19.9.17

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм



    Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил нь гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм.Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг хэрэгжүүлэх хэрэггүй байсан юм. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л мөн эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг удирдах нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлын үр дүнд үүсээгүй. Хүн төрөлхтний ялзарсан зан чанар байгаагүй бол хүн төрөлхтнийг удирдах ажил байхгүй байх байсан, иймд хүнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван үеийг хамардаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Энэ нь яг нарийндаа хүн төрөлхтний завхрал гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр-бүтээгдсэн хүн төрөхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл энэ нь ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд ёс заншлын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгээ л мэддэг боловч та нарт, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Та нар Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ тэгвэл та нар хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ та нар зөвхөн өөрсдийн амьдралтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдийн хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол та нарын амьдрал харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?
      Хэрвээ хүн зөвхөн хэрэгжүүлэх дээр төвлөрч, Бурханы ажил болон хүний мэдлэгийг хоёрдогч зүйл гэж үзвэл бага зүйлийн төлөө ихийг алдаж байгаатай адил биш гэж үү? Өөрсдийн мэдэх ёстой зүйлээ та нар мэдэх ёстой, хэрэгжүүлэх ёстой зүйлсээ та нар хэрэгжүүлэх л ёстой. Зөвхөн тэр үед л та нар үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэг хүмүүс болох болно. Сайн мэдээг түгээх та нарын цаг үе ирэхэд хэрвээ та нар Бурхан бол агуу, зөвт Бурхан, Тэр бол өндөр дээд Бурхан, ямар ч агуу хүнтэй харьцуулшгүй Бурхан, мөн Түүнээс агуу хэн ч байхгүй... хэмээн эдгээр авцалдаагүй, өнгөц үгийг хэлж, чухал ач холбогдолтой үгсийг хэлж тун чадахгүй байвал, хэрвээ та нар Бурханыг мэдэх талаар эсвэл Бурханы ажлын талаар юу ч хэлж чадахгүй цаашлаад үнэнийг тайлбарлаж чадахгүй эсвэл хүнд дутагдаж байгааг зүйлийг өгч чадахгүй бол та нар шиг хүмүүс өөрсдийн үүргээ сайн биелүүлэх чадваргүй байх болно. Бурханыг гэрчилж, хаанчлалын сайн мэдээг түгээх нь тийм ч энгийн зүйл биш. Та нар эхлээд үнэн болон үзэгдлээр зэвсэглэж, тэдгээрийг ойлгох ёстой. Та нар Бурханы ажлын өөр өөр талуудын үзэгдэл болоод үнэний талаар тодорхой мэдэж байх үед зүрх сэтгэлдээ Бурханы ажлыг мэдэж эхлэх ба Бурхан юу хийхээс үл хамааран энэ нь зөвт шүүлт ч бай эсвэл хүний цэвэршүүлэлт ч бай хамаагүй та нар хамгийн агуу үзэгдлийг өөрсдийн суурь болгон эзэмшиж, хэрэгжүүлж болох зөв үнэнийг эзэмшиж эхлэх ба тэгвэл та нар Бурханыг эцсээ хүртэл дагаж чадах болно. Тэр ямар ажил хийж буйгаас үл хамааран Бурханы ажлын зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын зүрх сэтгэл өөрчлөгддөггүй ба хүний төлөөх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг та нар мэдэх ёстой. Түүний үг хичнээн хатуу ширүүн байсан ч, хүрээлэн байгаа орчин хичнээн хүнд бэрх байсан ч Түүний ажлын зарчмууд өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний цаад санаа өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний хүрэх газрын талаарх эсвэл хүний эцсийн орны талаарх илчлэлт биш, сүүлчийн үе шатны ажил биш эсвэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөг төгсгөлд нь аваачих биш бөгөөд хүний төлөө ажиллаж байх хугацаандаа Түүний ажлын зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй: Энэ нь үргэлж хүн төрөлхтний аврал байх болно. Энэ нь Бурханд итгэх та нарын итгэлийн суурь байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил юм. Нэгэнт та нар эдгээр гурван үе шатны ажлын зорилгыг мэдчих юм бол, та нар ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн үнэлэхээ мэдэх ба Бурханы хүсэлд нийцэхийн тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ та нар энэ цагт хүрэх юм бол энэхүү хамгийн агуу үзэгдэл нь та нарын суурь болох болно. Та нар зөвхөн хэрэгжүүлэх амархан замыг эсвэл гүнзгий үнэнийг эрж хайх ёсгүй харин үзэгдлийг хэрэгжүүлэлттэй хослуулах ёстой, тэгснээр хэрэгжүүлж болох үнэн болон үзэгдэл дээр үндэслэсэн мэдлэг аль аль нь байх юм. Зөвхөн тэр үед л та нар үнэнийг бүхэлд нь эрж хайдаг хүн болох болно.
      Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийн зан чанараа хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдлэггүй хэвээр байдаг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн ёс заншлыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг ёс заншлаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Зөвхөн Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа болон хүн төрөлхтний авралын бүх үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ нь, Тэр Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, энэ нь Бурханы ялалтын баталгаа, мөн энэ нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатны зөвхөн нэг үе шатыг л ойлгодог хүмүүс нь Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг үе шат нь хүний үзэлд ёс заншил болох нь амархан байдаг, хүн Бурханы талаар дүрэм журам зохиох нь магад байдаг ба хүн Бурханы зан чанарын энэ нэг хэсгийг Бурханы бүрэн дүүрэн зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Цаашлаад хүний төсөөллийн ихэнх нь дотроо холилдсон байдаг, тэгснээр тэр Бурханы зан чанар, оршихуй болон мэргэн ухааныг түүнчлэн Бурханы ажлыг зарчмыг хязгаарлагдмал хэмжүүр дотор хязгаарлаж хэрвээ Бурхан нэгэнтээ ийм байсан л бол Тэр дандаа адилхан хэвээр байх болно, тэгээд хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг ба үнэлдэг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг бүрэн дүүрэн, яг таг мэдэж чадна. Дор хаяж тэд Бурханыг Израильчуудын эсвэл Иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй мөн Түүнийг хүний төлөө үүрд загалмай дээр цовдлогдсон байх Бурхан гэж үзэхгүй байх болно. Хэрвээ та нар Түүний ажлын нэг үе шатнаас л зөвхөн Бурханыг мэддэг болбол та нарын мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Та нарын мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ үгүй бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгийн улмаас биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, ёс заншлыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, угийн чанартаа өөрийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэдэг ба өөрсдийн эрдэм мэдлэг болоод тэд дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс нь зүгээр л өөрсдийн хичнээн ухаантайг үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц ёс зүйгээрээ тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж үүнийг өөрсдийнх нь бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүх нь төдий чинээ аажуу байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншиндаа эрх чөлөө олгодог, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн, Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, тэд төдий чинээ Бурханы засаг захиргааг зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү? Өнөөдөр та нар, яагаад Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ёстой вэ гэдгийн ач холбогдлыг ойлгох ёстой. Миний хэлж байгаа үг та нарт ач тустай бөгөөд зүгээр дэмий хоосон яриа биш. Хэрвээ та нар аливааг хурдан дуусгахаар яарвал Миний шаргуу ажил ямар ч хэрэггүй болохгүй гэж үү? Та нар өөрсдийн угийн чанараа мэдэх ёстой. Ихэнх хүмүүс маргалдах авъяастай байдаг ба хэл хугалмаар онолын асуултуудад хариулдаг боловч мөн чанартай холбоотой асуултуудад юу ч хэлж чаддаггүй. Өнөөдөр ч гэсэн та нар хэрэггүй дэмий яриаг өөгшүүлдэг боловч өөрсдийн хуучин угийн чанараа өөрчлөх чадваргүй байдаг ба та нарын ихэнх нь илүү өндөр үнэнд хүрэхээр эрж хайсан замаар өөрчлөгдөх бодолгүйгээр, өөрсдийн амьдралдаа шийдвэртэй-бусаар амьдардаг. Тийм хүмүүс Бурханыг хэрхэн эцэст нь хүртэл дагаж чадах юм бэ? Та нар замын төгсгөлд хүрлээ ч гэсэн энэ нь та нарт ямар ашиг тустай байх вэ? Хэтэрхий оройтхоосоо өмнө өөрсдийн санааг өөрчилж нэг бол үнэхээр эрж хайж эсвэл эртхэн больсон нь илүү дээр. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр та нар бусдыг хүчийг мөлжигч болох болно—та нар тийм дорд, жигшүүртэй үүрэг гүйцэтгэхийг хүсч байна уу?
     Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд тэдгээр нь хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад та нар ямар ч үе шатыг орхих ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хүн өөрөө Бурханы жинхэнэ мэдлэгийг бодож олж чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш мөн энэ нь Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай ивээлийн үр дүн ч биш. Үүний оронд энэ нь хүн Бурханы ажлыг мэдэрч туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд энэ нь Бурханы ажлын бодит байдлуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы мэдлэг юм. Тийм мэдлэгийг гэнэт олж авдаггүй, энэ нь мөн заалгаж болдог зүйл биш. Энэ нь бүхэлдээ хувийн дадлага туршлагатай холбоотой. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь ажлын эдгээр гурван үе шатны гол цөмд байдаг, гэхдээ авралын ажил дотор ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг таньж мэдэх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүүдийн хуваалт, Бурханы ажилд гарсан өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь зөвхөн нэг хэсгийг төлөөлж чадах ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдана. Энэ нь бусад талууд байтугай эрин үеүүдийн хуваалт эсвэл Бурханы ажилд гарсан өөрчлөлттэй хамаагүй. Энэ нь мэдээж илэрхий зүйл юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлыг болон авралын ажил дахь Бурханы зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх та нарын мэдлэг чинь хоосон үг, сахил санваараас өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг итгүүлж эсвэл байлдан дагуулж чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай тохирохгүй бөгөөд энэ нь үнэн биш юм. Энэ нь маш элбэг, сонсоход таатай байж болох юм, гэвч хэрвээ энэ нь Бурханы төрөлхийн зан чанартай таарахгүй байвал Бурхан та нарыг өршөөхгүй. Тэр та нарыг мэдлэгийг сайшаахгүйгээр барахгүй мөн Түүнийг гүтгэсэн нүгэлтэн байсны чинь төлөө Тэр та нарыг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгс нь амарханаар яригддаггүй. Хэдий та нар хэлэмгий, уран үгтэй байж та нарын үг үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы талаарх мэдлэгийг ярихад энэ нь та нарын ойлголтоос хэтэрнэ. Бурхан бол та нарын яаруу шүүж эсвэл санаандгүй магтаж, эсвэл хайхрамжгүйгээр гүтгэх хэн нэгэн биш. Та нар хэн нэгнийг, хүн бүхнийг магтдаг, гэвч Бурханы агуу ач болон энэрэнгүй байдлыг дүрслэх зөв үг олохдоо та нар хүч гаргадаг—энэ нь бүх азгүй хүмүүсийн сурдаг зүйл юм. Хэдийгээр Бурханыг дүрслэх чадвартай олон хэлний мэргэжилтнүүд байдаг ч тэдний дүрсэлж байгаа зүйлийн үнэн зөв байдал нь хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага агуулсан Бурханд харъяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэг хэсэг байдаг. Тиймээс Бурханы мэдлэг нь үгний ухаалаг хэрэглээ эсвэл баялаг үгсийн санд биш харин үнэн зөв байдал болон бодит байдалд оршино гэдгийг харж болно. Хүний мэдлэг болон Бурханы мэдлэг нь огтхон ч хамаагүй. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас илүү өндөр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөхөн хэдэн хүмүүсийн сурдаг хичээл бөгөөд авъяас чадвартай ямар ч хамаагүй хүн үүнд хүрч чадахгүй. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрж хайх явдлыг хүүхэд хүртэл хийж чадна гэж үзэх ёсгүй. Та нар өөрсдийн гэр бүлийн амьдралдаа, өөрийн мэргэжилдээ эсвэл гэрлэлтэндээ үнэхээр амжилттай байж болох юм, гэвч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл та нар өөртөө үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын хувьд тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч илүү том асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх ажилд зарим нэг амжилт гаргасан хүмүүсийн дотор, жишигт нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг эсвэл ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэднэ гэж тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай байдаг зүйл бөгөөд энэ нь энгийндээ хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том таавар—хэн ч энэ асуултанд хариулах чадваргүй ба хэн ч энэ асуултанд хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Магадгүй ажлын гурван үе шатны таавар хүмүүст мэдэгдэх үед, Бурханыг мэддэг авъяастай бүлэг хүмүүсийн залгамж холбоо гарч ирэх болно. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна тэгээд түүнээс илүүгээр Би энэ ажлыг биелүүлэх үйл явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авъяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын эдгээр гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж мөн ажлын эдгээр гурван үе шатыг ч гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсгөлдөө очих өдөр хэрвээ тийм авъяастнууд байхгүй бол эсвэл ганц хоёрхон байж, тэд бие махбод болсон Бурханаар төгс болгуулахаар хүлээн зөвшөөрсөн бол хэдийгээр энэ нь хамгийн муугаар бодсон хувилбар ч гэсэн үүнээс илүү харамсалтай, сэтгэл түгшээсэн зүйл байхгүй. Юу ч болсон гэсэн Би энэ ерөөлийг авахаар үнэхээр зорьж чадах хүмүүст найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч болж байгаагүй. Хэрвээ та нар үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал энэ нь бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Хүн төрөлхтний дундах ямар ч хүн Бурханаар илүү сайшаагдахгүй гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш, гэвч эцэст нь зохих шангаа хүртэх болно. Өөрсдийн хүйс, үндэстнээс үл хамааран Бурханы хүслийн мэдлэгт хүрэх чадвартай бүх хүмүүс эцэст нь Бурханы хамгийн агуу нэр төрийг хүлээн авч Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажлаар хийгдэх сүүлчийн хамгийн дээд ажил бөгөөд энэ нь хүний ангилал бүрийг илчилдэг ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжуулан хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг авч Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх шаардлага хангадаг байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг авч, Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх эрхгүй байдаг. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотны хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы дотны хүмүүс гэж нэрлэгдэхгүй; Бурханы дотны хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүний дотны биш хүмүүс нь Түүний ажлын юуг ч хүртэх эрхгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт эсвэл шүүлт ч бай бүгд эцэстээ хүнийг Бурханы мэдлэгт хүргэхийн төлөө байдаг ба ингэснээр хүн Бурханд захирагдаж магад билээ. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр нөлөө юм. Ажлын гурван үе шатны юу ч нууцлагдаагүй, энэ нь Бурханыг мэдэхэд хүнд ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусладаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.
      Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой үүнээс илүү агуу үзэгдэл байхгүй. Хэрвээ хүн энэ хүчирхэг үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амархан биш, Бурханы хүслийг ойлгоход амархан биш байдаг ба цаашлаад хүний алхаж буй зам илүү бэрх хэцүү болдог. Үзэгдэлгүйгээр хүн энэ хүртэл явж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл хүнийг хамгаалсан зүйл нь үзэгдэл байсан ба энэ нь хүнийг хамгийн агуу хамгаалалтаар хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд та нар, ажлын гурван үе шатан дахь Түүний хүслийн бүрэн дүүрэн байдал болоод Түүний ухаалаг ажлын гол утгыг мэдэж авах ёстой. Зөвхөн энэ л та нарын сүнсний жинхэнэ өндөр юм. Ажлын сүүлчин үе шат нь биеэ даасан зүйл биш харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл юмны нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл ажлын гурван үе шатны зөвхөн нэгийг хийснээр авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг зөвхөн дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй ба ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат бөгөөд тэдгээрийн аль нэг үе шат биш. Авралын ажил биелээгүй байсаар байгаа цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсгөлдөө очиж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгддэг, бүр эхнээсээ хүнд илчлэгддэггүй харин аажмаар авралын ажлаар илэрхийлэгддэг билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс ажлын гурван үе шат дуусангуут л авралын ажил бүрэн төгсөнө, иймээс Бурханы бүрэн дүүрэн байдлын талаарх хүний мэдлэг нь Бурханы ажлын гурван үе шатнаас салшгүй юм. Ажлын нэг үе шатнаас хүний олж авдаг зүйл нь ердөө л Түүний ажлын нэг хэсэгт илэрхийлэгдсэн Бурханы зан чанар билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатан дахь зан чанар болоод оршихуйг нь төлөөлж чадахгүй. Учир нь, хүнийг аврах ажлыг нэг цаг хугацаанд эсвэл нэг газарт шууд дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газар нутаг дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар илүү гүнзгий болдог. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд хийгдэж дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь биеэ даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд хэлбэрждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог, үе шат бүр Түүний оршихуйг агуулдаг бөгөөд энэ нь Түүний ажлын мэргэн ухааны бүртгэл юм. Хүн эдгээр гурван үе шатуудад илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы оршихуй нь бүх хүн төрөлхтөнд хамгийн их ач холбогдолтой ба хэрвээ Бурханыг шүтэх үед хүмүүст энэ мэдлэг байхгүй бол тэд Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын гурван үе шатыг хүмүүсийн дунд хэрэгжүүлсэн учраас ажлын эдгээр гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр хэн болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүнээр хийгдэх ёстой зүйл юм. Бурханы хүнээс нуудаг зүйл нь хүний биелүүлж чадахгүй мөн хүний мэдэх ёсгүй зүйл бөгөөд харин Бурханы хүнд үзүүлдэг зүйл нь хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйл байдаг. Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг үргэлж хүнд илчилдэг ба хэдийгээр шашны нөлөө бүхий хүмүүс үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, үүнийг илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлаа Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг ба үүний улмаас үргэлж хүний эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан хэрхэн үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй талаарх мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүгээр Бурхан хүнийг авардаг олон арга замуудын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс “мэргэжилтнүүд” болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал тэд хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар нэгэн агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь зүгээр л мэдэх хэрэггүй ачаа дарамт гэж итгэдэг хүмүүс байдаг. Эдгээр үе шатуудыг олон түмэнд тунхаглах ёсгүй бөгөөд аль болох хурдан нуух ёстой, ингэснээр хүмүүс ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатны ажлаас болж цочирдохгүй гэж тэд итгэдэг. Өмнөх хоёр үе шатны ажлыг мэдэгдэх нь хэтэрхий илүү алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүмүүс итгэдэг—тэр бол та нарын боддог зүйл. Өнөөдөр ийм байдлаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг, гэвч та нар Миний ажлын ач холбогдлыг ухаарах өдөр ирэх болно: Би ямар ч ач холбогдолгүй ямар нэгэн ажил хийдэггүй гэдгийг мэднэ. Нэгэнт Би ажлын гурван үе шатыг тунхаглаж байгаа учраас тэдгээр нь та нарт ач тустай байх ёстой; нэгэнт ажлын эдгээр гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөмд байдаг учраас тэдгээр нь хорвоо ертөнц даяарх хүн бүхний анхаарлаа төвлөрүүлэх зүйл болох ёстой. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын ач холбогдлыг ухаарах болно. Бурханы ажлын зарчмыг мэддэггүй учраас мөн та нар Ариун Сүнсний ажлыг хангалттай ноцтойгоор авч үздэггүй учраас та нар Бурханы ажлыг эсэргүүцдэг эсвэл өнөөдрийн ажлыг хэмжихийн тулд өөрсдийн үзлээ ашигладаг гэдгээ мэдэж ав. Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар төрөлхийн хэтэрхий дуулгаваргүй юм. Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэж үү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх үйл явцдаа л Түүнийг мэдэж эхэлдэг; Түүнийг дураараа шүүмжилснээр тэр Бурханыг мэдэж авдаггүй харин Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулж мэддэг. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Та нарын үзэл, та нарын хуучин угийн чанар, та нарын хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь та нарын Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд та нар хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна та нар төдий чинээ Бурханы дайсан байдаг. Хүнд үзэлтэй, биеэ тоосон зан чанартай хүмүүс нь бие махбод болсон Бурханы бүр ч илүү дайсан болдог ба тийм хүмүүс нь христийн эсрэг хүмүүс юм. Хэрвээ та нарын үзэл цэвэрлэгдэхгүй бол тэр нь үргэлж Бурханы эсрэг байх болно; та нар хэзээ ч Бурхантай зохицолтой байж чадахгүй бөгөөд үргэлж Түүнээс тусгаар байх болно.
      Өөрийн хуучин үзлийг хойш тавьснаар та нар шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь заавал хуучин үзэл байх албагүй. “Үзэл” нь бодит байдалтай зөрөлдөж байдаг хүний төсөөлсөн зүйлсийг хамардаг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон ба энэ нь хүнийг шинэ ажилд орохыг зогсоосон бол тэрхүү мэдлэг ч бас үзэл юм. Хэрвээ хүн тийм мэдлэгт зөв хандлага барьж чадвал мөн хуучин болон шинийг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болох бөгөөд хүн шинэ эрин үед орох үндэс суурь болно. Бурханыг мэдэх хичээл нь олон зарчмыг эзэмшихийг та нараас шаарддаг: Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг та нар ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин угийн чанараа хэрхэн Бурханы шинэ ажлын бүх зохицуулгад захируулах вэ. Хэрвээ та нар эдгээр зарчмуудыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал та нарын мэдлэг илүү гүн гүнзгий болсоор байх болно. Хэрвээ та нарт ажлын гурван үе шатны талаарх, өөрөөр хэлбэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөний талаарх тодорхой мэдлэг байвал, мөн хэрвээ та нар Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил юм гэдгийг харж чадвал та нарт үүнээс илүү бат бэх суурь үгүй байх болно. Ажлын гурван үе шат нь нэг Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм. Бүх үзэгдлүүдийн дотроос энэ нь хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл бөгөөд хэрвээ хүн үүнийг бүрэн ойлгох юм бол тэр тууштай зогсож чадах болно. Өнөөдөр шашны бүх урсгал болон бүлэгт тулгараад байгаа хамгийн том асуудал нь тэд Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлын хоорондох ялгааг таньж чадахгүйд байгаа—иймээс тэд энэ үе шатны ажил нь сүүлийн хоёр үе шатны ажилтай адилаар Ехова Бурханаар мөн хийгдсэн эсэхийг хэлж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс Бурханыг дагадаг ч ихэнх нь, энэ нь зөв зам эсэхийг одоо ч хэлж чаддаггүй. Энэ зам нь Бурханаар Өөрөөр нь удирдуулсан зам мөн эсэхэд түүнчлэн бие махбод болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ихэнх хүмүүст ийм зүйлүүдийг хэрхэн ялгах талаар ямар ч таамаг байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй байдаг иймээс яригдсан мэдээнүүд эдгээр хүмүүсийн дунд бүрэн үр дүнтэй биш харин хагас үр нөлөөтэй байдаг ингээд энэ нь тэдгээр хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. Хэрвээ хүн, ажлын гурван үе шат нь өөр өөр цаг үед, өөр газруудад, өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хэдийгээр ажил нь өөр байсан ч энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн болохыг харах болно[a]. Нэгэнт энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил учраас ямар ч алдаагүй зөв байх ёстой, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь Бурханы ажил юм гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэрвээ хүн энэ нь нэг Бурханы ажил юм гэдгийг итгэлтэй хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл болох болно. Хүний төсөөлөл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг л Бурхан мөн Есүсийг Бурхан гэж мэддэг учраас өнөөдрийн бие махбод болсон Бурханы талаар сэтгэл нь хоёрдож, олон хүмүүс Ехова болон Есүсийн ажилд үнэнч хэвээр үлдэж өнөөдрийн ажлын талаарх үзэлд баригддаг бөгөөд ихэнх хүмүүс үргэлж эргэлзэн өнөөдрийн ажлыг ноцтойгоор авч үздэггүй. Ажлын өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй ба тэдгээр нь үл үзэгдэх байсан. Энэ нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй учраас болдог. Тэдгээр нь хүн өөрийн хүссэнээр төсөөлсөнтэй адилаар харагдаггүйгээс энэ нь болдог; тэр юу ч төсөөлсөн үүнийг батлах баримт байдаггүй ба үүнийг нь залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн төрөлхийн зөн совиндоо эрх чөлөө өгч, болгоомжлохоо больж өөрийн төсөөллийг чөлөөтэй орхидог, үүнийг нь батлах ямар ч баримт байхгүй учраас тэдгээрт ямар нэг баталгаа байгаа эсэхээс үл хамааран хүний төсөөллүүд нь “баримт” болдог. Тиймээс хүн өөрийн сэтгэл дэх өөрийн төсөөлсөн Бурханд итгэдэг ба бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Хэрвээ нэг хүнд ийм төрлийн итгэл байдаг бол зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээрээ сонссон ба өөрийн нүдээр хараагүй. Хүн үлгэр домог, түүхүүдийг сонссон—гэвч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг тун цөөхөн сонссон байдаг. Зөвхөн нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд ч мөн адил байдаг. Баримтуудыг харж чаддаггүй хүмүүс, Бурханы талаар өөрсдийн үзлийг агуулсан итгэлээс хэзээ ч зугатаж чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл болон цуурхалаас өөр юу ч биш гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Өөрийнх нь үзэл бол алдаагүй зөв гэж хүн боддог ба эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ сул тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, үзэл санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба тийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүмүүсийн, алхам алхмаар явагдах энэ ажлын талаарх үзэл нь бүр ч илүү эмгэнэлтэй бөгөөд эдгээр хүмүүс аажмаар бие махбод болсон Бурханд зөрүүд дайсагнасан байдлыг бий болгодог, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөллүүд юм. Баримтууд нь хүний төсөөлөлд эрх чөлөө өгөхийг зөвшөөрдөггүй түүнчлэн хүнээр амархан няцаагдахгүй, хүний үзэл болон төсөөлөл нь баримт байгааг тэвчихгүйгээс болдог ба цаашлаад хүн баримтуудын үнэн зөв байдлын бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлээ зоримогоор чөлөөтэй тавьж өөрийн төсөөллийг ашигладаг ингээд хүний үзэл болон төсөөлөл нь, хүний үзэлтэй зөрөлдөж байдаг өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа гэж хэлж болох ба Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн өөрийн хүссэн бүхнээ төсөөлж болно, гэвч тэр Бурханы ажлын ямар ч үе шатыг эсвэл үүнийг өчүүхэн төдийг ч гэсэн хүссэнээрээ эсэргүүцэж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Та нар өөрсдийн төсөөлөлд эрх чөлөө олгож, тэр ч байтугай Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн зохиож болох ч та нар Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим мөн засаг захиргаа бөгөөд эдгээр асуудлуудын ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, эхний хоёр үе шатны ажил нь гарцаагүй өнөөдрийн ажилтай адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодтой ба эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх олон хүмүүс үргэлж байх болно гэдгийг та нар ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүмүүс өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэх байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс үргэлж Бурханы дайсан байх болно. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн өөрсдийн үзлээ хаях болно. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд тийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн ноёрхолдоо бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль болон Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хэдийгээр хүмүүс энэ ажлын ихэнхийг мэдрээгүй эсвэл нүдээр үзээгүй ч баримт бол баримт хэвээрээ л байна, энэ нь ямар ч хүнээр няцаагдашгүй. Орчлон ертөнцийн бүхий л газар нугтагт байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ та нар ажлын зөвхөн тодорхой нэг үе шатыг л мэддэг ба ажлын нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед хийсэн Бурханы ажлыг ойлгодоггүй бол та нар Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярих чадваргүй байх ба Бурханы талаарх та нарын мэдлэг өрөөсгөл байх болно, учир нь Бурханд итгэх өөрсдийн итгэлдээ та нар Түүнийг мэддэггүй эсвэл Түүнийг ойлгодоггүй иймээс Бурханыг гэрчилж чадахгүй. Эдгээр зүйлсийн талаарх та нарын одоогийн мэдлэг гүнзгий юу эсвэл өнгөц үү гэдгээс үл хамааран эцэст нь та нар мэдлэгтэй байх ёстой ба бүрэн итгэсэн байх ёстой тэгээд бүх хүмүүс Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харж, Бурханы ноёрхол дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашны урсгалууд нэг болох болно, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор буцан ирэх болно, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэх болно тэгээд бүх гаж урсгал юу ч биш болж хэзээ ч дахин гарч ирэхгүй.
      Ажлын гурван үе шатыг яагаад ингэж дахин давтан дурдаад байна вэ? Эрин үеүүд болж өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөгдөж буй дүр төрх бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг бөгөөд өөрөө хөгждөггүй. Бурханы ажлын гурван үе шатыг дурдах нь бүх бүтээл болон бүх шашны хүмүүсийг нэг Бурханы ноёрхол дор аваачихын тулд юм. Та нар ямар шашинд харъяалагддагаас үл хамааран эцэстээ бүгдээрээ Бурханы ноёрхол дор захирагдах болно. Зөвхөн Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; үүнийг ямар ч шашны тэргүүн хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг ба тус бүрдээ өөрсдийн тэргүүнтэй буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь бүх дэлхий даяар янз бүрийн орнууд, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай бүх орнууд дотроо олон янзын шашинтай байдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр хичнээн олон шашин байхаас үл хамааран орчлон ертөнц дээрх бүх хүмүүс эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнол нь шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар нэг шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй; үүний оронд бүх хүн төрөлхтөн нь, тэнгэр газар, бүх зүйлийг мөн хүнийг бүтээсэн Бүтээгчээр удирдуулдаг ба энэ бол баримт юм. Хэдийгээр дэлхийд хэд хэдэн үндсэн шашин байдаг ч гэсэн хичнээн агуу вэ гэдгээсээ үл хамааран тэд бүгд Бүтээгчийн ноёрхол дор оршдог ба тэдний аль нь ч энэ ноёрхлын хүрээг даван гарч чадахгүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулгаас салшгүй бөгөөд энэ ажил нь тодорхой нэгэн шашны тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашны удирдагч төдий бөгөөд Бурханыг буюу тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэнийг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн шашин доторх бүх хүмүүсийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) адил тэнцүү зогсож чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтөн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн бөгөөд шашнаас үл хамааран хүн бүхэн Бурханы ноёрхол дор эргэн очих болно—энэ нь зайлшгүй билээ. Зөвхөн Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүний байр суурь хичнээн өндөр байх нь хамаагүй тэр хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт аваачиж чадахгүй ба хэн ч бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж тус бүрийг нь төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилах болно—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй хүн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь хүнд зүгээр л туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг. Тэр Израильд эсвэл Хятадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, энэ ажил нь Сүнсээр эсвэл махан биеэр хийгдэж байгаа эсэхээс үл хамааран бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг ба өөр хэн ч хийж чадахгүй. Тэр бол эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй, бүх хүн төрөлхтний Бурхан учраас ийм байдаг—энэ нь бүх үзэгдлүүдийн хамгийн агуу нь билээ. Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ та нар Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл та нар Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөө Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханы бүтээл байх эрхгүй! Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ та нар хаанаас ирснээ ойлгохгүй бол, хүн төрөлхтний түүхийг болон Бурханаар хийгдсэн бүх ажлыг ойлгохгүй бол, цаашлаад хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгохгүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэдэхгүй бол та нар өөрсдийн үүргээ биелүүлэх чадваргүй байна. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш Тэр түүнийг хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больдоггүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаараагүй, Бурханы бүх бүтээлүүдийн хувьд үүнээс илүү гутамшигтай зүйл байх уу? Бурхан өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Та нар бол Бурханы бүтээл, гэсэн ч та нар өөрсдийн түүхээ ойлгодоггүй, та нарын аянд хэн та нарыг удирдаж байгааг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг та нар анзаарч хардаггүй ба иймээс та нар Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ та нар одоо мэдэхгүй бол хэзээ ч Бурханыг гэрчлэх шалгуурыг хангаж чадахгүй. Өнөөдөр Бүтээгч өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч та нар одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй—иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харъяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харъяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханыг гэрчилж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханы мэдлэгт хүрэх чадваргүй ба тийм хүмүүс Бурханыг гэрчлэхгүй. Хэрвээ та нар Бурханыг гэрчлэхийг хүсч байвал та нар Бурханыг мэдэх ёстой ба Бурханы ажлаар дамжин Бурханы тухай мэдлэгт хүрдэг. Ерөнхийдөө, хэрвээ та нар Бурханыг мэдэхийг хүсвэл та нар Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал зүйл юм. Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын хэлбэржилт буюу Сатаны эцсийн ялагдалд хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы амлалт ба ерөөлийг хүлээн авч, эцсээ хүртэл үлдэх бүлэг байх ба Бурханы эрх мэдлийг эзэмшиж Бурханд гэрчлэл хийнэ. Та нарын доторх хүмүүс бүгдээрээ эсвэл ердөө хагас нь эсвэл цөөхөн хэд нь энэ бүлгийн гишүүд болж магадгүй—энэ нь та нарын хүсэл болоод та нарын эрэл хайгуулаас хамаарна.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
     Илүү дэлгэрэнгүй: Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment