Бурханы ажлын улмаас бид өнөө үед хүрэлцэн ирсэн. Иймээс бид бүгд Бурханы удирдлагын төлөвлөгөөний амьд үлдэгсэд бөгөөд биднийг өнөөг хүртэл авч үлдсэн нь Бурханаас ирж буй агуу өргөлт юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу улаан луугийн улс орон устгагдах ёстой боловч магадгүй Тэр өөр төлөвлөгөө зохиосон эсвэл Тэр Өөрийн ажлын өөр нэг хэсгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гэж Би бодож байна. Иймээс өнөөдрийг хүртэл Би үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан—энэ нь тайлбарлахын аргагүй таавар шиг байдаг. Гэхдээ ерөнхийдөө бидний энэ бүлэг Бурханаар урьдаас төлөвлөгдсөн бөгөөд бидэн дээр хийх өөр ажил Бурханд байгаа гэж Би үргэлжлүүлэн итгэдэг. Бид бүгд Тэнгэрээс ийнхүү гуйх болтугай: “Таны хүсэл биелэгдэх болтугай, мөн Та дахин нэгэнтээ бидэнд илрэн үзэгдэж, Өөрийгөө нуухгүй байж, ингэснээр бид Таны алдрыг болон Таны төрхийг илүү тодорхой харах болтугай.” Бурханы биднийг залж чиглүүлж буй зам шулуухан явдаггүй, харин энэ нь хонхор хотгороор дүүрэн тахир мурий зам юм гэдгийг Би үргэлж мэдэрдэг бөгөөд зам хэдийчинээ их бартаатай байна, энэ нь бидний хайрын зүрх сэтгэлийг төдийчинээ их илчилж чадна гэж Бурхан хэлдэг боловч бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй. Өөрийн туршлагаараа Би олон бартаатай, аюултай замаар алхсан бөгөөд Би асар их зовлон туулсан; үе үе Би хараажаар хашхиран уйлахыг хүсэх түвшинд хүртлээ үнэхээр цөхөрдөг боловч Би өнөөдрийг хүртэл энэ замаар алхсан билээ. Энэ бол Бурханаар удирдуулсан зам гэж итгэдэг болохоор Би бүх зовлонгийн тарчлааныг туулж, үргэлжлүүлэн явдаг, учир нь энэ бол Бурханы урьдчилан тодорхойлсон зүйл бөгөөд хэн үүнээс зугтаж чадах билээ? Би ямар нэгэн ерөөл хүлээн авахаар гуйдаггүй; Миний гуйдаг бүхэн нь Би Бурханы хүслийн дагуу алхах учиртай замаараa алхаж чадах явдал юм. Би бусдыг дуурайхыг эсвэл тэдний алхаж байгаа замаар алхахыг зорьдоггүй—Миний зорьдог бүхэн бол, Би урьдчилан тодорхойлогдсон замаараа эцсээ хүртэл алхаж, Өөрийн зориулалтаа биелүүлэх явдал. Би бусдын тусламжийг гуйдаггүй; шуудхан хэлэхэд Би өөр хэн нэгэнд ч тусалж чадахгүй. Энэ хэрэг явдлын тухайд Би аймшигтай мэдрэмтгий мэт санагддаг. Бусад хүмүүс юу боддогийг Би мэдэхгүй. Учир нь, хувь хүн хэчнээн их зовох ёстой нь, мөн өөрсдийн замаар тэд хэр хол алхах ёстой нь Бурханаар урьдчилан тодорхойлогддог бөгөөд үнэндээ хэн ч өөр нэгэнд тусалж чадахгүй гэж Би үргэлж итгэсээр ирсэн. Магадгүй манай урам зоригтой ах эгч нарын зарим нь Надад хайр дутагдаж байна гэж хэлэх байх. Гэхдээ энэ нь зүгээр л Миний итгэдэг зүйл. Хүмүүс Бурханы удирдамжинд найдан өөрсдийн замаараа алхдаг бөгөөд ихэнх ах эгч нар маань Миний зүрх сэтгэлийг ойлгох болно гэж Би итгэдэг. Энэ талаар Бурхан биднийг хамаагүй их гэгээрлээр хангадаг болохоор бидний хайр улам илүү цэвэр болж бидний барилдлага илүү эрхэм нандин болно гэж Би бас найдаж байна. Бид энэ талаар төөрч будилахгүй байж, зөвхөн илүү тодорхой болох болтугай, ингэснээр Бурханы манлайллын үндсэн дээр хүмүүсийн хоорондын харилцаа бэхжиж болох юм.
Бурхан Хятадын эх газарт хэдэн жилийн турш ажилласан бөгөөд Тэр биднийг өнөөдрийн байгаа энэ газарт хүргэхийн тулд бүх хүмүүст даацтай төлөөс төлсөн. Хүн бүхнийг зөв зам руу хөтлөн чиглүүлэхийн тулд энэхүү ажил хүн бүхний хамгийн сул дорой байдаг газраас эхлэх ёстой гэж Би боддог – цааш үргэлжлүүлэн урагшлахын тулд зөвхөн ийм замаар л эхний саад тотгорыг даван гарч чадна. Энэ нь илүү дээр биш гэж үү? Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус үргэлжлэн өсч тахал мэт хаа сайгүй тархаж байгаа; хүмүүст хэр олон вирус байгааг ойлгохын тулд ердөө хүмүүсийн харилцааг харах нь л хангалттай. Ийм нягт хаалттай, вирусээр халдварлагдсан газарт Өөрийн ажлыг өрнүүлэх нь Бурханы хувьд туйлын хэцүү юм. Хүмүүсийн зан төлөв зуршил, аливааг хийх тэдний арга зам, өөрсдийн амьдралдаа илэрхийлдэг бүхэн болон хүмүүсийн хоорондын харилцаа нь бүгд итгэхийн аргагүй сүйрсэн байдаг бөгөөд бүр тэдний мэдлэг, тэдний соёл хүртэл бүгд Бурханаар яллагдсан. Өөрсдийн гэр бүл болон нийгмээс тэдний сурсан янз бүрийн туршлагыг дурдахын ч хэрэггүй – эдгээр нь бүгд Бурханы нүдээр шүүгдсэн. Учир нь энэ газар амьдардаг хүмүүс хэтэрхий олон вирус идсэн. Энэ нь хүмүүсийн хувьд ердийн л ажил хэрэг мэт байдаг бөгөөд тэд энэ талаар юу ч боддоггүй. Тиймээс энэ газар дахь хүмүүсийн завхрал хэдийчинээ их байна, тэдний хоорондын харилцаа нь төдийчинээ зохисгүй байх болно. Хүмүүсийн харилцаанд дотоод тэмцэл байдаг – тэр газар нь хүн хүнээ барьж иддэг чөтгөрүүдийн хот мэтээр тэд нэг нэгнийхээ эсрэг хуйвалдан, алж хяддаг. Сүнс сүгнүүд хаа сайгүй тархсан маш аймаар ийм газарт Бурханы ажлыг биелүүлэх нь итгэхийн аргагүй хэцүү байдаг. Хүмүүстэй харьцах үедээ Би Бурханаас үргэлж тасралтгүй гуйдаг. Учир нь Би хүмүүстэй харьцахаас үргэлж айдаг бөгөөд Би Өөрийн зан чанараараа бусдын “нэр хүндийг” зөрчих болно гэдгээс гүнээ эмээдэг. Эдгээр бохир сүнснүүд болчимгүй зүйл хийх болно гэдгээс Би зүрх сэтгэлдээ үргэлж эмээдэг, иймээс Би Намайг хамгаалахыг Бурханаас үргэлж гуйдаг. Бүх төрлийн зохисгүй харилцааг бидний дунд байгаа эдгээр хүмүүсийн дотроос харж болно. Би энэ бүх зүйлийг хардаг бөгөөд Миний зүрх сэтгэлд үзэн ядалт байдаг. Учир нь хүмүүс хоорондоо үргэлж хүмүүсийн бизнес хийж байдаг бөгөөд тэд Бурханыг хэзээ ч анхаарч үздэггүй. Эдгээр хүмүүсийн үйлдлүүдийг Би ясандаа тултал үзэн яддаг. Хятадын эх газрын хүмүүсээс харж болох зүйл нь сатаны завхарсан зан чанараас өөр зүйл юу ч биш, иймээс эдгээр хүмүүс дэх Бурханы ажилд, тэднээс ямар нэгэн хүсүүштэй хэсэг олох нь бараг боломжгүй; тэд бүгд Ариун Сүнсний ажилладаг талууд бөгөөд зөвхөн Ариун Сүнс л хүмүүсийг илүү их хөдөлгөж, тэдэн дээр ажилладаг. Тэдгээр хүмүүсийг ашиглах бараг боломжгүй, өөрөөр хэлбэл хүмүүсийн хамтын ажиллагаатай хосолсон Ариун Сүнсээр хөдөлгөгдөх ажлыг хийж болохгүй. Ариун Сүнс хүмүүсийг хөдөлгөхийн тулд зүгээр л шаргуу ажилладаг, тэгсэн ч гэсэн хүмүүс зүгээр л хөшүүн, мэдрэмжгүй байдаг бөгөөд Бурханы хийж байгаа зүйл юу болох талаар ердөө мэддэггүй. Иймээс Хятадын эх газар дахь Бурханы ажил нь дэлхий ертөнцийг бүтээх Түүний ажилтай харьцуулахуйц юм. Эдгээр хүмүүст ямар ч хүсүүштэй хэсэг байдаггүй учраас Тэр бүх хүмүүсийг дахин төрүүлж, тэдний бүх зүйлд өөрчлөлт хийдэг. Энэ нь тун сэтгэл шимширмээр. Би эдгээр хүмүүсийн төлөө гаслант залбирал байнга хийдэг: “Бурхан минь, Таны агуу хүч чадал эдгээр хүмүүст илчлэгдэж, Таны Сүнс тэднийг асар ихээр хөдөлгөх болтугай, тэгснээр эдгээр хөшүүн, маанаг зовсон хүмүүс сэрж, унтахаа больж, Таны алдрын өдрийг харах болтугай.” Бид бүгд Бурханы өмнө залбирч ийнхүү хэлэх болтугай: Өө Бурхан минь! Та дахин нэгэнтээ биднийг өршөөж, халамжлах болтугай, ингэснээр бидний зүрх сэтгэл Тан руу бүрэн эргэж, бид энэхүү бузар заваан газраас зугтаж, өндийн босож, Таны бидэнд даалгасан зүйлийг биелүүлж чадах билээ. Бурхан дахин нэгэнтээ биднийг хөдөлгөснөөр бид Түүний гэгээрлийг олж авч, Тэр биднийг өршөөснөөр бидний зүрх сэтгэл аажмаар Түүн рүү эргэх бөгөөд Тэр биднийг олж авна гэж Би найдаж байна. Энэ бол бид бүгдэд байдаг хүсэл юм.
Бидний явдаг зам нь бүхэлдээ Бурханаар урьдчилан тодорхойлогдсон. Ерөнхийдөө, энэ замаар эцэст нь хүртэл гарцаагүй явж чадна гэж Би итгэдэг бөгөөд учир нь Бурхан үргэлж Над руу инээмсэглэж, Бурханы гар үргэлж Намайг чиглүүлж байгаа мэт байдаг. Иймээс Миний зүрх сэтгэл дэх өөр юугаар ч энэ нь сулруулагдахгүй – Би үргэлж Бурханы ажилд санаа тавьж байдаг. Бурханы Надад даалгасан бүхнийг үнэнчээр биелүүлэхийн тулд Би чадах чинээгээрээ хичээдэг бөгөөд Түүний Надад ноогдуулаагүй үүрэгт Би огтхон ч хөндлөнгөөс оролцдоггүй, мөн өөр хэн нэгний хийж байгаа ажилд ч Би хөндлөнгөөс оролцдоггүй. Учир нь хүн бүхэн бие биендээ саад болохгүйгээр өөрсдийн замаар алхах ёстой гэж Би итгэдэг. Би үүнийг ингэж л үздэг. Магадгүй энэ нь Миний хувийн зан төлвөөс болдог байх, гэхдээ Би Эцгийн зарлигаас хэзээ ч зөрж зүрхэлдэггүй учраас Миний ах эгч нар Намайг ойлгож, уучилна гэж Би найдаж байна. Би Тэнгэрийн хүслийг үл ойшоож зүрхэлдэггүй. “Тэнгэрийн хүслийг үл ойшоож болохгүй” гэдгийг чи мартчихсан уу? Зарим хүмүүс Намайг хэтэрхий аминчхан гэж боддог байж магадгүй, гэхдээ Би Бурханы удирдлагын ажлын нэг хэсгийг тусгайлан хийхийн тулд ирсэн гэж боддог. Би хүмүүсийн хоорондын харилцааны төлөө ирээгүй. Би зүгээр л бусад хүмүүстэй хэрхэн сайн харилцаатай байхыг сурч чаддаггүй. Гэхдээ Бурханы Надад даалгасан зүйл дээр Түүний удирдамж Надад байгаа бөгөөд энэ ажлыг сайн хийх итгэл болоод цөхрөлтгүй зан Надад бий. Би хэтэрхий аминчхан байх боломжтой. Хүн бүхэн Бурханы аминчхан бус хайрыг мэдрэх санаачлага гаргаж, Түүнтэй хамтран ажиллаасай гэж Би хүсэж байна. Бурханы хоёр дахь сүр жавхлангийн ирэлтийг бүү хүлээ—энэ нь хэний ч хувьд сайн биш. Бурханыг хангалуун болгохын тулд Өөрийн хийх учиртай бүхнийг хийх ёстой гэж Би үргэлж боддог. Бурхан хувь хүн бүхэнд ямар нэгэн өөр зүйлийг даалгасан бөгөөд бид үүнийг хэрхэн биелүүлэхээ анхаарч үзэх ёстой. Чиний явж буй зам яг үнэндээ юу болох талаар чи мэдэж байх ёстой – чи энэ талаар тодорхой байх шаардлагатай. Та нар бүгд Бурханыг хангалуун байлгахад бэлэн байгаа болохоор эхлээд өөрийгөө Түүнд өгч яагаад болохгүй гэж? Анх удаа Бурханд залбирахдаа Би Өөрийн зүрх сэтгэлийг бүхэлд нь Түүнд өгсөн. Миний эргэн тойрны хүмүүс – эцэг эх, эгч, ах дүү эсвэл хамтран ажиллагсад – бүгд Миний шийдвэрээс болж сэтгэлийн минь мухарт хол орхигдсон бөгөөд Миний хувьд тэд огтхон ч оршдоггүй мэт байсан. Учир нь Миний оюун ухаан үргэлж Бурхан дээр, Түүний үг эсвэл Түүний мэргэн ухаан дээр байдаг байсан, эдгээр зүйлс нь үргэлж Миний зүрх сэтгэлийн эхэнд болон төвд байдаг бөгөөд тэдгээр нь Миний зүрх сэтгэл дэх хамгийн эрхэм нандин зүйлс болсон. Иймээс амьдралын гүн ухаанаар дүүрэн хүмүүсийн хувьд Би бол сэтгэл хөдлөлгүй, хүйтэн цустай амьтан. Миний биеэ хэрхэн авч явж байгаа байдал, аливааг хэрхэн хийж байгаа байдал болон Миний хөдөлгөөн бүр – эдгээр нь бүгд тэдний зүрх сэтгэлийг нэвт сүлбэдэг. Би Өөрөө тайлахад бэрх таавар болсон мэтээр тэд Над руу хачин хяламхийн хардаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ Намайг нууцханаар шинжин дүгнэж байдаг – Би юу хийх гэж байгааг тэд мэддэггүй. Тэдгээр хүмүүсийн хөдөлгөөн бүрийн улмаас Би хэрхэн урагшлахаа больж чадах юм бэ? Тэд магадгүй атаархаж, эсвэл жигшиж эсвэл дооглож байгаа – нэгэн дэлхий ертөнц дээр зөвхөн Тэр бид хоёр л байгаа, өөр хэн ч байхгүй юм шиг Би Бурханы өмнө хүсэл тэмүүлэлтэйгээр залбирсаар байгаа. Гадаад талын хүч Намайг үргэлж ойроос дарласаар байгаа боловч Бурханаар хөдөлгөгдөх мэдрэмж бас Миний дотор бялхдаг. Зайлшгүй сонголт хийх энэ байдалд Би Бурханы өмнө ийнхүү нүүрээрээ газар унаж мөргөсөн: “Өө Бурхан минь! Таны хүслийн төлөө ажиллахдаа Би хэзээ ч дургүй байгаагүй. Таны нүдэнд Би хүндтэй агаад цэвэр алт мэт тооцогддог боловч Би харанхуйн хүчнээс зугтах чадваргүй байна. Би насан туршдаа Таны төлөө зовж шаналахад бэлэн байна, мөн Би Таны ажлыг Өөрийн хувийн амьдралын ажил болгоход бэлэн байна; Өөрийгөө Танд зориулахын тулд Надад тохирсон амрах газар өгөхийг Би Танаас гуйж байна. Өө Бурхан минь! Би Таны төлөө Өөрийгөө өргөл болгоход бэлэн байна. Та хүний сул талыг сайн мэднэ, иймээс Та юунд Өөрийгөө Надаас нууна вэ?” Яг тэр үед Би сэвэлзүүр салхинд өөрийн үнэрийг ялгаруулж байгаа уулын сараана цэцэг мэт Надад санагдаж байсан боловч хэн ч үүнийг мэдээгүй. Тэнгэр мэгшин уйлсан бөгөөд зүрх сэтгэлд минь бүр ч илүү их өвдөлт байгаа мэт Миний зүрх сэтгэл уйлсаар байсан. Хүн төрөлхтний бүх хүч болон бүслэлт нь цэлмэг өдөр аянга буух мэт байсан. Миний зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Иймээс Би Бурханы өмнө дахин очиж, ингэж хэлсэн: “Өө Бурхан минь! Энэ бузар заваан газарт Таны ажлыг хэрэгжүүлэх ямар ч арга байхгүй юу? Бусад хүмүүс тусалж дэмждэг агаад хавчилт шахалтгүй орчинд амар тайван байдаг ч яагаад Таны зүрх сэтгэлийг анхаарч үздэггүй юм бэ? Би Өөрийн далавчийг дэлгэх байсан ч гэсэн яагаад Би нисэн одож чаддаггүй юм бэ? Та зөвшөөрөөгүй юм уу?” Би энэ талаар мэгшин уйлж хэдэн өдрийг өнгөрүүлсэн боловч Бурхан Миний гаслант зүрх сэтгэлийг тайвшруулах болно гэдэгт Би үргэлж итгэж байсан. Эхнээс нь дуустал, хэн ч Миний зовнисон байдлыг ойлгож чадахгүй. Магадгүй энэ нь Бурханаас ирсэн шууд ойлгоц байсан байх – Түүний ажлын төлөө Би үргэлж дүрэлзэж байсан бөгөөд Надад амьсгаа авах цаг бараг байдаггүй. Өнөөдрийг хүртэл Би ингэж залбирсаар байгаа: “Өө Бурхан минь! Хэрвээ энэ нь Таны хүсэл юм бол Өөрийнхөө бүр илүү агуу ажлыг хийхдээ Та Намайг залж чиглүүлэх болтугай, ингэснээр энэ нь бүхий л орчлон ертөнц даяар өргөжиж, дэлхий дээрх бүх үндэстэн, бүх шашны урсгалд нээлттэй болж, ингэснээр Миний зүрх сэтгэл бага зэрэг амар амгаланг олж авч, Таны төлөө Би амрах газартаа амьдарч, ямар ч саадгүйгээр Таны төлөө ажиллаж, насан туршдаа Танд үйлчлэхийн тулд Би Өөрийн зүрх сэтгэлээ тайвшруулж чадах болтугай.” Энэ бол Миний зүрх сэтгэл дэх хүсэл билээ. Ах эгч нар маань Намайг биеэ тоосон, ихэмсэг гэж хэлж магадгүй. Энэ нь бодит баримт учраас Би түүнийг хүлээн зөвшөөрнө – залуу хүмүүсийн эзэмшдэг зүйл нь зүгээр л “их зан” байдаг. Иймээс Би бодит баримтаас зөрөлгүйгээр үнэнийг хэлдэг. Надаас чи залуу хүний бүх зан төлвийг харж болох боловч Би юун дээр залуучуудаас өөр байгааг чи бас харж болно – тэр нь Миний нам гүм байдал болон Миний тайван байдал юм. Би энэ талаар ярилцах сэдэв гаргаж байгаа биш; Би Өөрийгөө мэддэгээс илүүтэйгээр Бурхан Намайг мэднэ гэж Би итгэдэг. Эдгээр нь Миний зүрх сэтгэлээс гарч байгаа үгс бөгөөд Миний ах эгч нар гомдохгүй гэж Би найдаж байна. Бид зүрх сэтгэлдээ байгаа үгсийг ярилцаж, бие биенээ эрэл хайгуулын зорилго хэмээн харж, Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэлээ харьцуулж, Бурханд шивнэж байгаа үгсээ сонсож, зүрх сэтгэлдээ байгаа хамгийн сайхан дууг дуулж, өөрсдийн бахарсан мэдрэмжээ илэрхийлж, ингэснээр бидний амьдрал улам илүү сайхан болох болтугай. Өнгөрснийг мартаж, ирээдүй рүүгээ хар тэгвэл Бурхан бидэнд зориулсан замыг нээх болно!
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. ИОХАН(5:39-40) АБ2004
Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?”
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment