17.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Хорин долоо дахь айлдвар

 Төгс Хүчит Бурханы үг | Хорин долоо дахь айлдвар
Хүний зан авир хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөөгүй, мөн Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би үргэлж түүнд маш хатуу чанга ханддаг ба түүн дээр эрх мэдлээ үргэлж хэрэгжүүлж байдаг. Хүний бүх үйлдлүүд дунд Миний нүдний өмнө бат зогсох зүйл бараг үгүй мөн Миний төлөө хийсэн зүйл бараг үгүй. Эцсийн эцэст хүнтэй хамаатай бүх зүйл Миний өмнө бүгд чимээгүй сүйрдэг бөгөөд ийм үед л Миний үйлдэл илэрхий болж, хүн бүр өөрсдийн бүтэлгүйтлээсээ Намайг мэдэж авдаг. Хүний угийн чанар өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу байдаггүй—энэ нь Надад хэрэгтэй зүйл биш. Миний хамгийн их жигшдэг зүйл бол хүний зөрүүд зан ба дахин гэмт хэрэг үйлдэх явдал боловч чухам ямар хүч тэднийг, Надаас үргэлж хол, Намайг үл таних хүн шиг байлгаж, хэзээ ч Миний өмнө Миний хүслийн дагуу үйлдүүлэхгүй, харин ч Миний нүдэн далдуур Намайг эсэргүүцэхэд хүргэж байна вэ? Энэ нь тэдний үнэнч байдал уу? Энэ нь Намайг хайрладаг тэдний хайр уу? Тэд яагаад гэмшиж, дахин төрж чадахгүй байна вэ? Хүмүүс яагаад шаваргүй газар амьдрахын оронд үүрд намаг балчиг дотроо амьдрах дуртай байдаг юм бол? Би тэдэнд зохисгүй хандсан юм болов уу? Би тэднийг төөрөгдүүлчихсэн юм болов уу? Би тэднийг там руу хөтөлсөн юм гэж үү? Хүн бүр “там”-д амьдрах дуртай байгаа. Гэрэл ирэх үед тэдний дотроо хадгалсан бүхэн нь тамаас ирдэг тул тэдний нүд тэр дороо сохордог. Гэвч тэд үүнийг мэддэггүй ба зүгээр л “тамын зугаа цэнгэл”-ийг таашааж байдаг. Тэр ч бүү хэл тэд, Би тэдгээрийг нь хулгайлж, өөрсдийг нь оршин тогтнох эх үүсвэргүй болгож орхих гэж байгаа мэт гүн айдастайгаар тэдгээр зүйлсээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас тэвэрч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас тэд Надаас хол байж, Намайг дэлхий дээр ирэх үед Надад ойртохыг үзэн яддаг, учир нь тэд амар тайван гэр бүлийн амьдралаа хэвээр хадгалж, “газар дээрх аз жаргал”-ыг эдлэхийг хүсэж байгаа учраас тэд “өөрсдөдөө төвөг удах”-ыг хүсдэггүй. Гэсэн ч Би тэдэнд хүслээ биелүүлэх боломж олгож чадахгүй ба тэдний гэр бүлийг сүйтгэх нь яг Миний энд хийх зүйл юм. Намайг ирсэн мөчөөс эхлэн тэдний гэр бүлийн амар амгалан байдал алдагдана. Би бүх үндэстнийг хагаралдуулна, гэр бүлүүдийг дурдахын ч хэрэггүй. Миний барьцнаас хэн зугтаж чадах вэ? Ерөөлийг хүлээн авдаг хүмүүс дургүй байдлаасаа болж хэрхэн зугтаж болох юм бэ? Гэсгээлт амсдаг хүмүүс айснаасаа болж хэрхэн Миний энэрлийг хүлээн авч чадах юм бэ? Миний бүх үгнээс хүмүүс Миний хүсэл болон Миний үйлдлийг харсан, гэвч хэн өөрсдийн төөрөлдсөн бодол санаанаасаа чөлөөлөгдөж чадах вэ? Миний үгэн дотроос эсвэл Миний үггүйгээр хэн арга замыг олж чадах юм бэ?
Хүмүүс Миний халуун дулаан сэтгэлийг мэдэрч, Надад чин сэтгэлээсээ үйлчилдэг бөгөөд Миний өмнө бүхнийг Миний төлөө хийж, чин сэтгэлээсээ дуулгавартай ханддаг. Гэвч өнөөдөр хүмүүс ямар нэгэн байдлаар ийм болж чаддаггүй ба тэд араатан чононд дээрэмдүүлсэн мэт зөвхөн сүнсээрээ л гашууддаг. Тэд Намайг зөвхөн сэтгэл түгшин хүлээсэн харцаар хардаг бөгөөд цаашлаад тусламж хүсэн Над руу хашхирдаг. Гэвч тэд эхнээсээ дуусталаа өөрсдийгөө хүнд байдлаас гаргаж чаддаггүй. Урьд өмнө хүмүүс хэрхэн Миний өмнө амлалт өгч, ертөнцийн төгсгөл хүртэл Миний өр зөөлөн сэтгэлийг өөрсдийн хайраараа хариулна гэж тангараглаж байсныг Би санаж байна. Тэд Миний өмнө гашуудан уйлж, тэдний уйлах чимээ сэтгэл шимшрэм, тэсвэрлэхэд хэцүү байсан юм. Би тэдний хүслээс болж тэднийг ихэвчлэн дэмжиж байлаа. Намайг дуулгавартай дагахаар Миний өмнө тоо томшгүй удаа ирж байсан өхөөрдөм хүмүүсийн төрх сэтгэлд минь хоногшин үлджээ. Тууштай итгэлээр Намайг хайрлахын тулд тэд тоо томшгүй олон удаа ирсэн бөгөөд тэдний чин үнэнч сэтгэл хөдлөл нь үнэхээр гайхамшигтай байв. Тоо томшгүй олон удаа тэд Намайг хайрлахын тулд, Намайг өөрсдөөсөө илүү хайрлахын тулд амь насаа эрсдэлд оруулсан бөгөөд тэдний чин сэтгэлийг хараад Би тэдний хайрыг хүлээн авсан юм. Тоо томшгүй олон удаа Миний төлөө үхэлтэй нүүр тулахыг үл хайхран тэд Миний төлөө өөрсдийгөө өргөсөн ба Би тэдний нүүр царайнаас санаа зовнилыг нь арилгаж, зүс царайг нь анхааралтайгаар нягтлан шинжсэн. Би тэднийг Өөрийн эрдэнэс мэт хайрлаж байсан тоо томшгүй олон тохиолдлууд бий, мөн тэднийг Өөрийн дайсан мэт үзэн ядаж байсан тоймгүй олон тохиолдлууд ч бий. Би иймийн тул—Миний бодол санаанд юу байгааг тэд хэзээ ч тааж чадахгүй. Хүмүүсийг гунигласан үед Би тэднийг тайвшруулахаар ирдэг, тэднийг сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төөрөх үед Би тэдэнд чиглэл өгдөг. Тэднийг уйлах үед Би нулимсыг нь арчдаг. Гэсэн ч Намайг гуниглах үед хэн Намайг зүрх сэтгэлээсээ тайвшруулдаг вэ? Намайг асар их түгшиж байх үед хэн Миний мэдрэмжийг анхаардаг вэ? Намайг гашуудах үед Миний шаналсан сэтгэлийг хэн засаж чадах вэ? Надад хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн Надтай хамтран ажиллахыг санал болгох вэ? Тэдний Надад хандаж байсан өнгөрсөн үеийн хандлага одоо гээгдэж, дахин хэзээ ч ирэхгүй юм гэж үү? Тэдний ой ухаанд яагаад өчүүхэн ч зүйл үлдээгүй байна вэ? Яаж хүмүүс энэ бүхнийг мартаж орхив оо? Энэ нь, хүн төрөлхтнийг дайснууд нь ялзруулснаас болоогүй гэж үү?
Тэнгэрэлч нар Надад магтаал өргөн цохилтот хөгжим эгшиглүүлэх үед Миний сэтгэл хөдөлж өөрийн эрхгүй хүнийг өрөвдөн хайрладаг. Миний зүрх сэтгэлд гэнэт туйлын гунигтай санагддаг бөгөөд энэ зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө чөлөөлөхөд хэцүү байдаг. Хүн төрөлхтнөөс тусгаарлагдах болон эргэн нийлэх үед төрдөг баяр хөөр, уйтгар гунигаа Би дурсан санахгүй байж чадахгүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан бид тогтмол уулзах боломжгүй. Хэн өнгөрснөө дурсахаас ангид байж чадах вэ? Өнгөрсний талаар дурсан санагалзахаа хэн больж чадах юм бэ? Өнгөрсний сайхан мэдрэмжийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэлтийг хүлээхгүй хэн байх вэ? Намайг хүн төрөлхтөнтэй эргэн нэгдэхийг хүсэн тэмүүлэхгүй хэн байх вэ? Миний зүрх сэтгэл гүнээ шаналж, тэдний сүнснүүд гүнээ санаа зовж байна. Хэдийгээр бид сүнсээрээ ижил ч үргэлж хамтдаа байж, бие биеэ харж чадахгүй. Тиймээс тэд үргэлж Намайг хүсэн тэмүүлж байсан тул бүх хүн төрөлхтний амьдрал нь үргэлж гүнээ цөхөрсөн агаад эрч хүчээр дутмаг байдаг. Тэд тэнгэрээс цохигдон унасан зүйл мэтээр газраас Над руу харцаа өргөн Миний нэрийг дуудан хашхиравч тэд араатан чонын амнаас хэрхэн зугтаж чадах билээ? Тэд үүний аюул занал, уруу таталтаас өөрсдийгөө хэрхэн чөлөөлж чадах билээ? Тэд Миний төлөвлөгөөний чиглэлд дуулгавартай байх замаар өөрсдийгөө золиослохгүй байж яаж чадах юм бэ? Тэднийг чангаар гуйх үед Би тэднээс нүүр буруулж, үүнийг цаашид харж тэвчихээ больдог; гэсэн хэдий ч тийнхүү уйлж буй хүмүүсийн дуу хоолойг Би яаж сонсохгүй байж чадах юм бэ? Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засахыг хүсдэг. Сатан Миний хүмүүст дахин хор хөнөөл учруулахаас, дайснууд хүссэн бүхнээ дахин дур мэдэн хийхээс хамгаалж Би бүх дэлхий ертөнц даяар Өөрийн ажлыг биечлэн хийх болно. Би газар дээр Хаан болох бөгөөд Өөрийн сэнтийг тэнд шилжүүлж, бүх дайснуудаа газар унан мөргүүлэх бөгөөд тэдний гэмт хэргийг Өөрийн өмнө улайлгана. Миний гуниг харуусал уур бухимдалтай холилдон бүх дайснуудаа айдаст автуулж, хэнийг ч өршөөлгүйгээр орчлон ертөнцийг бүхэлд нь ялан дийлэх болно. Би бүх дайснуудынхаа байх газар дэлхийг үнсэн товрог болгож, үүнээс хойш хүн төрөлхтнийг цаашид ялзруулахаас нь сэргийлэхийг хүсэж байна. Миний төлөвлөгөө тодорхойлогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөхыг бүү сана. Намайг орчлон ертөнц дээгүүр хөөрөн хөвөхөд хүмүүс бүгдээрээ шинэчлэн өөрчлөгдөж, бүх зүйл амь орно. Тэд уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна...
Өнөөдөр ч Би Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлаа олон янзын улс орнууд дунд хийсээр байна. Би хүн бүхний эргэн тойронд явж, Өөрийн ажлыг төлөвлөснийхөө дагуу хийдэг бөгөөд бүх хүмүүс Миний хүслийн дагуу үндэстнүүдийг хуваадаг. Тэнгэрэлчийн бүрээ аль хэдийн дуугарч, тэр өдөр ойртсон тул газар дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газартаа анхаарлаа хандуулсан. Цагаар эсвэл өдрөөр цаашид хойшлохгүй ба бүх зүйл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн чадах уу? Тэнгэр дэх од эсвэл тэнгэрэлчүүд үү? Намайг айлдвар айлдаж, Израилийн ард түмнийг аварч эхлэх үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртон ирнэ. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Үүнийг эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Орчлон ертөнц бүхэлдээ зөвт шүүлттэй тулгарах үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүгдээр зүрхшээн айна. Зөвт шударгын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь энэ нь орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлж хүн бүрт хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний өдөр ирэхийг хүлээдэг Миний бүх хүмүүс Миний өдөр ирэхийг хүлээж байна. Зөвт шударгын Нар болж бүх хүн төрөлхтний ачийг хариулж, тэдний хүрэх газрыг нь тодорхойлохыг тэд Надаас хүлээдэг. Миний хаанчлал бүхий л орчлон ертөнц бий болж, Миний сэнтий хэдэн их наяд хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж байна. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтанд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр горьдож, Миний эргэн ирэлтийг сэтгэл түгшин хүлээдэг. Миний хаанчлалын бүх ард түмэн Намайг тэдэнтэй хамт байгааг тэмдэглэн яагаад баяр хөөртэйгөөр гүйлдэхгүй гэж? Энэ нь үнэгүй олдох нэгдэл юм гэж үү? Би хүн бүрийн нүдэнд хүндтэй Нэгэн бөгөөд хүн бүр Намайг үгээрээ тунхагласан. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Энэ цаг үе ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, тэдний дунд хаанчлах болно! Би буцаж ирнэ! Би явна! Энэ бол хүн бүрийн хүлээж буй, тэдний найдаж буй зүйл юм. Хүн бүр Миний өдөр ирэхийг үзэж, Миний өдрийн ирэлтийг баяр хөөртэйгээр угтан авахыг Би хүсэж байна.
1992 оны 4 дүгээр сарын 2
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment