10.10.19

Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь Нэг Бурхан мөн үү?

   Хүн төрөлхтнийг Сатан завхруулах үед Бурхан хүн төрөлхтний авралын төлөө Өөрийн удирдлагын төлөвлөгөөг эхэлсэн. Бурхан хүн төрөлхтний авралын төлөө ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн юм. Хуулийн эрин үеийн туршид Ехова Бурхан хууль гаргаж, хүн төрөлхтний амьдралыг удирдан чиглүүлж, тэд Бурханд шүтэн мөргөх ёстой гэдгийг хүмүүст мэдэгдэж, нүгэл гэж юу болох талаар тэдэнд мэдэгдсэн. Гэхдээ Хуулийн эрин үеийн эцсийн шат ирэхийн хамтаар хүн төрөлхтний завхрал бүр ч илүү гүн гүнзгий болсон ба хүмүүс хуулийг удаа дараа зөрчиж, Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Тэд өөрсдийн зөрчлийн улмаас яллагдаж, цаазлагдах эрсдэлтэй нүүр тулсан. Тиймээс хүн төрөлхтний хэрэгцээний хариуд Нигүүлслийн эрин үед Бурхан хүний хэлбэрийг авч Эзэн Есүс болсон. Тэрээр хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдож, хүнийг нүглээс золин аварсан бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, гэмшиж, улайж, нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийн баялаг дор амьдрах боломжийг хүмүүст олгосон. Гэвч хүмүүсийн нүгэлт угийн чанар хараахан шийдэгдээгүй, тэд Бурханы эсрэг удаа дараа нүгэл үйлдэж, эсэргүүцсээр байсан учраас Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр хүн төрөлхтний аврал болон ариусгалтын төлөө бүх үнэнийг илэрхийлэхийн тулд Төгс Хүчит Бурханы нэрийг ашиглан, хүн төрөлхтний нүгэлт угийн чанарыг арилгаж, хүмүүсийг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцэхээ болиход хүргэж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөх боломжийг хүмүүст олгож, эцэстээ хүн төрөлхтнийг сайхан хүрэх газар луу хөтлөхөөр Хаанчлалын эрин үед Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон билээ. Хэдийгээр Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед Бурханы хийсэн ажил өөр байсан ба Түүний авсан нэр, Түүний харуулсан зан чанар өөр байсан боловч Түүний ажлын мөн чанар болон зорилго адилхан байсан—бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан бөгөөд бүх ажил Бурханаар Өөрөөр нь хийгдсэн. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс).

   Хэдэн мянган жилийн туршид, Эзэн Есүс Христ бол Бурхан Өөрөө, Тэр бол Бурханы илрэлт бөгөөд Эзэн Есүс бол бие махбодтой болсон Ехова гэдгийг цөөхөн хүн л үнэхээр мэдэж байлаа. Үнэндээ Библи үүнийг аль эртнээс тодорхой зөгнөсөн юм. Исаиагийн номонд “Гэвч Түүнийг шархлуулах нь ЭЗЭНий таалалд нийцэж байв; Тэр Түүнийг уй гашууд унагаасан: Чи Түүний сүнсийг нүглийн тахил болгох үед (эсвэл: Тэр Өөрийгөө нүглийн тахил болгон өргөх үед)” (Исаиа 53:10) гэж хэлсэн байдаг. Библийн энэ ишлэлээс, Эзэн Есүс нүглийн тахил болон үйлчилнэ гэдэг нь Ехова Өөрийгөө нүглийн тахил болгон өргөсөн бөгөөд Эзэн Есүс бол Ехова байсан гэдгийг харж болно. Эзэн Есүс мөн “Намайг харсан хүн Эцгийг харсан” (Иохан 14:9). “Эцэг Миний дотор, Би Түүний дотор байгаа” (Иохан 10:38). “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан10:30) хэмээн хэлсэн. Эзэн Есүс “Би болон Миний Эцэг нэг юм” гэх үедээ Тэрээр Ехова Тэр хоёр бол нэгэн Сүнс юм гэж хэлж байсан юм. Эзэн Есүсийн айлдсан үгс болон Еховагийн айлдсан үгс нь адилхан—тэдгээр нь хоёулаа үнэн, тэдгээр нь нэгэн Сүнсний айлдварууд бөгөөд тэдгээрийн эх сурвалж нь адилхан; өөрөөр хэлбэл Эзэн Есүс болон Ехова нь нэгэн Бурхан юм. Үүний адилаар эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүсийн илэрхийлсэн үгсийн эх сурвалж нь адилхан, тэдгээр нь Ариун Сүнсний айлдварууд, тэдгээр нь үнэн бөгөөд тэдгээр нь Бурханы дуу хоолой билээ. Библи дэх асар олон тооны зөгнөлүүд нь Эзэний эргэн ирэлт болон эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажилтай хамаатай байдаг гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс бүгд мэднэ. Эзэн Есүсийн хэлснээр, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:3). “Харагтун, Би удахгүй ирнэ” (Илчлэл 22:12). “Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна” (Лук 21:27). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Петрийн эхний захидалд бас “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэж хэлсэн байдаг. Эзэн Есүс эцсийн өдрүүдийн үеэр эргэн ирэх ба үгийг илэрхийлж, шүүлтийн ажил хийх болно гэдгийг эдгээр бичээсд маш тодорхой хэлсэн. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирэх үедээ Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтний ариусгалт болон авралын төлөө бүх үнэнийг илэрхийлдэг. Хэдийгээр Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүсийн ажил өөр боловч тэдний эх сурвалж нь адилхан—нэг Бурхан! Энэ нь: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13) гэсэн Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол үнэний Сүнсний биелэл юм; Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн.

No comments:

Post a Comment