Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншлаа: “бүх бүтээгдсэн зүйлийн амийн эх сурвалж Бурханаас ирдэг, … Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг.” (“Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Бурхан бол Бүтээгч бөгөөд бидний амьдрахад хэрэгтэй бүх зүйл, мөн бидний аминд хэрэгтэй бүхэн Бурханы хангалттай салшгүй холбоотой гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Бид Бурханыг шүтэн мөргөхөөр Түүний өмнө очиж, Түүний шаардлагын дагуу эрэлхийлж, Түүний халамж, хамгаалалттай болох үед л зүрх сэтгэл маань баяр хөөртэй, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд тэр үед л бидний амьдрал үнэ цэнтэй байж чаддаг. Хэрэв бид Сатаны гүн ухаан, аксиомоор амьдарч, зүрх сэтгэлд маань Бурханд зориулсан орон зай байхгүй бол тэмцэж, зүтгэх замаар мөнгө, материаллаг таашаал олж авч болох ч зүрх сэтгэл маань хоосон, мөн амьдралд ямар ч чиглэлгүй байх учраас бид тэвчишгүй шаналлыг мэдэрсээр байх болно. Өнгөрсөн хэдэн жилд жаахан мөнгө олж, гаднаа маш тухтай, аз жаргалтай амьдралаар амьдарч байгаа харагдсан боловч Сатаны хороор амьдарч байсан болохоор бие сэтгэлээрээ өдөр бүр туйлдаж, зүрх сэтгэлийн маань хамгийн гүн чанадад байгаа хоосрол, шаналлыг ямар ч материаллаг таашаал, бие махбодын тав тух орлож чадахгүй байсан надтай яг адилхан. Би алтаар хийсэн гинжинд дөнгөлөгдсөн хоригдол шиг байлаа. Миний хоосрол, шаналал нь зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүй байж, Бурханы үгийн удирдамж, хангалтгүй, Сатаны төөрөгдсөн үзэл баримтлалын дагуу сохроор амьдарч, мөнгийг өмгөөлөн, Сатанд хянуулж, удирдуулж байснаас болсон гэдгийг би одоо л ойлголоо. Дараа нь би Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгийг уншив: “Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй;гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?” (Матай 6:26). Үнэхээр тийм, тэнгэрийн шувууд Бурханы өөрсдөд нь бэлтгэдэг зүйлд түшиглэн эрх чөлөөтэй амьдардаг, харин хүмүүст бол энэ нь бүр ч үнэн юм. Бурхан бидний төлөө бүх зүйлийг маш арвин их бэлтгэдэг бөгөөд амь минь ямар байх вэ гэдэгт зориулан Бурхан бүх зүйлийг төгс зохицуулсан гэдэгт би итгэсэн юм. Өдөр бүр хэчнээн их мөнгө олох вэ гэдгийг минь Бурхан захирч, урьдчилан тогтоосон бөгөөд би урьдынх шигээ Сатаны хороор амьдрахаа болих ёстой гэдгийг ойлгов. Би ажил, амьдралаа Бурханы гарт атгуулж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүслээ. Ийм ойлголттойгоор зүрх сэтгэл минь хамаагүй илүү тайвшрав.
Удалгүй нэг компаниас над руу залгаж, багц хувцас захиалахыг хүсэж байгаа бөгөөд энэ тухай хэлэлцэхийн тулд надтай уулзмаар байна гэлээ. Энэ тухай сонсоод би дотроо: “Би урьж, бэлэг сэлт өгч, архиар дайлж байж л харилцагчтай болж чаддаг байсан. Одоо харилцагчид санаачилга гарган, намайг эрж хайж байна. Ийм зүйл болно гэж би хэзээ ч бодоогүй!” гэж бодов. Гэхдээ дараа нь: “Энэ харилцагч уулзах гэж намайг хайсан боловч надтай заавал гэрээ байгуулна гэсэн үг биш! Тэднийг уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөх хэрэгтэй юу? Энэ бол том захиалга, тэгэхээр би үүнийг алдах юм бол их мөнгө олох боломжоо алдана!” гэж бодогдлоо. Гэвч дараа нь би энэ тухай дахин бодов: Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд тэд энэхүү захиалгын гэрээг байгуулах эсэхийг Бурхан шийднэ. Би урьдынх шигээ байж, мөнгө олохын тулд хүмүүсийг урин, бэлэг сэлт өгч болохгүй. Би харилцагчидтайгаа хэвийн харилцаатай байхад л болно, харин бусад бүх зүйл болдгоороо болно. Ингэж бодох үед зүрх сэтгэл минь чиглэлтэй мэт болж, хамаагүй илүү тайван санагдлаа.
Би харилцагчтайгаа уулзсаны дараа компанийнхаа нөхцөл байдлыг тайвнаар танилцуулж, тэдэнтэй маш энгийнээр харилцав. Гэрээ байгуулах болохоор үргэлж маш их бялдууч, зусарч байдаг байсан урьдынх шигээ аашилсангүй. Эцэст нь харилцагч надтай гэрээ байгуулахаар зөвшөөрч, төлбөрийн 30 хувийг урьдчилан төлөхөөр амлав—энэ нь миний хүлээж байснаас хамаагүй илүү байлаа! Энэ салбарт үйлчлүүлэгчдийг гадуур уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөлгүйгээр гэрээ байгуулах маш хэцүү байдаг. Би энэ гэрээг байгуулахдаа амжилт олно гэж хэзээ ч бодоогүй бөгөөд энэ үнэхээр Бурханы ерөөл байлаа! Энэ туршлагаас би хүмүүс хэчнээн их мөнгө олж чадахыг Бурхан шийддэг гэдэгт улам их үнэмшсэн бөгөөд мөнгөний төлөө муу ёрын чиг хандлагыг дагаж, харилцагчдад долигонож, Сатанд хорлуулахаа больж, Бурханы үгээр амьдрахаар улам бүр сэтгэл шулуудлаа.
Урьд нь би өдөржин уушны газар, караоке, бүжгийн клуб гэх зэрэг зугаа цэнгээний газраар орж гаран, нийгмийн уулзалтууд гээд завгүй байдаг байсан юм. Одоо би тэдгээр газрын алинд нь ч очдоггүй. Библид ингэж хэлдэг, “Хэрсүү хүн мууг урьдаас хараад, нуугддаг: харин гэнэн хүн угтан явж, шийтгүүлдэг” (Сургаалт үгс 22:3). Эдгээр газар нь хуял тачаал, сорилт, наймаа, бие махбодын хүсэл зэргээр дүүрэн байдаг бөгөөд Сатан хүмүүсийг уруу татаж, завхруулдаг газрууд юм; би мөнгө олохын тулд муу ёрын чиг хандлагыг дагаж, сорилтод автан, Бурханаас зайлахыг хүсэхээ больсон. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Түүний үгийг уншиж, үнэнийг тунгаахад анхаарлаа хандуулах үедээ би тулгарсан зүйлсдээ үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарсан бөгөөд өөрийн мэдэлгүй санаа зовсноосоо болоод нойргүйдэхээ больж, толгойны өвчин маань хамаагүй намдаж, сэтгэл санаа минь ч дээрдэв. Гэр бүл, найз нөхөд маань бүгд: “Чи одоо өөр хүн шиг харагдаж байна. Ярьж хэлж, биеэ авч явж байгаа чинь өмнө нь байснаасаа илэрхий өөр байна” гэцгээв. Үүнийг сонсоод би Бурханд чин сэтгэлээсээ талархлаа. Ийм маягаар өөрчлөгдсөн минь Бурханы үгээр надад гарсан үр дүн байлаа!
Дараа нь би эцэг эхдээ сайн мэдээ номлосон бөгөөд хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрөв. Одоо бид цаг зав гарах бүрд гэр бүлээрээ хамт цуглаанд оролцож, Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэгээ хэлэлцдэг. Аливаа зүйл тохиолдоход бид үргэлж нээлттэй байж, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Гэр маань инээд хөөртэй, баяртай дуу чимээгээр дүүрч, бид урьд урьдынхаасаа илүү эв найртай, аз жаргалтай болсон билээ.
Энэ бол миний туршлага. Хэдийгээр шаналал, гунигаар дүүрэн боловч эцэстээ би амар амгалан, баяр баяслыг олж авсан юм. Мөнгөтэй байна гэдэг бодит аз жаргал биш гэдгийг би үнэхээр ойлгох болсон. Бидний зүрх сэтгэл дэх түгшүүр, шаналал, хоосролыг мөнгө шийдвэрлэж чаддаггүй, мөн амар амгалан, баяр баяслыг худалдан авч бүр ч чаддаггүй. Амьдрал дахь хамгийн нандин зүйл бол мөнгө юм уу ямар нэгэн материаллаг зүйл биш юм. Харин ч энэ нь, бид Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрэлхийлэн, бүх зүйл дээр Түүний үгийн дагуу үйлдэж, өдөр тутам тулгардаг нөхцөл байдлыг Бурханы үгэнд түшиглэн туулах, ажилдаа бүх төрлийн бэрхшээлтэй тулгарахдаа Бурханд найдаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах явдал билээ. Энэ маягаар амьдарснаар л бид чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд энэ л жинхэнэ ерөөл юм! Мөнгө олохын тулд өдөржин ийш тийш яардаг хүн байснаа одоо алдар нэр, эд хөрөнгийг тоодоггүй Христэд итгэгч болж чадсандаа зүрх сэтгэл минь Бурханд талархлаар дүүрэн байна, мөн энэ өөрчлөлт нь тэр чигтээ Бурханы үгээс үүдэлтэй байсан гэдгийг би мэднэ. Бурханд талархъя!
No comments:
Post a Comment