2018 оны 9 дүгээр сарын 19
Шиюүэ, Хэнань муж
Нэг орой Жинрү гэрээ цэгцэлж байлаа.
“Дин, дин”. Утас дуугарч эхлэв. Утсаа автал жигтэй атлаа танил дуу хоолой чихэнд нь сонстов: “Сайн уу! Ван Вэй байна. Чи гэртээ байгаа байх нь ээ!”
“Ван Вэй гэнэ ээ?” Жинрү бага зэрэг гайхлаа: Энэ олон жилийн хойно түүн рүү яагаад утасдах болов?
“Тийм ээ… Би гэртээ байна. Юу болоо вэ?” гэж Жинрү гайхасхийн асуулаа.
“Удаан уулзсангүй. Чамайг аваад гадуур хэсэг явах гэсэн юм. Би танай гэр лүү явж байна. Удахгүй очно. Гэрийнхээ гадаа намайг хүлээж байгаарай!” гэж Ван Вэй хэлэв.
Утсаа тавьсан хойно Жинрүгийн зүрх хурдан цохилж, түүний бодол сургуульд байсан үеийн дурсамж руугаа тэр даруй эргэн очив…
Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай
Жинрү хөөрхөн байгаад зогсохгүй, мөн сурлага сайтай байсан бөгөөд сургуулийнх нь олон хөвгүүн, тэр дотор Ван Вэй түүний араас гүйдэг байжээ. Жинрүгийн ертөнцөд нэвтрэхийн тулд Ван Вэй, түүнийг гэсэн мэдрэмжээ илэрхийлэхээр зурвас дамжуулах, захиа бичих, бэлэг өгөх гээд түүнтэй ойртох бүх төрлийн аргыг хэрэглэжээ. Гэвч Жинрү дуулгавартай, ухаалаг охин байсан бөгөөд сэтгэл санааг нь сатааруулах зүйл сурлагад нь муугаар нөлөөлж, аав ээжийнхээ хүлээлтийг талаар болгохыг хүсээгүй тул Ван Вэйг цөхрөлтгүй хөөцөлдөхөд нь хайхрамжгүй ханддаг байлаа. Гэхдээ Жинрү нүүр өгөхгүй байлаа гээд Ван Вэй зүгээр л буугаад өгчихсөнгүй, хэдэн жилийн дараа ч тэр Жинрүгийн араас өмнөх шиг байнга хөөцөлдсөн хэвээр байжээ. Түүний тууштай байдал Жинрүгийн сэтгэлийг үл ялиг хөдөлгөж эхэлсэн ч гэлээ, энэ нь гавихааргүй зүйл байв. Хожим нь хэдэн сурагч охин Ван Вэйтэй ойр үзэгдэх болсон бөгөөд түүнийг өдөржингөө дагах болжээ. Жинрүгийн тайван байсан сэтгэл хөдөлж, энэ нөхцөл байдлыг ашиглан Ван Вэйг нэг улирал туршиж болох юм гэж боджээ; хэрвээ тэр охидыг тоосон янзгүй, өөрийнх нь араас хөөцөлдсөн хэвээр байвал түүнд ханддаг хандлагаа зөөлрүүлж болох юм…
“Дийд, дийд!” Машины дохио Жинрүгийн дурсамжийг таслав. Ван Вэй гадаа нь аль хэдийнээ ирчихсэн хүлээж байлаа.
Жинрү машинд нь суув. Удаан уулзаагүй, гэнэт учирсныг ч хэлэх үү, тэр хоёр хоёулаа чимээгүй болчихов.
Тэр хоёр ойр хавиар дэмий л сэлгүүцэж, уур амьсгал ч бага зэрэг эвгүй боллоо.
Нэлээд удсаны эцэст Ван Вэй “Тэгээд… ямаршуухан байна даа?” гэж ам нээв.
“Сайн байгаа, баярлалаа. Бүх зүйл сайн” гэж Жинрү аядуухан хариулав.
“Чи ер нь ингэхэд хаана байсан юм бэ? Би чамайг олж чадаагүй. Чи газрын хөрснөөс алга болчихсон юм шиг л байсан. Дугаарыг чинь найзынхаа утаснаас санаандгүй олж харсан хойно л би чам руу залгасан. Тэгээгүй бол дахиад чамтай хэзээ уулзах байсныг хэн мэдлээ!” гэж хэлэхдээ Ван Вэй машинаа жолоодон, хааяа хааяа Жинрү руу харах ажээ.
“Би хаа нэгтээ байгаагүй ээ. Ажлаасаа болоод нэлээд завгүй байсан болохоор та нарын хэнтэй нь ч холбоо бариагүй юм” хэмээн Жинрү намуухан тайван өнгөөр хэлэв.
Ван Вэй машинаа замын хажууд зогсоов. Дараа нь тэр дотроо юу бодож явснаа Жинрүд хэлсэн бөгөөд түүний бүдүүн дуу хоолойд гуниг, харуусал аль аль нь байх ажээ: “Сургуульд байхад би чиний араас байнга гүйдэг байсан. Би чамтай 5 жил хөөцөлдсөн! Гэвч чи үргэлж надад хүйтэн хөндий ханддаг байсан, тэр бүх он жилийг яаж давж гарснаа би мэдэхгүй. Чамайг сургуулиас явсны дараа би цэргийн сургуульд орсон. Гэхдээ би чамайг үргэлж бодсоор байсан. Сургуулиа төгссөний дараа би чамайг хаа сайгүй хайсан боловч ерөөсөө олоогүй. Эцэст нь би гэр бүлийнхээ дарамт шахалтаас болж хүнтэй гэрлэсэн ч гэлээ чи миний сэтгэлд байсан хэвээрээ, өмнө нь ч, одоо ч бас үүрд хэвээрээ байна. Чиний дугаарыг санамсаргүй харах үед ганц л үг сэтгэлд минь орж ирсэн: Тэр бол харамсал. Гэрлэхээ хойшлуулж хүлээгээгүйдээ, чамтай арай эрт уулзаагүйдээ би харамсдаг…”
Ван Вэйгийн чин сэтгэлээсээ ийн ярихыг сонсоод Жинрү гашуун зовлон мэдэрчээ. Ван Вэйг одоо харах нь ээ, үргэлж царайлаг байсан түүний төрх одоо улам төлөвшиж, намбатай болсон байх бөгөөд гайхалтай нь Жинрүгийн сэтгэл Ван Вэй рүү эргэх нь тэр…
“Ээ дээ, араас чинь олон жил хөөцөлдөөд маш хүйтэн хөндий хандахад чинь би сүүдэрт байгаа мэт байдаг сан, тэгээд би дахиад нэг жил чиний хариултыг хүлээхээр сонгосон байлаа. Гэвч эцэст нь… чи ч өөрчлөгдөөгүй, би ч бас өөрчлөгдөөгүй. Чи сургууль дээр байхад яагаад намайг тоодоггүй байсан юм бэ? Чи намайг юу гэж боддог байсан бэ? Хэлж болох уу?” гэж сэтгэл нь үл ялиг хөндүүрлэсэн Ван Вэй асуув.
Үүнийг сонссон Жинрүгийн сэтгэл өвдөж, бас харамслаа. Тухайн үед маш хатуу сэтгэлтэй байж Ван Вэйгийн сэтгэлийг шархлуулсандаа сэтгэл нь өвдсөн бөгөөд хайхрамжгүй байдлаасаа болж тэр үед Ван Вэйтэй хамт байх боломжийг алдсандаа харамсжээ. Энэ олон жилийн дараа ч Ван Вэй өөрийг нь сэтгэлдээ тээсэн хэвээр байгааг хараад Жинрү санаа алдав. Залуу нас нь өнгөрч, өөрт нь тохирох найз залуу ч олоогүй хэвээр байгаа, мөн бүх найз нь нэг нэгээрээ гэрлээд ганцаараа үлдэж хоцорсон тухайгаа тэр бодов. Өөрийг нь хайрладаг хэн нэгнийг тэр хүссэн бөгөөд дурлалт залуутайгаа ихэд дотно бас цугтаа ойр байгаа романтик дүр зургаа маш олон удаа сэтгэлдээ мөрөөдсөн, тэр ч байтугай Ван Вэйтэй цугтаа байна гэж мөрөөдөж байсан билээ… Түүнээс гадна Ван Вэй өөрийнх нь араас цөхрөлтгүй хөөцөлдөж байсан тэр үеийг бодсон бөгөөд үүнийг нь хүлээн зөвшөөрч чадаагүйдээ харамсаж байлаа. Ван Вэй одоо ч түүний араас хөөцөлдсөн хэвээр байсан ба түүнд зөөлөн хандаж, түүний хамтрагч болохыг тэр үнэн сэтгэлээсээ хүсэж байв. Гэвч эрүүл ухаан нь түүнд ингэж хэлэв: “Ван Вэй аль хэдийнээ гэрлэсэн! Христэд итгэгчийн хувьд чи Христэд итгэгчийн гэрчлэлийг хийх ёстой. Үнэн сэтгэлээ Ван Вэйд түргэдэж хэлж огт болохгүй. Бурханы шаардлагад нийцүүлэн биеэ авч явснаар л Бурханы хүсэлд нийцэж чадна”. Гэвч зүрх сэтгэлийнх нь гүн дэх мэдрэмж болоод эрүүл ухаан нь түүнийг өөр өөр зүгт чангаагаад, түүний сэтгэл шаналан байлаа.
Жинрү самуурсан бодлуудаа цэгцэлж, бүх зүйл зүгээр байгаа мэт дүр үзүүлэн өөрийгөө хүчлэн байж, Ван Вэйд ингэж хариулав: “Тэр нэг жил, би чамайг нэг улирал туршихыг хүссэн юм. Хэрвээ намайг гэсэн сэтгэл чинь хувирахгүй бол чамтай үерхэх талаар бодож үзэх байлаа. Гэвч дараа нь аав, ээжийнхээ урмыг бодсон… хувь заяа ийм байж гэж би бодож байна!”
Жинрү ингэж хэлж байхдаа сэтгэлээ барьж байсан ч маш их шаналлыг мэдэрчээ. Цаг хугацааг ухрааж чаддаг сан бол тэр нэг ч мөч эргэлзэлгүйгээр Ван Вэйтэй шууд үерхэх байсан, тэгвэл тэд магадгүй одоогийнх шигээ ийм байдалтай байхгүй ч юм бил үү. Гэвч Жинрү одоо сэтгэл хөдлөлөө барихын тулд байдгаараа хичээж байсан бөгөөд нулимс нь чимээгүйхэн урсаж байлаа. Ван Вэйг харчих вий гэж айсандаа тэр цонх руу нүүрээ харуулав. Гэвч Ван Вэй түүний уйлж байгааг мэдчихээд нулимсыг нь арчих салфетка яаран гаргалаа.
Өөрийг нь хадгалж хамгаалаасай хэмээн Жинрү сэтгэл дотроо Бурханыг чимээгүй дуудан байлаа. Ингэж байж тэр сорилтод унаж, Христэд итгэгчийн гэрчлэлийг алдахгүйн тулд зүрх сэтгэлээ чангалж чадах юм. Тэр салфеткыг аваад “Би өөрөө” гэв. Нулимс нь хатсаны дараа Ван Вэй гэнэт түүний гарыг шүүрэн авч, мөр лүүгээ ойртуулж эхэлсэн бөгөөд яг тэр үед, сэтгэлээр унасан Жинрүд тайтгаруулж тайвшруулах мөр хэрэгтэй байсан нь гарцаагүй. Хэдэн хором Жинрү ховсдуулсан мэт болоод түүний мөрийг түшихийг хүссэн ч хүмүүст зааж, анхааруулдаг Бурханы үгс оюун санаанд нь орж ирэв: “Хорон мууг үйлддэг хүмүүсийн хувьд (Миний сонгосон хүмүүсээс бусад завхайрдаг, бохир мөнгөөр наймаалцдаг, эр эмийн хоорондох зааг хязгаарыг зөрчдөг, Миний удирдлагад саад, хор учруулдаг хүмүүс, эсвэл сүнс нь хаагдсан, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэх мэт бүх хүн) нэгийг нь ч зүгээр өнгөрөөж, өршөөлгүй, бүгдийг нь Үхэгсдийн оронд унагаж, үүрд мөхөөнө!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ерэн дөрөв дэх айлдвар”-аас). Бурханы үг өөрийг нь шүүж, зэмлэж байгаа мэт Жинрүд санагдсан бөгөөд тэр даруй ховсдуулсан мэт байдлаасаа тэр гарчээ. Бурхан бол ариун, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд халдашгүй, садар самуун явдалд оролцдог хүмүүс болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг мэддэггүй хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддагийг тэр тодорхой мэдэж байлаа. Хэрвээ эрэгтэй хүнтэй харилцах харилцаандаа алдаа гаргавал тэрээр үүрд сэвтэх бөгөөд Бурхан түүнийг яллаж, үзэн ядаж, хараана гэдгийг, мөн Христэд итгэгчийн гэрчлэлийг алдаж, Бурханы авралыг алдана гэдгээ тэр мэдэж байлаа. Ван Вэйд нэг алхам ойртох хоромд бүрмөсөн төөрнө гэдгээ Жинрү мэдэж байв. Ийм нөхцөлтэй тулгарсан Жинрү урьд өмнө үзээгүйгээрээ айж, сэтгэл нь шаналжээ. Бурханы зан чанарт халдах ямар ч зүйл хийж болохгүйгээс гадна, Ван Вэйгийн гэрлэлтийг мөн хүндлэх ёстой гэж тэр бодов. Ван Вэй сургууль дээр түүний араас хөөцөлддөг байсан хүү байхаа больж, одоо гэр бүл, эхнэр, үр хүүхэдтэй эр болсон байлаа. Хэрвээ тэр одоо буруу алхам хийвэл хэн нэгний гэр бүлийг бусниулах бөгөөд өөр нэгэн шившигтэй эмэгтэй болж хувирах байв. Бурханы шүүлтийн үг Бурханаас эмээх зүрх сэтгэлийг Жинрүд төрүүлжээ. Тэрээр бүх хүчээ шавхан байж, Ван Вэйгийн гарыг холдуулаад “Одоо хэтэрхий оройтсон. Намайг гэрт хүргэж өг!” гэж хүйтнээр хэллээ.
“Энэ олон жилийн дараа яагаад намайг түлхсээр байгаа юм бэ? Би чамайг тайвшруулж ч болохгүй гэж үү?” гэж Ван Вэй гунигтайгаар хэлэв.
“Чи буруу ойлгожээ. Би чамайг түлхэж байгаа юм биш. Гэр бүлтэй болохоор чинь би чамайг хүндэлж байна. Чи гэр бүлээ бодох ёстой” гэж Жинрү тайвнаар хариулав.
Гэтэл Ван Вэй Жинрүг шахамдуулан: “Хэрвээ би салчихвал яах вэ? Тэгвэл чи надад боломж олгох уу? Би гэнэт шийдээд ингэж хэлж байгаа хэрэг биш шүү!” гэв.
Энэ асуулт Жинрүгийн сэтгэлийг дахин хөдөлгөж, тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй болов. Тэр ердөө л зүрх сэтгэл дотроо Бурханд чимээгүй залбирав: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлийг хамгаалж, Таны зан чанарт халдах ямар нэг зүйл хийхээс минь намайг холдуулж өгөөч.” Ингэж залбирсны дараа Бурханы хэлдэг энэ үгийн талаар бодов: “Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний дурыг булаадаг, ингэснээр чи толгой нь эргэсэн байдалтай болдог бөгөөд өөрийн мэдэлгүйгээр чи татагдаж, тэдэнд үйлчилж, тэдний гарц мөн түүнчлэн тэдний зарц байхад бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэднээр хэрэглүүлэхэд бэлэн байдаг—чи тэдэнд мэхлэгддэг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нарын зан араншин маш дорд!”-оос) Бурханы үг дахин нэг удаа Жин Рүг сэрээсэн бөгөөд сэтгэл нь хөдөлж байгаагийн шалтгаан нь ёрын муу хүсэл тачаалын хяналтад автаж буйгаас нь болсныг тэр мэдэж байлаа; энэ бол түүнийг уруу татаж, нүгэл дунд амьдруулж, Христэд итгэгчийн гэрчлэлээ алдахад хүргэж, бие махбодын дур тачаалд живүүлэн, улам бүр доройтуулж, завхруулахын тулд Сатан башир төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Тиймээс тэр Сатаны башир төлөвлөгөөг ялган таньж нэвт харах ёстойгоо мэдэж байв. Ван Вэй аль хэдийнээ гэрлэсэн—энэ бол бодит баримт—зарим нэг сайхан үг хэлснийх нь төлөө эрүүл ухаанаа алдаж, хууртаж болохгүй гэдгийг Жинрү мэдэж байлаа. Хэрвээ тэр үнэхээр буруу гишгэсэн бол Сатаны мунхаг нэгэн болж, Сатаны гарц болон үйлчилж, шившигтэй өөр нэгэн эмэгтэй болох байсан; үр дүн нь салж сарнисан гэр бүл, Ван Вэйгийн эхнэр, үр хүүхдийнх нь эцэс төгсгөлгүй зовлон шаналал байх байсан ба тэр өөрөө Бурханы өмнө залруулшгүй бузар нэгэн болох байлаа. Үр дагавар нь санаанд багтахааргүй байв.
Жинрү ийн ухаараад сэтгэлээ тогтуун болгож, тайвнаар ийн хариулав: “Битгий тэнэглэ. Чамайг салсан байлаа ч, бид найзууд хэвээрээ л үлдэнэ. Чамайг тоглож хэлсэн гэж бодъё. Гэр лүү хүргээдэх.” Ван Вэй Жинрүгийн шийдэмгий хандлагыг хараад дахиж юм хэлсэнгүй.
Эцэст нь тэд Жинрүгийн гэрийн гадаа эргэж ирэв. Жинрүг машинаас буух гэж байхад Ван Вэй түүнийг гарыг дахиж барих гэсэн боловч бүсгүй хурдхан шиг буугаад хаалга руугаа яарав. Дотор орсон хойноо тэр орон дээрээ хэвтлээ. Дөнгөж сая юу болсон талаар бодоод удтал тайвширч чадахгүй байсан ба янз бүрийн мэдрэмжид дарагдан байлаа: Бурханы хамгаалалт байгаагүй бол Ван Вэйгийн чин сэтгэлээ уудалж, анхаарал халамж тавин, тайтгаруулахад нь тэрээр биеэ барьж үнэхээр чадахгүй байх байсан бөгөөд ёс суртахуунгүй, муухай зүйл хийж, хэн нэгний гэр бүлийг сүйтгэж болохоор байсан юм. Бүр ч ноцтой зүйл гэвэл тэрээр сэтгэл санааны сорилтод унаж, Бурханы зан чанарт халдаж, Христэд итгэгчийн гэрчлэлийг алдаж, үлдсэн амьдралынхаа туршид харамсахаар, уучилж болшгүй гэм буруутай үлдэж хоцрох байв. Сорилттой тулгарах үед Бурханы үг түүнийг Бурханы хамгаалалтад оруулаад зогсохгүй, үг, үйлдлээрээ уужуу тайван, ухаалаг байж хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг бүрдүүлсэн нь түүний хувьд хэчнээн чухал зүйл байсныг Жинрү жинхэнээсээ ойлгожээ. Энэ туршлага Жинрүг тайвшруулж, жаргалтай болгосон ба тэрээр чин сэтгэлээсээ Бурханд талархаж, Түүнийг магтахаас өөрийг хийж чадахгүй байв: Сатаны сорилттыг даван гарч, Христэд итгэгчийн хувиар гэрчлэлд зогсох боломжийг Бурханы хамгаалалт түүнд олгосон юм. Тиймээс тэр талархлын залбирал хэлэхээр Бурханы өмнө очсон бөгөөд дараа нь унтахаар хэвтжээ.
No comments:
Post a Comment