25.4.19

Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

Бурханаас ирсэн хариулт:
Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Эрт дээр үед, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүс Библийг уншдаг байсан боловч тэр үед зөвхөн Хуучин Гэрээ л байсан; Шинэ гэрээ байгаагүй. Библийн Хуучин Гэрээ байсан учраас хүмүүс ариун бичээсүүдийг уншиж эхэлсэн. Ехова түүнд зааварлаж дууссаны дараа Мосе Эхлэл, Гэтлэл, Дэд Хуулийг бичсэн…. Тэрээр тухайн үеийн Еховагийн ажлыг санаж үүнийг бичсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь мөн эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн заримыг агуулдаг ба эдгээр зөгнөл нь яалаа ч гэсэн түүх биш. Библи нь хэд хэдэн хэсгүүдийг агуулдаг, үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тухайн үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах явдал байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр номнууд нь Библийн бусад номнуудаас нилээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагийн үзэгдэл буюу дуу хоолойг олж авсан хүмүүсийн ярьсан эсвэл бичсэн үгс байсан. Зөгнөлийн номнуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг Өөрийн ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн бичлэгүүд юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр номнууд нь Еховагийн өсгөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад номнууд нь ажил дууссаны дараа бичигдсэн, хүмүүс ийм л чадвартай байсан. Тэр үеийн эш үзүүлэгчид нь Еховагаар өдөөгдөж зарим нэг зөгнөлийг хэлсэн ба тэд Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг, түүнчлэн Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил болох эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн номнууд нь бүгд Еховагийн Израильд хийсэн ажлыг бичсэн. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Еховагийн Израильд хийсэн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Анхны өгүүлэл линк:
55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

No comments:

Post a Comment