Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбодтой болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Тэр үед Өөрийнх нь дагалдагчдад ойлгомжгүй байсан олон ажлыг Есүс хийсэн бөгөөд ямар ч тайлбар хийгээгүй. Түүнийг явсны дараа дагалдагчид нь хаа сайгүй номлож, ажилласан бөгөөд ажлын тэр үе шатны төлөө тэд захидлууд болон сайн мэдээний номнуудыг бичиж эхэлсэн. Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүс тэнгэрт дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулга байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр. Өнөөдөр бичигдсэн зүйл бол Бурханы ажлын алхмуудын дагуу юм; өнөөдөр хүмүүсийн эзэмшиж буй зүйл нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил бөгөөд Түүгээр биечлэн хэлэгдсэн үгс юм. …Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Бүрэн эх :
55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?
No comments:
Post a Comment