. Хүн төрөлхтний амар амгалангийн өдөр Бурханы ч бас амар амгалангийн өдөр байна. Хүн төрөлхтөн амар амгалан байдалд орж чадахгүйн улмаас Бурхан амар амгалан байдлаа алдсан нь тэрээр анхнаасаа амар амгалан байж чаддаггүй гэсэн үг биш. Амар амгалан байдалд орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино эсвэл бүх зүйл хөгжихөө болино, Бурхан ажиллахаа эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг биш. Амар амгалан байдалд орно гэдэг нь Сатаныг устгаж, Сатантай холбогдсон ёрын муу хүмүүс шийтгэгдэж, Бурханы эсрэг дайсагнасан бүх хүч байхаа болихын дохио юм. Бурхан амар амгаланд орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амар амгаланыг олно гэдэг нь бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд, Түүний ивээлд амьдарна гэсэн үг. Тэнд Сатаны ялзрал, ямар ч шударга бус зүйл байхгүй байх болно. Хүн төрөлхтөн эх дэлхий дээр хэвийн, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан ба хүн хамтдаа амар амгаланг олбол Сатан устгагдан, хүн төрөлхтөн аврагдаж, хүний дунд хийх Бурханы ажил бүхлээрээ дуусна. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшлийн мужид амьдрахаа болино. Түүнчлэн Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан ба хүн амар амгаланг нэгэн зэрэг олно. Бурхан өөрийнхөө үндсэн байрандаа ирж, хүн бүр тус тусын байрандаа орно. Энэ бол Бурханы бүхэл бүтэн удирдлагын эцэст хүн ба Бурхан хоёрын тус тусын хүрэх газар юм. Бурхан Өөрийн хүрэх газартай, хүн мөн өөрийн хүрэх газартай. Амар амгалан байхдаа Бурхан дэлхийн бүх хүн төрөлхтний амьдралыг чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн диваажингийн цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүн Бурханы хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан ба хүн ижил ертөнцөд амьдарч чадахаа болино, харин хамтдаа өөрсдийн тус тусын амьдралаар амьдрах болно. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч бол бүх хүн төрөлхтөн Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Энэ бол удирдагдсан хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амар амгалан байх гэдэг нь тухайн зүйл үндсэн байрандаа орохыг хэлнэ. Тиймээс Бурхан амар амгаланг олно гэдэг нь Бурхан Өөрийн төрөлх газар луугаа буцна гэсэн үг. Бурхан дэлхий дээр хүмүүсийн дунд амьдарч, хүн төрөлхтний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүн төрөлхтөн амар амгаланг олбол хүн жинхэнэ бүтээл болно гэсэн үг. Хүн төрөлхтөн дэлхийгээс Бурханд мөргөх жирийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханы үгийг сөрөх эсвэл эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн төрөлх амьдралдаа буцна. Энэ бол Бурхан ба хүн амар амгаланг олсны дараах тус тусын амьдрал ба хүрэх газрууд юм. Бурхан ба Сатаны хоорондын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Энэ утгаараа Бурхан удирдлагын ажлаа биелүүлж, хүнийг бүрэн аварч, амар амгалан байдалд оруулсны дараа Өөрөө амар амгалан байдалд орох нь мөн зайлшгүй. Хүний амар амгалан байх газар бол дэлхий, Бурханы амар амгалан байх газар бол диваажин. Хүн амгалан байхдаа дэлхийгээс Бурханд мөргөх болно, харин Бурхан амгалан байхдаа хүн төрөлхтний үлдсэн хэсгийг удирдах болно. Бурхан тэднийг дэлхийгээс бус диваажингаас удирдах болно. Бурхан сүнслэг байх бол хүн бодит махбод байна. Бүрхан, хүн хоёр тус тусдаа амьдрах ялгаатай хэв маягтай. Бурхан амар амгалан байхдаа хүмүүс дээр ирэх бол хүн амар амгалан байхдаа Бурханаар удирдуулан диваажинд зочилж, сайхан байх болно. Бурхан, хүн амар амгаланг олсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адил ёрын муу хүмүүс ч мөн байхаа болино. Бурхан, хүн хоёр амар амгаланг олохоос өмнө тэдгээр Бурханыг хавчсан, Бурханд дуулгаваргүй дайсан болох ёрын муу хүмүүс дэлхийгээс аль хэдийн устгагдсан байна. Тэд эцсийн өдрүүдэд том гамшгуудаар устгагдах болно. Ёрын муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа дэлхий Сатаны дарлалыг мэдэхгүй болно. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох үед Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан ба хүний амар амгалан байдлыг олох урьдчилсан нөхцөлүүд юм.

  Бүх зүйлийн төгсгөлд ойртох нь Бурханы ажил дуусаж байгааг мөн хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэнэ. Энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтний хөгжил төгсгөлдөө хүрч, Адам, Евагийн үр хойчууд тус тусын төгсгөлдөө хүрнэ. Түүнчлэн Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн цааш хөгжих боломжгүй болно гэсэн үг юм. Эхэндээ Адам, Ева нь хорлогдоогүй байсан боловч тэр хоёрыг Сатан ялзруулахад Едений цэцэрлэгт хүрээлэнгээс хөөгдсөн юм. Бурхан ба хүн хамтдаа амар амгаланг олоход Едений цэцэрлэгт хүрээлэнгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэстээ ойртох болно. Ирээдүйн хүн төрөлхтөн Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч тэд нар нь Сатаны эзэмшилд амьдардаг хүмүүс байхгүй. Харин ч тэд аврагдсан, ариуссан хүмүүс байх болно. Энэ нь шүүгдсэн, гэсгээгдсэн хүн төрөлхтөн бөгөөд ариун юм. Эдгээр хүмүүс нь өмнөх байсан хүмүүстэй адилгүй бөгөөд Адам, Евагаас үүссэн хүмүүсээс бүхэлдээ өөр төрлийн гэж хэлж болно. Эдгээр хүмүүс нь Сатаны ялзруулсан бүх хүмүүс дундаас сонгогдсон хүмүүс байх ба Бурханы шүүлт, гэсгээлийн үед эцсээ хүртэл тууштай зогссон хүмүүс байх болно. Тэд ялзарсан хүн төрөлхтний сүүлийн үлдсэн бүлэг хүмүүс байх болно. Зөвхөн энэ бүлэг хүмүүс л Бурханы хамт амар амгалан байдалд орох боломжтой болно. Бурханы шүүлт, гэсгээлтийн үед буюу цэвэрлэлтийн эцсийн ажлын явцад эцсээ хүртэл зогсож чадсан хүмүүс Бурханы хамт амар амгалан байдалд орно. Тэд Сатаны нөлөөнөөс ангижрах ба Бурханы сүүлийн цэвэрлэх ажлын дараагаар амар амгаланг олно. Гэсгээх, шүүх Бурханы ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлийн амар амгаланг олох өдөр байх болно. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрийн төрлийг дагах эсвэл амар амгаланг олох боломжгүй. Энэ ажил бол амар амгаланг олох хүн төрөлхтний цорын ганц зам. Зөвхөн Бурханы энэхүү цэвэрлэх ажил хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээх, шүүх ажил хүн төрөлхтний дунд орших дуулгаваргүй зүйлсэд гэрэл авчрах бөгөөд аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсон учир тэдгээр хүмүүст дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүний амьдралыг таашаах болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амар амгалан өдрийг олж, Бурханы хамт амьдарна. Гэсгээлт, шүүлтэнд орсон ч үлдэж чадаагүй хүмүүсийн жинхэнэ төрх бүхлээрээ илэрсний дараа, Сатаны нэгэн адил тэд дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй болно. Эдгээр хүмүүс амар амгалан газарт тохирохгүй, мөн Бурхан ба хүн хамтдаа хуваалцах амгалан байдалд орох өдөрт ч тохирохгүй. Шийтгэлийн бай болсон нүгэлтэй хүмүүс тул зөв шударга хүмүүс биш юм. Тэд нүглээ арилгаж, шүүгдэн гэсгээгдэж, Бурханд үйлчилсэн боловч ёрын муу санааны улмаас, үл дагах, залруулах боломжгүйн улмаас сүүлийн өдөр ирэхэд тэд таягдаж, устгагдах болно. Ирээдүйд тэд дэлхий дээр байхаа болино, ирээдүйн хүмүүсийн дунд байхгүй болно. Хүн төрөлхтөн амар амгалан байдалд ороход аль ч болон бүх мууг үйлдэгчид мөн аврагдаж чадаагүй бүх хүмүүс амьд, үхсэн хамаагүй устгагдах болно. Аль ч эрин үеийн мууг үйлдэгч сүнснүүд, мууг үйлдэгч хүмүүс эсвэл зөв шударга хүмүүс, зөвийг үйлдэгч хүмүүс дундаас мууг үйлдэгчид устгагдаж, аль ч зөв шударга хүмүүс амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах нь сүүлийн шатны ажлаас бүхэлдээ хамаарахгүй ч Бурханаас эсэргүүцсэн эсвэл дуулгаваргүй байснаар тодорхойлогдоно. Хэрэв хүн өмнөх эрин үед ёрын муу зүйл хийсэн бол аврагдаж чадахгүй тул тэд эргэлзээгүйгээр шийтгэлийн бай болно. Хэрэв хүн энэ эрин үед ёрын муу зүйл хийвэл мөн аврагдаж чадахгүй, шийтгэлийн бай болох нь тодорхой. Хүмүүс аль эрин үеийн байх нь хамаагүй сайн эсвэл муугийн үндсэн дээр тусгаарлагдана. Сайн, муугийн ялгаагаар нэгэнт тусгаарлагдвал хүмүүс шууд шийтгэгдэхгүй эсвэл шагнуулахгүй. Харин Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа зөвхөн шийтгэх болон шагнах ажлаа хийх болно. Үнэндээ Бурхан хүн төрөлхтний дунд ажлаа хийж эхлэхдээ сайн мууг ашиглан хүмүүсийг ялгасаар ирсэн. Бурхан эцэстээ ажлаа дуусгасныхаа дараа ёрын муу болон зөв шударга хүмүүс гэж ялгаад, дараа нь шууд шагнал эсвэл шийтгэл өгөхөөс илүүтэйгээр тэрээр ажлаа дуусгасны дараа зөв шударга хүмүүст шагнал, ёрын муу хүмүүст шийтгэл өгөх болно. Шийтгэх болон шагнах энэ ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг бүхлээр бүрэн цэвэршүүлэх учир бүхлээрээ ариун хүн төрөлхтөнд мөнхийн амгалан байдлыг авчирна. Түүний ажлын энэ хэсэг хамгийн чухал ажил юм. Энэ бол түүний удирдлагын нийт ажлын сүүлийн шат юм. Хэрэв Бурхан мууг үйлдэгчдийг устгахгүй үлдээвэл бүх хүн төрөлхтнийг амгалан байдалд оруулах боломжгүй бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтөнд илүү сайхан ертөнцөд авчрах боломжгүй болно. Ийм төрлийн ажил бүхэлдээ дуусдаггүй. Тэр ажлаа дуусгах үед бүх хүн төрөлхтөн бүхлээрээ ариун болно. Зөвхөн энэ үед л Бурхан амар амгаланг олж амар амгалан байдалд амьдарна.
 
  Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлүүдээс салах боломжгүй болсон байна. Тэд махан биед мөн дэлхий, мөнгө, хорлогдсон байдалдаа сэтгэл ханаж чадахгүй байна. Ихэнх хүмүүс ухамсаргүйгээр эрэлхийлсээр явдаг. Үнэндээ тэдний зүрхэнд Бурхан ерөөсөө ч байхгүй, түүнээс гадна Бурханаас айдаггүй. Тэдний зүрхэнд Бурхан байхгүй учир Бурханы хийдэг бүх зүйлсийг ойлгож чадахгүй ба Бурханы хэлж буй зүйлсэд итгэх боломжгүй. Эдгээр хүмүүс хэтэрхий махан биелэг. Тэд хэтэрхий гүн ялзралд орсон ба үнэнээр дутсан, түүнээс гадна Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн ч илэрхий байгаа Бурханы ажил, үгэнд итгэхгүй харин диваажинд буй үл үзэгдэх Бурханд итгэх ба тэдний зүрхэнд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд хүмүүнлэг байдал, ухаалаг байдлаар хомс ба үнэний талаар юу ч ярьдаггүй. Эдгээр хүмүүс харагдаж буй, бодит Бурханд итгэж чаддаггүй мөртлөө үл харагдах, бодит бус Бурхан тэдэнд итгэмжтэй ба тэдний сэтгэлийг баясгана. Тэдний хайж бус зүйл бодит байдлын үнэн, амьдралын мөн чанар биш бөгөөд Бурханы хүсэл зорилгоос доогуур зүйл. Харин тэд зүгээр л хөдлөлийн араас дагаж байна. Тэднийг хүсэлд нь хүргэх хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэмж, эрэлхийлэл юм. Тэд үнэнийг хайхад бус, өөрсдийн хүсэлдээ сэтгэл ханахын тулд Бурханд итгэдэг. Эдгээр хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй, өөрсдийгөө “сайн хүмүүс” гэж боддог учир диваажинд буй Бурхан тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэднийг үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрэв тэд харагдаж буй Бурханыг эрэлхийлсэн бол Бурханы эсрэг тэр даруй хариу довтлох эсвэл тэдний хүсэл нуран унахад ихээр хилэгнэх байсан. Тэд хүсэлдээ сэтгэл ханахын төлөө явж буй аймшигтай хүмүүс. Тэд үнэнийг эрэлхийлэх хүмүүс биш. Эдгээр төрлийн хүмүүсийг Христийг дагадаг ёрын муу хүмүүс гэж нэрлэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Бодит Бурханы ажил эсвэл үгэнд тэд итгэдэггүй тул хүн төрөлхтний ирээдүйн үр дагаврын талаар бодох чадваргүй, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газарт итгэж чадахгүй. Түүнчлэн хэрэв тэд харагдаж буй Бурханыг дагавал ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлэхгүй, шаардлагатай үнэнийг дагахгүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй тэдгээр хүмүүс харин ч эсрэгээрээ устгагдах хүмүүс юм. Тэд өөрсдийгөө маш ухаантай гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг дагаж байна гэж итгэдэг. Тэд хийж буй ёрын муу зүйлээ үнэн гэж боддог ба үүнийгээ өндрөөр үнэлдэг. Эдгээр ёрын муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг зарчим, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг ба эцэстээ тэд юу хийснээ хүртэх болно. Өөртөө илүү итгэлтэй, бардам байх тусмаа тэд үнэнийг олж чадахгүй. Диваажинд буй Бурханд итгэх тусам Бурханыг илүүтэй эсэргүүцнэ. Эдгээр хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амар амгаланд шилжих үед хүн тус бүр шийтгэгдэх эсвэл шагнагдах нь тухайн хүн үнэнийг эрэлхийлж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, харагдаж буй Бурханыг дагадаг эсэхээр тодорхойлогдоно. Харагдаж буй Бурханыг мэдэлгүйгээр Түүнд зүтгэсэн хүмүүс үнэнийг мэдэхгүйгээр Бурханыг дагана. Эдгээр хүмүүс бол мууг үйлдэгчид ба хийсэн ёрын муу зүйлийнхээ төлөө эргэлзээгүйгээр шийтгэгдэнэ. Хүн Бурханд итгэх ба Бурханд дуулгавартай байх нь зохистой. Тодорхойгүй, үл харагдах Бурханд итгэдэг хүмүүс Бурханд итгэхгүй, Түүнийг дагаж чадахгүй. Бурханы байлдан дагуулалт дуусах үед эдгээр хүмүүс харагдаж буй, бодит Бурханд итгэхгүй, үл даган эсэргүүцсээр байвал эдгээр үл тоомсорлогч нар эргэлзээгүйгээр устгагдах болно. Та нарын дунд буй хэн нэгэн бие махбодтой болсон Бурханыг үгээр ойлгосон ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг дагаж чадахгүй бол мөн таягдаж, устгагдах болно гэсэн үг. Харагдаж буй Бурханыг үгээр ойлгож, Түүний үнэнийг идэж, ууж байгаа хүмүүс тодорхойгүй, харагдахгүй байгаа Бурханыг дагавал ирээдүйд бүр илүүтэйгээр устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амгалан цаг үе ирэхэд эдгээр хүмүүсээс хэн нь ч үлдэж чадахгүй. Эдгээр хүмүүсээс хэн нь ч амгалан цаг хүртэл үлдэж чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрийн хүмүүс. Тэдний мөн чанар бол Бурханыг эсэргүүцэх, үл дагах бөгөөд тэдэнд Бурханыг дагах багахан ч бодол байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх болон чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдаж буй байдал, ганц нэг үг, үйлдлээр бус чиний мөн чанараар тодорхойлогдоно. Хүн болгоны мөн чанар тэднийг устгагдах эсэхийг шийддэг. Энэ нь тэдний үйл хөдлөл, үнэнийг эрэлхийлэх мөн чанараар тодорхойлогдоно. Ажлыг ижилхэн хийдэг эсвэл ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн хувьд мөн чанар нь сайн, үнэнтэй хүмүүс үлдэж чадах боловч мөн чанар нь ёрын муу, харагдаж буй Бурханыг дагадаггүй хүмүүс бүгд устгагдана. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил, үг бүхэн хүн бүрийн мөн чанарт үндэслэн хүн төрөлхтөнтэй зохистойгоор тохирно.Үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй, алдаа байхгүй байна. Хүн ажлаа хийх явцад тэнд хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа л зөвхөн байна. Бурханы хийдэг зүйл бол хамгийн зохистой ажил юм. Тэр хэн нэгэнд хуурамч нотолгоо мэдээж тулгахгүй. Олон хүн хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар бодож чадахгүй байгаа ба Миний ярьж буй үгэнд ч итгэхгүй. Итгэхгүй байгаа, үнэнийг дагадаггүй бүх хүн бол чөтгөрүүд! Үнэнийг эрэлхийлдэг, эрэлхийлдэггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр бүлэг хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэн мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг Бурхан аврах болно. Үнэнийг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд ба тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам тул устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид-чөтгөрүүд биш гэж үү? Зөв, сайн жудагтай ч үнэнийг зөвшөөрдөггүй хүмүүс мөн адил чөтгөрүүд юм. Тэдний нэг мөн чанар бол Бурханыг эсэргүүцэх. Үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Бурханыг эсэргүүцэж байна гэсэн үг. Эдгээр хүмүүс хэдийгээр олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, өөрсдийн махан биедээ сэтгэл ханаж чаддаггүй хүмүүс Бурханыг үл дагагчид учир бүгд устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд бие итгэдэггүй хэн ч чөтгөрийнх; тиймээс тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг дагадаггүй хэн ч, Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурхан оршин байдагт итгэдэггүй бүх хүмүүс устгагдах болно. Үлдэх боломжтой хүн бол цэвэршүүлэлтийн зовлонг давж, гуйвшгүй зогсож чадсан хүн байх болно. Тэр хүн шүүлтийг үнэхээр давсан хүн юм. Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй хэн бүхэн дайсан бөгөөд бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй аль ч бүлэгт байгаа хүн антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдийн хэн нь Сатан, хэн нь чөтгөрүүд, хэн нь Бурханы дайснууд вэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд үнэнийг мэдэхгүй хирнээ үгээр итгэдэг хүмүүс биш гэж үү? Бурханы гэр болж чадахгүй хирнээ зөвхөн ивээлийг л хүртэхийг эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Эдгээр чөтгөрүүдтэй өнөөдөр найзалсаар, эдгээр чөтгөрүүдийг хайрласаар байгаа. Энэ Сатанд сайнаар хандаж байгаа биш гэж үү? Энэ чөтгөрүүдтэй холбогдсон гэсэн үг биш гэж үү? Бурханы хүслийг эрэлхийлэлгүйгээр эдгээр хүмүүс өнөөдөр сайн, муу хоёрыг ялгаж чадахгүй, Бурханы сэтгэл зүрхгүйгээр сохроор хайрлавал тэдний төгсгөл илүү золгүй байх болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн бүхэн Бурханы дайсан. Хэрэв чи дайсныг хайрлаж, сайн сэтгэл гаргавал чи ариун шударга зүйл хийхгүй байгаа биш гэж үү? Хэрэв чи Миний жигшиж, үл зөвшөөрөх зүйлтэй зохицолтой, тэднийг хайрласаар эсвэл тэднийг гэх өөрийн мэдрэмжтэй байсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш гэж үү? Чи Бурханыг санаатайгаар эсэргүүцээгүй гэж үү? Ийм хүнд үнэн байна гэж үү? Хэрэв хүмүүс дайснуудын төлөө санаа зовж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өрөвдөж байвал тэд Бурханы ажлыг санаатайгаар тасалдуулж байгаа биш гэж үү? Зөвхөн Есүст итгэдэг боловч эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгээгүй, бие махбодтой болсон Бурханд үгээрээ л итгэсэн хирнээ мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Бурханд итгэдэггүй хүмүүсийг орхицгооё. Эдгээр хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ зан авирт үндэслэн шүүдэг жишигтэй. Үйлдэл нь сайн бол тэр зөв хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр ёрын муу хүн. Бурхан хүнийг шүүхдээ түүний дуулгавартай мөн чанарт үндэслэдэг жишигтэй. Тухайн хүний зан авир сайн эсвэл муу байх, үг хэл нь зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай бол тэр сайн хүн, дуулгаваргүй бол дайсан буюу ёрын муу хүн болно. Зарим хүмүүс ирээдүйд зөв газар хүрэхийн тулд сайн сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг мөн зарим нь сайн үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүнийг түүний зан авир, үг хэлээр нь тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг тиймээс олон хүн түр зуурын хуурсан аргыг ашиглахыг эрэлхийлдэг. Хожим амьд үлдэж, амар амагланд орох хүмүүс зовлонгийн өдрийг тэсэж давах ба Бурханыг гэрчлэх болно. Тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай хүмүүс байх болно. Үнэнийг дагахаас зайлсхийхийн тулд зүтгэх боломжийг ашиглахыг хүссэн хүмүүс үлдэх боломжгүй болно. Бурхан бүх хүмүүсийн үр дагаврыг дэг журамд оруулах тохирох жишигтэй. Тэр ердөө хэн нэгний үг, үйлдэл болон хэсэг хугацааны зан авираар шийдвэр гаргадаггүй. Хэн нэгэн Бурханд өмнө нь зүтгэсэн ч, ёрын муу үйлдэл хийвэл мэдээж өршөөхгүй мөн нэг удаагийн төлөөc өгсний төлөө нэгнийг үхлээс аврахгүй. Ёрын муу зүйлийнхээ шанг хүртэхээс хэн ч зугтаж чадахгүй, ёрын муу үйлдлээ хэн ч нууж чадахгүй, устгалын зовлонгоос зугтаж чадахгүй. Хэрэв өөрийн үүргээ үнэнчээр хийдэг бол эдгээр хүмүүс ивээл хүртэх эсвэл азгүйтлээр шаналсан ч энэ нь Бурханд мөнх үнэнч бөгөөд шагнал авахыг зорьдоггүй гэсэн үг юм. Ивээл хүртэхэд Бурханд итгэмжтэй, харин ивээл хүртээгүй үедээ итгэл найдвараа алдвал эцэстээ тэд Бурханыг гэрчилж, үүргээ биелүүлэх боломжгүй болж Бурханд итгэмжтэйгээр үйлчилсэн ч устгагдах болно. Товчхондоо ёрын муу хүмүүс мөнхийн амьдралд үлдэж, амар амгалан байдлыг олж чадахгүй, зөвхөн зөв шударга хүмүүс амгалан байдалд шилжинэ. Хүн төрөлхтөн зөв голдрилдоо орсны дараа хүмүүс энгийн хүмүүсийн амьдралаар амьдарна. Тэд бүгд өөрсдийн тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын итгэмжтэй байна. Тэд дуулгаваргүй болон ялзарсан зан чанараа бүрэн хаях ба тэд Бурханы төлөө, Бурханы улмаас амьдрах болно. Тэдэнд дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж байхгүй. Тэд Бурханд бүхэлдээ дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан ба хүний амьдрал мөн Хаанчлалын амьдрал, энэ бол амар амгалан амьдрал.

  Туйлын үл итгэгч хүүхдүүд, хамаатнуудаа сүмд авчирдаг хүмүүс хэтэрхий хувиа бодсон ба ингэж сайхан сэтгэлээ илэрхийлдэг. Эдгээр хүмүүс итгэдэг эсэх эсвэл энэ нь Бурханы хүсэл эсэх гэдгийг мэдэлгүйгээр зөвхөн хайрыг илэрхийлдэг. Ариун Сүнс зөвшөөрөх эсвэл ажлаа хийх эсэхээс нь үл хамааран зарим нь эхнэрээ эсвэл эцэг эхээ Бурханы өмнө авчирч байна, тэд “авьяастай хүмүүс”-ийг сохроор Бурханы өмнө дэвшүүлж байна. Үл итгэгч эдгээр хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар ашигтай вэ? Ариун Сүнс Бурханыг дагах тэмцэлгүй эдгээр үл итгэгчид аврагдаж чадахгүй ба харин итгэж чадсан нь аврагдана. Аврал олж авах нь үнэндээ хялбар биш. Ариун Сүнсний ажил болон шалгалтаас давж гараагүй мөн бие махбодтой болсон Бурханы төгөлдөржүүлээгүй хүмүүс огт бүрэн дүүрэн болж чадахгүй. Түүнээс гадна эдгээр хүмүүс Бурханыг нэршлээр дагаж эхлэх үеэс тэдэнд Ариун Сүнс дутагдана. Тэдний нөхцөл байдал болон үнэн байдалд үндэслэвэл тэд бүрэн болж чадахгүй. Тиймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийдэхгүй, гэгээрэлд хүргэх эсвэл ямар нэг замд тэдний чиглүүлэхгүй. Тэр тэднийг чигээрээ дагах, өөрсдийн үр дагавраа харуулах боломж л гаргана. Энэ хангалттай. Сатанаас ирсэн хүний тэмүүлэл, хүсэл зориг Ариун Сүнсний ажлыг гүйцэлдүүлж чадахгүй. Ямар ч төрлийн хүн байсан Ариун Сүнсний ажилтай бол тэр хүн өөрийгөө бүтэн болгож чадах уу? Нөхөр яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд яагаад эцэг эхийн өмнө үүрэг хүлээдэг вэ? Эцэг эх яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс ямар хүсэл зориг өвөрлөдөг вэ? Хэн нэгэн өөрийн төлөвлөгөө, хувиа бодсон хүсэлдээ сэтгэл ханахын тулд биш гэж үү? Энэ үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөө гэж үү? Энэ Бурханы ажлын төлөө юу? Энэ нь хүн үүргээ биелүүлэхийн төлөө юү? Бурханд эхэндээ итгэсэн ч Ариун Сүнсийг бий болгож чадаагүй бол Ариун Сүнсний ажлыг хэзээ ч гүйцэлдүүлж чадахгүй. Эдгээр хүмүүс устгагдах тавилантай. Тэдний төлөө хичнээн их хайр байсан ч Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүний тэмүүлэл, хайр хүний хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг боловч Бурханы хүсэл эрмэлзлийг илэрхийлж чаддаггүй, Бурханы ажлыг орлож чаддаггүй. Бурханд нэршлээр итгэж, дагаж буй мэт дүр эсгэж, Бурханд итгэнэ гэдгийг мэддэггүй хүмүүсийг байж болох хамгийн их хайр, өрөвдлөөр харж үзсэн ч Бурханы нигүүлсэл эсвэл Ариун Сүнсний ажлыг олж чадахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагаж буй хүмүүс хэв чанар муутай, олон үнэнийг ойлгож чадахгүй бол Ариун Сүнсний ажлыг тохиолдлоор л бүтээж чадах ба хэв чанар сайтай чин сэтгэлээсээ итгэдэггүй бол Ариун Сүнсийг олж авч чадахгүй. Эдгээр хүмүүсийг аврах ямар ч боломж байхгүй. Тэд Бурханы талаар уншиж, мэдээнүүдийг сонсож магтаалын дуу дуулсан ч эцэстээ тэд амар амгалан байдалд орох цаг үед үлдэх боломжгүй болно. Чин сэтгэлээсээ эрэлхийлж буй эсэх нь бусад нь түүнийг хэрхэн үнэлэх эсвэл харахаас бус Ариун Сүнс түүн дээр хэрхэн ажиллах, Ариун Сүнс тэдэнд байгаа эсэх мөн ялангуяа тэдний зан чанар өөрчлөгдөх эсэх, Ариун Сүнсний ажлын дараах Бурханы мэдлэгтэй эсэхээс илүү тодорхойлогдоно. Хэрэв Ариун Сүнс тэдэн дээр ажиллавал тэр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөх ба Бурханд итгэх үзэл нь аажим ариусах болно. Бурханыг хэр удаан дагахаас үл хамаарч, тэд өөрчлөгдсөн л бол энэ нь Ариун Сүнснүүд тэдэн дээр ажилласан гэсэн үг. Хэрэв тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнснүүд тэдэн дээр ажиллаагүй гэсэн үг. Хэрэв тэдгээр хүмүүс хариу өгвөл тэдэнд сайн аз авчрах хүсэл эрмэлзэл үүснэ. Тохиолдлоор үйлчлэх тэдний зан чанарыг өөрчлөгдөхийг орлож чадахгүй. Төгөлдөржсөн, Бурханд итгэмжтэй хүмүүст үйлчлэхэд зан чанар нь өөрчлөгдөөгүй, мөн Хаанчлалд үйлчилж чадахгүй хүмүүс тэнд шаардлагагүй, эцэстээ тэд устгагдах болно. “Эзэнд итгэвэл аз түүний гэр бүл рүү инээмсэглэнэ” гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед л тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Энэ үгийн зорьсон санаа нь энхамгалан болон хүмүүсийн дуртай материаллаг ивээлд чиглэсэн. Хэн нэгний гэр бүл бүгдээрээ Эзэнд итгэвэл аврагдана эсвэл аз тохиовол түүний гэр бүл амар амгалан байдалд орно гэсэн үг биш юм. Ивээл эсвэл зовлон хүртэх нь тухайн хүний мөн чанараар тодорхойлогдох ба аливаа зүйлийг бусадтай ухаалгаар хуваалцдагаар тодорхойлогдохгүй. Хаант улсад ийм төрлийн хэллэг эсвэл дүрэм байхгүй. Хэрэв хэн нэгэн амьд үлдэх боломжтой бол тэр хүн Бурханы шаардлагуудыг хангасан байна хэрэв эцэстээ үлдэж чадахгүй бол тэр хүн Бурханд дуулгаваргүй, Бурханы шаардлагуудад нийцээгүй гэсэн үг. Хүн бүр тохирсон хүрэх газартай. Тэдгээр хүрэх газар нь тухайн хүний мөн чанартай холбоотой ба бусадтай ямар ч хамааралгүй. Хүүхдийн ёрын муу үйлдэл түүний эцэг эхэд нь дамжих боломжгүй ба хүүхдийн зөв зүйл түүний эцэг эхтэй хуваалцах боломжгүй. Эцэг эхийн ёрын муу үйлдэл түүний хүүхдүүдэд дамжих боломжгүй ба эцэг эхийн зөв зүйл түүний хүүхдүүдтэй нь хуваалцагдах боломжгүй. Хүн бүр өөрийн нүгэлийг үүрэх ба хүн бүр өөрийн аздаа баярлана. Хэн ч хэнтэй солих боломжгүй. Ингэх нь зүйтэй. Хүмүүсийн үзлээр бол хэрэв эцэг эх нь азтай бол тэдний үр хүүхдүүд эдлэх ба хэрэв хүүхдүүд ёрын муу зүйл хийвэл тэдний эцэг эх нь нүглийг үүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн бодол ба аливааг хийх арга юм. Энэ бол Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дагавар тэдний хийсэн зүйлийн мөн чанараар тодорхойлогдох ба үргэлж зөвөөр тодорхойлогддог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй. Хэн ч хэн нэгний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь гарцаагүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн халамж тэдний оронд зөв үйлдэл хийж чадна гэсэн үг биш мөн хүүхдийн үүрэгт нөлөө эцэг эхийнхээ оронд зөв үйлдэл хийж чадна гэсэн үг биш. Энэ нь дараах үгийн үнэн утга болно. “Хоёр эмэгтэй хамтдаа тээрэмдэж байна; нэг нь авагдаж, нөгөө нь үлдэнэ. Хоёр эрэгтэй талбайд байна; нэг нь авагдаж, нөгөө нь үлдэнэ.” Хүүхдээ гэх хайрынхаа төлөө эцэг эх мууг үйлдэгч хүүхдээ амар амгалан газарт авчирч чадахгүй, зөв үйлдлийн үндсэн дээр эхнэр эсвэл нөхрөө амар амгалан газарт авчирч чадахгүй. Энэ бол засаг захиргааны дүрэм. Хэнийг ч хасах зүйл байхгүй. Зөв зүйл хийгчид нь зөв зүйл хийдэг хүмүүс, мууг үйлдэгчид нь мууг үйлддэг хүмүүс. Зөв зүйл хийдэг хүмүүс амьд үлдэх боломжтой, мууг үйлдэгчид устгагдана. Ариун бол ариун, тэд бохир биш. Бохир бол бохир, тэд ариун гэх ямар ч зүйл агуулдаггүй. Мууг үйлдэгчийн хүүхдүүд зөв үйлдэл хийвэл эсвэл зөв эцэг эхийн хүүхэд ёрын муу үйл хийснээс үл хамаарч, бүх ёрын муу хүмүүс устгагдана, бүх зөвт хүмүүс амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг хүүхдүүд, итгэдэгггүй эцэг эхчүүдийн хооронд холбоо байхгүй. Тэд бол тохирохгүй хоёр төрөл юм. Амар амгалан руу орохоос өмнө тухайн хүн махан биеийн хамаатнуудтай байх ч амар амгалан руу ороход махан биеийн хамаатнууд гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг, биелүүлдэггүй хүмүүс хоорондоо дайснууд мөн. Бурханыг хайрладаг, үзэн яддаг хүмүүс мөн хоорондоо эсрэг хүмүүс. Амар амгалан руу орох, устгагдах хүмүүс хоорондоо ялгаатай төрлийн хүмүүс. Үүргээ биелүүлдэг хүмүүс амьд үлдэж чадна харин үүргээ биелүүлээгүй нь устгагдах болно. Энэ мөнхөд үргэлжилнэ. Чи үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Чи үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Чи үүргээ биелүүлэхийн тулд итгэдэггүй эцэг эхдээ дуулгавартай байдаг уу? Энэ нь Бурханд итгэх эсвэл үл итгэх тухайн хүний үзэл үү? Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Чи юу олохыг хүсэж байна? Чи Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Үүргээ биелүүлдэггүй, хичээл зүтгэл гаргаагүй хүмүүс бүгд устгагдах болно. Өнөөдрийн хүмүүс хоорондоо биеийн болон цусан холбоо харилцаатай байгаа нь хожим үгүй болно. Итгэгчид ба үл итгэгчид нь хоорондоо тохирохгүй хүмүүс төдийгүй эсрэг талууд юм. Амар амгалан газар байгаа хүмүүс Бурхан байдагт итгэдэг ба Түүнд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдах болно. Гэр бүлүүд дэлхий дээр байхаа болино. Эцэг эх, хүүхдүүд мөн эхнэр нөхрийн харилцаа яах вэ? Итгэх болон үл итгэх үл тохирох байдал тэдний биеийн харилцааг хүндрүүлэх болно!

  Анхнаасаа хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй, зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн хүмүүс л байсан. Ямар ч улс, гэр бүл ч гэж байгаагүй, харин хүний ялзралын улмаас бүх хүмүүс хувь хүмүүсийн бүлгүүдэд хуваагдаж дараа нь шинэ улс, үндэстнүүд болон хөгжсөн. Эдгээр улс, үндэстнүүд жижиг гэр бүлүүдээс бүтсэн байсан ба улмаар бүх хүмүүс өөр өөр хэл, хязгаартай учир ялгаатай үндэс угсаатан болцгоосон. Үнэндээ дэлхий дээр хичнээн үндэс угсаа байснаас үл хамааран хүн төрөлхтөн ганц л өвөг дээдэстэй. Эхэндээ зөвхөн хоёр төрлийн л хүн байсан ба тэр хоёр нь эрэгтэй, эмэгтэй юм. Гэвч Бурханы ажлын явцад түүх, газар зүйн өөрчлөлт улиран өнгөрөхөд энэхүү хоёр төрлийн хүмүүс илүү олон төрөл болж хөгжсөн. Хүн төрөлхтөн хичнээн төрлийн үндэс угсаатай байснаас үл хамаарч, үнэндээ бол бүх хүн төрөлхтөн зөвхөн Бурханы бүтээл байсаар байна. Хүмүүс ямар ч үндэс угсаатай байсан тэд бүгд Түүний бүтээлүүд, Адам Евагийн үр удам юм. Хэдийгээр тэд Бурханы гараар бүтээгдээгүй ч Бурхан өөрөө бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Ямар ч төрөлд харьяалагдсан Түүний бүтээлүүд мөн. Тэд бүгд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн учир тэдний хүрэх газар хүн төрөлхтний байх ёстой газар ба зохион байгуулалтын дүрмийн дагуу хуваагдана. Энэ нь эцсийн эцэст мууг үйлдэгчид болон зөв шударга хүмүүс нь бүгд бүтээлүүд гэсэн үг юм. Ёрын муу зүйл хийдэг бүтээлүүд устгагдана, зөв зүйл хийдэг бүтээлүүд амьд үлдэх болно. Энэ нь эдгээр хоёр төрлийн бүтээлүүдэд хамгийн тохиромжтой хуваарилалт юм. Мууг үйлдэгчид дуулгаваргүй учраас өөрсдийгөө Бурханы бүтээл гэдгийг үгүйсгэх ба Сатан тэднийг ялзруулсан учир аврагдаж чадахгүй. Зөв үйлдэл хийдэг бүтээлүүд ч гэсэн Сатаны ялзрууллын дараа аврал хүлээн авсан хэдий ч Бурханаар бүтээгдсэнээ үгүйсгэвэл амьд үлдэнэ гэж найдаж чадахгүй. Мууг үйлдэгчид Бурханд дуулгаваргүй бүтээлүүд. Тэд аврагдах боломжгүй, Сатанд бүрэн эзэмдүүлсэн бүтээлүүд юм. Ёрын муу зүйл хийдэг хүмүүс нь мөн хүмүүс; тэд туйлын их ялзарсан хүмүүс ба аврагдаж чадахгүй. Үүнтэй адил зөв үйлдэл хийдэг ч ялзарсан хүмүүс буюу бүтээлүүд бас байж болно, гэхдээ тэд энэ ялзарсан зан чанараас чөлөөлөгдөх эрмэлзэлтэй хүмүүс учир Бурханыг дагах боломжтой. Зөв үйлдэл хийдэг хүмүүс зөв зүйлээс амсахгүй харин аврал хүртэж, ялзарсан зан чанараас ангижран Бурханыг дагах болно. Эцэстээ тэд бат зогсох боловч энэ нь тэднийг Сатан ялзруулаагүй гэсэн үг биш. Бурханы ажил дууссаны дараа Түүний бүх бүтээлүүдээс зарим нь устгагдаж, зарим нь амьд үлдэнэ. Энэ бол Түүний удирдлагын ажлын зайлшгүй нэг чиг хандлага юм. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэж чадахгүй. Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ бол хүн төрөлхтний удирдлагын ажил тул хүмүүс үлдэнэ бас таягдан хаягдана. Ялгаатай хүмүүс ялгаатай үр дагавартай, түүний бүтээлүүдэд энэ нь хамгийн тохиромжтой зохицуулалт болно. Бурханы хүн төрөлхтөнд хийх туйлын зохицуулалт бол гэр бүлүүд, улс үндэстнүүд, хил хязгааруудыг нурааж хуваах юм. Эцэстээ энэ бол гэр бүл, улсын орны хил хязгааргүй, нэг өвөг дээдэс, нэг бүхэл Бурханы бүтээл болно. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Энэ утгаараа ирээдүйд ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн гэж байхаа болино. Энэ төрлийн хүн төрөлхтөн хамгийн ариун хүн төрөлхтөн. Адам Ева хоёр анхнаасаа бүтээгдсэн нь хүн дэлхий дээрх бүх зүйлийг анхаарч халамжлах байсан; хүн бол анхнаасаа бүх зүйлийн эзэн байсан. Ехова хүнийг бүтээсэн учир нь хүн анхнаасаа ялзраагүй, мууг үйлдэх чадваргүй учир хүнийг дэлхийд байлгахыг зөвшөөрч, бүх зүйлийг анхаарч халамжлуулах байсан. Харин хүнийг ялзруулсны дараа тэр бүх зүйлийг анхаарахаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний үйл ажиллагаа, хүний анхны учир шалтгаан болон дуулгавартай байдлыг хадгалах юм. Амар амгалан байдал дахь хүн төрөлхтөн нь Түүний аврах итгэлийн ажлын хүрэх үр дүнгийн бодит дүрслэл болно. Хэдийгээр Едений цэцэрлэг дэх шиг амьдрал байхаа болих боловч үүний мөн чанар хэвээрээ байна. Өмнө нь ялзраагүй хүн төрөлхтөн гэж байхгүй байх боловч ялзраад, авралыг хүртсэн хүн төрөлтхөн гэж байна. Авралыг хүртсэн эдгээр хүмүүс амгалан байдалд (өөрөөр хэлбэл Түүний ажил дууссаны дараа) орох болно. Үүний адилаар шийтгэгдсэн хүмүүсийн үр дагавар эцэстээ гарч ирэх ба Түүний ажил дууссаны дараа тэд устгагдах болно. Энэ нь Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илрэх ба бүх төрлийн хүмүүсийг илрүүлэх ажил (мууг үйлдэгч эсвэл аврагдахаас үл хамаарч) бүх хүмүүст нэгэн зэрэг хийгдэх болно гэсэн үг. Мууг үйлдэгчид устгагдаж, үлдэж чадах хүмүүс нь нэгэн зэрэг гарч ирнэ. Түүнчлэн бүх төрлийн хүмүүсийн үр дагавар нэгэн зэрэг ил гарна. Тэр мууг үйлдэгчдийг шүүж эсвэл шийтгэх цаг гаргахаас өмнө аврагдах бүлэг хүмүүсийг амар амаглан руу оруулахыг зөвшөөрөхгүй. Үнэн чухамдаа ийм байдаггүй. Мууг үйлдэгчид устгагдаж, аврагдсан нь амгалан руу ороход бүх ертөнц дэх Түүний ажил дуусах болно. Тэдгээр хүмүүсийг ивээх эсвэл шаналал хүртээхэд дараалал гэж байхгүй. Ивээл хүртсэн нь мөнх амьдрах ба азгүйтлээр шаналах хүмүүс амиа мөнх алдана. Ажлын энэ хоёр шат нэгэн зэрэг хийгдэнэ. Дуулгаваргүй хүмүүс дундаас дуулгавартай зөв шударга хүмүүс ил гарах нь тодорхой, ивээл хүртэх хүмүүс дундаас ёрын муу үйлийнхээ төлөө мууг үйлдэгчид азгүйтлээр шаналан илчлэгдэх нь тодорхой. Хэрэв Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дагасан тэдгээр хүмүүс хэзээ ч нар үзэхгүй. Хэрэв Бурхан Түүнийг дагасан хүмүүсийг тохирох газар нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй байсан хүмүүс зохих шангаа авах боломжгүй. Энэ бол Түүний ажлын явц. Хэрэв Тэр ёрын мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа хийгээгүй бол Түүний бүтээлүүд тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй. Хүн төрөлхтөн амар амгаланд ороход мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн төрөлхтөн зөв голдрилдоо орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх үйл ажиллагааны дагуу тохирох өөрийн төрлийнхөнтэйгээ хамт байна. Энэ нь хүн төрөлхтний амар амгалангийн өдөр болох ба хүн төрөлхтний хөгжилд энэ нь зайлшгүй хандлага бөгөөд хүн төрөлхтөн амар амгалан руу орох үед Бурханы туйлын ажил бүрэн дуусна. Энэ нь Түүний ажлын төгсгөлийн хэсэг болно. Энэ ажил хүн төрөлхтний доройтсон физик амьдралыг дуусгана, ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Энэ үеэс хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно. Хүн хэдийгээр биеийн оршин тогтнолоо өөрөө удирдах ч түүний амийн мөн чанар болон ялзарсан хүн төрөлхтний амийн мөн чанар хоорондоо үлэмж ялгаатай байна. Түүний оршин тогтнолын учир утга, ялзарсан хүнийхээс мөн ялгаатай. Энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш ч гэсэн аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, хүмүүнлэг бөгөөд эрүүл ухаантай амьдрал юм. Энэ хүмүүс нь Бурханд дуулгаваргүй байсан, мөн Бурханаар байлдан дагуулагдаж, Түүгээр аврагдсан хүмүүс. Эдгээр хүмүүс Бурханыг доромжилсон ч хожим нь Түүнийг гэрчилсэн хүмүүс. Түүний шалгалтанд орж, амьд үлдсэн хүмүүсийн оршин тогтнол хамгийн учир утгатай амьдрал юм. Тэд Сатанаас өмнө Бурханыг гэрчилсэн хүмүүс. Тэд амьд явахад зохистой хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханыг гэрчилж чадахгүй, амьд байхад тохирохгүй хүмүүс. Тэд хийсэн ёрын муу үйлийнхээ төлөө устгагдах ба устгал бол тэдний хамгийн сайн хүрэх газар. Хожим сайн сайхан байдалд ороход хүмүүсийн төсөөлдөг шиг эхнэр нөхөр, аав охин, ээж хүүгийн хооронд ямар ч холбоогүй болно. Тэр үед хүн өөрийн төрлийг дагаж, гэр бүл гэж байхаа болино. Бүрэн дарагдсан Сатан хүн төрөлхтөнд дахиж саад хийхгүй ба хүн дахин Сатаны ёрын муу зан чанартай болохгүй. Тэдгээр дуулгаваргүй хүмүүс хэдийн устгагдсан байх ба дуулгавартай хүмүүс л амьд үлдэнэ. Маш цөөхөн гэр бүлүүд л бүрэн амьд үлдэнэ. Биеийн харилцаа холбоо хэрхэн оршин тогтносоор байх вэ? Хүмүүсийн биеийн хуучин амьдрал бүрэн хориотой байх болно. Хүмүүсийн хоорондох биеийн харилцаанууд хэрхэн оршсоор байх вэ? Сатаны ялзарсан зан чанаргүйгээр хүмүүсийн амьдрал өнгөрсөн хуучин амьдрал бус, шинэ амьдрал байх болно. Эцэг эхчүүд хүүхдээ, хүүхдүүд эцэг эхээ алдах болно. Нөхрүүд эхнэрүүдээ, эхнэрүүд нөхрүүд алдах болно. Одоо хүмүүс бие биетэйгээ биеийн харилцаатай байна. Тэд амар амгаланд шилжихэд ямар ч биеийн харилцаа гэж байхгүй болно. Зөвхөн ийм л зөв, ариун хүн төрөлхтөн л байна, зөвхөн ийм хүн төрөлхтөн Бурханд мөргөнө.

  Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, дэлхийд байрлуулан, өнөөдрийг хүртэл удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөө нүглийн өргөл өргөсөн. Эцэстээ тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхлээр нь авран тэднийг эргээд хэвэнд нь оруулах ёстой болсон. Хүнийг үндсэн төрх, анхны байдалд нь авчрах энэхүү ажлыг Тэр эхнээс нь эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаант улсаа байгуулан, хүний үндсэн байдлыг сэргээх нь дэлхий дээр Тэр эрх мэдлээ сэргээн, бүх бүтээлийн дунд байх эрх мэдлээ сэргээнэ. Сатан ялзруулсны дараа хүн Бурханаас айх сэтгэлээ болон Бурханы бүтээлд байх ёстой үйл ажиллагаагаа алдсанаар Бурханд дуулгаваргүй дайсан болов. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан. Тиймээс Бурхан Өөрийн бүтээлүүдтэйгээ ажиллах аргагүй болсон ба Түүний бүтээлүүд Түүнээс эмээхээ байсан. Хүн Бурханаар бүтээгдсэн тул Бурханд мөргөх учиртай боловч тэр Бурханаас нүүрээ буруулан, Сатаныг шүтсэн. Сатан хүний зүрх сэтгэлийн шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэлд байхаа болсноор Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан тул Өөрийн бүтээлийн мөн чанар, хүний үндсэн байдлыг сэргээж, ялзарсан зан чанарыг өөрчлөх ёстой болсон. Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон. Зөвхөн энэ аргаар л Тэр хүний үндсэн байдал, үндсэн үйл ажиллагааг нь сэргээх мөн Өөрийн хаант улсаа ч сэргээнэ. Дуулгаваргүй хүмүүсийг устгах нь Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, дэлхий дээр илүү сайхан амьдрал бий болгох үүднээс хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул хүн Түүнийг шүтэн мөргөдөг байсан. Бурхан хүний үндсэн үйл ажиллагааг сэргээхийг хүссэн учир ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Тэр эрх мэдлээ сэргээнэ гэдэг нь хүн Бурханыг шүтэн мөргөж, дагана гэсэн үг. Энэ нь Тэр хүнийг Түүний төлөө амьдруулж, Түүний эрх мэдлээс болж дайснууд амиа алдана гэсэн утгатай. Энэ нь Тэр Өөрийн сүүлийн хэсгээ хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүй байна гэсэн утгатай. Түүний бүтээхийг хүсдэг хаант улс бол Түүний Өөрийн хаант улс. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнийг шүтэн мөргөдөг, бүрэн дагадаг, алдаршуулдаг хүн төрөлхтөн юм. Хэрэв Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээсэн Түүнийг утга учир байхгүй болно. Тэр хүмүүсийн дундах эрх мэдэлгүй болж, Түүний гүрэн улс дэлхийд оршин тогтнохоо болино. Хэрэв Тэр Түүнд дуулгаваргүй дайснуудаа устгахгүй бол Тэр цог жавхлангаа харуулж чадахгүй ба дэлхий дээр Өөрийн хаант улсаа байгуулах боломжгүй болно. Дуулгаваргүй хүн төрөлхтнийг устгаж, бүрэн дүүрэн болгуулагдсан хүмүүсийг амар амагланд оруулах нь Түүний ажил дууссаны буюу том амжилтанд хүрсний тэмдэг болно. Хүн төрөлхтөн өөрийн үндсэн байдлаа хадгалвал, хүн төрөлхтөн өөрийн тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрийн газраа хадгалан, Бурханы бүх зохицуулалтыг дагавал Бурхан дэлхий дээр Түүнийг шүтэн мөргөдөг бүлэг хүмүүстэй болох болно мөн Түүнийг шүтэн мөргөдөг хаант улсаа байгуулах болно. Тэр дэлхий дээр мөнхийн ялалтаа байгуулах ба Түүний эсрэг зогссон хүмүүс мөнхөд амиа алдана. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний үндсэн санааг хадгална. Энэ нь бүхнийг бүтээсэн Түүний үндсэн санааг төдийгүй дэлхий дээрх бүгдийг болон дайснуудаа захирах Түүний засаглалыг хадгална. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлэг тэмдгүүд юм. Үүнээс цаашид хүн төрөлхтөн амгалан байдалд орно мөн зөв голдрилтой амьдрал руу орно. Бурхан хүний хамт мөнхийн амгалан байдалд орох буюу Бурхан ба хүний хуваалцан амьдрах мөнхийн амьдрал руу орно. Бохир, дуулгаваргүй зүйлс дэлхийгээс алга болж, дэлхий дээр гаслах болно. Бурханы эсрэг бүх зүйлс дэлхий дээр оршин тогтнохгүй. Зөвхөн Бурхан ба Бурханаар аврагдсан Түүний бүтээлүүд, хүмүүс л үлдэх болно.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос 


Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment