14.9.17

Төгс Xүчит Бурханы үг | Долоо дахь айлдвар


Бүхий л барууны салбарууд Миний дуу хоолойг сонсох хэрэгтэй:
Өнгөрсөн үед, чи Надад итгэмжтэй байсан уу? Чи Миний хосгүй зөвлөмж үгсийг дагасан уу? Чамд бодит, балар биш, тодорхой итгэл найдвар байгаа юу?
Хүний үнэнч байдал, хайр, итгэл, Надаас ирэх зүйлсээс өөр юуг ч, Надаас өөр хэн ч бэлэглэх боломжгүй. Миний хүмүүсээ, та нар Миний үгсийг сонсоод Миний хүслийг ойлгодог уу? Та нар Миний зүрхийг хардаг уу? Өнгөрсөнд, үйлчлэх замаар аялж байхдаа чи жаргал зовлонг туулж, урагшилж бас ухарч үзсэн, чамд унах болон Надаас урвах хүртэл аюулд орж байсан цаг үе бий; гэхдээ бүхий л цаг хугацаанд Би чамайг аврахыг хүсэж байсан гэдгийг мэдэх үү? Тийм мөч бүрт Би өөрийн дуу хоолойг ашиглан чамайг аврахыг оролдож байгаагүй гэж үү? Чи хэдэн удаа Сатаны торонд унасан бэ? Хэдэн удаа та нар хүмүүсийн урхинд орооцолдсон байсан бэ? Мөн дахиад, хэдэн удаа чи өнгөрөөлгүй, өөр хоорондоо эцэс төгсгөлгүй зөрчилдөөнөө хэтрүүлсэн бэ? Хэр их чиний бие махбод Миний гэрт, харин зүрх сэтгэл чинь хэний ч мэдэхгүй хаа нэг газар байсан бэ? Түүнчлэн, хэдэн удаа Би та нарыг зоригжуулж Өөрийн авралын гараа сунгасан бэ; хэдэн удаа Би та нарын дунд нигүүлслийн үр тариаг цацсан бэ; Би чиний зовлонт хөөрхий байдлыг харж тэвчиж чадахгүй хэдэн удаа болсон бэ? Хэдэн удаа вэ ... та нар мэдэхгүй гэж үү?
Гэвч өнөөдөр, Миний хамгаалалт доор, эцэст нь чи бүх хэцүү зүйлийг байлдан дагуулан жаргалд Надтай хамт ирсэн, энэ бол Миний мэргэн ухааны биелэл юм. Гэсэн хэдий ч, сайн санаж ав! Та нар хүчтэй хэвээр, харин та нарын дунд хэн доош унасан байна вэ? Та нарын дунд, хэн хэзээ ч сул дорой мөчийг мэдрэлгүйгээр хүчтэй байсан бэ? Хүмүүсийн дунд Надаас ирээгүй адислалыг таашаасан хүн байна уу? Надаас ирээгүй азгүйтлийг хэн амссан бэ? Намайг хайрладаг бүх хүмүүс л зөвхөн адислалыг хүлээн авах уу? Иов дээр ирсэн золгүй байдал Намайг хайрлалгүй Намайг эсэргүүцсэнээс болсон уу? Паул үнэхээр Намайг хайрлаж чаддаг байсан учраас Миний өмнө үнэнчээр Надад үйлчлэх боломжтой болсон уу? Та нар Миний гэрчлэлийг мөрдөж болох ч, шижир алт шиг, ямар ч хольцгүй жинхэнэ гэрчлэлтэй хүн та нарын дунд байна уу? Хүн жинхнээсээ үнэнч байх боломжтой юу? Би хэнээс ч их зүйл шаардаж байгаагүй учраас Надад таатай та нарын гэрчлэл чиний үнэнч байдалтай зөрчилддөггүй. Миний анхны төлөвлөгөөний дагуу, та нар бүгд "хоёрдогч бараа—сэтгэл татахгүй бараанууд". Энэ нь Миний та нарт хэлсэн "нигүүлслийн үр тариа цацах тухай" жишээ биш гэж үү? Үүгээр та нар Миний авралыг харж байгаа биш гэж үү?
Та нар бүгдээрээ эргэн санах хэрэгтэй: Миний гэрт эргэн ирснээс хойш, хэн нэгэн өөрийн амжилт эсвэл ололтыг эргэцүүлэхгүйгээр, Петрийн нэгэн адил Намайг мэдэхээр ирсэн хүн байна уу? Чи Библийн өнгөн талыг цээжээр өөд уруугүй мэддэг, гэхдээ түүний мөн чанараас ямар нэг зүйлийг өөрийн болгосон уу? Гэсэн хэдий ч чи одоо ч гэсэн "эд хөрөнгөөсөө" зуурч өөрийгөө тавьж явуулахаас татгалзсан. Намайг айлдах үед, чамтай нүүр нүүрээрээ ярилцах үед Миний илчилсэн амийн үгсийг хүлээн авахын тулд хэн хуйлмал "судрыг" доош тавьж байсан бэ? Та нар Миний үгсийг ойшоодоггүй бас нандигнадаггүй. Оронд нь өөрсдийн байр суурийг хадгалахын тулд дайснуудаа буудахад Миний үгсийг пулемёт мэт ашигладаг; өчүүхэн ч болов Намайг Мэдэхийн тулд Миний шүүлтийг хүлээн авах гэж хичээдэггүй. Та нар бүгд хэн нэгэн рүү зэвсэг шагайдаг. Та нар бүгд "хувиа хичээгээгүй" бусдын талаар байнга бодож байдаг, энэ бүхэн чиний өчигдөр хийж байсан бүх зүйл мөн үү? Харин өнөөдөр? Чиний "үнэнч" байдал хэдэн оноогоор өсөж, чи илүү хатуужилтай болж илүү том болжээ, үүнээс болж чиний "айдас" ямар нэг байдлаар ихсэж хэн ч "бодлогогүй үйлдэл" хийж зүрхлэхгүй болдог. Яагаад та нар үүрдийн идэвхгүй байдалд оршиж байна вэ? Яагаад эерэг тал нь үргэлж чамд саад болж байх ёстой юм бэ? Өө, Миний ард түмэн минь! Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрсөн! Чи түүнтэй зууралдах хэрэггүй. Өчигдөр өөрийн байр сууриндаа зогсвол өнөөдөр Надад чи үнэнч гэдгээ харуулсан хэрэг бөгөөд чи маргааш ч Намайг илүү ихээр гэрчилж, Миний адислалыг ирээдүйд өвлөж авах биш үү. Энийг чи ойлгох хэрэгтэй юм.
Хэдийгээр Би чиний өмнө байхгүй ч, Миний Сүнс чамд нигүүлсэл өгөх болно. Би та нарыг Миний адислалыг эрдэнэ мэт хайрлаж, үүнд түшиглэн өөрсдийгөө мэдэж авч чадна хэмээн найдаж байна. Үүнийг өөрийн эд хөрөнгө бүү болго, чи Миний үгсээр өөрт дутагдаж байгаа зүйлсийг дүүргэж, үүнээс өөрт хэрэгтэй эерэг зүйлсийг өвлөн авах хэрэгтэй. Энэ илгээлтийг Би та нарт гэрээсэлж байна!
1992 оны Хоёрдугаар сарын 28
Илүү дэлгэрэнгүй:  Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.  

No comments:

Post a Comment