28.9.17

Зүүний Аянга | Хаанчлалын магтаaл хөгжимт драм— “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөр...



Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурханэргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?"
"Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?


1 Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, чи бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн чи Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Чи диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Чи диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг хүсэхгүй байна уу? Тэр чамд бүх нууцыг дэлгэхээс гадна чиний ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм.
2 Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй чамд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Чи Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, чи Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно.

3 Сүүлийн өдрүүдэд Бурханы хийх ажил бол хүн Бурханыг диваажинд байхыг, дэлхий дээр хүмүүсийн дунд амьдрахыг харж, хүн Бурханыг мэдэж, дагаж, хүндэтгэн, хайрлахад оршино. Тийм учраас Тэр хоёр дахь удаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний харж байгаа Бурхан нэг хамар, хоёр нүдтэй, энгийн, хүн шиг харагдаж байгаа боловч, эцэст нь Бурхан чамд энэ хүнгүйгээр диваажин болон дэлхий үлэмж их өөрчлөгдөх болохыг харуулна; энэ хүн оршин тогтнохгүйгээр, диваажин бүүдгэр, дэлхий өнгөгүй болж бүх хүн төрөлхтөн ядуу тарчиг, гай гамшигтай амьдрах болно. Сүүлийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы авралгүй байгаагүй бол, Бурхан бүх хүн төрөлхтнийг эрт үед тамд мөхөөсөн байх байсан; Түүний бие оршоогүй бол, чи үүрд гэмтэн, хүүрүүд болох байсан.

4 Түүний энэ бие махбод оршоогүй бол, хүн төрөлхтөн гарцаагүй гай зовлонтой тулгарч, эцсийн өдрүүдэд Бурханы илүү хүнд шийтгэлээс зугтахад хэцүү болох байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд хичнээн ч хайсан, амьдрал болон үхлийн аль нь ч биш нөхцөлд байх байсан; Түүний бие оршихгүйгээр, чи энэ өдөр үнэнийг олж, Бурханы сэнтийн өмнө ирэх боломжгүй байх байсан. Харин, чи өөрийн нүгэл хилэнцийнхээ хариуд Бурханаас шийтгэл хүлээх байсан. Бурханы бие эргэн ирээгүй бол, хэн ч аврагдах боломжгүй, мөн Бурхан хуучин эринийг аль эрт дуусгах байсан. Тийм байхад, чи Бурханы хоёр дахь бие махбодыг эсэргүүцсээр байх уу? Чи энэ энгийн хүнээс ийм их зүйл олж авах байтал Түүнийг хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж?

5 төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн чиний итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, чиний хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв чи Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, чиний хувь тавилан юу болох вэ?

"Үг нь махбодоор илэрсэн" номоос


Цааш нь унших: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment