17.9.17

Төгс Xүчит Бурханы үг | Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой

Хэрэв чи Бурханд итгэдэг бол Бурханд дуулгавартай байж, үнэнийг хэрэгжүүлэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн чи туулж мэдрэх шаардлагатай зүйлсээ ойлгох ёстой.

Хэрэв чи зөвхөн харьцаа, сахилгажуулалт, шүүлтийг мэдэрч, зөвхөн Бурханыг таашаах боловч Бурхан хэзээ чамайг сахилгажуулж эсвэл чамтай харьцаж байгааг мэдэрч чадахгүй байвал энэ нь хүлээн зөвшөөршгүй зүйл юм. Магадгүй энэ цэвэршүүлэлтийн үед чи байгаа газраа бат зогсох байх. Энэ нь хангалтгүй, чи урагшаа алхах ёстой. Бурханыг хайрлаж сурах бол эцэс үгүй зүйл бөгөөд үүнд төгсгөл гэж хэзээ ч байхгүй. Хүмүүс Бурханд итгэхийг хэтэрхий энгийнээр ойлгодог, харин зарим нэг дадлага туршлагыг олж авсныхаа дараа Бурханд итгэх нь хүмүүсийн төсөөлж байгаа шиг энгийн зүйл биш гэдгийг тэд ойлгох болно. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовж, түүний Бурханыг хайрлах хайр нь илүү агуу болдог ба Бурханы хүч чадал хүнд илүү үзэгддэг. Цэвэршүүлэлт бага байвал Бурханыг хайрлах түүний хайр нь бага, Бурханы хүч чадал түүнд үзэгдэх нь бага байдаг. Цэвэршүүлэлт, зовлон, тарчлал нь хэдийчинээ их байна Бурханыг хайрлах түүний жинхэнэ хайр төдийчинээ гүнзгий, Бурханд итгэх итгэл нь төдийчинээ үнэнч, Бурханы тухай мэдлэг нь төдийчинээ гүн байх болно. Өөрийн дадлага туршлагаас та, асар их цэвэршүүлэлт, зовлон ихээхэн харьцаа, сахилгажуулалтыг туулж байгаа хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь илүү гүн, Бурханы тухай мэдлэг нь илүү гүнзгий, гярхай байдаг гэдгийг харах болно. Харьцааг мэдрээгүй хүмүүс өнгөц мэдлэгтэй байх бөгөөд зөвхөн ийнхүү хэлж чадна: "Бурхан бол маш сайн, Тэр хүмүүст нигүүлсэл үзүүлснээр хүмүүс Түүнийг таашааж чаддаг." Хэрэв хүмүүс харьцаа, сахилгажуулалтыг мэдэрвэл тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэгийг ярьж чадна. Хүн дэх Бурханы ажил хэдийчинээ их гайхалтай байх тусам энэ нь төдийчинээ их үнэ цэнэтэй, ач холбогдолтой байдаг; энэ нь чиний хувьд хэдийчинээ ойлгошгүй, үзхүйтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг төдийчинээ эрхшээж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын утга учир үнэхээр агуу юм! Хэрэв Тэр хүнийг ийм байдлаар цэвэршүүлдэггүй бол хэрэв Тэр ийм аргаар ажилладаггүй байсан бол Бурханы ажил үр нөлөөгүй, ач холбогдолгүй байх байсан. Энэ бол эцсийн өдрүүдэд Тэр бүлэг хүмүүсийг сонгосны ер бусын утга учрын цаад шалтгаан юм. Өмнө нь Бурхан энэ бүлгийг сонгож, олж авна гэж хэлж байсан. Та нарын дотор хийж байгаа Түүний ажил хэдийчинээ их агуу байх тусам та нарын хайр төдийчинээ илүү гүн, илүү цэвэр байх ба Бурханы ажил хэдийчинээ агуу байх тусам Түүний мэргэн ухааныг хүн төдийчинээ их үнэлж чадах бөгөөд Түүний талаарх хүний мэдлэг нь төдийчинээ илүү гүн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөөний 6000 жил төгсөх болно. Ингээд л, ийм амархан төгсөж болно гэж үү? Тэр хүн төрөлхтнийг эрхшээнгүүт л Түүний ажил дуусчих уу? Ийм энгийн байж болох уу? Хүмүүс үүнийг маш энгийн гэж боддог, харин Бурханы хийж байгаа зүйл тийм ч энгийн биш юм. Бурханы ажлын ямар хэсэг байх нь хамаагүй бүгд л хүний хувьд ойлгошгүй байна. Чи ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан. Бурханы хийдэг ажил ойлгошгүй, чиний үзхүйгээс хэтэрхий зөрөөтэй байдаг бөгөөд энэ нь чиний үзхүйтэй хэдийчинээ нийцэшгүй байна, Бурханы ажил утга учиртай гэдгийг энэ нь төдийчинээ их батална; энэ нь чиний үзхүйтэй таарч байсан бол энэ нь утга учиргүй байх байсан юм. Өнөөдөр танд Бурханы ажил туйлын гайхалтай санагдаж байгаа ба энэ нь хэдийчинээ их гайхалтай байх тусам Бурхан танд төдийчинээ ойлгошгүй санагдаж, Бурханы үйл хэрэг хичнээн агуу болохыг чи харна. Хэрэв Тэр зөвхөн хүнийг эрхшээх гэж өнгөц ажил хийдэг бол энэ ажил дууссаны дараа хүн Бурханы ажлын ач холбогдлыг харах чадваргүй байх болно. Хэдий та нар өнөөдөр бага зэрэг цэвэршүүлэлт хүлээн авч, энэ нь амийн өсөлтөнд чинь их үр өгөөжтэй байгаа ч—тийм хэмжээний бэрхшээл нь та нарт хамгийн их шаардлагатай. Өнөөдөр чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авсан ч дараа нь Бурханы үйл хэргийг үнэхээр харах чадвартай болох бөгөөд эцсийн эцэст чи ингэж хэлэх болно: "Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай!" Энэ бол чиний зүрх сэтгэлийн үг байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд (үйлчлэгчийн шалгалт ба гэсгээлтийн үе) мэдэрсний дараа зарим хүмүүс эцэстээ ийнхүү хэлдэг: "Бурханд итгэх үнэхээр хэцүү!" Энэ "хэцүү" гэдэг нь Бурханы үйл хэрэг ойлгошгүй, Бурханы ажил агуу утга учир, үнэ цэнийг агуулдаг бөгөөд хүнээр эрхэмлэгдэх учиртай гэдгийг харуулж байна. Би маш их ажил хийсний дараа ч гэсэн танд өчүүхэн төдий мэдлэг байхгүй бол Миний ажилд үнэ цэнэ байна гэж үү? Энэ нь чамайг ийнхүү хэлэхэд хүргэх болно: Бурханд үйлчлэх нь үнэхээр хэцүү, Бурханы үйл хэрэг маш гайхалтай, Бурхан үнэхээр ухаалаг! Тэр үнэхээр хайр татам! Хэрвээ хэсэг хугацаанд мэдэрсний дараа чи ийм үгсийг хэлж чадвал чи өөртөө Бурханы ажлыг олж авсан гэдгийг энэ нь батална. Хэзээ нэг өдөр сайн мэдээг тараахаар хилийн чанадад байх үед чинь хэн нэгэн танаас: "Бурханд итгэх итгэл чинь хэр вэ?" гэж асуувал чи ийнхүү хэлж чадах болно: "Бурханы үйл хэрэг бол үнэхээр гайхамшигтай!" Чамайг ингэж хэлэнгүүт тэд чиний дотор ямар нэг зүйл байгааг, Бурханы үйл хэрэг үнэхээр ойлгошгүй гэдгийг мэдрэх болно. Энэ бол жинхэнэ гэрчлэл юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн гэж чи хэлэх ба чиний доторх Түүний ажил чамайг үнэхээр үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь эзэлсэн байх болно. Чи Түүнийг үргэлж хайрлах болно, учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх эрхтэй билээ. Хэрвээ чи эдгээр зүйлийг ярьвал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд гэрчлэл юм. Хэрвээ чи хангинасан гэрчлэгч байж, хүмүүсийн нулимсыг гаргаж чадаж байвал чи үнэхээр Бурханыг хайрладаг хүн юм гэдгийг энэ нь харуулна. Учир нь чи Бурханы хайрын гэрч болж чадаж байгаа бөгөөд Бурханы үйл хэрэг танаар дамжин илэрхийлэгдэж байна. Таны илэрхийллээр дамжуулан бусад хүмүүс Түүний үйл хэргийг хайж, Бурханыг мэдрэх ба тэд ямар ч орчинд байсан бат зогсож чадах болно. Ийм байдлаар гэрчлэл хийх нь л жинхэнэ гэрчлэл болох бөгөөд энэ бол одоо танаас шаардаж байгаа зүйл юм. Бурханы үйл хэрэг бол туйлын үнэ цэнэтэй, хүмүүс нандигнан үнэлүүштэй зүйл, Бурхан бол үнэхээр эрхэм агаад элбэг дэлбэг, Тэр зөвхөн ярьдаг бус харин үүнээс ч илүүтэйгээр Тэр хүмүүсийн сэтгэлийг цэвэршүүлж, тэдэнд таашаал авчирч, тэднийг олж авч, эрхшээж, төгс болгож чадна гэж чи хэлэх ёстой. Чи өөрийн туршлагаар Бурханыг хайрлахаас аргагүй гэдгийг ойлгох болно. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр зэрэг хайрладаг вэ? Чи үнэхээр эдгээрийг зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Эдгээр үгс зүрх сэтгэлийн чинь гүнээс гарч чадах үед чи гэрчлэл хийж чадна. Таны дадлага туршлага энэ түвшинд хүрэнгүүт чи Бурханыг гэрчлэх чадвартай болох бөгөөд үүнд тохирох болно. Хэрэв энэ түвшинд хүрч мэдэрч чадахгүй бол чи хэтэрхий хол байсаар байх болно. Цэвэршүүлэлтийн үед хүмүүст сул тал байх нь хэвийн, харин цэвэршүүлэлтийн дараа чи ийнхүү хэлж чадах ёстой: "Бурхан Өөрийн ажилдаа маш ухаалаг байдаг!" Хэрэв чи үүнийг бодитоор таньж чадаж байгаа бол энэ нь эрхэм нандин бөгөөд чиний туршлага үнэ цэнэтэй юм.
Чи одоо юуг хайж байна вэ? Таны эрж хайх ёстой зүйл бол чи Бурханы үйл хэргийг илэрхийлж чадаж байна уу, чи Бурханы дуу хоолой, илрэл болж чадаж байна уу, чи Түүгээр ашиглуулахад тохирч байна уу гэдэг юм. Бурхан хэр их ажил танд хийсэн бэ? Чи хэр ихийг харж, сэтгэл чинь хэр их хөдөлсөн бэ? Чи хэр ихийг мэдэрч, амссан бэ? Бурхан чамайг сорьсон, таньтай харьцсан эсвэл чамайг сахилгажуулсан эсэх нь хамаагүй Түүний үйл хэрэг, Түүний ажил тан дээр явагдсан, гэхдээ Бурханд итгэгчийн хувьд, Бурханаар төгс болгуулахаар зорьж байгаа хүний хувьд чи өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үйл хэргийг илэрхийлж чадах уу? Чи үүгээр дамжуулан Бурханыг амьдралаараа харуулж чадах уу? Чи өөрийн бодит туршлагаар дамжуулан бусдыг дэмжиж, Бурханы ажлын төлөө өөрийгөө зарж чадах уу? Бурханы үйл хэргийг гэрчлэхийн тулд чи Түүний үйл хэрэг юу болохыг илэрхийлж чаддаг байх ёстой бөгөөд үүнийг өөрийн туршлага, мэдлэг, туулсан зовлонгоор дамжуулан хийнэ. Чи Бурханы үйл хэргийг гэрчилдэг нэгэн мөн үү? Танд ийм эрмэлзэл байгаа юу? Хэрэв чи Түүний нэр, тэр ч бүү хэл Түүний үйл хэргийг гэрчилж, мөн түүнчлэн Түүний Өөрийн ардаас шаарддаг дүр төрхийг амьдралаараа харуулж чадаж байгаа бол чи Бурханы гэрч юм. Үнэндээ чи Бурханыг хэрхэн гэрчилдэг вэ? Бурханыг амьдран харуулахыг эрэлхийлж, тэмүүлж, үгээрээ Бурханы үйл хэргийг илэрхийлж, Түүний үйл хэргийг мэдэх, харах боломжийг хүмүүст өгөх зэргээр энэ бүгдийг үнэхээр эрж хайвал Бурхан чамайг төгс болгох болно. Хэрвээ чиний эрж хайж байгаа бүхэн чинь Бурханаар төгс болгуулж, эцсийн дүнд ерөөгдөх явдал бол Бурханд итгэх чиний итгэлийн өнцөг чинь цэвэр ариун биш байна. Чи бодит амьдрал дээр Бурханы үйл хэргийг хэрхэн харж, чамайг гэсэн Өөрийнхөө хүслийг илчлэх үед Түүнийг хэрхэн ханамжуулахыг эрж хайж; Түүний гайхамшиг, мэргэн ухааныг хэрхэн гэрчилж, Түүний сахилгажуулалт, харьцааг хэрхэн батлан харуулахыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бүгд бол чиний учрыг нь олохоор хичээх ёстой зүйлс юм. Хэрвээ Бурханыг гэсэн чиний хайр чинь Тэр чамайг төгс болгосны дараа Бурханы алдрыг хуваалцахын л төлөө бол энэ нь хангалттай биш бөгөөд Бурханы шаардлагад хүрэхгүй. Чи Бурханы үйл хэргийг бодитоор гэрчилж, Түүний шаардлагыг хангаж, Түүний хүмүүст хийсэн ажлыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Зовлон, нулимс эсвэл уйтгар гуниг байсан ч чи энэ бүгдийг бодитоор мэдрэх ёстой. Ингэснээр чи Бурханы гэрч байж чадна. Чи яг ямар удирдлагад захирагдан зовж, төгс байдлыг эрэлхийлж байна вэ? Энэ нь Бурханыг гэрчлэхийн төлөө юү? Энэ нь махан биеийн ерөөлийн төлөө эсвэл ирээдүйн төлөө юү? Эрэлхийлэх хүсэл, сэдэл, хувийн зорилго чинь зөв тавигдах ёстой бөгөөд өөрийнхөө хүсэлд хөтлөгдөх ёсгүй. Хэрвээ нэг хүн ерөөлийг хүртэж, хаан болж хаанчлахын төлөө төгс байдлыг эрж хайж байхад нөгөө нь Бурханыг ханамжуулж, үнэхээр Бурханы үйл хэргийн гэрч байхын тулд төгс байдлыг эрэлхийлж байвал энэ хоёрын алийг нь чи сонгох вэ? Хэрэв эхнийхийг сонговол чи Бурханы стандартаас хэтэрхий хол байна. Би өмнө нь Миний үйл хэрэг орчлон ертөнц даяар ил болж, Би орчлон ертөнцөд хаанчлах болно гэж хэлж байсан. Нөгөө талаас та нарын даалгавар бол Бурханы үйл хэргийг гэрчлэх болохоос бус өөрөө хаан болж, бүх орчлонд өөрийгөө үзүүлэх биш юм. Орчлон ертөнц тэр чигтээ Бурханы үйл хэргээр дүүрэх болтугай. Бүгд түүнийг нь харж, хүлээн зөвшөөрдөг болог. Энэ нь Бурхантай Өөртэй нь холбоотойгоор хэлэгдсэн ба хүний хийх ёстой зүйл бол Бурханыг гэрчлэх юм. Чи одоо Бурханы талаар хэр их мэдэх вэ? Чи Бурханыг хэр сайн гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго нь юу вэ? Чи Бурханы хүслийг ойлгомогцоо Түүний хүслийг анхаарч байгаагаа хэрхэн харуулах ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулахыг хүсэж байгаа бол, өөрийн амьдралыг Бурханы үйл хэргийг гэрчлэхэд зориулахыг хүсэж байгаа бол, хэрэв танд ийм хөдөлгөгч хүч байгаа бол хэцүү зүйл гэж үгүй. Одоо хүмүүст хэрэгтэй зүйл бол итгэл. Хэрэв танд ийм хөдөлгөгч хүч байгаа бол бүх сөрөг хандлага, идэвхгүй байдал, залхуурал, махан биеийн үзхүй, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл зэргээсээ салах амархан.
Шалгалтыг туулах явцдаа хүмүүс сул дорой, дотроо сөрөг хандлагатай эсвэл Бурханы хүсэл эсвэл өөрсдийн хэрэгжүүлэлтийн замын талаар тодорхой бус байх нь хэвийн зүйл. Гэхдээ ямар ч тохиолдолд чи яг Иов шиг Бурханы ажилд итгэлтэй байж, Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Иов хэдий сул дорой байсан бөгөөд өөрийн төрсөн өдрөө хараасан ч тэрээр хүний амьдралын бүх зүйлийг Ехова өгсөн бөгөөд мөн Ехова бүгдийг нь буцаан авах Нэгэн юм гэдгийг үгүйсгээгүй. Тэр яаж ч шалгагдаж байсан энэ итгэлээ хадгалсан. Бурханы үгийг хэрэгжүүлж байхдаа чи ямар ч цэвэршүүлэлтийг туулж байх нь хамаагүй Бурхан хүн төрөлхтний итгэлийг шаарддаг. Тэгэхээр хүнийг төгс болгодог зүйл нь түүний итгэл ба хүсэл тэмүүлэл, үүнд чи хүрч эсвэл харж чадахгүй юм. Чи хүрч эсвэл харж чадахгүй байх үед, яг энэ л нөхцөлд чиний итгэл шаардагддаг. Ямар нэгэн зүйлийг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүсийн итгэл шаардагддаг ба чи өөрийн үзхүйгээ орхиж чадахгүй байх үед чиний итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар сайн мэдэхгүй байгаа үед танд итгэл хэрэгтэй бөгөөд чи бат зогсон, гэрчлэл хийх хэрэгтэй. Иовыг энэ түвшинд хүрэх үед Бурхан түүний өмнө гарч ирэн, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл зөвхөн итгэлээрээ чи Бурханыг харж чадах бөгөөд танд итгэл байх үед Бурхан чамайг төгс болгох болно. Итгэл байхгүйгээр Тэр үүнийг хийж чадахгүй. Олж авахыг хүсэж байгаа бүхнийг чинь Бурхан танд өгөх болно. Хэрвээ танд итгэл байхгүй бол чи төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлдлийг, тэр ч бүү хэл Түүний бүхнийг чадагч байдлыг харж чадахгүй. Танд итгэл байгаа бөгөөд өөрийн бодит туршлагаар Түүний үйлдлийг мэдэрч чадах үед Бурхан чиний өмнө гарч ирэн, чамайг дотроос чинь гэгээрүүлж, замчлах болно. Тийм итгэл байхгүйгээр Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд итгэх итгэл найдвараа алдсан бол Түүнийг хэрхэн мэдэрч чадах билээ? Тиймээс итгэлтэй байж, Бурханд эргэлзэлгүй, Түүнийг юу ч хийж байсан Түүнд жинхэнээр итгэж байснаар л Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэхийг мэдрэх бөгөөд зөвхөн ингэснээр л чи Түүний үйл хэргийг харж чадна. Энэ бүгдэд итгэлээр дамжуулан хүрэх бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтээр дамжуулан итгэлд хүрнэ—цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. Итгэл гэдэг нь юуг хэлж байна вэ? Итгэл бол аливаа зүйлийг харж, хүрч чадахгүй үедээ, Бурханы ажил хүний үзхүйтэй нийцэхгүй үед мөн энэ нь хүний хүрэх хязгаараас давсан үед хүмүүсийн эзэмших ёстой жинхэнэ итгэл, чин сэтгэл юм. Энэ бол Миний яриад байгаа итгэл юм. Хүнд хэцүү болон цэвэршүүлэлтийн үед хүмүүст итгэл хэрэгтэй байдаг бөгөөд итгэлийг даган цэвэршүүлэлт ирдэг. Эдгээр нь салгах аргагүй зүйл. Бурхан яаж ажилладаг, чи ямар орчинд байгаа нь хамаагүй чи амьдралын араас хөөцөлдөж, Бурханы ажлын хөгжлийг дотроо эрж, үнэнийг мөшгөх болно. Чи Бурханы үйл хэргийн талаар ойлголттой болох ба үнэний дагуу үйлдэж чадах болно. Энэ бол чиний жинхэнэ итгэл бөгөөд энэ нь чамайг Бурханд найдах найдвараа алдаагүй гэдгийг харуулна. Чи үнэнийг цэвэршүүлэлтээс хайх ба Бурханыг үнэхээр хайрлаж чадах бөгөөд Түүний талаар эргэлзэхгүй. Тэр юу хийх нь хамаагүй чи Түүнийг ханамжуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэх болно, мөн Түүний хүслийг гүнээ эрж хайж, Түүний хүслийг анхаардаг болно. Зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм. Өмнө нь Бурхан чамайг хаанчлах болно гэж хэлэхэд чи Түүнийг хайрласан ба Тэр танд Өөрийгөө нуулгүй харуулахад чи Түүнийг дагасан. Харин одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй ба танд бэрхшээлүүд тулгарлаа. Энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Иймээс ямар ч үед чи амийг эрэлхийлж, Бурханы хүслийг ханамжуулахыг хайх хэрэгтэй. Үүнийг жинхэнэ итгэл гэх бөгөөд энэ бол хамгийн үнэн бөгөөд сайхан хайр юм.
Хүмүүс бүгд Бурханы өмнө шийдвэр гаргаж, ийнхүү хэлдэг байсан: “Хэн ч Бурханыг хайрлахгүй байх нь хамаагүй, би Түүнийг хайрлах ёстой. Харин одоо чи цэвэршүүлэлттэй тулгарлаа. Энэ нь чиний үзхүйтэй нийцэхгүй байгаа учраас чи Бурханд итгэх итгэлээ алдана. Энэ жинхэнэ хайр уу? Чи Иовын үйл хэргийн талаар олон удаа уншсан—чи тэдгээрийг мартчихаа юу? Жинхэнэ хайр зөвхөн итгэлээс хэлбэршинэ. Чи цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханы төлөөх жинхэнэ хайрыг хөгжүүлнэ, бодит амьдралдаа чи итгэлээрээ дамжуулан Бурханы хүслийг анхаардаг болно, итгэлээр дамжуулан чи өөрийн махан биеийг орхиж, амийг эрэлхийлэх болно—энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Хэрэв чи ийнхүү үйлдвэл Бурханы үйл хэргийг харж чадах бөгөөд хэрэв танд итгэл дутуу байвал Түүний ажлыг мэдэрч чадахгүй. Хэрэв чи Бурханаар ашиглагдаж, төгс болгуулахыг хүсэж байгаа бол итгэл, тэвчээр, зовох эрмэлзэл, дуулгавартай байх энэ бүгдийг чи эзэмших ёстой. Бурханы ажлыг мэдэрч байхдаа чи Түүний хүслийг ухаарч, Түүний уй гашууд санаа тавьж чаддаг байх болно. Хүнийг төгс болгох нь амар биш, чиний туулж байгаа цэвэршүүлэлт бүр чиний итгэл, хайрыг шаарддаг. Хэрэв чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол зөвхөн хайх нь хангалттай биш, мөн өөрийгөө Бурханд зарцуулах нь ч хангалттай биш. Бурханаар төгс болгуулах нэгэн болохын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Чи зовлонтой тулгарах үедээ махан биеийг анхаарахгүй, Бурханы эсрэг гомдоллохгүй байж чадах ёстой. Бурхан Өөрийгөө танаас нуух үед Түүнийг дагаж, өөрийн урьдын хайраа багасгаж, алдахгүйгээр хадгалж чадах итгэл танд байх ёстой. Бурхан юу хийх нь хамаагүй чи Түүний төлөвлөгөөг хүндэлж, Түүний эсрэг гомдоллохоос илүү өөрийн махан биеийг хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хайртай зүйлээсээ салж хагацах хүсэлгүй байсан ч эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг ханамжуулах ёстой. Зөвхөн үүнийг л жинхэнэ хайр, итгэл гэж хэлж болно. Таны биеийн хэмжээ ямар байх нь хамаагүй чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болоод жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой ба чи махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Чи Бурханы хүслийг ханамжуулахын тулд өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж, хувийн хүсэл сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх ёстой. Түүнчлэн чи өнгөрсөнд Бурханыг ханамжуулж чадаагүйдээ өөртөө гэмших зүрх сэтгэлтэй байж одоо өөртөө гэмших сэтгэлтэй байх ёстой. Эдгээрийн аль нь ч дутуу байж болохгүй бөгөөд эдгээр зүйлээр дамжуулан Бурхан чамайг төгс болгох болно. Хэрэв танд эдгээр нөхцөл дутагдаж байвал төгс болгуулж чадахгүй.
Бурханд үйлчлэгч нэгэн Түүний төлөө хэрхэн зовохыг мэдээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханд итгэх нь Түүнийг хайрлахын төлөө юм гэдгийг ойлгох ёстой гэдгийг бүх хүмүүс одоо харсан. Бурхан чамайг ашиглаж байгаа нь чамайг ердөө цэвэршүүлж эсвэл чамайг зовоохдоо бус харин Түүний үйл хэргийг ойлгож, хүний амьдралын жинхэнэ ач холбогдлыг мэдэж, ялангуяа Бурханд үйлчлэх нь хялбар даалгавар биш гэдгийг танд мэдүүлэхийн төлөө билээ. Бурханыг мэдрэх нь Түүний ивээлийг эдлэхээс илүүтэйгээр Түүнийг гэсэн хайрынхаа улмаас зовох явдал юм. Чи Бурханы ивээлийг эдэлдэг болохоор Бурханы гэсгээлтийг ч мөн эдлэх ёстой—чи энэ бүх зүйлийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг өөрийн дотор мэдэрч болох ба мөн Тэр тантай харьцаж байгааг болон Түүний шүүлтийг мэдэрч болно. Ийм байдлаар чи бүх талыг мэдрэх болно. Бурхан тан дээр шүүлтийн ажил хийсэн ба Тэр мөн тан дээр гэсгээлтийн ажлыг хийсэн. Бурханы үг тантай харьцсан, гэхдээ мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чи зугтахыг хүсэх үед Бурханы гар танаас зуурсаар байгаа. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы удирдлагад оршдог гэдгийг танд ойлгуулахын төлөө юм. Бурханд итгэх нь зовж зүдрэхийн нэр, эсвэл Түүний төлөө олон зүйлийг хийх ёстой эсвэл өөрийн махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл чиний бүх зүйл сайн сайхан байхын төлөө, бүх зүйл тавтай тухтай байхын төлөө гэж чи бодож байж болох юм—гэвч эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх зорилго байх ёсгүй. Хэрэв чи ингэж итгэдэг бол чиний үзэл буруу бөгөөд чи зүгээр л төгс болгуулж чадахгүй. Бурханы үйл хэрэг, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгогдошгүй байдал нь хүмүүсийн ойлгохоор хичээх учиртай бүхэн юм. Сэтгэлдээ тээх хувийн хүсэлт, хувь хүний горьдлого, үзхүйгээс ангижрахын тулд энэ ойлголтыг ашигла. Зөвхөн эдгээрийг устгаснаар л чи Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадах болно. Мөн зөвхөн үүгээр дамжуулан чи амийг олж, Бурханы хүслийг ханамжуулж чадна. Бурханд итгэх нь Бурханыг ханамжуулж, Түүний шаардсан зан чанарыг амьдран харуулж, Түүний үйл хэрэг болон алдрыг энэхүү үнэ цэнэгүй бүлэг хүмүүсээр дамжуулан харуулах явдал юм. Энэ бол Бурханд итгэх зөв үзэл бөгөөд чиний эрж хайх ёстой зорилго билээ. Бурханд итгэх итгэлийн талаар чи зөв үзэл бодолтой байх ёстой бөгөөд Бурханы үгийг олж авахаар тэмүүлэх хэрэгтэй. Чи Бурханы үгийг идэж ууж, үнэнийг амьдран харуулж, ялангуяа Бурханы бодтой үйл хэрэг, бүхий л ертөнц даяарх Түүний гайхамшигт үйл хэрэг хийгээд Түүний махан биеэр үйлдсэн бодтой ажлыг ч харж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурхан Өөрийн ажлаа тэдэнд хэрхэн хийдэг болон тэдэнд хандах Бурханы хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүхэн нь тэдний сатаны ялзармал зан чанарыг устгахын төлөө юм. Өөрийн дотор байгаа бохир заваан, зөвт бус байдлаас салж, буруу санаа зорилгоо хаяснаар чи Бурханд итгэх жинхэнэ итгэлээ бэхжүүлж чадна. Жинхэнэ итгэлтэй байснаар л чи Бурханыг үнэхээр хайрлах болно. Зөвхөн Бурханд итгэх итгэл дээрээ тулгуурлан чи Түүнийг жинхэнэ утгаар нь хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр чи Түүнийг хайрлаж чадна гэж үү? Чи Бурханд итгэдэг учраас энэ талаар мунхаг бодолтой байж болохгүй. Зарим хүмүүс Бурханд итгэх нь тэдэнд ерөөлийг авчирна гэдгийг мэдэх даруйдаа хүч тэнхээгээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлттэй тулгарах ёстой гэдгээ мэдсэн даруйдаа эрч хүчээ алддаг. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? Эцсийн эцэст Бурханд итгэх нь Түүний өмнө бүрэн дуулгавартай байх явдал юм. Чи Бурханд итгэдэг боловч танд Түүнээс хүсдэг зүйлс, салж чадахгүй шашны олон үзхүй, орхиж чадахгүй хувийн ашиг сонирхлууд байсаар байгаа эсвэл чи махан биеийн ерөөлийг эрж хайж, Бурхан махан биеийг чинь болон сүнсийг чинь аврахыг хүссээр байгаа бол—эдгээр нь бүгд буруу үзэлтэй хүмүүсийн төлөөлөл юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөх гэж эрмэлздэггүй, Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зөвхөн өөрийн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын олонх нь шашны итгэл үнэмшил гэсэн ангилалд багтах итгэлтэй байдаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш. Бурханд итгэхийн тулд чи Түүний төлөө зовох сэтгэлтэй, өөрийгөө золиослох хүсэл зоригтой байх ёстой. Энэ хоёр болзлыг хангахгүй бол үүнийг Бурханд итгэх итгэл гэж тооцохгүй бөгөөд чи зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ хайж, Бурханыг мэдэхийн төлөө зүтгэж, амийг хайдаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм.
Шалгалтууд ирэх үед тэдэнтэй нүүр тулахын тулд чи хэрхэн Бурханы ажлыг холбох вэ? Чи сөрөг байх уу, эсвэл Бурханы хүн төрөлхтөнд хийх цэвэршүүлэлтийг эерэг талаас нь ойлгох уу? Цэвэршүүлэлтээр чи юуг олж авах вэ? Бурханы төлөөх чиний хайр өсөх үү? Цэвэршүүлэлтэнд орж байх үедээ чи Иовын шалгалтуудыг нэгтгэж, чиний доторх Бурханы ажилд нухацтай хандаж чадах уу? Бурхан Иовын шалгалтуудаар дамжуулан хүн төрөлхтнийг хэрхэн шалгаж байгааг чи харж чадах уу? Иовын шалгалтууд танд ямар зоригжуулалтыг авчирдаг вэ? Чи цэвэршүүлэлтийн дунд Бурханд гэрчлэл хийхийг хүсэж байна уу эсвэл тухтай орчинд махан биеийн хүслээ хангахыг хүсэж байна уу? Бурханд итгэх итгэлийн талаарх чиний өнцөг жинхэнээсээ юу вэ? Энэ нь үнэхээр махан биеийн бус, харин Түүний төлөө юү? Эрэл хайгуулд чинь үнэндээ бай гэж байгаа юу? Бурханаар төгс болгуулахын тулд цэвэршүүлэлтийг туулахыг чи хүсэж байна уу, эсвэл чи Бурханаар гэсгээгдэж, хараагдахыг илүүд үзэж байна уу? Бурханд гэрчлэл хийх асуудлыг чи үнэндээ хэрхэн харж байна вэ? Бурханы жинхэнэ гэрч байхын тулд хүмүүс ямар орчинд юу хийх ёстой вэ? Бодтой Бурхан танд маш их бодит ажлыг харуулсан байхад танд яагаад дандаа орхих бодол төрдөг вэ? Бурханд итгэх итгэл чинь Бурханы төлөө юү? Та нарын дийлэнхийн хувьд энэ нь хувийн төлөвлөгөө, хувийн ашиг тусыг хөөцөлдөхийн төлөө байдаг. Маш цөөн хүн Бурханы төлөө Бурханд итгэдэг—энэ нь тэрслүү байдал биш гэж үү?
Цэвэршүүлэлтийн ажил бол үндсэндээ хүмүүсийн итгэлийг төгс болгож, эцэст нь орхихыг хүссэн ч орхиж чадахгүй, зарим хүмүүсийн хувьд бүх найдвараа алдсан ч итгэлээ хадгалсаар байж, хүмүүс өөрсдийн ирээдүйд найдахаа больсон тийм төлөв байдалд хүрэх бөгөөд зөвхөн тэр цагт л Бурханы цэвэршүүлэлт төгсөх болно. Хүн төрөлхтөн амьдрал ба үхлийн хоорондох дээсэн дөрөөн дээр арай ч ирээгүй байна—тэд үхлийг амсаагүй, иймээс цэвэршүүлэлт төгсгөлд ирээгүй байна. Үйлчлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл бүрэн цэвэршүүлэгдээгүй, харин Иов юунд ч найдахгүйгээр өөрийн цэвэршүүлэлтийг бүрэн дуусгасан. Хүмүүс найдвар гэж үгүй, тулах зүйл юу ч байхгүй болтол цэвэршүүлэлтийг туулах ёстой—зөвхөн ингэвэл л тэдгээр нь жинхэнэ цэвэршүүлэлт болно. Үйлчлэгч байх хугацаанд зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж чимээгүй байсан. Тэр юу хийсэн нь хамаагүй, чиний төлөөх Түүний хүсэл нь ямар байх нь хамаагүй чи үргэлж Түүний зохицуулалтанд дуулгавартай байж, эцэст нь чи бүх зүйлийг ойлгосон байдаг. Иовын шалгалтуудыг туулах нь мөн Петрийн шалгалтуудыг туулах явдал юм. Иов соригдох үедээ гэрчлэлд бат зогссон ба эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Зөвхөн гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы дүр төрхийг харах эрхтэй болсон. Яагаад: "Би бохир нутгаас нуугдаж, харин Өөрийгөө ариун хаанчлалд харуулдаг" гэж хэлдэг вэ? Энэ нь, чи зөвхөн ариун байж, гэрчлэлд зогссоноор л Бурханы дүр төрхийг харах нэр хүндтэй болно гэсэн үг юм. Хэрэв чи Түүнийг гэрчилж чадахгүй бол танд Түүний дүр төрхийг харах нэр хүнд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарах үедээ чи Бурханаас холдож, гомдоллож, Түүнийг гэрчилж чадалгүй, Сатаны инээдийг хүргэсэн зүйл болж байвал чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи яг Иов шиг шалгалтуудын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллохгүй, гомдоллож болон үгээр нүгэл үйлдэхгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадаж байвал энэ нь гэрчлэлд зогсож байгаа байдал юм. Чи тодорхой түвшинд цэвэршүүлэлтийг туулахдаа Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, өөрийн үзхүйг оролцуулахгүй яг Иов шиг байж чадвал Бурхан чиний өмнө гарч ирнэ. Одоо чиний өмнө Бурхан гарч ирэхгүй, учир нь танд өөрийн чинь хэтэрхий олон үзхүй, хувийн үзэл бодол, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлагууд, махан биеийн сонирхлууд байгаа бөгөөд чи Түүний дүр төрхийг харах эрхгүй. Хэрэв чи Бурханыг харвал Түүнийг өөрийн үзхүйгээр хэмжих бөгөөд—тэгснээрээ чи Түүнийг загалмайд цовдолж байгаа юм. Төсөөлөлтэй чинь нийцэхгүй олон зүйл гарч ирсэн ч тэднийг үл хайхарч, эдгээр зүйлсээс Бурханы үйл хэргийг таньж, цэвэршүүлэлтийг туулах үедээ Бурханд хайрын сэтгэлээ илчилж байвал энэ нь гэрчлэлд зогсох явдал билээ. Таны гэр амар амгалан, чи махан биеийн тав тухыг таашааж, хэн ч чамайг хавчихгүй, сүмийн ах эгч нар чинь үгэнд чинь дуулгавартай байвал чи хайрын сэтгэлээ Бурханд харуулж чадах уу? Энэ нь чамайг цэвэршүүлж чадах уу? Зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин Бурханы төлөөх чиний хайр харагдаж, үзхүйтэй чинь нийцэхгүй зүйлс тохиосноор дамжуулан чи төгс болж чадна. Олон сөрөг зүйлс, олон саад тотгороор дамжуулан Бурхан чамайг төгс болгодог. Сатаны олон үйл хэрэг, буруушаалт болон олон хүнээр дамжин гарах үүний илэрхийллээр дамжуулан Бурхан танд мэдлэг олж авах боломжийг өгөх ба ингэснээр чамайг төгс болгоно.
Хэрэв чи бодит байдлаар Бурханы үйл хэргийг мэдэрч байгаа бол Тэр чиний өмнө гарч ирэн, чамайг дотроос чинь гэгээрүүлж, хөтлөх болно. Хэрэв чи Түүний үгэнд дуулгавартай байж чадахгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Хэрэв танд итгэл дутмаг байгаа бол, хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол чи хэрхэн мэдрэх билээ? Хэрэв танд Түүнд итгэх жинхэнэ итгэл байж, эргэлзээ байхгүй бөгөөд Түүнд зүрх сэтгэлээ нээвэл Тэр чамайг төгс болгох болно. Тэр чамайг бодтой туршлагаар, амьдрал дээр чинь гэгээрүүлэх болно. Бодит амьдрал дээр хүмүүст олон хувийн хүндрэл байдаг ба үүний хажуугаар тэд Бурханы ажлыг тодорхой харж чаддаггүй, иймээс итгэл хэрэгтэй байдаг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр ирдэг—цэвэршүүлэгдэхгүйгээр энэ нь бий болохгүй. Танд хаяж чадахгүй үзхүй байгаа бөгөөд чи Бурханд эргэлзэж байвал чи цэвэршүүлэлт рүү живэх ба энэ үед танд хамгийн их хэрэгтэй зүйл нь итгэл юм.
Бүтэлгүйтсэн, сул дорой олон туршлагууд болон сөрөг хандлагуудыг чинь Бурханы чамд тавьж байгаа шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг бөгөөд бүх зүйлс Түүний гарт байдаг. Таны бүтэлгүйтэх эсвэл сул дорой байж бүдрэх эсэх чинь бүгд Бурханаас хамаарах бөгөөд Түүний гарт байдаг. Бурханы зүгээс энэ бол чиний шалгалт бөгөөд хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таньж мэдэх шаардлагатай хоёр төрлийн төлөв байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг, нөгөө нь магад Сатанаас ирдэг. Нэг төлөвт АриунСүнс чамайг гэрэлтүүлж, өөрийгөө таньж, өөртөө жигшин гэмшиж, Бурханыг жинхэнээр хайрлаж, Түүнийг ханамжуулахад зүрх сэтгэлээ зориулах боломжийг олгодог. Нөгөө төлөвт чи өөрийгөө таних боловч чи сөрөг, сул дорой байдаг. Үүнийг Бурханы цэвэршүүлэлт гэж хэлж болно. Үүнийг мөн Сатаны уруу таталт гэж хэлж болно. Хэрэв та, энэ нь чамайг аврах Бурханы аврал бөгөөд чи одоо итгэмээргүй байдлаар Түүнд өртэй байна гэдгээ мэдвэл, хэрэв чи одооноос Түүнд хариу барихаар хичээж, дахин гажуудалд уналгүй, Түүний үгийг идэж, уухаар чармайж, үргэлж өөрийн дутмаг байдлаа анхаарч, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон дуусаж, чи дахин урагшилж байгаа үед Бурхан чамайг залж, гэгээрүүлж, гэрэлтүүлж, тэтгэх болно. Харин чи үүнийг таньж мэдэлгүй, сөрөг байж, гагцхүү өөрийгөө цөхрөлд орхиж, ийм байдлаар бодож байгаа бол танд Сатаны уруу таталт иржээ. Иов шалгалтыг туулах үед Бурхан болон Сатан мөрийцөж байсан бөгөөд Бурхан Сатанд Иовыг нэрвэж, түүнийг туршихыг зөвшөөрсөн. Хэдий Бурхан Иовыг сорьж байсан ч үнэндээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд Иовыг уруу татаж байсан ч Иов Бурханы талд байсан, хэрэв ингээгүй бол тэр уруу таталтанд унах байсан. Уруу таталтанд унасан даруйдаа хүмүүс аюулд ордог. Цэвэршүүлэлт туулж байгааг Бурханаас ирсэн шалгалт гэж хэлж болно, харин чи сайн төлөвт байхгүй байвал үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Хэрэв чи үзэгдлийн талаар тодорхой бус байвал Сатан чамайг буруутгаж, төөрөгдүүлэх болно. Өөрийн мэдэлгүй чи уруу таталтанд унах болно.
Хэрэв чи Бурханы ажлыг мэдрэхгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Өөрийн туршлагаараа чи мөн арай нарийн зүйл рүү нэвтрэх ёстой—чи өөрийн үзхүй, тэр олон сэдлийг хэрхэн бий болгодог вэ? Танд эдгээрт зориулсан ямар зохистой хэрэгжүүлэлтүүд байдаг вэ? Хэрэв чи Бурханы ажлыг мэдэрч чадаж байгаа бол танд биеийн хэмжээ байна гэсэн үг. Хэрэв чи зөвхөн хүч тэнхээтэй харагдаж байгаа бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи ердөө ч бат зогсож чадахгүй. Та нар хаана ч, хэзээ ч Бурханы ажлыг мэдэрч, тунгааж чадсан үедээ л хоньчныг орхиж, Бурханд найдан бие даан амьдарч чадах бөгөөд Бурханы бодит үйл хэргийг харж чадна, зөвхөн ингэж байж л Бурханы хүсэл биелэгдэх болно. Яг одоо бол ихэнх хүмүүс үүнийг яаж мэдрэхээ мэдэхгүй байгаа. Тэдэнд асуудал тулгарах үед тэд үүнд ямар арга хэмжээ авахаа мэддэггүй, Бурханы ажлыг мэдэрч чаддаггүй ба сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодит амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.
Заримдаа Тэр танд тодорхой төрлийн мэдрэмжийг өгдөг—чи өөрийн дотоод баяр хөөрийг алдаж, Бурханы төрх байдлыг алдах ба чи харанхуйд байдаг. Энэ бол нэг төрлийн цэвэршүүлэлт. Ямар ч зүйл хийсэн тэр чинь үгүй болох юмуу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт. Чи ямар нэг зүйл хийсэн ч үүнд ямар ч онцгой мэдрэмж төрөхгүй ба бусад хүмүүс ч бас үүнийг мэдэхгүй, харин Бурхан мэднэ. Тэр чамайг явуулахгүй бөгөөд Тэр чамайг сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг, үйлдэл бүрийг, үйл, хөдөлгөөн бүрийг, бодол, санаа бүрийг маш анхааралтай ажигладаг, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотооддоо ухамсарлаж чадна. Чи ямар нэгэн зүйл хийхэд, тэр чинь үгүй болно, дахиад хийхэд бас л үгүй болно, ингээд аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаа сахилгажуулалт хийгдсэнээр чи Бурханы хүсэлтэй нийцэхийн тулд юу хийх, юу Түүний хүсэлтэй нийцэхгүй болохыг мэдэх болно. Эцэст нь чи дотроос чинь ирэх Ариун Сүнсний удирдамжинд нарийн зөв хариу өгч чадна. Заримдаа чи тэрслүү болох ба дотроосоо Бурханаар зэмлүүлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас гарч ирдэг. Хэрэв чи Бурханыг эрхэмлэхгүй, Түүний ажлыг басамжилбал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханыг чи хэдийчинээ их нухацтай авч үзнэ Тэр чамайг төдийчинээ их гэгээрүүлэх болно. Яг одоо сүм дэх зарим хүмүүс будилсан, самуурсан итгэлтэй байгаа ба тэд сахилгажуулалтгүйгээр маш их зохисгүй зүйлс хийдэг, тиймээс Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харж чадахгүй. Зарим хүмүүс ямар ч сахилгажуулалтгүйгээр тэмцэж, мөнгө олж, бизнес эрхэлдэг бөгөөд ийм хүмүүс бүр илүү аюулд байгаа. Тэдэнд энэ мөчид зөвхөн Ариун Сүнсний ажил байхгүй байгаад зогсохгүй ирээдүйд тэд төгс болох нь хэцүү байх болно. Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг өөрсдөөс нь харах боломжгүй олон хүн байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс. Цэвэршүүлэлтийн дунд бат зогсож чаддаг, Бурханыг юу ч хийж байсан Түүнийг дагадаг, дор хаяж орхихгүй байх чадамжтай эсвэл Петрийн хүрсний 0.1%-д хүрсэн хүмүүс сайн байна, гэхдээ тэдэнд ашиглагдах үнэ цэнэ байхгүй. Олон хүн аливаа зүйлсийг хурдан ойлгож, Бурханд жинхэнээсээ хайртай байж, Петрийн түвшнээс давж чадна. Бурхан ийм ажил хийдэг, ийм хүмүүс Түүний сахилгажуулалт, гэгээрлийг олж аван, Бурханы хүсэлд нийцэхгүй зүйлсийг хурдан хаяж чаддаг. Ийм хүн яг л алттай адил—зөвхөн ийм хүн л үнэхээр үнэ цэнэтэй! Хэрэв Бурхан олон төрлийн ажил хийсэн ч чи элс шиг, чулуу шиг байсаар байвал чи ямар ч үнэ цэнэгүй!
Агуу улаан лууны орон дахь Бурханы ажил гайхалтай бөгөөд ойлгошгүй байдаг. Тэр зарим хүнийг таягдах болно, учир нь сүмд бүх төрлийн хүн байдаг—сүмийн мөнгийг үрдэг хүмүүс байна, бусдыг мэхэлдэг хүмүүс байна гэх мэт. Хэрэв чи Бурханы ажлыг тодорхой мэддэггүй бол чи сөрөг байх болно; учир нь Бурханы ажил зөвхөн хүмүүсийн цөөнхөөс харагддаг. Энэ үед Бурханыг хэн үнэхээр хайрладаг, хэн тэгдэггүй нь тодорхой болох болно. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүст Ариун Сүнсний ажил байгаа, Түүнийг үнэхээр хайрладаггүй хүмүүс Түүний ажлаар дамжуулан алхам алхмаар илчлэгдэх болно. Тэд таягдуулах объект болох болно. Эдгээр хүмүүс эрхшээх ажлын явцад илчлэгдэх болно—тэдэнд төгс болгуулах үнэ цэнэ байхгүй. Төгс болгуулсан хүмүүсийг Бурхан бүхэлд нь олж авах бөгөөд тэд Бурханыг Петр шиг хайрлах чадвартай байна. Эрхшээгдсэн хүмүүст аяндаа үүссэн хайр бус зөвхөн идэвхгүй хайр байх бөгөөд тэд Бурханыг хүчээр хайрладаг. Аяндаа үүссэн хайр нь бодтой туршлагаар олж авсан ойлголтоор дамжин бий болдог. Энэ хайр хүний сэтгэлийг эзэлж, тэднийг Бурханы төлөө сайн дураар зориулахад хүргэдэг; Бурханы үг тэдний суурь болж, тэд Бурханы төлөө зовж чаддаг. Мэдээж хэрэг эдгээр нь Бурханаар төгс болгуулсан хүний эзэмшсэн зүйлс юм. Хэрэв чи зөвхөн эрхшээгдэхийг зорьвол Бурханд гэрчлэл хийж чадахгүй; хэрэв Бурхан хүмүүсийг эрхшээснээр л авралын зорилгодоо хүрдэг бол хүчин зүтгэгчийн алхам хангалттай байх байсан. Гэсэн хэдий ч хүмүүсийг эрхшээх нь Бурханы эцсийн зорилго биш—Түүний эцсийн зорилго бол хүмүүсийг төгс болгох юм. Тэгэхээр энэ үе шатыг эрхшээх ажил гэхээс илүүтэйгээр төгс болгох ба таягдах ажил гэж хэлнэ. Зарим хүмүүс бүрэн эрхшээгдээгүй бөгөөд эрхшээх явцад хэсэг бүлэг хүмүүс төгс болгуулах болно. Энэ хоёр хэсэг бүхий ажил нэгдмэл байдлаар хийгддэг. Ийм урт хугацааны ажлын явцад хүмүүс орхин яваагүй; энэ баримт нь эрхшээх зорилго биелэгдсэн болохыг харуулна—энэ бол эрхшээгдэж байгаагийн баримт юм. Цэвэршүүлэлт нь эрхшээгдэхийн төлөө бус харин төгс болгуулахын төлөө билээ. Цэвэршүүлэлтгүйгээр хүмүүс төгс болгуулж чадахгүй. Тиймээс цэвэршүүлэлт маш үнэ цэнэтэй! Өнөөдөр нэг бүлэг хүмүүс төгс болгуулж, нэг бүлэг хүмүүсийг Бурхан олж авч байна. Өмнө дурдсан арван ерөөл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэсэн. Дэлхий дээрх тэдний дүр төрхийг өөрчлөх бүх зүйл төгс болгуулсан хүмүүст чиглэсэн. Төгс болгогдоогүй хүмүүс үүнд хүрч чадахгүй.
 Дэлгэрэнгүй Агуулга: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment