7.6.17

Хайрт минь, Намайг хүлээгээрэй.


Хайрт минь, Намайг хүлээгээрэй.

Шударга, үзэсгэлэнт миний хайр шиг амгалан саран
Моддын орой дээгүүр хөөрнө.
Өө, миний хайр, Та хаана байна? Би одоо уйлан хайлан байна.
Та миний уйлахыг сонсож байна уу?
Та бол надад хайрыг өгдөг Нэгэн.
Та бол намайг анхаарч халамжилдаг Нэгэн.
Та бол намайг үргэлж боддог Нэгэн.
Та бол миний амийг энхрийлэн хайрладаг Нэгэн.
Сар минь, тэнгэрийн нөгөө тал руу буцаад очооч.
Хайртыг минь хэтэрхий удаан бүү хүлээлгээч.
Түүнийг санаж байна гэдгийг минь Түүнд хэлээч.
Хайрыг минь хамт байлгахаа битгий мартаарай, хайрыг минь хамт байлгаарай.

Зэрлэг галуунууд хосоороо алсад нисэн одож байна.
Хайртын минь үгийг буцааж авчрах болов уу, тэд?
Өө, даль жигүүрээ надад зээлдүүлээч.
Xалуун дулаан төрөлх хот руугаа би эргэн нисье.
Хайртынхаа зовнилыг би нөхөн төлөх болно.
Би Түүнд: Битгий гунигла гэж хэлмээр байна.
Таны сэтгэл ханамжтай байх хариултыг би өгнө.
Тэгэхээр, Таны гаргасан зүтгэл дэмий хоосон өнгөрөхгүй.
Хэрэн тэнүүчилсэн, зовлонтой амьдралаас чөлөөлөгдөхийн тулд,
хурдан өсөж том болохыг би хэчнээн их хүсэж байна вэ?
Өө, хайр минь, намайг хүлээгээрэй.
Энэ дэлхийн баян тансагаас би холдон одно.
Хайртынхаа зовнилыг би нөхөн төлөх болно.
Би Түүнд: Битгий гунигла гэж хэлмээр байна.
Таныг сэтгэл ханамжтай байлгах хариултыг би өгнө.
Тэгэхээр, Таны гаргасан зүтгэл дэмий хоосон өнгөрөхгүй.
Тэгэхээр, Таны гаргасан зүтгэл дэмий хоосон өнгөрөхгүй.

Хургыг Дагаж Шинэ Дуу Дуулъя номоос


Холбоотой зөвлөмж: Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                              Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
           Зүүний Аянга болг        

No comments:

Post a Comment