18.9.18

Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ” Бурхан бол миний найдвар | Трейлер


Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ” Бурхан бол миний найдвар | Трейлер
Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй....

Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ...

No comments:

Post a Comment