Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргүүлэн санах ёстой: Миний төлөөх та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү? Надад өгсөн та нарын үнэнч байдал цэвэр бөгөөд үнэн сэтгэлээс байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэчнээн их зай эзэлж байсан бэ? Би бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хэр ихийг биелүүлсэн бэ? Намайг тэнэг гэж бүү бод! Эдгээр зүйлс Надад тов тодорхой байдаг! Өнөөдөр, Миний авралын дуу хоолой үгээ хэлж байхад Миний төлөөх та нарын хайранд ямар нэг өсөлт байсан уу? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг цэвэр ариун болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал та нарын өнөөдрийн мэдлэгийн бат бэх суурийг тавьсан уу? Та нарын дотоод талын хэр ихийг Миний Сүнс эзэлж байгаа вэ? Миний дүр та нарын дотор хэр их орон зайг эзэлж байгаа вэ? Миний айлдварууд та нарын эмзэг газарт чинь цохисон уу? Өөрсдийн ичгүүрийг нуух газар хаа ч байхгүй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ард байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэж байна уу? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт хайхрахгүй байгаа бол, чи булингартай усанд загасчилж байгаа ба зүгээр л тоо бүрдүүлж байгааг энэ нь харуулах бөгөөд Надаар урьдчилан тогтоогдсон цаг ирэх үед чи гарцаагүй таягдагдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй ангалд хаягдах болно. Энэ бол Миний анхааруулсан үгс бөгөөд эдгээрийг хөнгөнөөр авч үзсэн хүмүүс Миний шүүлтэнд өртөж, урьдаас тогтоосон цаг ирэхэд гай зовлонд дайрагдах болно. Ийм биш гэж үү? Үүнийг тайлбарлахын тулд Би жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг үлгэр загвараар хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, олон хүмүүс Миний үгэнд дуулгаваргүй хандсан бөгөөд тиймээс Миний дахин сэргээлтийн урсгалаас зайлуулагдаж, таягдагдсан; эцэст нь тэдний бие махбод нөгчиж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд гашуун бэрх шийтгэлд өртөж байгаа. Олон хүмүүс Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явдаг ба тиймээс Надаар өшиглүүлж Сатаны эзэмшил дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүмүүс Миний үгний өнгөц байдлыг л зөвхөн дуулгавартай дагаж, Миний үгийн гол утганд дуулгаваргүй ханддаг.) Мөн Миний өчигдрийн хэлсэн үгийг цухасхан сонсож, өнгөрсний хог новштой зууралдаж, эдүгээгийн үр шимийг эрхэмлэдэггүй олон хүмүүс байсан. Эдгээр хүмүүс Сатанд олзлогдоод зогсохгүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч хөшсөн үхдлүүд юм; тэдний нүд Надаар халхлагдсан учраас Би тэднийг сохор гэж хэлдэг.) Та нарын лавлагаанд зориулан жишээ татах нь илүү дээр байх болно, ингэснээр та нар үүнээс суралцаж чадах юм:
Паулын талаар дурдахад л та нар түүний намтрыг болон түүний талаарх алдаа мадагтай, бодит байдалтай нийцэхгүй зарим түүхүүдийг санах болно. Тэр бага байхаасаа эцэг эхээрээ сургагдсан, Миний амийг хүлээн авсан бөгөөд Миний урьдчилан тогтоосны үр дүнд Миний шаарддаг хэв чанарыг эзэмшсэн байв. 19 насандаа тэр амийн тухай олон янзын ном уншсан; тиймээс өөрийн хэв чанарын улмаас болон Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн улмаас тэр сүнсэн асуудлуудын талаар мэдлэг ухаантайгаар яриад зогсохгүй мөн Миний цаад санааг ухаарах чадвартай байсан гэдгийг Би нэг бүрчлэн ярих шаардлагагүй. Мэдээж энэ нь дотоод ба гадаад хүчин зүйлсийн хослолыг хасаагүй. Гэсэн хэдий ч, түүний нэг өө сэв нь, өөрийн авьяасын улмаас тэр үргэлж хэлэмгий, онгироо байсан явдал юм. Үүний үр дүнд, тэргүүн тэнгэрэлчийг шууд төлөөлж байсан хэсэг болох дуулгаваргүй байдлынхаа улмаас Намайг эхний удаад махан биетэй болоход Намайг үл тоомсорлохын тулд тэр бүх чадлаараа хичээсэн. Тэр Миний үгийг мэдэхгүй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний зүрх сэтгэл дэх Миний орон зай аль хэдийн алга болсон байлаа. Тийм хүмүүс Миний бурханлаг чанарыг шууд эсэргүүцэн Надад цохигддог ба бүр эцэстээ өвдөг сөгдөн, өөрсдийн нүглээ наманчилдаг. Үүнээс хойш, Би түүний хүчтэй талуудыг ашигласны дараа – өөрөөр хэлбэл, хэсэг хугацаанд Миний төлөө ажилласныхаа дараа тэр хуучин замдаа дахин нэг удаа орсон бөгөөд хэдийгээр Миний үгэнд шууд дуулгаваргүй хандаагүй ч Миний дотоод удирдамж, гэгээрэлд дуулгаваргүй хандсан, тэгснээр түүний өнгөрсөнд хийсэн бүхэн нь талаар болсон; өөрөөр хэлбэл, түүний ярьж байсан алдрын титэм хий хоосон үг, түүний төсөөллийн үр дүн болсон, учир нь өнөөдөр ч гэсэн тэр Миний гав гинжин дунд Миний шүүлтэд өртсөөр байгаа.
Дээрх жишээнээс, Намайг эсэргүүцдэг (зөвхөн Миний махан биеийг эсэргүүцэх бус үүнээс илүүгээр Миний үгийг болон Миний Сүнсийг өөрөөр хэлбэл Миний бурханлаг чанарыг эсэргүүцсэнээр) хэн ч өөрсдийн махан биедээ Миний шүүлтийг хүлээн авна гэдгийг харж болно. Миний Сүнс чамайг орхих үед, чи доошоо хүчтэй унаж, шууд Үхэгсдийн оронд буух болно. Хэдийгээр махан бие чинь газар дэлхий дээр байгаа ч гэсэн, чи сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүнтэй адилхан байх болно: Чи эрүүл ухаанаа алдаж, тэр даруйдаа үхдэл болсон мэт санагдах ба ингэснээр махан биеийг чинь нэн даруй эцэс болгохыг Надаас гуйх болно. Сүнс эзэмшсэн та нарын ихэнх чинь эдгээр нөхцөл байдлуудын талаар гүнзгий ойлгодог бөгөөд Би цааш нь дэлгэрүүлэн ярих хэрэггүй. Өнгөрсөн үед, Намайг энгийн хүн чанараар ажиллаж байхад ихэнх хүмүүс өөрсдийгөө Миний уур хилэн, сүр жавхлантай харьцуулсан ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр, Би шууд бурханлаг чанараар ярьж, үйлдэж байгаа бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүмүүс байсаар байгаа; цаашлаад, шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх арддаа Өөрийн махан бие дэх үйл хэргийг шууд мэдэгдэж, та нарт Өөрийн зан чанарыг шууд харуулах явдал юм. Гэвч Би махан биетэй байгаа учраас та нарын сул талуудад анхааралтай хандаж байгаа. Миний найдвар бол та нар өөрсдийн сүнс, сэтгэл, биеэ тоглоом шиг үзэж тэдгээрийг Сатанд хайхрамжгүйгээр зориулахгүй байх явдал юм. Өөртөө байгаа бүхнийг нандигнаж, үүнд тоглоом шиг хандахгүй байх нь илүү дээр бөгөөд учир нь ийм зүйлс та нарын хувь заяатай холбогддог. Та нар Миний үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ойлгож чадаж байна уу? Та нар Миний жинхэнэ мэдрэмжүүдэд анхааралтай хандах чадвартай юу?
Та нар газар дээрх Миний ерөөлийг, тэнгэрт байдагтай адилхан тэр ерөөлийг эдлэхэд бэлэн байна уу? Та нар үнэхээр, Миний тухай ойлголт, Миний үгний таашаал, Миний талаарх мэдлэгийг өөрсдийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад үнэхээр бүрэн захирагдаж чадах уу? Та нар хонь адилаар Надаар цаазлуулж, Надаар удирдуулах боломжийг өөрсөддөө үнэхээр олгох чадвартай юу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хэн нэгэн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж Миний амлалтыг хүлээн авсан бүх хүмүүс нь Миний ерөөлийг авах хүмүүс байх уу? Эдгээр үгнээс та нар ямар нэг зүйлийг ойлгосон уу? Хэрвээ Би та нарыг туршвал, та нар үнэхээр өөрсдийгөө Миний өршөөл дор тавьж, эдгээр шалгалтуудын дунд Миний цаад санааг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үгийг хэлж, эсвэл олон сонирхолтой түүхийг ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; үүний оронд, Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас гуйж байна. Хэрвээ Би шуудхан яриагүй бол, чи өөрийн эргэн тойрны бүх зүйлийг хаяад, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгний утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид болгоомжлолд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачлагатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас гуйж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утга учрын талаар тодорхой бус байж, тэгснээрээ Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгэн дэх та нарын төлөө гэсэн Миний цаад санааг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод тэгээд та нар бүх зүйл Бурханы өршөөлөөр болох болно гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүмүүс өөрсдийн чадах чинээгээр аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө өөрийн хамгийн сайныг өргөх ёстой. Чи тийм зүйлийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?
1992 оны 2 дугаар сарын 23
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.
No comments:
Post a Comment