Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” - Хорин тавдугаар айлдвар (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өөрсдийн хэтийн ирээдүйг боддоггүй хэн байна вэ? Өөрсдийн хувь заяанд түгшин зовдоггүй хэн байна вэ? Зовлон шаналлын далай дунд тэмцэлддэггүй хэн байна вэ? Өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэггүй хэн байна вэ? Газар дээрх хүний шаргуу хөдөлмөрөөр, хаанчлалын ерөөлийг сольдог уу? Хүний бүх хүсэл хүссэнээр нь биелж болох уу? Би хаанчлалын үзэсгэлэнтэй байдлыг хүний өмнө нэгэнтээ харуулсан, гэсэн ч тэр үүнийг ердөө шуналтай нүдээр ширтсэн бөгөөд үүн рүү орохоор хэн ч үнэхээр эрмэлзээгүй. Би газар дээрх жинхэнэ нөхцөл байдлыг хүнд нэгэнтээ “мэдээлсэн”, гэвч тэр сонсохоос өөрийг хийгээгүй ба Миний амнаас гарсан үгийг зүрх сэтгэлээрээ хүлээн аваагүй; Би тэнгэр дэх байдлыг хүнд нэгэнтээ хэлсэн, гэсэн ч тэр Миний үгэнд гайхалтай үлгэр шиг хандаж, Миний хэлснийг чин сэтгэлээсээ хүлээн аваагүй. Өнөөдөр хаанчлалын дүр зураг хүмүүсийн дунд гялалздаг, гэвч хэн үүнийг хайн “өндөр уул, тал хөндийг туулсан” бэ? Би яаруулаагүй бол хүн зүүднээсээ одоо ч сэрээгүй байх байсан. Газар дээрх амьдрал хүний сэтгэлийг үнэхээр татаж чадах уу? Хүүний зүрх сэтгэлд өндөр стандарт үнэхээр байхгүй юу?”
No comments:
Post a Comment