6.11.17

Төгс Хүчит Бурханы үг | Зам… (1)

Өөрсдийн амьдрах хугацаандаа тэдэнд ямар төрлийн бүтэлгүйтэл тулгарахыг нэг ч хүн мэдэхгүй, мөн тэд ямар төрлийн цэвэршүүлэлтэнд орох вэ гэдгээ мэдэхгүй.

  Өөрсдийн амьдрах хугацаандаа тэдэнд ямар төрлийн бүтэлгүйтэл тулгарахыг нэг ч хүн мэдэхгүй, мөн тэд ямар төрлийн цэвэршүүлэлтэнд орох вэ гэдгээ мэдэхгүй. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тэдний ажил дээр, заримынх нь хувьд тэдний хэтийн ирээдүйд, заримынх нь хувьд тэдний гэр бүлийн удам сударт, заримынх нь хувьд тэдний гэрлэлтэнд байдаг. Гэхдээ тэднээс ялгаатай нь юу вэ гэхээр өнөөдөр энэ бүлэг хүмүүс бид бол Бурханы үгийн төлөө зовж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Бурханд үйлчилдэг нэгэн болохын хувьд тэд Түүнд итгэх замдаа бүтэлгүйтэл амссан бөгөөд энэ нь бүх итгэгчдийн явдаг зам, энэ нь бидний хөл доор байгаа зам юм. Энэ мөчөөс бид Бурханд итгэх замналаа албан ёсоор эхлүүлж, хүмүүн болохын хувьд өөрсдийн амьдралыг эхэлж, амийн зөв замд орсон. Өөрөөр хэлбэл энэ нь, бид хүмүүсийн хажууд амьдарч байгаа Бурханы зөв замд орох үе бөгөөд үүгээр энгийн хүмүүс явдаг. Бурханы өмнө зогсож, Түүнд үйлчилдэг нэгэн болохын хувьд, сүмд тахилчийн хувцас өмсдөг Бурханы тэнгэрлэг эрхэм чанар, эрх мэдэл, сүр жавхлантай нэгэн болохын хувьд Би дараах тунхаглалыг бүх хүмүүст гаргадаг. Энэ нь тодорхой байх ёстой: Бурханы алдартай төрх байдал бол Миний алдар, Түүний удирдлагын төлөвлөгөө бол Миний гол цөм. Би ирэх дэлхий ертөнцөд зуу дахин ихийг олохоор биш, харин зөвхөн энэ дэлхийд Бурханы хүслийг биелүүлэхийг зорьсон болохоор махан биеэр гаргасан Миний багахан хичээл чармайлтын улмаас Тэр Өөрийн алдрын нэгэн жижиг хэсгийг газар дэлхий дээр эдэлж болох юм. Энэ бол Миний цорын ганц хүсэл билээ. Миний бодлоор энэ бол Миний цорын ганц сүнслэг тэжээл; эдгээр нь махан биетэй амьдардаг агаад сэтгэл хөдлөлөөр дүүрэн байгаа хэн нэгний сүүлчийн үгс байх учиртай гэж Би итгэдэг. Энэ нь өнөөдөр Миний хөл доор байгаа зам юм. Миний энэхүү дүр төрх бол махан бие дэх Миний сүүлчийн үг гэж Би итгэдэг бөгөөд хүмүүс Миний талаар өөр үзэл эсвэл өөр бодолтой байхгүй гэдэгт Би найдаж байна. Хэдийгээр Би үүнд Өөрийн бүх зүйлийг зориулсан боловч Би тэнгэр дэх Бурханы хүслийг хангалуун болгож чадаагүй л байгаа. Би хэмжээлшгүй их гунигтай байна—яагаад энэ нь махан биеийн мөн чанар юм бэ? Иймээс өнгөрсөн үед Өөрийн хийсэн зүйлийн улмаас, мөн түүнчлэн Бурханы байлдан дагуулах ажил Над дээр хийгдсэний улмаас зөвхөн одоо л Би хүн төрөлхтний мөн чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг олж авлаа. Зөвхөн тэгснээс хойш л Би Өөртөө хамгийн үндсэн стандарт тавьсан: зөвхөн Бурханы хүслийг хэрэгжүүлэхээр зорьж, үүнд Өөрийн бүх зүйлийг зориулж, Өөрийн мөс чанарыг шаналгах юу ч үгүй байх. Бурханд үйлчилдэг бусад хүмүүс өөрсөддөө ямар шаардлага тавьдагт Би анхаарал хандуулдаггүй. Товчхондоо Би Түүний хүслийг биелүүлэхэд Өөрийн зүрх сэтгэлээ зориулсан. Энэ бол Бурханаар аврагдаж, хайрлагдсан мөн Түүний цохилтыг амссан нэгэн буюу Түүний өмнө үйлчилдэг, Түүний бүтээлийн нэг болох Миний улайлт юм. Энэ нь Бурханаар цагдуулж, хамгаалуулж, хайрлагдаж, асар ихээр ашиглагдсан хүний улайлт юм. Одооноос эхлээд Би Бурханы Надад даалгасан чухал үүргийг биелүүлэх хүртлээ энэ замаар үргэлжлүүлэн явах болно. Гэхдээ Миний бодлоор бол, Түүний ажил биелсэн учраас “замын төгсгөл” ойрхон бөгөөд өнөөдрийн байдлаар хүмүүс өөрсдийн чадах бүхнээ хийчихсэн.

  Хятадын эх газар сэргээлтийн энэхүү урсгалд орсноос хойш түүний орон нутгийн чуулганууд аажмаар хөгжиж, Ариун Сүнсний ажил дээр төвлөрсөн. Тэд завхарсан хаант улсын гэр бүлд Бурханы цөм болсон учраас Бурхан эдгээр орон нутгийн чуулгануудад зогсолтгүй ажилласан юм. Бурхан тийм гэр бүлд орон нутгийн чуулгануудыг байгуулсан учраас Тэр ямар ч эргэлзээгүйгээр аз жаргалаар бялхаж байсан—энэ бол тайлбарлахын аргагүй баяр хөөр билээ. Хятадын эх газарт орон нутгийн чуулгануудыг байгуулж, дэлхий дахины орон нутгийн чуулгануудад байгаа ах эгч нарт энэ сайн мэдээг түгээсний дараа Бурханы сэтгэл маш их хөдөлсөн—энэ нь Хятадын эх газарт хийхийг хүссэн Түүний ажлын эхний алхам байлаа. Энэ нь эхний үйл байсан, Бурхан Өөрийн ажлын эхний алхмыг, ямар ч зүйл, ямар ч хүний халдашгүй чөтгөрүүдийн хот шиг газарт эхэлж чадах болсон гэж хэлж болно—тэр нь Бурханы агуу хүч чадал биш гэж үү? Энэхүү ажлын сэргээлтийн төлөө тоо томшгүй олон ах эгч нар чөтгөрүүдийн хурц хутган дор амиа алдан зовж тарчилсан нь тодорхой юм. Үүнийг одоо дурдах нь асар их уй гашууг авчирдаг боловч зовлон шаналлын өдрүүд ерөнхийдөө өнгөрсөн. Одоо Би Бурханы төлөө ажиллаж чадах бөгөөд Бурханы хүч чадлын улмаас л Би өнөөдрийн байгаа газартаа хүрч чадсан юм. Зовлон тарчлалын төлөө Бурханы сонгосон хүмүүсийг Би ихэд бахдан биширдэг—тэд Бурханы хүслийг хэрэгжүүлж, өөрсдийгөө Бурханы төлөө золиослож чадсан юм. Ний нуугүй хэлэхэд, Бурханы нигүүлсэл, өршөөл байгаагүй бол Би аль хэдийн намагт уначих байлаа. Бурханд талархая! Би бүх алдрыг Бурханд өгч, Түүнд амрахыг зөвшөөрөхөд бэлэн байна. Зарим хүмүүс Надаас ийнхүү асуудаг: “Өөрийн байр суурийн улмаас Та үхэх ёсгүй, тэгвэл Бурхан үхлийг дурдах үед Та яагаад баяртай байдаг юм бэ?” Би шууд хариулт өгдөггүй; Би гагцхүү бага зэрэг инээмсэглээд: “Энэ бол Миний замнах учиртай, Миний туйлын дагах учиртай зам” гэж хариулдаг. Хүмүүс Миний хариултыг ойлгодоггүй, харин зөвхөн гайхсан харцыг Над руу илгээдэг. Тэд Надаас болж бага зэрэг будилдаг. Гэсэн хэдий ч, нэгэнт энэ бол Миний сонгосон зам, энэ нь мөн Бурханы өмнө Миний гаргасан шийдвэр болохоор хүндрэл бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй үүгээр үргэлжлүүлэн явахын тулд Би зөвхөн чармайн ажилладаг гэж Би итгэдэг. Би ингэж боддог: Энэ бол Бурханд үйлчилдэг хүний тавих ёстой амлалт. Тэд өөрсдийн үгнээсээ жаахан ч гэсэн буцаж болохгүй. Энэ нь ч бас аль хэдийн Хуулийн эрин үед гаргасан, Бурханд итгэдэг хэн нэгний ойлгох ёстой дүрэм журам юм. Миний туршлагаас, Бурханы талаарх Миний мэдлэг тийм ч их биш бөгөөд Миний бодит туршлага тун ялихгүй, бүр дурдахын ч хэрэггүй, иймээс Би ямар нэгэн сүртэй саналыг хэлж чадахгүй. Гэсэн хэдий боловч Бурханы үгийг баримтлах ёстой бөгөөд үүний эсрэг босож болохгүй. Үнэнийг хэлэхэд, Миний өөрийн бодит туршлага тийм ч агуу биш, гэхдээ Бурхан Намайг гэрчилж, хүмүүс үргэлж Надад сохроор итгэдэг болохоор Би яах ч билээ дээ? Би Өөрийгөө зөвхөн азгүй гэж тооцдог. Гэсэн хэдий ч хүмүүс Бурханыг хайрлах талаарх өөрсдийн үзэл бодлоо засч залруулж чадна гэж Би найдсаар л байна. Миний хувьд, Би бол юу ч биш, учир нь Би бас Бурханд итгэх итгэлийн замыг дагаж байгаа бөгөөд Миний алхаж байгаа зам бол Бурханд итгэх итгэлийн замаас өөр юу ч биш юм. Сайн хэн нэгэн нь шүтлэгийн объект байх ёсгүй—тэд зөвхөн дагах үлгэр жишээ л болж чадна. Бусад хүмүүс юу хийдгийг Би тоодоггүй, гэхдээ Би мөн Бурханд алдрыг өгдөг гэдгээ Би хүмүүст тунхагладаг; Би Сүнсний алдрыг махан биед өгдөггүй. Энэ талаарх Миний мэдрэмжийг хүн бүхэн ойлгоно гэж Би найдаж байна. Энэ нь Өөрийн хариуцлагаас зайлсхийж байгаа явдал биш, харин энэ нь ердөө л бүх түүх юм. Энэ нь үнэхээр тодорхой байх ёстой зүйл бөгөөд цаашдаа үүнийг дахин дурдах хэрэггүй.

  Өнөөдөр Би Бурханаас гэгээрэл хүртсэн. Газар дээрх Бурханы ажил бол авралын ажил; энэ нь өөр юутай ч холбоогүй. Зарим хүмүүс өөрөөр бодож болох юм, гэхдээ Ариун Сүнс өөр ямар ч ажил биш харин зөвхөн авралын ажлын үе шатыг хийж байгаа гэдгийг Би үргэлж мэдэрдэг. Энэ нь тодорхой байх ёстой. Хятадын эх газарт Ариун Сүнсний хийсээр ирсэн ажил өнөөг хүртэл тодорхой болоогүй байсан—Бурхан яагаад бүх замыг нээж, чөтгөрүүд хаа сайгүй тархсан энэ газарт ажиллахыг хүснэ вэ? Бурхан үндсэндээ авралын ажил хийж байгаа гэдгийг үүнээс харж болно. Илүү нарийн хэлэх юм бол энэ нь үндсэндээ байлдан дагуулалтын ажил юм. Анхнаасаа Есүсийн нэр дуудагдсан. (Магадгүй зарим нь үүнийг мэдрээгүй боловч энэ бол Ариун Сүнсний ажлын алхам байсан гэж Би хэлдэг.) Энэ нь Нигүүлслийн эрин үеийн Есүсээс хазайхын тулд байсан бөгөөд иймээс хүмүүсийн нэг хэсэг нь урьдаас сонгогдсон ба дараа нь тэрхүү сонголтыг нарийсгасан. Түүний дараа Хятадын эх газарт Гэрч Лигийн нэр дуудагдсан—энэ нь Хятадын эх газар дахь Ариун Сүнсний сэргээлтийн ажлын хоёр дахь хэсэг байсан юм. Энэ нь Ариун Сүнс хүмүүсийг сонгож эхэлсэн ажлын эхний алхам байсан бөгөөд энэ нь эхлээд хүмүүсийг хураан цуглуулж, тэднийг хариулах хоньчныг хүлээх явдал байсан ба “Гэрч Ли” хэмээх нэр нь тэрхүү үйлчлэлийг хэрэгжүүлэхэд ашиглагдсан. Бурхан “Хүчирхэг” хэмээх нэрийг гэрчилснээр Өөрийн ажлыг биечлэн хийсэн бөгөөд түүнээс өмнө энэ нь бэлтгэл үе шатандаа байлаа. Иймээс тэр нь зөв эсвэл буруу байсан нь хамаагүй ба энэ нь Бурханы төлөвлөгөөн дэх үндсэн асуудал биш юм. “Хүчирхэг” хэмээх нэрийг гэрчилсний дараа Бурхан Өөрийн ажлыг албан ёсоор биечлэн хийж эхэлсэн, дараа нь бие махбодтой Бурханы хувьд Түүний үйл хэрэг албан ёсоор эхэлсэн. “Хүчирхэг Эзэн” хэмээх нэрээр дамжуулан Тэр тэрслүү, дуулгаваргүй байсан бүхнийг хяналтандаа авсан бөгөөд тэд хүнтэй адилхан байдалтай болж эхэлсэн, хүн хорин гурав эсвэл хорин дөрвөн нас хүрдэгтэй адилаар тэд жинхэнэ насанд хүрэгчтэй адил харагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүмүүс дөнгөж энгийн хүний амьдралтай болж эхэлсэн бөгөөд үйлчлэл үзүүлэгчийн алхмаар дамжуулан Бурханы ажил аяндаа тэнгэрлэг ажлыг гүйцэтгэх үе шат руу шилжсэн юм. Ажлын зөвхөн энэ үе шат нь Түүний ихээхэн ажлын гол цөм бөгөөд үүнийг Түүний ажлын үндсэн алхам гэж хэлж болно. Хүмүүс өөрсдийгөө мэддэг мөн өөрсдийгөө үзэн яддаг. Тэд өөрсдийгөө харааж ч чадах цэгт хүрсэн, тэд өөрсдийн амиа өгөхдөө баяртай байдаг бөгөөд тэдэнд Бурханы хайр татам байдлын талаар сулхан мэдрэмж байдаг. Энэхүү суурин дээр тэд амьдралын жинхэнэ утга учрыг танин мэдэж чаддаг. Энэ нь Бурханы хүслийг биелүүлэх явдал юм. Хятадын эх газар дахь Бурханы ажил дуусах гэж байгаа. Бурхан хэдэн жилийн туршид энэхүү бузар заваан газарт Өөрийн бэлтгэлээ хийсэн боловч хүмүүс одоогийн хүрсэн цэгтээ хэзээ ч хүрээгүй юм. Энэ нь, зөвхөн одоо л Бурхан Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн гэсэн үг билээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй; үүнийг хүнээр тайлбарлуулах хэрэггүй. Ажлын энэ үе шат нь гарцаагүй Бурханы бурханлаг чанараар дамжуулан шууд хийгддэг боловч энэ нь хүнээр дамжуулан хийгддэг. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Газар дээрх Бурханы агуу хүч чадлын улмаас Түүний ажил энэхүү садар самуун газрын хүмүүст одоогийн хүрсэн хэмжээндээ хүрсэн нь гарцаагүй юм. Хүмүүсийг итгүүлэхийн тулд энэхүү ажлын үр жимсийг хаашаа ч авч явж болно. Хэн ч үүний талаар хөнгөхнөөр шүүмжилж, үүнийг үгүйсгэж зүрхлэхгүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос 

  Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment