12.10.17

Төгс Xүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг (IV)

Өнөөдөр бид онцгой сэдвийн талаар хуваалцах гэж байна. Та нар бүгдээрээ, хүн тус бүр хоёр гол зүйлийг мэдэж, биеэрээ үзэж, ойлгох хэрэгтэй. Энэ хоёр зүйл нь юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, удаах нь Бурханыг мэдэх хэрэг юм.
Өнөөдөр Би та нарт сонголт өгье: Нэгийг нь сонго. Та нар хүмүүсийн хувийн амьдралын туршлагатай холбоотой сэдвийн талаар сонсохыг хүсэж байна уу эсвэл Бурхан Түүнийг мэдэх тухай сонсохыг хүсэж байна уу? Мөн Би та нарт яагаад ийм сонголт өгч байна вэ? Яагаад гэвэл өнөөдөр Би Бурханыг мэдэх талаар зарим шинэ зүйлсийг хуваалцах бодолтой байна. Гэхдээ үүнээс үл хамааран эхлээд Би та нараар Миний сая хэлсэн хоёр сэдвээс сонгуулах болно. (Би бол Бурханыг мэдэх тухай сэдвийг сонгосон.) (Бид Бурханы талаар мэдлэгийг хуваалцах нь илүү дээр гэж бас боддог.) Бидний сүүлийн үед хэлэлцэж байгаа “Бурханыг мэдэх нь боломжтой” гэж та нар боддог уу? (Бурхан эхлээд ярилцахад бид боломжгүй гэж бодож байсан. Түүний дараа Бурхан хэд хэдэн хуваалцалыг хийсэн ба бид Бурханаар бүтээгдсэн орчинд болсон анхны хуваалцалыг эргэцүүлж үзэхэд ахан дүүс энэ хэсгийг мэдрэхэд анхаарлаа хандуулсан.) Энэ нь ихэнх хүмүүсийн хүрэх аргагүй юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Та нар магадгүй эдгээр үгсэд итгэхгүй байж болох юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл Миний өмнө хэлж байсныг та нар сонсож байхдаа Миний яаж хэлсэн, ямар үгээр хэлснээс үл хамааран та нар сонсохдоо Миний хэлж байсныг үгчлэн, онолын дагуу мэдэж байсан. Гэсэн хэдий ч та нар Миний яагаад эдгээр зүйлсийг хэлсэн, яагаад эдгээр сэдвийг хөндсөнийг ойлгохгүй байсан нь та нарын хувьд маш ноцтой асуудал. Энэ бол асуудлын гол. Мөн эдгээр зүйлсийг сонссоноор Бурхан болон Түүний үйлсийн талаарх та нарын ойлголт нэмэгдэж сайжирсан хэдий ч та нар яагаад Бурханыг мэдэж чадахгүй байсаар байна вэ? Учир нь Миний хэлснийг сонссоны дараа та нарын ихэнх нь Миний яагаад үүнийг хэлснийг, энэ нь Бурханыг мэдэхтэй ямар холбоотойг ойлгодоггүй. Тийм биш гэж үү? Бурханыг мэдэхтэй энэ нь хэрхэн холбогдож байгааг та нар ойлгож чадахгүй байгаа гэдэг нь ямар утгатай вэ? Та нар энэ талаар бодож байсан уу? Магадгүй та нар бодож байгаагүй байх. Эдгээр зүйлсийг та нар ойлгохгүй байгаа учир нь та нарын амийн туршлага хэтэрхий өнгөц байгаагийнх юм. Хэрэв хүмүүсийн Бурханы үгийн талаарх мэдлэг, туршлага нь маш нимгэн хэвээр үлдвэл тэдний Бурханы талаарх ихэнх мэдлэг нь тодорхой бус, хийсвэр болох ба энэ нь анхан шатны, ягшмал, онолын болох болно. Онолын хувьд энэ нь логиктой, үндэслэлтэй мэт үзэгдэж сонсогдох хэдий ч ихэнх хүмүүсийн амнаас гарч буй Бурханы талаарх мэдлэг нь хоосон байна. Би яагаад үүнийг хоосон гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл үнэндээ чи өөрийнхөө зүрх сэтгэлдээ чиний амнаас гарч буй Бурханыг мэдэх үгс нь зөв, алдаагүй эсэх талаар сайн мэдэхгүй байгаа. Иймээс ихэнх хүмүүс Бурханыг мэдэх тухай мэдээлэл болон сэдвүүдийн талаар маш их сонссон боловч тэдний Бурханы мэдлэг нь онолоос цаашгүй, тодорхой бус, хийсвэр номлол төдий байна.
Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Та нар энэ талаар бодож байсан уу? Хэрэв хэн нэгэн үнэнийг эрэлхийлэхгүй юм бол тэд бодит байдлыг олж авч чадна гэж үү? (Тэд чадахгүй.) Зөв. Тэд мэдээж чадахгүй. Хэрэв хэн нэгэн үнэнийг эрэлхийлэхгүй юм бол тэд маргаангүй бодит байж чадахгүй бөгөөд тэд лав Бурханы үгийн талаар мэдлэггүй, туршлагагүй байх нь тодорхой. Тэгвэл Бурханы үгийг мэдэхгүй байгаа тэдгээр нь Бурханыг мэдэж чадна гэж үү? Мэдээж үгүй! Энэ хоёр бол харилцан холбоотой. Иймд ихэнх хүмүүс “Бурханыг мэдэх нь яаж ийм хүнд байж болох юм бэ? Яагаад энэ ийм хэцүү юм бэ? Яагаад Би Бурханы мэдлэгийн талаар юу ч хэлж чадахгүй байна вэ? гэж хэлдэг. Та нар өөрсдийнхөө талаар мэдэж байгаагаа хэдэн цаг ч ярьж чадах боловч Бурханы талаар мэдэж байгаагаа ярих болоход хэлэх үггүй болдог. Та нар бага зэрэг ярьж болох хэдий ч энэ нь хүчилж байж болох ба үлбэгэр сонсогдоно. Та нар өөрсдийнхөө хэлж байгааг өөрсдөө сонсоход хүртэл энэ нь та нарт эвгүй сонсогддог. Энэ бол эх сурвалж. Хэрэв чамд Бурханыг мэдэх нь хэцүү санагдаж байвал энэ нь чиний хувьд маш хүндрэлтэй байх ба чамд хэлэх зүйл ч байхгүй. Өөрөөр хэлбэл бусадтай хуваалцах, хуваалцах бодит зүйлгүй, өөртөө өгөх ч зүйлгүй болох ба энэ нь чамайг Бурханы үгсийг биеэрээ амссан нэгэн биш гэдгийг баталдаг. Бурханы үгс гэж юу вэ? Бурханы үгс нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийлэл биш гэж үү? Хэрэв чи Бурханы үгсийг биеэрээ мэдрээгүй бол Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэгэн мэдлэгтэй байж чадна гэж үү? Мэдээж үгүй. Тийм үү? Эдгээр зүйлс нь бүгд харилцан хамааралтай. Хэрэв чамд Бурханы үгсийн талаар ямар нэгэн туршлага байхгүй бол чи Бурханы хүслийг олж авч чадахгүй ба Түүний зан чанар, Түүний дуртай зүйлс, Тэр юуг жигшдэг, Түүний хүмүүсээс шаардаж буй зүйл нь юу болох, сайн болон муу хүмүүст хандах Түүний хандлага юу болохыг мэдэж чадахгүй. Энэ бүгд нь чамд мэдээж эргэлзээтэй, бүрхэг байх болно. Хэрэв чи ийм харанхуй байдлаар Бурханд итгэвэл үнэнийг эрэлхийлж Бурханыг дагадаг тэдгээрийн нэгэн гэж чи өөрийгөө хэлэхэд эдгээр үгс чинь бодит байх уу? Эдгээр нь бодит биш. Тиймээс одоо та нар өөрсдийнхөө сонголтыг хий: Өнөөдөр та нар аль сэдвийг сонгох вэ? (Амь руу орох болон хэн нэгний хувийн амийн туршлага.) (Бид амь руу орохыг сонголоо.) Амь руу орох тухай сэдвүүдийн аль нь та нарт дутуу байна вэ? Зүрх сэтгэл чинь та нарт ямар нэгэн зүйл хэлж байна уу? Та нар одоо болтол ойлгохгүй байна. Тийм үү? Бусад ахан дүүс аль сэдвийг сонгосон бэ? Та нар Бурханы мэдлэгийн талаар сонсохыг хүсэж байна уу эсвэл амийн туршлагын талаар сонсохыг хүсэж байна уу? (Бид Бурханыг мэдэх талаар сонсохыг хүсэж байна.) (Бурханыг мэдэх). За тэгвэл та нарын ихэнх нь Бурханыг мэдэхийг сонголоо. Тиймээс Бурханы талаарх мэдлэгийн тухай хэлэлцүүлгээ үргэлжлүүлцгээе.
Та нар бүгд бидний өнөөдөр хуваалцах сэдвийн талаар сонсохыг хүсэж байна. Тийм үү? Бидний өнөөдрийн хуваалцах гэж буй сэдэв мөн бидний сүүлд ярилцсан “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн сэдэвтэй холбоотой. Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн сэдвийн талаар хэд хэдэн удаа ярилцлага өрнүүлж байсан ба гол зорилго нь Түүний бүх зүйлийг захирах арга барил, Түүний бүх зүйлийг удирдах зарчмаар дамжуулан Бурханы бүх зүйлийг хэрхэн захирдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд өөр арга барил, өнцгөөс ашиглах байсан бөгөөд энэ нь Бурханы бүтээсэн энэ дэлхийд тэднийг оршин байлгахын төлөө юм. Мөн бид Бурхан хүн төрөлхтөнг ямар арга замаар хангадаг, Тэр хүн төрөлхтөнг ямар амьдрах орчноор хангадаг, Тэр хүмүүсийн тогтвортой амьдрах орчнийг ямар арга зам, хөдөлгөх хүчээр хангадаг зэрэг Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг талаар олон зүйлсийг ярилцсан. Хэдий Би Бүх зүйл дэх Бурханы ноёрхол, бүх зүйл дэх Түүний зохицуулалт, Түүний удирдлага хоорондын харилцан хамаарлын талаар шууд яриагүй ч Би Бурханы удирдлагатай холбоотой бүх зүйлс буюу яагаад Тэр энэ аргаар бүх зүйлийг эрхэлж, яагаад Тэр энэ аргаар хүн төрөлхтнийг хангаж тэжээдэг тухай шууд бусаар ярьсан. Бидний ярилцсан агуулга маш өргөн хүрээтэй байсан. Үүнд: Макро орчноос хүмүүсийн үндсэн хэрэгцээ, хоол хүнс гэх мэт маш жижиг зүйлс хүртэл, бүх зүйлийг Бурхан хэрхэн захирч тэднийг дэг журамтай байлгахаас эхлээд янз бүрийн өнгө аястай хүмүүст зориулан Түүний бүтээсэн зөв, зохистой амьдрах орчин хүртэлх гэх мэт зүйлс багтана. Энэхүү өргөн хүрээтэй агуулга нь бүгд хүмүүс махан биедээ хэрхэн амьдрахтай холбоотой. Өөрөөр хэлбэл энэ бүгд нүдэнд харагддаг материаллаг ертөнцийн зүйлстэй холбоотой бөгөөд үүнийг хүмүүс мэдэрдэг. Жишээ нь: уулс, гол горхи, далай, тал газар гэх мэт. Эдгээр бүх зүйл нь харж хүрч болдог. Намайг агаар, температурын талаар хэлэхэд та нар амьсгалаараа агаар байгааг шууд мэдэж өөрсдийнхөө биеэр температурын өндөр, намыг мэдэрч чадна. Мод, өвс, ой модонд байгаа шувууд, араатнууд, тэнгэрт дүүлэн нисэж буй зүйлс, газар дээр алхагчид болон ичээнээсээ гарч ирж буй олон зүйлийн жижиг амьтад бүгд хүмүүсийн нүдэнд харагдаж чихэнд сонсогдож чадна. Хэдийгээр эдгээр зүйлсийн цар хүрээ өргөн хэдий ч бүх зүйлсийн дунд тэд зөвхөн материаллаг ертөнцийг төлөөлж байна. Хүмүүсийн хувьд ямар зүйлсийг тэд харж чадах вэ? Энэ бүгд материаллаг зүйлс юм. Материаллаг зүйлсийг хүмүүс харж мэдэрч чаддаг. Өөрөөр хэлбэл чи эдгээрт хүрэхэд эдгээрийг мэдрэх ба чи нүдээрээ тэднийг харахад тархинд чинь дүрс, зураг нь харагдана. Тэд бол бодит, биет зүйлс бөгөөд чиний хувьд тэд хийсвэр бус, хэлбэр дүрстэй: тэд магадгүй дөрвөлжин эсвэл бөөрөнхий, өндөр эсвэл нам, том эсвэл жижиг гэх мэт байх ба бүгд та нарт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Эдгээр бүх зүйл нь материаллаг ертөнцийн бүх зүйлсийн хэсгийг илэрхийлдэг. Тийм бол “бүх зүйлийг ноёлдог Бурханы ноёрхол”-д байгаа “бүх зүйл”-ээс юу нь Бурханд хамаарагддаг вэ? Тэд хүмүүсийн харж хүрч чадах зүйлсийг зөвхөн хамааруулдаггүй бөгөөд үүгээр ч зогсохгүй үл харагдаж үл мэдрэгдэх зүйлс ч ордог. Энэ бол бүх зүйл дэх Бурханы ноёрхлын үнэн утга учрын нэг юм. Эдгээр нь хүмүүст харагдаж мэдрэгдэхгүй хэдий ч эдгээр нь жинхэнэ орших бодит үнэн юм. Бурханы хувьд эдгээр нь Түүний нүдэнд харагдаж Түүний дээд эрхэд хамаарагдаж байгаагаас хойш үнэнхүү оршдог. Хүн төрөлхтний хувьд эдгээр нь хийсвэр, төсөөлшгүй байх ба үүгээр ч зогсохгүй эдгээр нь үл харагдаж үл мэдрэгдэх зүйлс хэдий ч Бурханы хувьд эдгээр нь жинхэнэ бөгөөд бодитоор оршин байдаг. Энэ нь Бурханы захирдаг бүх зүйлийн өөр нэгэн ертөнц бөгөөд Түүний захирдаг бүх зүйлийн цар хүрээний өөр нэгэн хэсэг нь юм. Энэ бол бидний өнөөдөр хуваалцах сэдэв буюу Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч эрхлэх тухай юм. Энэхүү сэдэвт Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч удирддаг тухай авч үзэж байгаа учир энэ нь материаллаг ертөнцөөс гаднах ертөнц - сүнсний ертөнцтэй хамааралтай. Иймд үүнийг ойлгох нь бидэнд нэн шаардлагатай. Энэхүү агуулгын талаар хэлэлцэж ойлгосны дараа л хүмүүс “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн үгийн жинхэнэ утгыг үнэн голоосоо ойлгож чадна. Энэхүү сэдвийн зорилго нь “Бурхан бүх зүйлийг захирч, Бурхан бүх зүйлийг удирддаг” гэсэн сэдвийг бүрэлдүүлэхэд оршино. Магадгүй та нар энэ сэдвийн талаар сонсвол энэ нь та нарт хачирхалтай эсвэл итгэшгүй мэт санагдаж болох хэдий ч та нарын хэрхэн мэдэрч байгаагаас үл хамааран сүнсний ертөнц нь Бурханы захирдаг бүх зүйлийн нэг учир та нар энэхүү сэдвээс ямар нэгэн зүйл сурах ёстой. Үүний дараа та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн үгийн талаар гүн гүнзгий үнэлэмж, ойлголт, мэдлэгтэй болно.
1. Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч эрхэлдэг вэ
Материаллаг ертөнцөд хүмүүс тодорхой зүйлс эсвэл үзэгдлийг ойлгохгүй байвал тэд ном харж холбогдох мэдээллийг хайж эсвэл тэд эх сурвалж, цаад түүхийг нь олж мэдэх олон төрлийн сувгийг ашиглаж чаддаг. Гэсэн ч өнөөдрийн бидний ярьж байгаа өөр ертөнц буюу материаллаг ертөнцөөс гаднах ертөнц - сүнсний ертөнцийн талаар байвал хүмүүст үүний дотоод түүх, үнэний талаар сурах арга зам эсвэл суваг огт байхгүй. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл хүн төрөлхтний ертөнцөд материаллаг ертөнцийн бүх зүйл хүмүүсийн биет оршин байгаатай салшгүй холбоотой бөгөөд хүмүүс материаллаг ертөнц дэх бүх зүйл нь тэдний биет амьдрал, биет амьтай салшгүй гэдгийг мэдэрдэг. Ихэнх хүмүүс тэдний нүдний өмнөх материаллаг зүйлс, тэдэнд харагдаж байгаа зүйлсийг зөвхөн мэдэж хардаг. Гэвч эдгээр нь сүнсний ертөнцөд, өөрөөр хэлбэл өөр ертөнчийн бүх зүйл - ихэнх хүмүүс үүнд итгэдэггүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл энэ нь тэдэнд харагддаггүй бөгөөд тэд сүнсний ертөнц хэрхэн материаллаг ертөнцөөс өөр ертөнц гэдгийг ойлгох, үүний талаар мэдэх, хэлэх шаардлагагүй гэж итгэдгийнх юм. Бурханы хувьд энэ бол нээлттэй харин хүн төрөлхтний хувьд энэ нь нууцлаг бөгөөд хаалттай байдаг учраас хүмүүс энэхүү ертөнцийн олон талын тухай ойлгох сувгийг олоход хүндрэлтэй байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний хэлэх гэж буй зүйл бол зөвхөн Бурханы зохицуулалт, дээд эрхийн талаар юм. Мэдээж энэ нь хүмүүсийн үр дүн, хүрэх газартай хамааралтай хэдий ч Бурханы дээд эрх, Бурханы зохицуулалт, Бурханы хангамжид анхаарч байгаа учир Би тайлагдашгүй нууцуудыг илрүүлж байгаа бус, та нарын тайлахыг хүсэж буй нууцыг хэлж байгаа бус юм. Би та нарын мэдэх шаардлагатай зүйлсийн хэсгээс зөвхөн ярих болно.
Эхлээд Би та нараас асуулт асууя. Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийд нь авч үзвэл энэ нь хүмүүст үл харагдах, үл мэдрэгдэх материаллаг ертөнцөөс гаднах ертөнц юм. Харин та нарын төсөөллөөр сүнсний ертөнц гэж ямар ертөнц байх вэ? Магадгүй харахгүй байгаа учраас та нар үүнийг төсөөлж чадахгүй. Гэхдээ та нар энэ тухай домог сонсох үед та нар бодсоор байх ба өөрсдийгөө зогсоож чадахгүй байх болно. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Олон хүмүүст залууд нь ямар нэгэн зүйл тохиолддог. Хэн нэгэн тэдэнд хий үзэгдэл, сүнсний талаар аймшгийн түүхийг ярихад тэд ухаан алдталаа айдаг. Тэд яагаад айдаг вэ? Яагаад гэвэл тэд тэдгээр зүйлсийг харахгүй ч төсөөлж өрөөнд нь, нууцлаг эсвэл аль нэг харанхуй газарт байгаа гэж мэдэрдэг ба тэд унтаж чадахгүй болтлоо маш их айсан байдаг. Ялангуяа шөнө тэд өрөөндөө эсвэл хашаандаа ганцаараа байж чаддаггүй. Энэ бол та нарын төсөөлж буй сүнсний ертөнц бөгөөд хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Хүн бүрд өөр өөрийн төсөөлөл байдаг ба хүн бүр ямар нэгэн зүйлийг мэдэрч чаддаг.
Сүнсний ертөнцөөс эхэлье. Сүнсний ертөнц гэж юу вэ? Би та нарт богино бөгөөд энгийн тайлбар өгье. Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр бөгөөд маш чухал газар юм. Би яагаад үүнийг маш чухал гэж хэлж байна вэ? Бид үүний талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин байгаа нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Энэ нь Бурханы бүх зүйлийн ноёрхол дахь хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөгт гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол үүний үүрэг бөгөөд үүний оршин байгаа нь яагаад маш чухал болохын нэг шалгаан нь юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялгах боломжгүй газар учраас хэн ч үүний байгаа байхгүйг тодорхой шүүж чадахгүй. Хүн төрөлхтний оршин амьдрах нь сүнсний ертөнцийн нөлөөлөлд ихээхэн орсон байдаг учраас сүнсний ертөнцөд болж буй зүйлс нь хүн төрөлхтний оршин байгаатай гүн гүнзгий холбоотой байдаг. Энэ нь Бурханы дээд эрхтэй холбоотой юу? Холбоотой. Намайг энэ талаар хэлэхэд чи Намайг яагаад энэ сэдвийн талаар ярилцах болсныг ойлгох болно. Яагаад гэвэл энэ нь Бурханы дээд эрх, Түүний зохицуулалттай хамааралтай учраас юм. Хүмүүст үл харагдах тэрхүү ертөнцөд бүх тэнгэрлэг тушаал, захирамж, удирдлагын систем нь материаллаг ертөнцийн аль нэг улсын хууль, системээс хавьгүй өндөр байдаг ба энэ ертөнцөд байгаа амьд оршихуйнууд ч тэдгээрийг зөрчиж халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалттай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой засаг захиргаа, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж байдаг. Өөр өөр төвшинд, өөр өөр газарт шийдвэр гүйцэтгэгчид өөрсдийн үүргийг чанд баримталж, дүрэм журмыг биелүүлдэг ба учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар нь юу болох, Бурханы мууг хэрхэн шийтгэж сайныг хэрхэн шагнах талаар сайн мэддэг бөгөөд Тэр бүх зүйлийг хэрхэн эрхэлж, Тэр бүх зүйлийг хэрхэн захирахыг түүнчлэн тэд Бурхан Өөрийнхөө тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлдэгэхийг сайн мэддэг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Маш их ялгаатай. Энэ нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байгаа учраас энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалт үүгээр ч зогсохгүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохтой холбоотой. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нь үнэхээр шаардлагатай гэж бодохгүй байна гэж үү? Та нар үүний дотоод нууцыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Энэ бол сүнсний ертөнцийн гол санаа юм. Энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж Бурханы зохицуулалт болон дээд эрхтэй нэгэн зэрэг байдаг хэдий ч энэ дэлхийн Бурханы зохицуулалт, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс илүү хатуу байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй авч үзвэл хүн төрөлхтний амь болон үхлийн мөчлөгийн ажил нь сүнсний ертөнцөд оршин байгаа тэдгээрийн ажлын гол хэсэг учраас бид сүнсний ертөнц энэ ажилд хэрхэн хариуцлага хүлээдгээс эхлэх хэрэгтэй.
Би хүн төрөлхтөн дунд байгаа бүх хүмүүсийг гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь үл итгэгчид ба тэд ямар нэгэн шашинлаг итгэлгүй байдаг. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх хэсэг нь зөвхөн мөнгөнд итгэдэг ба тэд зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхлыг дагадаг. Тэд материаллаг үзэлтэй бөгөөд тэд амь болон үхлийн мөчлөг, эсвэл бурхан болон сүнсний талаар ямар ч зүйл хэлдэггүй зөвхөн материаллаг ертөнцөд итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг ба тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваасан. Эхнийх нь Иудей шашинтнууд, хоёр дахь нь Католикчууд, гурав дахь нь Христэд итгэгчид, дөрөв дахь нь Исламын шашинтнууд, тавь дахь нь Буддын шашинтнууд гэсэн таван төрөл юм. Эдгээр нь олон янзын итгэлийн бишрэлтэй хүмүүс юм. Гурав дахь нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд та нарт хамааралтай. Энэ төрлийн итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Эдгээр хүмүүс хоёр төрөлд хуваагддаг. Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид юм. Зөв! Эдгээр гол төрлүүд нь маш тодорхой ялгаатай байдаг. Одоо та нар өөрсдийнхөө бодол санаанд эдгээр төрлүүд болон хүмүүсийн зэрэглэлийг тодорхой ялгаж чадах юм. Эхнийх нь Миний хэлсэн үл итгэгчид юм. Ихэнх үл итгэгчид зөвхөн Тэнгэр дэх Бурханд итгэдэг ба тариа тарьж, ургац хураахдаа найддаг энэхүү Тэнгэр дэх Бурханд л салхи, бороо, аянга бүгдийг удирддаг гэж итгэдэг, гэсэн хэдий ч Бурханд итгэх итгэлийн талаар дурдахад тэд бас л дургүй байдаг. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Эдгээр хүмүүс бүгд үл итгэгчдэд хамаарагддаг. Бурханд итгэлгүй, зөвхөн Тэнгэрт дэх Бурханд л итгэдэг тэдгээр нь бүгд үл итгэгчид болох ба Бурханд итгэдэггүй, Бурханыг дагадаггүй бүх хүмүүс үл итгэгчид юм. Хоёр дахь төрөлд таван гол шашинд харьяалагддаг, тодорхойгүй Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Гурав дахь төрөлд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон практик Бурханд итгэдэг хүмүүс байдаг ба тэдгээр нь өнөөдөр Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Би яагаад бүх хүмүүсийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Яагаад гэвэл тэдгээрийн хүрэх газар, төгсгөл нь өөр өөр байдаг учраас юм.) Энэ бол нэг тал. Яагаад гэвэл эдгээр өөр өөр угсаа гарал, төрөлтэй хүмүүс нь сүнсний ертөнцөд эргэж очиход тэд өөр өөр газар руу явах ба тэд амь болон үхлийн мөчлөгийн өөр өөр хуулинд хамаарагдана. Би хүмүүсийг эдгээр гол төрөлд ангилсан шалтгаан нь энэ юм.
1) Үл итгэгчдийн амь болон үхлийн мөчлөг
Үл итгэгчдийн амь болон үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүн үхсэний дараа сүнсний ертөнцийн шийдвэр гүйцэтгэгч тэднийг авч явдаг. Тэдний юуг нь авч явдаг вэ? Тэдний бие махбодыг бус сүнсийг авч явдаг. Тэдний сүнсийг авч явахад дөнгөж үхсэн хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар буюу сүнсний ертөнцийн товчоо байрлах газарт тэд хүрч очдог. (Тэмдэглэл: Хэн нэгэн үхсэний дараа тэдний очдог хамгийн анхны газар нь сүнсний хувьд сонин байдаг.) Тэднийг тус газар луу авч явахад албаныхан анхан шатны үзлэг хийж тэдний нэр, хаяг, нас болон тэд амьдралдаа ямар үйлийг хийснийг шалгадаг. Тэдний амьдралдаа хийсэн бүхэн нь номонд бичигдэж маш нарийн магадлагдсан байдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний амьдралынхаа туршид хийж байсан үйлдэл, зан байдлыг тэднийг шийтгэх эсвэл хүнээр төрлөө дахин олох эсэхийг тодорхойлоход ашигладаг ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат нь аймшигтай байна уу? Хүн харанхуйд, үл таних газарт ирэх л үйл явдал болж буй учраас энэ нь аймшигтай биш. Энэ тийм ч аймаар зүйл биш.
Хоёр дахь шатанд тухайн хүн амьдралынхаа туршид маш олон муу зүйл хийсэн, маш олон ёрын муу үйлийг үйлдсэн бол тэд шийтгэгдэх газарт хүргэгдэж шийтгэгдэх болно. Энэ нь тэднийг авч явах газар, хүмүүсийг тусгайлан шийтгэх газар байх болно. Тэдний үйлдсэн гэм нүгэл, үхэхээсээ өмнө тэдний хийсэн олон ёрын муу зүйлсээс хамаарч тэднийг хэрхэн шийтгэхийг тодорхойлох нь хоёр дахь шатанд болох эхний дүр зураг байна. Тэдний хийсэн болон үхэхээсээ өмнө тэдний үйлдсэн муу зүйлсээс болж тэдэнд оногдсон шийтгэлийн дагуу тэд төрлөө дахин олох үе буюу тэд материаллаг ертөнцөд дахин нэг удаа эргэн төрөхөд зарим хүмүүс хүн хэвээр байх ба зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл хүн сүнсний ертөнцөд эргэн ирсний дараа тэд өөрсдийн үйлдсэн муу зүйлээс, түүнчлэн тэдний хийсэн ёрын муугаас болж шийтгэгдвэл дараагийн төрлөө дахин олох үед тэд хүн бус амьтан болдог. Тэдний болж болох амьтдад үхэр, морь, гахай болон нохой зэрэг багтдаг. Зарим хүмүүс тэнгэрт шувуу болж эсвэл нугас, галуу болдог... Тэд дахин амьтны төрлийг олсны дараа үхэх үед тэд сүнсний ертөнцөд эргэж ирдэг ба яг өмнөх шигээ тэдний үхэхийн өмнөх үйлдэлд үндэслэн сүнсний ертөнц дахин хүний төрлийг олох эсэхийг шийдэх болно.
Ихэнх хүмүүс хэт их мууг үйлдэж, тэдний нүгэл хэт хүнд байдаг ба тэд төрлөө дахин олоход тэд долоогоос арван хоёр удаа амьтан болдог. Долоогоос арван хоёр удаа гэдэг нь аймшигтай биш байна гэж үү? Та нарт юу аймшигтай байна вэ? Хүн амьтан болох нь аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл нь юу вэ? Хэлгүй, зөвхөн энгийн бодолтой, зөвхөн амьтдын хийж чадах зүйлсийг хийж амьтдын иддэгийг идэж, амьтадын энгийн сэтгэлгээ, дохио зангаатай байж цэх алхаж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй, хүмүүсийн үйлдэл болон үйл ажиллагаанууд нь амьтадтай холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл бүх зүйлийн дундаас амьтан байх нь та нарыг бүх амьд зүйлсийн хамгийн дорой болгодог ба хүн байхаас илүү их зовлонтой байдаг. Энэ нь маш мууг хийж нүглийн дээдийг үйлдсэн тэдгээрийн сүнсний ертөнц дэх шийтгэлийн нэг тал юм. Шийтгэл хатуу чанга байх нь тэдний хувирах амьтдын төрлөөс хамааран шийдэгддэг. Жишээ нь гахай байх нь нохой байхаас илүү юу? Гахайн амьдрал нохойн амьдралаас сайн байдаг уу, эсвэл муу байдаг уу? Мэдээж муу. Хэрэв хүмүүс үхэр эсвэл морь болбол тэд гахайгаас илүү сайн амьдрах уу эсвэл илүү муу амьдрах уу? (Сайн.) Та нар сайхан сонголттой байж чадах юм байна. Хэн нэгэн муур болбол илүү тухтай байх болов уу? Энэ нь морь эсвэл үхэр болсноос хавгүй илүү тухтай байх болно. Хэрэв та нарт амьтад дундаас сонгох сонголт байвал та нар муур болохыг сонгох байсан ба энэ нь илүү тухтай. Яагаад гэвэл та нар өөрсдийнхөө ихэнх цагийг унтаж өнгөрүүлэх байсан байх. Үхэр эсвэл морь болбол илүү их хөдөлмөрлөх бөгөөд хүмүүс дахин үхэр эсвэл морины төрлийг олбол тэд их ажиллах болдог ба энэ нь хатуу шийтгэл мэт санагддаг. Нохой болох нь үхэр эсвэл морь болсноос илүү дээр байдаг. Яагаад гэвэл нохой өөрийн эзэнтэйгээ илүү ойр харилцаатай байдаг. Үүнээс гадна өнөөдөр олон хүмүүс нохой тэжээж байгаа ба гурваас таван жилийн дараа тэд тэдний юу гэж хэлж байгааг ихэнхийг нь ойлгодог болсон байдаг! Нохой эзнийхээ үгийн ихэнх хэсгийг ойлгож чаддаг учраас өөрийнхөө эзнийг сайн ойлгодог ба эзнийхээ сэтгэл санааны байдал, шаардлагыг хүлээн авч чаддаг байна. Иймээс эзэн нь нохойдоо илүү сайн хандаж нохой сайн идэж сайн уудаг. Хэрэв тэр өвдвөл илүү сайн асруулдаг. Тэгвэл нохой аз жаргалтай амьдралыг амсахгүй байна гэж үү? Иймээс нохой байх нь үхэр эсвэл морь байхаас илүү дээр. Иймд хүний шийтгэлийн хатуу чанга байх нь тэдний хэдэн удаа амьтны төрлийг олж, ямар төрлийн амьтны төрлийг олсныг тодорхойлдог. Та нар ойлгосон биз дээ. Тийм ээ?
Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүмүүс долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг дахин олж шийтгэгддэг байна. Тэд хангалттай тоогоор шийтгэгдээд сүнсний ертөнцөд дахин ирэхэд тэднийг өөр газар луу авч явдаг. Энэ газарт байгаа янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгэгдсэн байдаг ба хүний төрлийг олохын тулд бэлтгэгдэж байгаа төрлийнх байдаг. Энэ газарт ямар гэр бүлд төрөх, бие махбодтой болоод тэд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтээс хамаарч сүнс тус бүрийг төрөлд ангилдаг. Жишээ нь зарим хүмүүс энэ дэлхийд ирэхэд дуучин болох бол дуучдын дунд орох ба зарим нь энэ дэлхийд ирэхдээ бизнес эрхлэгчид болох бол тэд бизнес эрхлэгчдийн дунд орсон байна. Хэрэв зарим нь энэ хүн төрхийг олохдоо шинжлэх ухааны судлаач болох бол тэд шинжлэх ухааны судлаачдын дунд орно. Тэднийг ангилсны дараа өнөөдөр хүмүүс хэрхэн э-мэйл илгээдэг шиг тус бүр янз бүрийн цагт, тохирсон өдөр илгээгдсэн байдаг. Энэ нь амь болон үхлийн нэг мөчлөгийг бүрэн бүрэлдүүлэх ба өрнөлт ихтэй хэрэг юм. Тухайн хүн сүнсний ертөнцөд ирсэн эхний өдрөөс тэдний шийтгэл дуусах хүртэл тэд амьтны төрөлд олонтаа ордог байж болох ба тэгээд тэд хүний төрлийг олохын тулд бэлтгэгддэг. Энэ бол бүрэн үйл явц юм.
Шийтгэлээ дуусгаж дахин амьтны төрлийг олох шаардлагагүй болсон тэд тэр даруйдаа хүн болж материаллаг ертөнц рүү илгээгддэг үү? Мөн тэд дахин хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ?[a] Эдгээр хүмүүсийн хүн болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болж буй бүх зүйл нь тодорхой хэмжээ бүхий цаг хугацааны хязгаарлалт болон дүрэм, журмын дагуу байдаг ба Намайг үүнийг тоогоор тайлбарлавал та нар ойлгох болно. Богино хугацаанд төрлөө олдог тэдгээрийн хувьд тэднийг үхэхэд тэдний хүн болж дахин төрөх нь бэлэн байдаг. Хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь гурван сар ч болдог ба заримын хувьд энэ нь гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил, заримд нь бүр гурван мянган жил гэх мэт байдаг. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрэм, журмын нарийн учир нь юу вэ, тэдний шалгуур нь юу вэ? Материаллаг ертөнц дэх сүнсний ирэлт нь хүмүүсийн ертөнцийн хэрэгцээнд үндэслэгддэг. Энэ нь тухайн сүнсний энэ дэлхийд гүйцэтгэх үүргээс хамаардаг. Хүн энгийн хүний төрлийг дахин олоход тэдний ихэнх нь удалгүй төрлөө дахин олдог. Яагаад гэвэл хүний ертөнц ийм энгийн хүмүүсийн хэрэгцээг нэмэгдүүлдэг байна. Ингээд гурван өдрийн дараа дахин илгээгдэж буй гэр бүл нь тэдний үхэхийнхээ өмнө байсан гэр бүлээс огт өөр байдаг. Гэвч энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой зарим хүмүүс байдаг. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд эдгээр хүмүүсийн хэрэгцээ их байдаггүй гэсэн утгатай буюу олон хүмүүс энэ үүргийг хүлээх шаардлагагүй байдаг ба тэд төрлөө дахин олох хүртэл гурван зуун жил ч болж болох юм. Өөрөөр хэлбэл энэхүү сүнс нь гурван зуун жил эсвэл гурван мянган жилд нэг удаа ирдэг байна. Тэгвэл яагаад ингэдэг вэ? Гурван зуун жил эсвэл гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг учраас тэд сүнсний ертөнцийн хаа нэгтээ байж байдаг. Күнзийг жишээ болгон авч үзье. Тэрээр Хятадын үндэсний соёлд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Та нар бүгд магадгүй түүнийг мэдэх байх. Түүний ирэлт нь тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, бодол санаанд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ хүн шиг хүн бүх эрин үед шаардлагагүй ба иймд тэр сүнсний ертөнцөд үлдэж төрлөө дахин олох хүртэл гурван зуун жил эсвэл гурван мянган жил хүлээдэг. Хүний ертөнцөд энэ хүн шиг хэн нэгэн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон. Түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл маш бага байсан учир тэр ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэг газар байж зүгээр хүлээж хүний ертөнцөд түүний хэрэгцээ гарахад түүнийг илгээдэг байна. Эдгээр нь ихэнх хүмүүсийн төрлөө дахин олох давтамжийн талаарх сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм, журам юм. Тэдний энгийн эсвэл онцгой нэгэн байхаас үл хамааран сүнсний ертөнцөд хүмүүсийн төрлөө дахин олох явцад үйлчилдэг тодорхой дүрэм, журам болон зөв хэрэгжүүлэлт байдаг ба эдгээр дүрэм, журам болон хэрэгжүүлэлт нь Бурханаас ирдэг. Бурхан тэднийг доош нь илгээдэг ба сүнсний ертөнц дэх аливаа шийдвэр гүйцэтгэгчид эсвэл хэн нэгэн шийдэж удирддаггүй юм. Одоо та нар ойлгосон биз дээ. Тийм ээ?
Ямар ч сүнсний хувьд тэдний төрлөө дахин олсны дараа гүйцэтгэх үүрэг буюу энэ амьдралд тэдний гүйцэтгэх үүрэг юу болох, ямар гэр бүлд төрж, тэдний амьдрал ямар байх нь тэдний өнгөрсөн амьдралтай салшгүй холбоотой. Бүх төрлийн хүмүүсийн хүний ертөнцөд ирээд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Эдгээр нь ямар үүрэг даалгавар вэ? Зарим хүмүүс өрөө эргэн төлөхөөр ирдэг. Хэрэв тэд өмнөх амьдралдаа өөр нэгэнд их хэмжээний өртэй байсан бол тэд өрөө эргэн төлдөг. Үүний зэрэгцээ зарим хүмүүс өр цуглуулахаар ирдэг. Тэд өмнөх амьдралдаа маш их зүйл болон маш их мөнгө залилуулсан байдаг ба иймд тэднийг сүнсний ертөнцөд ирснийх нь дараа сүнсний ертөнц тэдэнд шударга хандаж тэднийг энэ амьдралдаа өрөө цуглуулахыг зөвшөөрдөг. Зарим хүмүүс талархлын өрөө төлөхөөр ирдэг. Тэдний өмнөх амьдралынхаа турш буюу үхэхээс нь өмнө тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан ба энэ амьдрал тэдэнд төрлөө дахин олох агуу боломжийг өгч байгаа юм. Иймд тэд талархлын өрөө эргэн төлөхөөр дахин төрдөг. Үүний зэрэгцээ бусад нь амийг нэхэхээр энэ амьдралд дахин төрдөг. Хэний амийг тэд нэхэж байна вэ? Тэднийг өмнөх амьдралд нь хөнөөсөн хүний. Дүгнэвэл хүн бүрийн одоогийн амьдрал нь өмнөх амьдралтай шууд хамааралтай, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн одоогийн амьдрал нь тэдний өмнөх амьдралаас ихээхэн нөлөөлдөг байна. Жишээ нь Жан үхэхийнхээ өмнө Лигээс их хэмжээний мөнгийг зальдсан байж. Тэгвэл Жан Лид өртэй юу? Хэрэв тийм бол Ли Жангаас өөрийн өрөө авах ёстой нь жам бус гэж үү? Иймд тэднийг үхсэний дараа тэдний хооронд шийдвэрлэх шаардлагатай өр үлдэх ба тэд төрлөө дахин олж Жан хүн болоход Ли түүнээс хэрхэн өрөө авах бэ? Нэг арга нь Ли Жангийн хүү, Жан түүний эцэг болж дахин төрөөд өөрийнхөө өрийг авах юм. Энэ бол энэ амьдрал, одоогийн амьдралд болдог зүйл байж болох юм. Лигийн аав Жан их мөнгө олж үүнийг нь түүний хүү Ли үрэн таран хийдэг. Жан хэр их хэмжээний мөнгө олж байгаагаас үл хамааран түүний хүү Ли үүнийг нь үрэхэд нь “тусалдаг”. Жан хэр их хэмжээний мөнгө олж байгаагаас үл хамааран энэ нь хэзээд хангалттай байхгүй ба үүний зэрэгцээ ямартай ч түүний хүү үргэлж өөр өөр арга, замаар өөрийнхөө эцгийн мөнгийг үрж дуусдаг байна. Жан гайхаж гэнэ. “Юу болоод байна вэ? Яагаад миний хүү үргэлж аз хийморьгүй байна вэ? Яагаад бусад хүмүүсийн хүү нар нь ийм сайн байгаа юм бэ? Яагаад миний хүү ямар ч хүсэл зориггүй, яагаад тэр ямар ч хэрэггүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би түүнийг байнга тусалж дэмжих хэрэгтэй юм бэ? Хэрэв би түүнд туслах ёстой юм бол би тэгнэ. Гэвч би түүнд хэдийг ч өгсөн бай яагаад түүнд үргэлж илүү их хэрэгтэй байдаг юм бэ? Яагаад тэр шудрага хөдөлмөрлөж болдоггүй юм бэ? Яагаад тэр зүгээр сууж, идэж, ууж, завхайрч, бооцоо тавих зэрэг бүгдийг хийдэг юм бэ? Юу болоод байгаа юм бэ?” Жан ингээд хэсэг бодов. “Энэ нь би түүнд өмнөх амьдралдаа ямар нэгэн өртэй байснаас юм болов уу? Аан. Энэ нь магадгүй би өмнөх амьдралдаа түүнд өртэй байсных юм байна. Тэгвэл би үүнийг төлж барагдуулна! Энэ би түүнд өрөө бүрэн төлж дуусах хүртэл болихгүй.” Ли өрөө нөхөн авч дуусах өдөр ирэх ба түүнийг дөч, тавь хүрэхэд тэр гэнэт өөрийгөө мэдрэх өдөр ирнэ. “Би өөрийнхөө энэ амьдралын эхний хагаст нэг ч сайн зүйл хийгээгүй байна! Би эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийсэн байна. Би сайн хүн болох ёстой! Би өөрийгөө хурцална. Би шударга, зөвөөр амьдрагч нэгэн болох ба би хэзээ ч эцэгтээ дахин зовлон авчрахгүй!” Яагаад тэр ингэж бодох болсон бэ? Яагаад тэр гэнэт сайн болохоор болсон бэ? Үүнд ямар нэгэн шалтгаан байна уу? Шалтгаан нь юу байна вэ? Үнэндээ энэ нь тэр өрөө цуглуулж өр эргэн төлөгдсөнийх юм. Иймд шалтгаан ба үр дагавар гэж байдаг. Энэ түүх тэр хоёрыг төрөхөөс өмнө эрт дээр үеэс эхэлсэн учир энэхүү тэдний өнгөрсөн амьдралын түүх тэдний одоогийн амьдралыг бий болгосон ба хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан өөрийн хүүдээ юу ч гэж зааж байсан ч түүний хүү хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй. Гэвч өр эргэн төлөгдөж дууссан өдөр түүнд заах ямар ч шаардлагагүй байсан. Түүний хүү аяндаа ойлгосон. Энэ бол энгийн нэг жишээ бөгөөд ямар ч маргаангүй маш олон ийм жишээ байгаа. Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Тэднийг сайн байхыг.) Хүн мууг хийхгүй байх ёстой ба тэдний муу үйлст залхаан цээрлүүлэлт гэж бий. Ихэнх үл итгэгчид олон мууг үйлдэж тэдний муу үйлс нь залхаан цээрлүүлэлттэй учирч байгааг чи харж чадна. Тийм биз? Гэвч энэхүү залхаан цээрлүүлэлт нь дурын байдаг уу? Залхаан цээрлүүлэлттэй учирч буй энэ бүгд үндэслэл, учир шалтгаантай байдаг. Чи хэн нэгнээс мөнгө залилчихаад чамд юу ч тохиолдохгүй гэж боддог уу? Тэдний мөнгийг хулхидчихаад чи тэдний мөнгийг авсны дараа чамд ямар ч үр дагавар гарахгүй гэж чи боддог уу? Тэр бол боломжгүй. “Ямар үр тарина түүнийгээ хураана” гэдэг туйлын зөв! Өөрөөр хэлбэл тэдний хэн байхаас үл хамааран эсвэл тэдний Бурхан байгаа гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай хүн бүр өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж өөрийн үйлдлийн үр дагаврыг амсах ёстой. Энэ энгийн жишээнээс харахад Жан шийтгүүлж Лигийн өр төлөгдсөн нь шударга уу? Энэ нь шударга. Хүмүүс энэ шиг зүйл хийвэл ийм л үр дүнтэй байна. Энэ нь сүнсний ертөнцийн зохицуулалтаас ангид байх уу? Энэ бол сүнсний ертөнцийн зохицуулалтаас салшгүй зүйл юм. Үл итгэгч байсан ч Бурханд итгэдэггүй тэдгээрийн оршин байгаа нь хэн ч зугтаж үл чадах тэнгэрлэг тушаал, захирамжид хамаардаг. Хүний ертөнцөд тэд өндөр албан тушаалтай байсан ч бай хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.
Итгэл бишрэлгүй тэдгээр нь харагддаг бүх зүйл оршин байгаа гэж итгэж, харин харагдахгүй бүх зүйл эсвэл хүмүүсээс маш хол байдаг зүйл оршин байгаад итгэдэггүй. Тэд “амь болон үхлийн мөчлөг” байдаггүй, “шийтгэл” байдаггүй гэж итгэхийг илүүд үздэг учраас тэд шийтгэгдэж эсвэл амьтдын төрлөө олсны дараа ч тэд гэмшихгүйгээр мууг үйлдэж нүгэл үйлддэг. Үл итгэгчдийн дундах ихэнх янз бүрийн хүмүүс энэ муу ёрын тойрог руу унадаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл сүнсний ертөнц бол бүх амьд биетүүдэд зохицуулалтыг хатуу баримталдаг гэдгийг тэд мэддэггүй юм. Чи итгэдэг ч бай итгэдэггүй ч бай энэ үнэн оршин байх бөгөөд нэг ч хүн эсвэл биет Бурханы мэлмийн хүрээнээс зугтаж үл чадах ба нэг ч хүн эсвэл биет тэнгэрлэг тушаал, Бурханы захирамжийн хязгаарлалт, үүргээс зугтаж үл чадна. Иймийн учир Би та нарын нэг бүрд энэхүү энгийн жишээг хэлж байна. Чи Бурханд итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран мууг үйлдэж нүгэл хийх нь хүлээн зөвшөөрөгдөшгүй бөгөөд үр дагавар гэж байх ба энэ нь гарцаагүй. Хэн нэгэн өөр нэгний мөнгийг залилбал шийтгэгдэх ба тус шийтгэл нь шударга, үндэслэлтэй бөгөөд зөвт байдаг. Энэ шиг сүнсний ертөнцөд торгуулдаг түгээмэл үзэгддэг үйлдэл нь Бурханы захирамж болон тэнгэрлэг тушаалаар шийтгэгддэг ба иймэрхүү ноцтой гэмт хэрэг болон ёрын муу үйлдэл буюу хүчиндэж дээрэмдэх, залилж хууран мэхлэх, хулгай хийж тонох, хүн алж галдан шатаах гэх мэт нь олон янзын хатуу чанга шийтгэлийн жагсаалтад илүү хамаардаг. Тэгвэл эдгээр олон янзын хатуу чанга шийтгэлд юу ордог вэ? Тэдний зарим нь цаг хугацаагаар чанга хатууг тогтооход, зарим нь аргачлалаар ялгахад, бусад нь хүмүүсийн төрлөө олж хаашаа явж байгаагаар тогтоогддог. Жишээ нь зарим хүмүүс бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” байна гэдэг нь юуг илэрхийлж байна вэ? Энэ нь байнга бусдад хараал хэлж хорон үг хэллэг, хүмүүсийг зүхсэн үг хэллэг хэрэглэдэг гэсэн утгатай. Хорон үг хэллэг нь юуг илэрхийлдэг вэ? Энэ нь жигшим зүрх сэтгэлтэй хүнийг илэрхийлдэг. зүхсэн хорон муу үг хэллэг нь тэдгээр хүмүүсийн амнаас байнга гардаг ба энэхүү хорон үг хэллэг нь ноцтой үр дагаврыг дагуулж байдаг. Тэдгээр хүмүүс үхэж тохирох шийтгэлээ хүртсэний дараа тэд магадгүй хэлгүй болж дахин төрдөг. Зарим хүмүүс амьд байхдаа маш тооцоотой байдаг ба тэд бусдыг ашигладаг. Тэдний жижигхэн төлөвлөгөө нь нарийн сайн боловсруулагдсан байдаг ба тэд бусдад илүү их хор хөнөөл учруулдаг. Тэд дахин төрөхөд ухаан муутай эсвэл оюун ухааны хомстолтой нэгэн болж болох юм. Зарим хүмүүс бусдын хувийн амьдралд хошуу дүрж байдаг ба тэдний нүд харах шаардлагагүй зүйлсийг маш их харж, мэдэх шаардлагагүй зүйлсийг маш их мэддэг учир тэд дахин төрөхдөө магадгүй сохор болдог. Зарим хүмүүс амьд байхдаа хэт хөдөлгөөнтэй байдаг ба тэд байнга зодолдож муу зүйлсийг их хийдэг учир тэд дахин төрөхдөө магадгүй тахир дутуу, доголон эсвэл гаргүй байх эсвэл тэд бөгтөр, далий хүзүүтэй байж болох юм. Тэд магадгүй доголон алхаж эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт байж болно. Үүнээс харвал тэдэнд амьд байхдаа тэдний үйлдсэн муугийн төвшинд үндэслэн янз бүрийн шийтгэл оногдсон байдаг. Хүмүүс яагаад солир нүдтэй байдаг талаар та нар юу гэж бодож байна вэ? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөөдөр бидний ойр орчимд тэд олон байна. Зарим хүмүүс өмнөх амьдралдаа өөрсдийнхөө нүдийг хэт их ашиглаж тэд маш олон муу зүйлсийг хийсэн байдаг учир тэд энэ амьдралд төрөхдөө солир нүдтэй байдаг ба зарим ноцтой тохиолдолд тэд бүр хараагүй байдаг. Чи солир нүдтэй хүмүүсийг харахад гоё байдаг уу? Тэд сайхан мэдрэмж төрүүлдэг үү? Тэд нүүрний зөв төрхтэй, тэдний арьс нь цэвэр бөгөөд цайвар, тэд том нүдтэй, давхраатай боловч тэдний нэг нүд нь харамсалтайгаар солир байгааг хар. Тэд яагаад ийм харагдаж байна вэ? Энэ нь тухайн хүний биеэ авч явах байдалд бүхэлд нь нөлөө үзүүлэхгүй байна гэж үү? Энэхүү нөлөөнөөс болж тэд ямар амьдралаар амьдарч байна вэ? Тэд бусадтай уулзахдаа өөрсдийгөө ингэж боддог. “Ёох. Би солир нүдтэй! Би хүн рүү сайн харах ёсгүй. Би тэднийг миний нүдийг хараасай гэж хүсэхгүй байна. Би доош харж ярих ёстой. Би тэдэнтэй нүүр тулж харж чадахгүй”. Тэдний солир нүд нь тэднийг юм харах хүмүүстэй нүүр тулан харах чадварт нөлөөлдөг. Иймд тэд нүдээ ашиглаж чадахгүй байгаа биш гэж үү? Иймийн учир тэдний өмнөх амьдрал хэтэрсэн нь цагаатгагдаагүй байна гэж үү? Тиймээс дараагийн амьдралдаа тэд ямар ч муу зүйлийг хийж зүрхлэхгүй. Энэ бол залхаан цээрлүүлэлт юм!
Зарим хүмүүс үхэхээсээ өмнө бусадтай сайхан харьцаж тэд өөрсдөдөө ойр байгаа хүмүүс, өөрсдийн хайртай хүмүүс, найзууд, хамтран ажиллагсад эсвэл тэдэнтэй холбоотой байгаа бусад хүмүүст маш олон сайн зүйлийг хийдэг. Тэд бусдад тусалж, сайн дурын ажил хийж бусдыг асарч эсвэл бүр санхүүгийн хувьд тэдэнд дэмжлэг үзүүлдэг ба эдгээр хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхэд тэд шийтгэгддэггүй. Үл итгэгч хүмүүс ямар нэг байдлаар шийтгэгдээгүй байна гэдэг нь тэд маш сайн хүн байсных юм. Бурханы оршин байгаад итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр дэх Бурханд итгэдэг. Тэд зөвхөн тэдний юу хийж байгааг дээрээс харж байдаг сүнс байдаг гэж итгэдэг ба энэ нь тэдний итгэдэг бүх зүйл нь юм. Үр дүн нь ямар байна вэ? Тэд илүү сайныг үйлдсэн байдаг. Эдгээр хүмүүс сайхан сэтгэлтэй, тусархаг байдаг ба эцэстээ тэд сүнсний ертөнцөд эргэн ирэхэд сүнсний ертөнц тэдэнд маш сайн хандаж тэд удалгүй төрлөө олж дахин төрөх болно. Ямар гэр бүлд тэд ирэх вэ? Баян байхгүй ч гэр бүлийн амьдрал нь тайван байж гэр бүлийн гишүүд эв найрамдалтай байна. Тэд нам гүм, аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөх ба хүн бүр баяртай байж тэд сайхан амьдралаар амьдарна. Тухайн хүн насанд хүрэхэд тэд маш олон хүү, охин төрүүлж өнөр өтгөн гэр бүлтэй байх ба тэдний хүүхдүүд нь авъяастай байж амжилтандаа сэтгэл хангалуун байна. Тэд болон тэдний гэр бүлийнхэн сайн хувь заяатай байна. Энэхүү үр дүн нь тухайн хүний өнгөрсөн амьдралтай маш их холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүний бүх амьдрал тэднийг үхсэний дараа тэд хаашаа явж, хэзээ төрлөө олох, тэд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, тэдний зорилго юу болох, амьдралдаа тэд юу туулах, тэдний бүтэлгүйтэл, тэд ямар ерөөл хүртэх, тэд хэнтэй уулзах, тэдэнд юу тохиолдохыг хэн ч урьдчилан хэлж үүнээс зайлсхийж эсвэл үүнээс нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл чиний амьдралд юу тохиолдохыг тогтоосны дараа чи хичээж үүнээс зайлсхийж ямар ч аргаар оролдож, зайлсхийсэн ч сүнсний ертөнцөд Бурхан чамд зориулж төлөвлөсөн амьдралын замыг зөрчих ямар ч аргагүй. Чамайг төрлөө дахин олоход чиний амьдралын хувь тавилан аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч байсан, муу ч байсан хүн бүр үүнтэй нүүр тулж цаашид урагшлах хэрэгтэй. Энэ дэлхийг амьдарч байгаа хэн ч бай үүнээс зайлсхийж чадахгүй бөгөөд ямар ч асуудал үүнээс илүү бодит байхгүй. Зөв, чи энэ бүгдийг ойлгосон биз дээ. Тийм үү?
Үүнийг ойлгосноор Бурхан маш чанга, нарийн хянадаг бөгөөд үл итгэгчдийн амь болон үхлийн мөчлөгийн зохицуулалт бий гэдгийг та нар харж байна уу? Эхлээд Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, захирамж, системийг бий болгосон ба эдгээр нь сүнсний ертөнцөд Бурханы тогтоосноор олон төрлийн албан тушаалд байгаа нэгнээр чанд мөрдөгдөж хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймийн учир хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал болон үхлийн мөчлөгт хэн нэгэн амьтан эсвэл хүний аль нь ч болж төрлөө дахин олсон бай хоёуланд нь зүй тогтол гэж бий. Яагаад гэвэл эдгээр зүй тогтолд нь Бурханаас улбаатай учир хэн ч үүнийг зөрчиж үл зүрхэлж, эсвэл зөрчиж үл чадна. Энэ нь зөвхөн Бурханы ийм дээд эрхээс болдог ба ийм зүй тогтол байгаа учир хүмүүсийн харж байгаа тус материаллаг ертөнц нь нэгэн хэвийн бөгөөд дэс дараалалтай байдаг. Бурханы ийм дээд эрхээс болж хүн төрөлхтөн түүнд огт харагддаггүй өөр ертөнцтэй амар амгалан зэрэгцэн оршиж эв найрамдалтай амьдрах боломжтой болдог.” Энэ бүгдийг Бурханы дээд эрхээс салгах боломжгүй юм. Сүнсний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд байдаг бол хэрэв Бурханы зохицуулалтгүй байвал юу тохиолдох вэ? Сүнс нь энд тэндгүй, бүх газраар хэрэн хэсэн тэнүүчлэх ба хүн төрөлхтний ертөнцөд амьдарч буй зүйлсийг хүртэл хохироож болох юм. Энэхүү хор хохирол нь зөвхөн хүн төрөлхтөн рүү чиглэх бус мөн ургамал, амьтад руу ч халдаж болох юм. Гэвч хамгийн эхний хохирогч нь хүн байна. Иймэрхүү сүнс зохицуулалтгүй байж, хүнийг жинхэнээсээ хохироож үнэхээр ёрын муу зүйлс хийх тохиолдолд сүнсний ертөнцөд энэ сүнсэнд зохих арга хэмжээ мөн байдаг. Хэрэв эдгээр нь ноцтой байвал сүнс удалгүй амь тасарч устгагддаг. Боломжтой бол хаа нэг газар байрлаж байгаад төрлөө дахин олдог. Өөрөөр хэлбэл сүнсний ертөнц дэх олон төрлийн сүнснүүдийн зохицуулалт нь дэс дараалалтай байдаг ба шат дамжлага, дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг. Зөвхөн хүний материаллаг ертөнцийг эмх цэгцгүй байдалд оруулахгүйн тулд ийм зохицуулалттай байдаг ба материаллаг ертөнц дэх хүн төрөлхтөн нь энгийн сэтгэлгээ, эрүүл ухаан, махан биеийн амьдрал дахь дэс дарааллыг эзэмшсэн байдаг. Хүн төрөлхтөн зөвхөн энэхүү махан биед амьдрах эдгээр энгийн амьдралтай болсны дараа л хөгжиж, үеэс үед үржих нь үргэлжлэх боломжтой болно.
Та нар дөнгөж сая сонссон үгийг юу гэж бодож байна вэ? Эдгээр нь та нарт шинэлэг байна уу? Өнөөдөр Би та нарт эдгээр үгийг хэлсний дараа та нар юу мэдэрч байна вэ? Эдгээр нь шинэ байхаас гадна өөр зүйл мэдэрч байна уу? Надад хэлээч. (Хүмүүс төлөв даруу байх хэрэгтэй ба би Бурханыг агуу, гайхамшигтай гэж харж байна.) (Би Бурханд илүү хүндэтгэлтэй байхыг мэдсэн ба ирээдүйд надад ямар нэгэн зүйл тохиолдоход би илүү болгоомжтой байж, би өөрийнхөө хэлж хийж буй зүйлсдээ илүү сайныг үйлдэх болно.) (Бурхан олон төрлийн хүмүүсийн төгсгөлтэй харьцаж байгаа талаарх Бурханы хуваалцалыг сонсонгуутаа нэг талаараа Бурханы зан чанар ямар ч халдлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг би мэдэрсэн. Нөгөөтэйгүүр Бурхан ямар хүмүүст дуртай, Тэр ямарт нь дургүй байдгийг мэдсэн учир би Бурханы дуртай тэдгээр хүмүүсийн нэг болохыг хүсэж байна.) Та нар Бурхан энэ хэсэгт Өөрийнхөө үйлдэлдээ зарчимтай байгааг харж байна уу? Түүний үйлдлүүдийн зарчмууд нь юу вэ? (Тэр хүмүүсийн бүх зүйлд үндэслэн тэдний төгсгөлийг тодорхойлдог.) Энэ бол бидний дөнгөж сая хэлэлцсэн үл итгэгчдийн олон янзын төгсгөлүүдийн талаар юм. Үл итгэгчдийн хувьд сайныг сайшааж ёрын мууг шийтгэж буй Бурханы үйлдлүүдийн цаад зарчим нь юу вэ? Бурханы үйлдлүүдэд зарчим байгааг та нар харж байна уу? Та нар үүнийг байгаа гэдгийг харж чадах ёстой. Үл итгэгчид Бурханд үнэндээ итгэдэггүй бөгөөд тэд Бурханы зохион байгуулалтад дуулгавартай байдаггүй. Тэд Бурханы дээд эрхийг мэддэггүй, Бурханы талаарх тэдний мэдлэг маш бага байдаг. Маш ноцтой нь тэд Бурханыг доромжилж, Түүнийг зүхэж, Бурханд итгэгч тэдгээрт дайсагнадаг. Эдгээр хүмүүс Бурханд хандсан иймэрхүү хандлагатай байдаг хэдий ч Бурханы тэдэнд зориулсан зохицуулалт нь Түүний зарчмаас хазайдаггүй. Тэр Өөрийн зарчим, Өөрийн зан чанарын дагуу дэс дараалалтай аргаар тэднийг эрхэлдэг. Бурхан тэдний дайсагналд хэрхэн ханддаг вэ? Үл тоомсорлож! Ийм учраас Тэр эдгээр хүмүүс буюу дийлэнх үл итгэгчдийг дахин нэг удаа амьтны төрлөө олдог байна. Тэгвэл чи Бурханы нүдэнд үл итгэгчид ямар байдаг гэж бодож байна вэ? (Мал.) Бурханы нүдэнд тэд энэ төрөлд орж мал байдаг. Бурхан малыг эрхэлж Тэр хүн төрөлхтнийг эрхэлдэг ба Тэр энэ төрлийн хүмүүст мөн адил зарчмаар ханддаг. Эдгээр хүмүүсийн талаарх Бурханы зохицуулалт, тэдэн рүү хандсан Түүний үйлдлүүдээс ч Бурханы зан чанар, Түүний бүх зүйл дэх ноёрхлын хуулийг харж болно. Ийм учраас Миний дөнгөж сая хэлсэн Түүний үл итгэгчдийг удирдаж байгаа зарчим дахь Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг та нар харж байна уу? (Бид харж байна.) Та нар Бурханы дээд эрх, Түүний зан чанарыг хардаг. Өөрөөр хэлбэл Түүний харьцаж байгаа бүх зүйл нь юу болохоос үл хамааран Бурхан Өөрийнхөө зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар. Тэр Өөрийнхөө тогтоосон захирамж, тэнгэрлэг тушаалыг санамсаргүйгээр зөрчдөггүй. Яагаад гэвэл Тэр эдгээр хүмүүсийг мал гэж үзсэн ч зарчмын дагуу өчүүхэн ч дураараа үйлддэггүй ба Түүний үйлдлүүд нь ямар ч зүйлийн нөлөөнд огт ордоггүй. Тэр юу ч хийдэг бай хамаагүй Өөрийнхөө зарчмыг бүрэн баримталдаг. Энэ нь Бурханы Өөрийн мөн чанар буюу ямар нэгэн бүтээгдсэн нэгний эзэмшээгүй өвөрмөц мөн чанараар шийдэгддэг. Бурхан Түүний бүтээсэн бүх зүйлээс аль ч юм, хүн болон амьд зүйлсийг Бурхан бүр нямбай хариуцдаг хандлагаар зохицуулж, хандаж, удирдаж, эрхэлж, захирч байдаг. Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй. Сайн нэгэнд Тэр нигүүлсэнгүй, сайн хандаж ёрын муу нэгэнд Тэр энэрэлгүй шийтгэлийг ногдуулж; Өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн янз бүрийн шаардлагын дагуу цаг тухайд нь тогтмолоор амьд зүйлсэд тохирох зохицуулалтыг хийдэг. Ингэж эдгээр олон төрлийн амьд зүйлс зүй тогтолтойгоор тэдний гүйцэтгэх үүргийн дагуу дахин орчиж зүй тогтолтойгоор материаллаг ертөнц болон сүнсний ертөнц хооронд илгээгддэг. Энэ бол хүн төрөлхтний ойлгож мэдэх ёстой зүйл юм
Амьд нэгний үхэл буюу биет амьдрал дуусгавар болох нь амьд нэгний материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одохыг илэрхийлдэг. Харин шинэ биет амьдралын төрөлт нь амьд нэгэн сүнсний ертөнцөөс материаллаг ертөнц рүү ирж өөрийн үүргийг хүлээн авч өөрийн үүргийг гүйцэтгэж эхэлж байгааг илэрхийлдэг. Хүн төрлөхтний ирэх очихоос үл хамааран энэ хоёр нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хэн нэгэн материаллаг ертөнцөд ирэхэд тэдний байх гэр бүл, тэдний очих эрин үе, тэдний ирэх цаг болон тэдний гүйцэтгэх үүрэгт тохирох зохицуулалт, тодорхойлолтыг сүнсний ертөнцөд Бурхан аль хэдийнээ хийсэн байдаг. Ийм учраас энэ хүний бүхэл амьдрал буюу тэдний хийх зүйлс, тэдний явах замыг өчүүхэн ч алдаа мадаггүйгээр сүнсний ертөнцийн зохицуулалтын дагуу үйлддэг. Биет амьдрал дуусгавар болохтой зэрэгцэн дуусгавар болох хэлбэр болон газар нь сүнсний ертөнцөд танигдахуйц, тодорхой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг захирдаг ба Тэр мөн сүнсний ертөнцийг захирдаг. Тэр сүнсний амь болон үхлийн энгийн мөчлөгийг хоцроодоггүй бөгөөд Тэр сүнсний амь болон үхлийн мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргадаггүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа шийдвэр гүйцэтгэгчид нь Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлж хийх ёстойгоо хийдэг. Ийм учраас хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй бүх материаллаг үзэгдэл дэс дараалалтай, эмх замбараатай байдаг. Энэ бүгд нь бүх зүйл дэх Бурханы зүй тогтолтой захиралтаас болдог ба түүнчлэн Бурханы эрх мэдэл хүмүүсийн амьдарч байгаа материаллаг ертөнц болон хүн төрөлхтний ард байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц дэх Түүний захиралтаас болдог. Ийм учраас хэрэв хүн төрөлхтөн сайхан амьдралтай, гоё орчинд амьдрахыг хүсвэл, бүхий л харагддаг материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэн ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлсийг захирч, дэс дараалалтай байлгадаг сүнсний ертөнцөөр мөн хангагдсан байх ёстой. Иймд Бурхан бүх зүйлийн амийн эх булаг гэж хэлэхэд бид “бүх зүйл”-ийн талаар өөрсдийн мэдлэг, ойлголтоо нэмээгүй гэж үү?
2) Олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн амь болон үхлийн мөчлөг
Бид үл итгэгчид буюу нэг дэх төрлийн амь болон үхлийн мөчлөгийн талаар хэлэлцлээ. Одоо хоёр дахь төрөл болох олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн талаар хэлэлцэцгээе. “Олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн амь болон үхлийн мөчлөг” нь мөн маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой байх нь зохистой. Юуны түрүүнд “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцацгаая. Энэ нь Иудей шашин, Христийн шашин, Католик шашин, Исламын шашин, Буддын шашин гэсэн үндсэн таван шашин юм. Үл итгэгчдээс гадна эдгээр таван шашинд итгэгчид нь дэлхийн хүн амын ихэнх хэсгийг эзэлдэг. Эдгээр таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс буюу өөрсдийн итгэлдээ бүтэн цагаар ажилладаг дагалдагчид цөөн хэдий ч эдгээр шашнууд маш олон итгэгчидтэй байдаг. Тэдний итгэгчид нь үхэхдээ өөр өөр газар луу явдаг. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний өмнө ярьсан ямар ч итгэл бишрэлгүй хүмүүсээс. Үхсэний дараа эдгээр таван шашны итгэгчид нь өөр газар луу явдаг ба энэ нь үл итгэгчдийнхээс өөр газар байдаг. Сүнсний ертөнц тэднийг үхэхийнх нь өмнө хийсэн бүх зүйлд үндэслэн шүүдэг ба үүний дагуу тэдэнд зохих арга хэмжээг авдаг. Гэтэл яагаад эдгээр хүмүүсийг өөр газар аваачиж зохих арга хэмжээг нь авдаг юм бэ? Үүнд маш чухал шалтгаан бий. Тэгвэл энэ шалтгаан нь юу юм бол? Би жишээгээр та нарт хэлье.
Буддын шашинг авч үзье. Би та нарт үнэнийг хэлье. Будда бол юуны түрүүнд Буддын шашинд орсон нэгэн бөгөөд тэд өөрсдийнхөө итгэлийг юу болохыг мэддэг нэгэн юм. Будда үсээ хусахад лам эсвэл хандмаа болдог. Энэ нь тэд өөрсдийгөө дэлхийгээс ангижруулж хүний ертөнцийн дуу чимээнээс холдож байна гэсэн үг юм. Өдөр бүр тэд ном хурж зөвхөн ногоо иддэг ба тэд даяанч амьдралаар амьдарч хүйтэн, лааны бүдэг гэрэлд өдрийг өнгөрөөдөг. Тэд өөрсдийн амьдралаа иймэрхүү байдлаар туулдаг. Тэдний биет амьдрал дуусах үед тэд өөрсдийн амьдралдаа дүгнэлт хийдэг боловч тэд зүрх сэтгэлдээ үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар төгсгөлтэй байхаа мэддэггүй. Тэдний зүрх сэтгэлд эдгээр зүйлс нь тодорхой байдаггүй. Өөрсдийн бүхэл амьдралаа итгэл бишрэлтэйгээр харанхуй өнгөрүүлсний дараа Тэд харанхуй хүсэл зорилго, бодол санаатайгаар дэлхийгээс явдаг.” Тэд амьдийн ертөнцийг орхиход тэдний биет амьдрал ийнхүү дуусгавар болох ба тэдний биет амьдрал дуусахад тэд сүнсний ертөнц дэх анх байсан газар луугаа буцдаг. Энэ хүний дэлхийд эргэн ирж төрлөө дахин олж өөрсдийнхөө гэгээрүүлэх үйлээ үргэлжлүүлэх нь эсэх нь тэднийг үхэхээс өмнөх тэдний үйлдэл болон өөрийн гэгээрлээс хамаардаг. Хэрэв тэд амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйлийг хийгээгүй бол тэд маш хурдан төрлөө дахин олж дэлхийд дахин буцаан илгээгдэх ба тэндээ тэд дахин нэг удаа үсээ хусаж лам эсвэл хандмаа болдог. Тэд гурваас долоон удаа лам эсвэл хандмаа болдог. Эхний удаа адил тэд гэгээрүүлэх үйлээ хийж, махан биеийн амьдрал дуусгавар болсны дараа тэд шалгагдах газар буюу сүнсний ертөнцөд эргэн ирдэг. Хэрэв ямар ч асуудал үүсээгүй тохиолдолд тэд хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж өөрсдийгөө гэгээрүүлэх үйлээ үргэлжлүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл тэд дахин нэг удаа Буддын шашинд орж өөрсдийгөө гэгээрүүлэх үйлээ үргэлжлүүлдэг байна. Гурваас долоон удаа төрлөө дахин олсны дараа тэд өөрийн биет амьдрал дуусах бүрд очиж байсан сүнсний ертөнц рүү дахин буцах болно. Хэрэв хүний ертөнц дэх тэдний олон янзын шаардлагууд болон үйлдлүүд нь сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалыг дагаж байвал тэгээд тэд тэр мөчөөс эхлэн тэнд цаашид үлдэх болно. Тэд хүн болж төрлөө дахин олох ч үгүй, дэлхий дээр мууг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэлгүй болох болно. Тэд хэзээ ч үүнийг дахин амсахгүй. Харин тэдний нөхцөл байдал ямар байгаагаас тэд сүнсний ертөнцөд байр суурийг олж авах ба үүнийг Буддын шашинтнууд мөнхийн амгаланг олох гэж үздэг. Одоо та нар ойлгож байгаа биз дээ. Тийм үү? Тэгвэл Буддын шашинд энэхүү “мөнхийн амгаланг олох” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь сүнсний ертөнцийн албад болох гэсэн утгатай ба цаашид төрлөө дахин олох эсвэл шийтгэгдэх ямар ч боломж байхгүй. Үүнээс илүүтэйгээр, энэ нь төрлөө дахин олсны дараа хүн байхын дорд муу зовлонг цаашид амсахгүй гэсэн утгатай. Тэгвэл тэд амьтны төрлөө дахин олох боломж байна уу? Огтхон ч үгүй. Тэгээд энэ нь ямар утгатай юм бэ? Энэ нь тэд сүнсний ертөнцөд үүрэг хүлээж хүн болж төрлөө дахин олдоггүй гэсэн үг. Энэ бол мөнхийн амгаланг олохын нэг жишээ юм.
Тэгвэл мөнхийн амгаланг олоогүй нь яах юм бэ? Сүнсний ертөнцөд эргэн ирсний дараа тэд холбогдох шийдвэр гүйцэтгэгчээр шалгагдаж хянагддаг ба Буддын шашинд заадагчлан тэд хичээл зүтгэл гаргаж өөрсдийгөө гэгээрүүлээгүй эсвэл үнэнчээр ном хуралгүй оронд нь тэд илүү мууг үйлдэж ёрын мууг хийсэн нь илэрдэг. Тэд сүнсний ертөнцөд эргэн ирэхэд шүүлт нь тэдний муугийн үйлээр тогтоогдож үүний дагуу тэд шийтгэгддэг. Үүнээс хэн ч чөлөөлөгдөхгүй. Тэгвэл ийм хүмүүс хэзээ мөнхийн амгаланг олох юм бэ? Тэд ямар ч мууг хийгээгүй амьдралд буюу тэд сүнсний ертөнцөд эргэж ирсний дараа үхэхээсээ өмнө ямар ч буруу зүйлийг хийгээгүй гэж үзвэл юм. За! Тэдний төрлөө дахин олох нь үргэлжлэх ба тэд номоо хурж, хүйтэн, лааны бүдэг гэрэлд өдрийг өнгөрөөдөг. Тэд ямар ч амьд биетийг хөнөөдөггүй ба мах иддэггүй. Тэд хүний ертөнцөд оролцдоггүй бөгөөд асуудлуудыг нь хол орхиж бусадтай маргадаггүй. Энэ явцад тэд мууг хийдэггүй ба дараа нь тэд сүнсний ертөнцөд эргэн ирж тэдний бүх үйлдэл, зан байдал нь шалгагдсаны дараа тэд хүний ертөнцөд дахин нэг удаа илгээгддэг. Энэ нь гурваас долоон удаа эргэдэг мөчлөгтэй байдаг. Хэрэв энэ үед ямар ч зөрчил байхгүй бол тэдний мөнхийн амгалан нь нөлөөнд автаагүй хэвээр үлддэг ба тэд амжилтанд хүрдэг. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүмүүсийн амь болон үхлийн мөчлөгийн салашгүй хэсэг юм. Тэд мөнхийн амгаланг олох боломжтой болж сүнсний ертөнцөд байр суурьтай болдог. Энэ нь тэднийг үл итгэгчдээс өөр болгодог. Тэгвэл юуны түрүүнд дэлхий дээр амьд байхдаа сүнсний ертөнцөд байр суурь олж авах боломжтой хүмүүсийн хийх зүйл нь юу вэ? Тэд огтхон ч мууг үйлдэхгүй байх ёстой. Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж эсвэл дээрэм үйлдэхгүй байх ёстой бөгөөд хэрэв тэд залилж, хууран мэхэлж, хулгай хийж эсвэл тонох юм бол тэд мөнхийн амгаланг олж чадахгүй. Өөрөөр хэлбэл хэрэв тэд муу үйлд ямар нэгэн байдлаар холбогдож эсвэл түүнтэй хамааралтай байвал тэд сүнсний ертөнцийн шийтгэлээс зайлсхийж чадахааргүй болно. Сүнсний ертөнц бодь мөрийг олсон Буддын шашинтнуудад зохих зохицуулалтыг олгодог. Тэд магадгүй Буддын шашин болон Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүсийн удирдагчаар томилогдож болно. Мөн Буддын шашинтнууд шүүх эрх мэдлийг өгөх ба тэд үл итгэгчдийг удирдаж эсвэл тэд магадгүй маш бага шийдвэр гүйцэтгэгч болж болох юм. Ийм хуваарилалт нь эдгээр сүнснүүдийн шинж чанараас хамаардаг. Энэ нь Буддын жишээ юм.
Бидний дурдсан дээрх таван шашнаас Христийн шашин арай онцгой. Тэгвэл Христийн шашин юугаараа онцгой юм бэ? Тэд бол үнэн Бурханд итгэдэг хүмүүс юм. Яаж үнэн Бурханд итгэдэг хүмүүс энд дурдагдаж байна вэ? Яагаад гэвэл зөвхөн Христийн шашин Бурхан байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрдөг ба тэд мөн Бурханыг эсэргүүцэж Түүнд дайсагнадаг. Тэд Христийг дахин нэг удаа загалмайд цовдолж эцсийн өдрүүдэд Бурханы ажлын эсрэг өөрсдийгөө тавьж үүний үр дүнд тэд илчлэгдэж итгэл бишрэлийн бүлэг болж буурав. Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүй зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой. Энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашны болон жинхэнэ Бурханыг дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс ялгаатай зүйл. Би үүнийг таван гол шашны нэгт оруулсан шалтгаан нь Христийн шашин бол Иудей шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил төвшинд буурсан. Ихэнх Христчид Бурхан байгаа эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй ба тэр тусмаа Түүний оршин байгаад итгэдэггүй. Үүний оронд тэд Сударыг зөвхөн шашны номлолын талаар ярихад ашиглаж хүмүүст сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэсэж, сайн зүйлсийг үйлдэхийг заахад шашны номлолыг ашиглаж байна. Энэ нь ямар төрлийн Христийн шашин бэ гэвэл шашны номлолын онолд анхаарч Бурханы удирдлага болон хүний авралын ажилтай огтхон ч холбоогүй байдаг шашин юм. Энэ бол Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч Бурханыг дагадаг хүмүүсийн шашин юм. Гэвч Бурханд тэдэнд хандах Түүний зарчим гэж бий. Тэр хүсэл зоригийн дагуу тэдэнтэй үл итгэгчид шиг хайнга харьцдаггүй. Тэдэнд чиглэсэн Түүний аргачлал нь Буддын шашныхтай адил байдаг. Хэрэв Христчид амьдралынхаа туршид өөрсдийгөө сахилгажуулж Арван Хууль болон бусад хууль зарлигуудыг чанд баримтлж өөрсдийн үйлдэлд шаардагдах хуулийг баримталж үүнийг өөрсдийнхөө бүхэл амьдралын турш хийж чадвал тэд өргөгдсөн хэмээгдэхийг жинхэнээсээ олж авахаасаа өмнө амь болон үхлийн мөчлөгөөр ижил хугацааны цагийг зарцуулах ёстой байдаг байна. Энэхүү “өргөгдөх” гэдгийг олж авсны дараа тэд албан тушаал олж авч шийдвэр гүйцэтгэгчийн нэг нь болох сүнсний ертөнцөд үлддэг. Үүний нэгэн адил хэрэв тэд дэлхийд мууг үйлдэж тэд нүгэлтэй, хэт их нүгэл үйлдвэл тэд янз бүрийн хатуу чангаар шийтгэгдэж сахилгажуулагдах болно. Буддын шашинд “мөнхийн амгалан”-г олно гэдэг нь Нирваанд хүрэх гэсэн утгатай байдаг бол үүнийг Христийн шашинд юу гэж хэлдэг вэ? Үүнийг “диваажинд орох” болон “өргөгдөх” гэж хэлдэг. Жинхэнэ “өргөгдсөн” тэдгээр нь амь болон үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулж өнгөрөөдөг. Тэд үхсэнийхээ дараа унтаж байгаа мэт сүнсний ертөнцөд ирдэг. Хэрэв тэд стандартад хүрч байвал үүрэг даалгавар авч үлддэг ба дэлхий дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн замаар эсвэл хуулийн дагуу төрлөө дахин олдоггүй юм.
Эдгээр шашин дундаас тэдний хэлж тэмцэж байгаа төгсгөл нь Буддын шашны мөнхийн амгаланг олсох арга зам нь өөр хэдий ч үр дүн нь ижил байдаг. Өөрсдийнхөө үйлдэлд шашинлаг сургаалыг чанд биелүүлдэг тэдгээр шашинтнуудад, энэ хэсэг хүмүүст Бурхан зохимжтой хүрэх газар, зохимжтой явах газрыг өгч тэднийг зохистойгоор зохицуулдаг. Энэ бүгд нь утга учиртай хэдий ч хүмүүсийн төсөөлж буйтай адил биш. Одоо Христчдэд юу тохиолддогийг сонсоод та нар юу мэдэрч байна вэ? Та нар тэд нарын төлөө санаа зовж байна уу? Та нар тэднийг өрөвдөж байна уу? (Бага зэрэг.) Тэд өөрсдийгөө буруутгахаас өөр хийж чадах зүйл байхгүй. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Бурханы ажил бол үнэн бөгөөд Бурхан бол амьд бодитой. Түүний ажил хүн төрөлхтөн болон хүн тус бүрд чиглэсэн байдаг байхад яагаад Христчид үүнийг хүлээн авахгүй байна вэ? Яагаад тэд Бурханыг галзуу мэт эсэргүүцэж хавчдаг вэ? Тэд ийм төгсгөлтэй байгаадаа азтайд тооцогдож байхад яагаад та нар тэднийг өрөвддөг юм бэ? Тэдний хувьд энэ замаар зохицуулагдах нь агуу тэвчээр гэж харагдаж байна. Тэд Бурханы эсрэг байгаа хэр хэмжээнийхээ дагуу устгагдах ёстой байдаг хэдий ч Бурхан тэгдэггүй. Бурхан Христийн шашинтнуудыг бусад энгийн шашинтнуудтай адил авч үздэг. Тэгвэл бусад шашин руу нарийн орох хэрэг байна уу? Эдгээр бүх шашнуудын тогтсон зан заншил нь юу байна вэ? Хүмүүс сайхан сэтгэлтэй байж мууг үйлдэхгүй байх. Илүү их зовлон үзэж мууг үйлдэхгүй байх, гоё зүйлсийг хэлж сайн үйлс хийх, бусдад хараал хэлэхгүй байж бусдын талаарх дүгнэлтэд оролцохгүй байх, хэрүүл маргаанаас өөрийгөө холдуулж сайн зүйлсийг хийж сайн хүн байх. Ихэнх шашин үүнтэй адил зүйлийг заадаг. Тийм учраас итгэл бишрэлтэй хүмүүс буюу олон янзын шашинтай, сүсэг бишрэлтэй хүмүүс шашны сургаалыг чанд баримталбал тэд дэлхийд байх хугацаандаа том алдаа эсвэл нүгэл үйлдэхгүй байж тэд гурваас долоон удаа төрлөө дахин олсны дараа эдгээр олон тооны хүмүүс буюу шашны сургаалыг чанд баримтлах боломжтой хүмүүс сүнсний ертөнцөд үүрэг даалгавар авч үлддэг. Ийм хүмүүс олон байна уу? Сайныг хийж эсвэл шашны дүрэм журам, хуулийг баримтлах нь тийм ч амар зүйл биш. Буддын шашин хүмүүсийг мах идүүлдэггүй. Чи тэгж чадах уу? Хэрэв чи саарал хувцас өмсөж Буддын хийдэд бүхэл өдрийн турш ном хурах хэрэгтэй болбол чи тэгж чадах уу? Энэ нь тийм ч амар байхгүй. Христийн шашин Арван Хууль болон бусад зарлигуудтай бөгөөд эдгээр зарлиг болон хуулийг баримтлахад амар гэж үү? Тэд тийм биш! Бусдыг хараахгүй байхыг авч үзвэл хүмүүс эдгээр дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тийм үү? Өөрсдийгөө барьж чадахгүй тэд хараал хэлдэг ба тэд нэгэнт хараал хэлбэл буцааж чадахгүй байдаг. Тэгвэл тэд юу хийдэг вэ? Шөнө тэд өөрсдийн нүглээ наманчилдаг! Тэд өөрсдийнхөө бусдад хараал хэлэхийг барьж дийлдэггүй ба ингэснийхээ дараа тэд зүрх сэтгэлдээ үзэн ядсаар байдаг. Тэд бүр тэднийг хохироохыг хүртэл төлөвлөдөг. Нэгтгэвэл энэхүү хоосон сургаалд амьдардаг тэдгээрийн хувьд нүгэл хийхгүй мууг үйлдэхгүй байх нь амар биш. Ийм учраас шашин бүрд зөвхөн цөөн тооны хүмүүс мөнхийн амгаланд хүрэх боломжтой байдаг. Чи эдгээр шашнуудыг маш олон хүн дагаж байгаа учраас сүнсний ертөнцөд олон хүн үүрэг даалгавар авч үлддэг гэж боддог! Гэвч тийм ч олон байдаггүй бөгөөд зөвхөн цөөн тооны хүмүүс л үүнд хүрдэг. Энэ бол ерөнхийдөө итгэл бишрэлтэй хүмүүсийн амь болон үхлийн мөчлөг юм. Тэднийг үл итгэгчдээс өөр байлгадаг буюу тэднийг өөр болгодог зүйл нь мөнхийн амгаланг олж чадах явдал юм.
3) Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон үхлийн мөчлөг
Үүгээр Бурханыг дагадаг тэдгээр хүмүүсийн амь болон үхлийн мөчлөгийн талаар бүгдээрээ ярилцацгаая. Энэ нь та нарт хамаатай учир анхаараарай. Юуны түрүүнд Бурханд итгэдэг хүмүүсийг хувааж болох ямар төрөл байж болох талаар бод. Хоёр төрөл байна. Бурханы сонгогдсон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид. Эхлээд бид цөөхөн байдаг Бурханы сонгогдсон хүмүүсийн талаар хэлэлцэнэ. “Бурханы сонгосон хүмүүс” гэж юуг хэлж байна вэ? Бурхан бүх зүйлийг бүтээсний дараа хүн төрөлхтөн дундаас Бурхан Өөрийг нь дагадаг бүлэг хүмүүсийн сонгосон. Үүнийг энгийнээр “Бурханы сонгогдсон хүмүүс” гэж хэлдэг. Бурхан эдгээр хүмүүсийг сонгосонд онцгой хүрээ болон ач холбогдол гэж байдаг. Хүрээ гэдэг нь Бурханыг чухал ажил хийх бүрд тэд заавал ирэх ёстой байдаг ба энэ нь тэднийг онцгой болгож байгаа зүйлүүдийн эхнийх нь юм. Тэгвэл тэдний ач холбогдол гэж юу вэ? Бурхан тэднийг сонгоно гэдэг нь тэд агуу ач холбогдолтой байна гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бурхан эдгээр хүмүүсийг бүтээж тэднийг төгс болгохыг хүссэн. Тэр удирдлагын ажлаа хийж дууссаны дараа эдгээр хүмүүсийг олж авна. Энэхүү ач холбогдол нь агуу биш байна гэж үү? Иймд тэд Бурханы олж авахаар төлөвлөсөн хүмүүс учраас эдгээр сонсогдсон хүмүүс Бурханд агуу ач холбогдолтой. Бурханы урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөг орхиж үйлчлэл үзүүлэгчид, тэдний гарал үүслээс эхэлж ярилцацгаая. “үйлчлэл үзүүлэгчид” гэдэг үгийн утга нь үйлчилдэг нэгэн гэсэн үг юм. Үйлчилдэг тэд нь түр зуурын байдаг ба тэд удаан хугацаагаар эсвэл үргэлж үүнийг хийдэггүй. Харин тэднийг түр хугацаагаар хөлсөлж ажилд авсан байдаг. Тэдний ихэнх нь үл итгэгчид дундаас сонгогдсон байдаг. Тэд дэлхийд ирэхдээ Бурханы ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх захирамж авдаг. Тэд өмнөх амьдралдаа амьтан байсан ч тэд үл итгэгчдийн нэг байсан байж болох юм. Энэ нь үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл юм.
Бүгдээрээ Бурханы сонгосон хүмүүсийн талаар эргэн хэлэлцэцгээе. Бурханы сонгосон хүмүүс үхэхэд тэд үл итгэгчид болон олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсээс огт өөр газар очдог. Энэ нь тэнгэр элчүүд, Бурханы элч нар хамт байдаг бөгөөд Бурхан Өөрөө зохицуулдаг газар юм. Гэсэн хэдий ч энэ газарт Бурханы сонгосон хүмүүс өөрсдийнхөө нүдээр Бурханыг харах боломжгүй байдаг ба энэ нь сүнсний ертөнцийн юутай ч адил байдаггүй. Энэ бол тэдгээр хүмүүсийн хэсэг нь үхсэнийхээ дараа очдог газар нь юм. Тэд үхсэнийхээ дараа Бурханы элч нараар мөн нарийн байцаагддаг. Байцаагддаг гэдэг нь юу вэ? Бурханы элч нар Бурханд итгэх тэдний итгэлийн амьдралын туршид эдгээр хүмүүсийн туулсан замыг, энэ хугацаанд тэд Бурханы эсрэг эсвэл Түүнийг зүхэж байсан эсэхийг, тэд ноцтой нүгэл эсвэл мууг үйлдсэн эсэх талаар байцаадаг. Энэ байцаалтаар тухайн хүнийг явуулах эсвэл үлдээхээ шийддэг. “Явах” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? “Үлдэх” гэдгийг бас юу гэж ойлгож байна вэ? “Явах” гэдэг нь тэдний үйлдэлд үндэслэн тэд Бурханы сонгосон нэгэн дунд үлдэх эсэхийг хэлдэг. “Үлдэх” гэдэг нь тэд эцсийн өдрүүдэд Бурханы бүрэн дүүрэн болгосон тэдгээр хүмүүсийн дунд үлдэж болохыг хэлдэг. Бурхан үлдэж байгаа тэдгээрт зориулсан онцгой зохицуулалттай байдаг. Түүний ажлын хугацаа бүрийн турш Бурхан ийм хүмүүсийг дагалдагчаар, сүмүүдийг сэргээн мандуулах ажлыг хийлгэхээр эсвэл тэднийг харж хамгаалуулахаар илгээх болно. Гэвч ийм ажил хийх чадвартай эдгээр хүмүүс нь үл итгэгчид, цагаас цагт дахин дахин эргэн төрдөг хүмүүс шиг төрлөө байнга дахин олдоггүй бөгөөд оронд нь тэд Бурханы ажлын хэрэгцээ болон үе шатуудын дагуу дэлхийд эргэн ирдэг. Тэд төрлөө байнга дахин олдоод байдаггүй. Тэгвэл тэднийг төрлөө дахин олоход нь ямар нэгэн дүрэм байна уу? Тэд цөөн хэдэн жилд нэг удаа ирдэг үү? Тэд ийм давтамжтайгаар ирдэг үү? Тэд тэгдэггүй. Энэ нь юунд үндэслэгддэг вэ? Энэ нь Бурханы ажилд, Түүний ажлын үе шатуудад, Түүний хэрэгцээнд үндэслэгддэг ба ямар ч дүрэм журам гэж байхгүй. Цор ганц байдаг дүрэм журам нь юу вэ? Энэ нь Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатыг хийхэд болдог бөгөөд эдгээр сонгосон хүмүүс бүгд хүмүүсийн дунд дахин ирэх болно. Тэд бүгд ирэхэд энэ нь тэдний төрлөө дахин олох хамгийн сүүлийн тохиолдол байх болно. Яагаад тэр вэ? Энэ нь Бурханы ажлын сүүлчийн үе шатанд биелэгдэх үр дүнд үндэслэгдсэн байдаг ба энэхүү ажлын сүүлийн үе шатанд Бурхан эдгээр сонгосон хүмүүсийг бүхэлд нь төгс хийж бүтээх болно. Энэ нь ямар утгатай вэ? Хэрэв энэ сүүлийн үе шатанд эдгээр хүмүүс бүрэн хийж бүтээгдэж төгс болбол тэд өмнөх шигээ төрлөө дахин олох боломжгүй болно. Хүн байх явц нь бүрэн дуусаж төрөл арилжих явц нь ч дуусах болно. Энэ бол үлдэх хүмүүст хамаатай. Тэгвэл үлдэхгүй хүмүүс нь хаашаа явах вэ? Үлдэж чадахгүй байгаа тэдгээрт зохих хаа нэг газар луу явдаг. Юуны түрүүнд бусадтай адил, тэд хийсэн муу үйл, алдааны үр дүн, үйлдсэн нүглиийнхээ дагуу мөн адил шийтгэгддэг байна. Тэднийг шийтгэгдсэний дараа Бурхан тэднийг нөхцөл байдалд нь тааруулан үл итгэгчидтэй хамт илгээдэг ба Тэр тэднийг үл итгэгчдийн дунд эсвэл олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн дунд байхаар зохицуулах болно. Өөрөөр хэлбэл тэдэнд хоёр сонголт бий. Нэг нь шийтгэлийнхээ дагуу тодорхой шашинтай хүмүүсийн дунд магадгүй амьдрах, нөгөө нь магадгүй үл итгэгч болох юм. Хэрэв тэд үл итгэгч болбол тэд бүх боломжоо алдах болно. Харин хэрэв тэд итгэл бишрэлтэй хүн, жишээ нь тэд Христчин болбол Бурханы сонгосон хүмүүсийн дунд эргэн орох боломжтой болдог. Үүнд маш нарийн төвөгтэй харилцаа байдаг. Товчилбол хэрэв Бурханы сонгосон хүмүүсийн нэг нь Бурханд халдсан ямар нэг зүйл хийвэл тэд бусад хүмүүсийн нэгэн адил шийтгэгдэх болно. Бидний өмнө хэлж байсан Паулыг жишээ болгоё. Паул бол шийтгэгдсэн хүмүүсийн нэг жишээ. Та нар Миний юу гэж хэлж байгаа санааг ойлгож байна уу? Бурханы сонгосон хүмүүсийн хүрээ тогтсон байна уу? (Ихэнхдээ тийм.) Үүний ихэнх нь тогтсон байдаг ба үүний багахан хэсэг нь тогтоогдоогүй байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд мууг үйлддэг учраас юм. Энд Би хамгийн ойлгомжтой жишээг дурдсан. Мууг үйлдэх. Тэд мууг үйлдэхэд Бурхан тэднийг хүсдэггүй ба Бурхан тэднийг хүсэхгүй бол Тэр тэднийг олон янзын угсаа гарал, төрөлтэй хүмүүсийн дунд хаядаг. Энэ нь тэднийг ямар ч итгэл найдваргүй орхиж байгаа хэрэг бөгөөд тэднийг эргэж ирэхэд маш хэцүү болгодог. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөгтэй бүгд хамааралтай.
Дараа нь үйлчлэл үзүүлэгчдийн амь болон үхлийн мөчлөгийн талаар юм. Бид дөнгөж үйлчлэл үзүүлэгчдийн талаар хэлэлцсэн. Тэдний гарал угсаа юу вэ? (Зарим нь үл итгэгчид, зарим нь амьтан байсан) Эдгээр үйлчлэл үзүүлэгчид нь үл итгэгчид болон амьтдаас төрлөө дахин олсон. Ажлын сүүлчийн үе шат ирэхэд Бурхан үл итгэгчдээс ийм бүлэг хүмүүсийг сонгодог ба энэ бол онцгой бүлэг юм. Бурханы эдгээр хүмүүсийг сонгож буй зорилго нь тэднийг Өөрийн ажилдаа үйлчлүүлэх юм. “Үйлчлэх” гэдэг нь маш гоё сонсогддог үг ч биш, хүн бүрийн хүсдэг зүйл биш юм. Гэвч бид үүнийг хэнд зориулагдсан бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчдийн оршин байгаад онцгой ач холбогдол бий. Тэд Бурханаар сонгогдсон учраас өөр хэн ч тэдний үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй бөгөөд энэ бол тэдний оршин байгаагийн ач холбогдол юм. Тэгвэл эдгээр үйлчлэл үзүүлэгчдийн үүрэг даалгавар нь юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх. Гол нь тэдний үүрэг даалгавар бол Бурханы ажилд үйлчилж, Бурханы ажилд хамжилцаж, Бурханы сонгосон хүмүүсийг Тэр бүтээхэд хамжилцах юм. Тэд хөдөлмөрлөж, ямар нэг ажил хийж эсвэл тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран эдгээр хүмүүст тавьсан Бурханы шаардлага юу вэ? Тэр тэдэнд тавьсан Өөрийн шаардлагад хэт хатуу байна уу? (Тэр тэднийг үнэнч байхыг хүссэн.) Үйлчлэл үзүүлэгчид ч мөн адил үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл эсвэл яагаад Бурхан чамайг сонгосноос үл хамааран чи заавал үнэнч байх ёстой. Чи Бурханд, Бурхан чамд өгсөн үүрэгт, мөн түүнчлэн чи өөрийн хариуцсан ажил болон чиний гүйцэтгэх үүрэгтээ үнэнч байх ёстой. Хэрэв үйлчлэл үзүүлэгчид үнэнч байж Бурханы сэтгэлд нийцвэл тэдний төгсгөл ямар байх вэ? Тэд үлдэх боломжтой болно. Үлдэж байгаа зүтгэгчид ерөөлтэй юу? Үлдэх гэдэг нь ямар утгатай вэ? Ерөөлтэй гэдэг нь ямар утгатай вэ? Үүнд тэд Бурханы сонгосон хүмүүс шиг бус тэд өөр харагдаж байна. Үнэндээ тэдний энэ амьдралд амсаж буй зүйлс нь Бурханы сонгосон хүмүүстэй адил байна уу? Хамгийн багадаа энэ амьдралд энэ нь адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй. Тийм биз дээ? Бурханы яриа, Бурханы нигүүлсэл, Бурханы хангамж, Бурханы ерөөл эдгээр зүйлсийг хэн сайнаар хүлээн авахгүй гэж? Хүн бүр энэхүү баялгийг сайнаар хүлээн авна. Үйлчлэл үзүүлэгчдийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлэгч байх хэдий ч Бурханы хувьд тэд бол Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг бөгөөд энгийнээр тэдний үүрэг даалгавар нь үйлчлэл үзүүлэгч байх юм. Тэгвэл Бурханы бүтээлийн нэг чи үйлчлэл үзүүлэгчид болон Бурханы сонгосон хүмүүсийн ялгааг юу гэж хэлэх вэ? Үнэндээ тийм юм гэж байхгүй. Нэрнээс нь хэлбэл үүнд ялгаа байгаа ба мөн чанарт ялгаа бий. Тэдний хүлээж буй үүрэг даалгаварт ялгаа байгаа ч Бурхан эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Тэгээд яагаад эдгээр хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог юм бэ? Та нар үүнийг ойлгох ёстой. Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдээс ирсэн. Үл итгэгчдийг дурдаж байгаа нь тэдний өнгөрсөн амьдрал нь муу байсныг хэлж байна. Тэд бүгд шашингүй үзэлтнүүд бөгөөд тэд өмнөх амьдралдаа шашингүй үзэлтнүүд байсан. Тэд Бурханд итгэдэггүй, тэд Бурхан, үнэн, болон эерэг зүйлст дайсагнадаг. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй юм бол тэд Бурханы үгийг ойлгох чадвартай байна гэж үү? Ерөнхийдөө тэд тэгдэггүй гэж хэлэх нь зүйтэй юм. Яг л амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдагтай адил үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгааг, Түүний шаардлага юу болохыг, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгодоггүй. Эдгээр зүйлс нь тэдэнд ойлгомжгүй байх ба тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Ийм учраас эдгээр хүмүүс бидний ярьсан амийг эзэмшээгүй байдаг. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр дүүрэн байна уу? Тэд Бурханы үгийн туршлага, мэдлэгээр дүүрэн байна уу? Мэдээж үгүй. Энэ нь үйлчлэл үзүүлэгчдийн уг гарал юм. Гэсэн хэдий ч Бурхан эдгээр хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгосон учир тэдэнд Түүний шаардлагын стандарт байсаар байх болно. Тэр тэднийг дорд үздэггүй, Тэр тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Тэд Түүний үгийг ойлгодоггүй, амьгүй хэдий ч Бурхан тэдэнд сайхан хандаж тэдэнд Түүний шаардлагуудын стандарт байсаар байх болно. Та нар эдгээр стандартуудыг дөнгөж сая хэллээ. Бурханд үнэнч байж, Түүний хэлснийг хийх. Чи үйлчлэлдээ хэрэгтэй газар нь эцэст нь хүртэл үйлчлэх ёстой. Хэрэв чи эцсийн төгсгөл хүртэл үйлчилж, чи үйлчлэл үзүүлэгч байхдаа үнэнч байвал, эцсийн төгсгөл хүртэл үйлчилж Бурханы чамд өгсөн үүргийг төгс биелүүлж чадвал чи үнэ цэнэтэй амьдралаар амьдарч чи үлдэх боломжтой болно. Хэрэв чи илүү их хичээл зүтгэл гаргаж, илүү их чармайж Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж Бурханы мэдлэгийн талаар бага ч гэсэн ярьж Бурханыг гэрчилж түүнчлэн хэрэв чи Бурханы хүслийн талаар зарим зүйлийг ойлгож Бурханы ажилд хамжилцаж Бурханы хүслийн талаар бага зэрэг бодолтой байвал энэхүү үйлчлэл үзүүлэгч нь хувь тавилангаа өөрчлөх боломжтой болох болно. Тэгвэл энэ хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зөвхөн үлдэх боломжтой болох биш юм. Чиний үйлдсэн зүйл, чиний хувийн хүсэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэлд үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгох болно. Энэ бол чиний хувь тавилангийн өөрчлөлт байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүнээс юу нь сайн байна вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болох юм. Тэгвэл хэрэв тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болбол энэ нь ямар утгатай вэ? Энэ нь үл итгэгчид шиг дахин амьтны төрөл болохгүй гэсэн утгатай. Энэ нь сайн уу? Тийм, энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл үйлчлэл үзүүлэгчдийг хэвэнд цутгаж болно. Энэ бол үйлчлэл үзүүлэгчдийн хувьд Бурхан чамайг үйлчлүүлэхээр тогтоож чи мөнхөд үүнийг хийнэ гэсэн үг биш бөгөөд энэ нь тийм ч шаардлагатай биш. Чиний өөрийн үйлдэлд үндэслэн Бурхан чамайг өөрөөр зохицуулж чамд өөр хариу өгөх болно.
Гэсэн хэдий ч эцсийн төгсгөл хүртэл үйлчилж чаддаггүй үйлчлэл үзүүлэгчид гэж байдаг ба тэд үйлчлэх хугацаандаа замын дундаас бууж өгч Бурханаас урваж маш олон муу зүйлийг хийдэг. Үүгээр ч зогсохгүй бүр Бурханы ажилд асар их хохирол, гэмтэл учруулж, Бурханыг зүхдэг үйлчлэл үзүүлэгчид гэх мэт хүмүүс байдаг. Тэгвэл эдгээр засашгүй үр дагавар нь ямар утгатай вэ? Ямар нэгэн ийм муу үйлдэл нь тэдний үйлчлэлийг дуусгавар болгодог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл чамайг үйлчлэл үзүүлэх хугацаанд чиний үйлдэл хэт муу байх, чи өөрийгөө хэтрүүлснээс болж Бурхан чиний үйлчлэлийг хэрэгцээгүй гэж үзвэл Тэр чиний үйлчлэх эрхийг түдгэлзүүлж Тэр чамайг үйлчлүүлэхгүй байлгах болно. Тэр чамайг Өөрийнхөө нүдний өмнөөс, Бурханы гэрээс арилгах болно. Энэ нь чи үйлчлэхийг хүсэхгүй байгаа биш гэж үү? Чи үргэлж мууг хийхийг хүсдэг биш гэж үү? Чи үргэлж итгэл бишрэлгүй байсан уу? Тэгвэл үүнийг хялбар шийдэж болно. Чи өөрийнхөө үйлчлэх эрх мэдлээс түдгэлзэгдэх болно. Бурханы хувьд үйлчлэл үзүүлэх эрхтэй тэдгээрийг түтгэлзүүлэх гэдэг нь тухайн үйлчлэл үзүүлэгчийн төгсгөлийг тунхаглаж ингэснээр тэд Бурханд үйлчлэх эрхгүй болох ба Бурханд тэдний үйлчлэл цаашид хэрэггүй болж тэд ямар ч сайхан зүйл хэлсэн тэдний үгс үр дүнгүй байх болно. Бүх зүйлс ийм болоход энэ нөхцөл байдлыг дахин засашгүй болох ба ийм үйлчлэл үзүүлэгчид буцах зам байхгүй. Тэгвэл Бурхан ийм үйлчлэл үзүүлэгчидтэй хэрхэн харьцах вэ? Тэр тэднийг зөвхөн үйлчлэхийг нь зогсоодог уу? Үгүй. Тэр тэднийг зөвхөн үлдээхгүй гэж үү? Эсвэл Тэр тэднийг нөгөө талд зогсоогоод тэднийг эргэн ухаарахыг хүлээдэг үү? Тэр тэгдэггүй. Үнэндээ Бурхан бол үйлчлэл үзүүлэгчдийг тийм ч их хайрладаггүй. Ийм учраас хэрэв хүн Бурханд үйлчлэхдээ ийм хандлагатай байвал Бурхан тэдний энэхүү хандлагаас болж тэдний үйлчлэх эрхийг түдгэлзүүлэх ба тэдний үл итгэгчид рүү дахин буцаан хаях болно. Тэгээд үл итгэгчид дунд буцаан хаягдсан үйлчлэл үзүүлэгчдийн хувь заяа ямар байх вэ? Энэ нь үл итгэгчдийнх шиг байх болно. Дахин амьтаны төрөл олж сүнсний ертөнцөд үл итгэгчдийн шийтгэлийг хүлээнэ. Тэгээд тэд Бурханы ажилтай ямар ч холбоогүй болох учир Бурхан тэдний шийтгэлд анхаарал хандуулахгүй байх болно. Энэ нь зөвхөн тэдний Бурханд итгэх итгэлийн амьдралынх нь төгсгөл биш харин тэдний өөрсдийн хувь заяаны төгсгөл, тэдний хувь заяаны тунхаглал байх болно. Иймд хэрэв үйлчлэл үзүүлэгчид муу үйлчилбэл тэд өөрсдөө үр дагаврыг нь амсах болно. Хэрэв үйлчлэл үзүүлэгчид эцсийн төгсгөл хүртэл үйлчилж чадахгүй байвал эсвэл замын дундаас өөрсдийн үйлчлэх эрхээ түдгэлзүүлбэл тэд үл итгэгчдийн дунд хаягдах ба тэд үл итгэгчдийн дунд хаягдвал тэдэнтэй мал мэт харьцах ба ухаангүй эсвэл эрүүл ухаангүй хүмүүс шиг байх болно. Би үүнийг ингэж гаргаж ирэхээр та нар тийм гэж ойлгож байна уу?
Энэ бол Бурханы Өөрийн сонгогдсон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн амь болон үхлийн мөчлөгийг зохицуулж байгаа явдал юм. Үүнийг сонссоны дараа та нар юу мэдэрч байна вэ? Би Миний дөнгөж сая ярьсан сэдэв буюу Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн тухай сэдвийн талаар өмнө нь ярьж байсан уу? Үнэндээ Би ярьж байсан. Гэвч та нар санахгүй байна. Бурхан бол Өөрийн сонгогдсон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд зөвт байдаг. Бүх талаараа Тэр зөвт бөгөөд үүнтэй маргахын аргагүй. Мэдээж “Тэгвэл яагаад Бурхан сонгогдсон нэгнийг тэсвэрлэдэг юм бэ? Тэгээд яагаад Тэр зөвхөн үйлчлэл үзүүлэгчдийг өчүүхэн төдий л тэвчдэг юм бэ?” гэж хэлдэг хүмүүс байдаг. Үйлчлэл үзүүлэгчдийн төлөө байх хүн байна уу? “Бурхан үйлчлэл үзүүлэгчдэд илүү их цаг зарцуулж тэднийг илүү тэвчиж тэсвэрлэж болох уу? Энэ үгс зөв үү? (Үгүй. Энэ нь зөв биш.) Яагаад энэ нь зөв биш юм бэ? (Яагаад гэвэл үйлчлэл үзүүлэгчдэд зүтгэх боломж олгосноороо тэднийг илүүд үзсэн юм.) Үйлчлэл үзүүлэгчдийг үнэндээ илүүд үзсэн юм! “үйлчлэл үзүүлэгч” гэсэн үггүйгээр, үйлчлэл үзүүлэгчдийн ажилгүйгээр үйлчлэл үзүүлэгчид өөр хаана байх юм бэ? Үл итгэгчидийн дунд малнуудтай амьдарсаар, үхсээр байх болно. Өнөөдөр тэд ямар агуу нигүүлслийг хүртэж Бурханы өмнө, Бурханы гэрт ирэхээр зөвшөөрөгдсөн бэ! Энэ бол агуу нигүүлсэл юм! Хэрэв Бурхан чамд үйлчлэх боломж өгөхгүй байвал чи Бурханы өмнө очих ямар ч боломжгүй болно. Товчилбол чи Буддын шашинтай нэгэн бөгөөд мөнхийн амгаланг олж сүнсний ертөнцөд чи ихэнхдээ гар хөлийн үзүүрт зарагддаг ч чи хэзээ ч Бурхантай уулзаж эсвэл Түүний дууг сонсож, Түүний үгийг сонсож, Түүний чамайг гэсэн хайр, ерөөлийг мэдэрч чадахгүй бөгөөд чи хэзээ ч Бурхантай нүүр тулах боломжгүй болох болно. Буддын шашинтнуудын өмнө маш амархан даалгаварууд л байдаг. Тэд Бурханыг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд зөвхөн сохроор ажиллаж дуулгавартай байдаг. Харин үйлчлэл үзүүлэгчид ажлын энэ үед ихийг олдог! Юуны түрүүнд тэд Бурхантай нүүр нүүрээрээ уулзах бөгөөд Түүний дууг сонсож Түүний үгийг сонсож Түүний хүмүүст өгсөн нигүүлсэл болон ерөөлийг хүртэх болно. Түүнчлэн тэд Бурханы өгсөн үг болон үнэнийг хүлээн авах боломжтой болно. Тэд аль хэдийн ихийг авсан байна! Маш ихийг! Иймд үйлчлэл үзүүлэгчийнхээ хувьд хэрэв чи зохих хичээл зүтгэлийг гаргахгүй бол Бурхан чамайг байлгасаар байх гэж үү? Тэр чамаас тийм ч ихийг шаардаагүй! Бурхан чамайг байлгахгүй бөгөөд чи Түүний асуусан зүйлээс юуг ч зохистой хийгээгүй, чи өөрийнхөө үүргийг чанд сахиагүй. Иймд ямар ч маргаангүй Бурхан чамайг байлгахгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Бурхан чамайг эрхлүүлдэггүй ч Тэр чамайг ялгаварлан гадуурхдаггүй. Энэ бол Бурханы үйлдлийн зарчим юм. Бурханы үйлдэл бол бүх хүмүүс, бүтээлүүдэд чиглэсэн байдаг.
Сүнсний ертөнцөд ирэхэд хэрэв тэнд байгаа олон зүйл нь ямар нэг буруу зүйлийг хийсэн бол, хэрэв тэд өөрсдийн ажлаа зөв хийгээгүй бол Бурхан мөн тэдэнтэй харьцахдаа холбогдох тэнгэрлэг тушаал болон захирамжаар хариу барьдаг. Энэ бол зайлшгүй. Ингээд Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын турш буруу зүйл хийсэн зарим шийдвэр гүйцэтгэгчид сөнөөгдсөн байдаг ба зарим нь өнөөдөр хоригдож шийтгэгдсэн хэвээр байгаа. Энэ бол сүнсний ертөнцөд байгаа бүх зүйлсийн туулах ёстой зүйл нь юм. Хэрэв тэд ямар нэгэн буруу зүйлийг хийж эсвэл мууг үйлдсэн бол тэд шийтгэгддэг ба Бурхан Өөрийнхөө сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандсантай яг адил байна. Ийм учир сүнсний ертөнцөд ч бай материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлдлийн зарчим нь өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг чи харж байгаа үгүйгээс үл хамааран тэдний зарчим нь өөрчлөгддөггүй. Үүгээр Бурхан Өөрийнхөө бүх зүйл дэх аргачлал, бүх зүйлийг зохицуулах Өөрийн зохицуулалтандаа адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчид дундаас харьцангуй зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж бүх шашинд сайныг үйлдэж мууг хийдэггүй тэдгээрт боломжийг үлдээж Бурханы удирдлагын бүх зүйлсэд тэдний үүргээ гүйцэтгэж тэдний хийх ёстойг хийхийг зөвшөөрөх болно. Үүнтэй адил Бурханыг дагадаг Түүний сонгосон хүмүүс дундаас Бурхан Өөрийн энэхүү зарчмын дагуу хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэр Өөрийг нь чин сэтгэлээсээ дагах боломжтой бүх хүнд сайн ханддаг ба Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг хайрладаг. Энэ бол зөвхөн үл итгэгчид, олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс, Бурханы сонгосон хүмүүт юу өгч байгаагаараа л өөр байдаг. Үл итгэгчдийг авч үзье. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг бүх зүйлийн дундаас мал гэж үздэг хэдий ч тэд бүгд идэх хоолтой, өөрийн гэсэн газартай, амьдрал болон үхлийн энгийн мөчлөгтэй байдаг. Мууг хийсэн нь шийтгэгдэж сайныг үйлдэгчид нь ерөөгдөж Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ингэж л байдаг. Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд үеийн үед шашны сургаалыг чанд баримталж чадвал эдгээр олон дахин төрөлтийн дараа эцэст нь Бурхан тэдэнд Өөрийн тунхаглалаа хийх болно. Үүнтэй адил өнөөдөр энд сууж байгаа хүн бүрийн хувьд тэд Бурханы сонгосон хүмүүс эсвэл үйлчлэл үзүүлэгчдийн аль нь ч бай Бурхан тэднийг эгнээндээ оруулж Өөрийн гаргасан хууль тогтоомж засаг захиргааны дагуу тэдний төгсгөлийг тодорхойлох болно. Энэхүү олон төрлийн хүмүүс, олон шашинд харьяалагддаг олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн дундаас Бурхан тэдэнд амьдрах орон зайг өгсөн байгааг харж байна уу? Иудей шашинтнууд хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд саад болж байна уу? Огт үгүй. Христчүүдийн хувьд ямар байна вэ? Тэр өчүүхэн ч оролцоогүй. Тэр тэднийг өөрсдийнхөө арга замаар байхыг зөвшөөрсөн ба тэдэнтэй ярьдаггүй эсвэл тэдэнд ямар ч гэгээрэл өгдөггүй. Түүнчлэн тэдэнд юу ч илчлээгүй. “Хэрэв чи үүнийг зөв гэж бодож байгаа бол энэ замаараа итгэх үү.” Католикчууд Мариад итгэдэг. Тэд Мариагаар дамжуулан Есүст мэдээ хүрдэг гэж итгэдэг ба энэ нь тэдний итгэлийн хэлбэр юм. Тэгээд Бурхан тэдний итгэлийг зассан уу? Бурхан тэдэнд эрх чөлөөг өгдөг ба Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулаагүй. Тэр тэдэнд амьдрах тодорхой орон зайг өгдөг. Исламын шашинтнууд болон Буддын шашинтнуудад Тэр мөн ингэж ханддаг уу? Тэр тэдэнд ч мөн хил хязгаарыг тогтоож өгч тэдний хүндэлдэг итгэл бишрэлд оролцохгүйгээр тэднийг өөрсдийнхөө орон зайд амьдрахыг зөвшөөрдөг. Энэ бүгд сайн дараалалтай байдаг. Тэгээд та нар энэ бүгдээс юуг харж байна вэ? Бурхан эрх мэдлийг эзэмшдэг ч Тэр Өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашигладаггүй юм. Бурхан бүх зүйлийг төгс дараалалтай зохицуулдаг ба аргачлалтай. Түүний мэргэн ухаан, төгс хүч нь үүнд байдаг.
Өнөөдөр бид шинэ, онцгой сэдвийн талаар ярилцлаа. Нэг нь сүнсний ертөнцөд хамааралтай зүйлс буюу Бурханы зохицуулалтын нэг тал, сүнсний ертөнц дэх ноёрхол юм. Та нар эдгээр зүйлсийг ойлгодоггүй байхдаа магадгүй “Үүнтэй холбоотой бүх зүйлс нууцлаг бөгөөд бидний амийн оролттой ямар ч хамаагүй. Эдгээр зүйлс нь хүмүүс хэрхэн амьдарч байгаагаас ангид зүйл бөгөөд бид үүнийг ойлгох шаардлага ч үгүй, бид тэднийг сонсохыг ч хүсэхгүй байна. Тэд Бурханыг мэдэхтэй огтхон ч холбоогүй.” гэж хэлэх байсан байх. Одоо та нар ийм бодолд ямар нэгэн асуудал бий гэж бодож байна уу? Энэ зөв үү? Ийм бодол зөв биш бөгөөд ноцтой асуудалтай байдаг. Энэ нь хэрэв чи Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдгийг ойлгохыг хүсвэл чи өөрийнхөө харж байгаа болон өөрийн бодолдоо олж болох зүйлсийг зүгээр нэг ойлгож болохгүй. Чи мөн чамд харагдахгүй байгаа ч чиний харж байгаа энэ дэлхийтэй салшгүй холбоотой бусад ертөнцийн талаар бага ч гэсэн ойлгох ёстой учраас юм. Энэ нь Бурханы дээд эрхтэй холбоотой ба “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн сэдэвтэй хамаатай. Энэ нь үүний талаар юм. Энэхүү мэдээлэлгүйгээр Бурхан яаж бүх зүйлийн амийн эх булаг байх талаарх хүмүүсийн мэдлэг алдаа, дутагдалтай байдаг. Иймд өнөөдрийн бидний ярьсан зүйл бидний өмнө нь хэлэлцэж байсан зүйл, мөн түүнчлэн “Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг” гэсэн агуулгыг нэгтгэн хэлж чадах юм. Үүнийг ойлгоод энэхүү агуулгаар одоо та нар Бурханыг мэдэх боломжтой байна уу? Тэгээд үүнээс чухал зүйл юу байна вэ? Өнөөдөр Би та нарт маш чухал мэдээллийн хэсгийг дамжууллаа. Үйлчлэл үзүүлэгчдийн нууцыг. Би та нарыг үүнтэй адил сэдвийн талаар сонсохыг үнэхээр дуртай байгааг, эдгээр зүйлсийн талаар үнэхээр анхаардаг гэдгийг мэдэж байгаа ба та нар өнөөдөр Миний ярьсан зүйлд сэтгэл хангалуун байна уу? (Тийм ээ, бид сэтгэл хангалуун байна.) Та нар магадгүй бусад зүйлсийн талаар хүчтэй сэтгэгдэлгүй байж болох хэдий ч энэхүү сэдэв нь та нарын хүн тус бүрийн сүнсэнд хүрч байгаа учир та нар ялангуяа үйлчлэл үзүүлэгчдийн талаар хэлсэн зүйлд хүчтэй сэтгэгдэлтэй байгаа.

2. Бурханы хүн төрөлхтнөөс шаардаж буй зүйлс

1) Бурханы ялгамж чанар болон байр суурь
Бид “Бурхан бол бүх зүйлийн амин эх булаг”, “Бурхан бол Өөрөө цорын ганц Бурхан” гэсэн сэдвүүдийг үзэж дууслаа. Иймээс товч дүгнэлт гаргая. Товч дүгнэлт ямар байх вэ? Юуны түрүүнд Бурханы тухай. Нэгэнт Бурханы тухай ярьж байгаа тул энэ нь Бурханы бүхий л төлөв байдал болон хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хэв маягтай холбоотой байх ёстой. Тиймээс эхлээд би та нараас асууя. Номлолыг сонсоод та нарын сэтгэлийн мэлмийд орших Бурхан тань хэн байна вэ? (Бүтээгч) Та нарын сэтгэлийн мэлмийд орших Бурхан бол Бүтээгч нэгэн юм. Өөр зүйл оршиж байна уу? Бурхан бол бүх зүйлийн Эзэн бөгөөд Бурхан бол бүх зүйлийг захирч, бүгдийг удирддаг Нэгэн. Тэр тэнд буй бүхнийг бүтээсэн. Тэр тэнд буй бүх зүйлийг удирддаг ба Тэр тэнд буй бүгдийг захирч тэнд буй бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон тэнд буй бүгдийн хувьд Бурханы үнэн ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч юм. Бурхан ийм ялгамж чанарыг өөртөө агуулдаг ба Тэр бол бүх зүйлийн дундаас цорын ганц нь юм. Бурханы бүтээлүүдийн хэн нь ч хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай Бурханы ялгамж чанар, байр суурийг ямар ч арга зам, залиар орлож эсвэл дуурайж чадахгүй. Учир нь бүх зүйлсийн дундаас ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүх захирах чадвар зөвхөн цорын ганц Нэгэнд байх ба энэ нь бидний цорын ганц Бурхан юм. Тэр бүх зүйлсийн дунд оршиж явж байдаг ба Тэр бүхний дээгүүр хамгийн өндөрт хүрч чаддаг. Тэр хүний биед хувирч, тэдгээрийн нэгэн адил махан бие болон цустай болж хүмүүстэй нүүр тулан уулзаж тэдний зовлон, зүдгүүрийг хуваалцснаар Өөрийгөө даруу байлгаж чаддаг. Үүний зэрэгцээ Тэр тэнд байгаа бүх зүйлсийг тушаан захирдаг бөгөөд тэнд буй бүхний хувь тавиланг шийдэж тэдний явах замыг зааж өгдөг. Мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь тавилан болон замыг нь хөтөлдөг. Иймийн учир Бурханд бүх амьд биетүүд шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг таних хэрэгтэй. Иймд чи хүмүүсийн ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, чиний хувь тавилангийн талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, ямар ч амьд биетүүдийн цорын ганц бөгөөд зайлшгүй сонгох шаардлагатай сонголт юм. Бурханы онцгой байдлаас хүмүүс Түүний эрх мэдэл, Түүний зөвт зан чанар Түүний мөн чанар болон Түүний бүх зүйлийг хангаж буй арга зам өвөрмөц байхыг харна. Түүний өвөрмөц байдал нь Бурханы Өөрийнх нь үнэн ялгамж чанарыг тодорхойлдог төдийгүй Түүний байр суурийг ч тодорхойлдог. Иймд бүх бүтээлүүд дотроос хэрэв сүнсний ертөнц эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд оршихуй Бурханы оронд зогсохыг хүсэж байвал энэ нь Бурханыг дуурайхыг оролдож буй хэрэг учир боломжгүй. Энэ бол үнэн. Үүнтэй адил Бурханы ялгамж чанар, хүч чадал болон байр суурийг Өөртөө агуулсан Бүтээгч болон Захирагчийн хүн төрөлхтнөөс шаардаж буй зүйлс юу вэ? Энэ нь өнөөдөр энд байгаа та нарт ойлгомжтой байж, та нар үүнийг санаж байх хэрэгтэй ба энэ нь Бурхан болон хүн хоёрын аль алинд нь маш чухал юм!
2) Бурханд хандах хүн төрөлхтний олон төрлийн хандлагууд
Хүмүүс өөрсдийнх нь хувь тавиланг шийддэг Бурханд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас хамааран Бурхан тэдэнд хэрхэн хандаж харьцахаа шийддэг. Энэ хэсэгт Би хүмүүсийн Бурханд хэрхэн ханддаг талаар жишээ дурдая. Бурханд хандаж буй тэдний үйлдэл буюу зан байдал, хандлага зөв байгаа эсэх талаар хэдэн зүйл сонсоё. Бүгдээрээ доор дурдсан долоон төрлийн хүмүүсийн бие авч явж буй байдлыг авч үзье. Үүнд:
А. Бурханд хандаж буй хандлага нь гаж хүмүүс байдаг. Тэд Бурханыг Бодьсадва эсвэл хүн төрөлхтний үлгэр домгийн ариун нэгэн гэж боддог бөгөөд хүмүүс уулзахдаа гурвантаа мөргөж зоог барьсныхаа дараа хүж асаахыг шаарддаг. Иймийн учир тэд зүрх сэтгэлдээ Бурханы нигүүлслийн төлөө Түүнд баярлаж, Бурханд талархаж, тэд ихэнхдээ иймэрхүү тэмүүлэлтэй байдаг. Тэд өнөөдөр тэдний итгэж буй Бурхан нь тэдний зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлдэг ариун оршихуйтай адил уулзахдаа гурвантаа мөргөж зоог барьсныхаа дараа хүж асаадаг зан үйлийг нь хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг.
Б. Зарим хүмүүс Бурханыг бүх амьд биетийг зовлонгоос ангижруулдаг, тэднийг аварч чадах амьд Будда мэт үздэг учир тэд Бурханыг зовлонгийн тэнгисээс холдуулж чадах амьд Будда гэж боддог. Эдгээр хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханыг Будда шиг шүтэн мөргөх явдал юм. Хэдийгээр тэд хүж асааж, мэхийн ёсолж эсвэл өргөл өргөдөггүй ч тэдний зүрх сэтгэлд Бурхан бол яг л Буддатай адил бөгөөд тэд зөвхөн амьд зүйлсийг хөнөөдөггүй, бусдад амлалт өгдөггүй, шударга харагдах амьдралаар амьдарч муу зүйлсийг үйлдэлгүйгээр эелдэг, өгөөмөр байлгах зэрэг зүйлсийг гуйдаг. Энэ бол тэдний зүрх сэтгэлд буй Бурхан юм.
В. Зарим хүмүүс Бурханыг хэн нэгэн агуу эсвэл алдартай нэгэн мэт шүтэн мөргөдөг. Жишээлбэл тэр агуу хүний ямар арга зам, ямар өнгө аястай ярьж байгаа, ямар үг, хэллэг хэрэглэж байгаа болон түүний хоолойн өнгө, түүний гарын дохио, зангаа, түүний үзэл бодол болон үйлдэл, түүний хэв маягийг ч бас хуулбарладаг. Эдгээр нь тэднийг Бурханд итгэх тэдний итгэлийн замд бүрэн хүргэх ёстой.
Г. Зарим хүмүүс Бурханыг эзэн хаан мэт үзэж, Түүнийг бүхний дээд гэж боддог бөгөөд хэн ч Түүнийг уурлуулахыг зүрхэлдэггүй. Хэрэв ийн үйлдвэл тэд шийтгэгдэх болно. Эзэн хаан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурийг эзэлдэг учир тэд эзэн хаан гэж шүтэн мөргөдөг. Бодол, зан байдал, эзэн хааны эрх мэдэл, уг чанар (тэдний хүсэл сонирхол, хувийн амьдрал байсан ч) бүгд тэднийг зайлшгүй ойлгож, тэдний анхаарах ёстой асуудал, зүйлс нь болж ингэснээр тэд Бурханыг эзэн хаан мэт шүтэн мөргөдөг. Энэхүү итгэлийн хэв маяг нь үнэхээр инээдтэй.
Д. Зарим хүмүүс Бурханы оршин буй талаар тодорхой итгэлтэй байдаг ба энэ нь гүн гүнзгий бөгөөд мятаршгүй. Учир нь Бурханы талаарх тэдний мэдлэг нь хэт өнгөц, Бурханы үгийн талаар хангалттай сайн туршлагагүй тул тэд Түүнд шүтээн мэт шүтэн мөргөдөг. Энэ шүтээн нь тэдний зүрх сэтгэлд байдаг Бурхан бөгөөд энэ нь тэдний айж эмээж, бөхийн мөргөх зүйл төдийгүй тэд зайлшгүй даган дуурайх ёстой байдаг. Тэд Бурханыг шүтээн мэт үзэж өөрсдийнхөө бүхэл амьдралын турш дагах ёстой нэгэн гэж үздэг. Тэд Бурханы ярианы өнгийг хуулбарлах бөгөөд гаднаа Бурханы таалдаг хүмүүсийг дуурайдаг. Тэд ихэвчлэн гэнэн, цэвэр ариун, шударга харагддаг зүйлсийг үйлддэг бөгөөд тэд өөрийнхөө хэзээ ч салж үл болох хамтрагч эсвэл найз нөхөр мэт шүтээнийг дагадаг. Энэ бол тэдний итгэлийн хэв маяг.
Е. Бурханы үгийг олонтоо уншиж, сургаалыг олонтоо сонссон хэдий ч өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан руу хандсан тэдний үйлдлийн үндсэн зарчим нь тэд үргэлж долигонож, бялдуучлах ёстой эсвэл бодит бусаар Бурханыг магтаж Түүнийг сайшаах ёстой гэж боддог хэсэг хүмүүс байдаг. Тэд Бурхан тэднийг ийм үйлдэл гаргаасай гэж хүсдэг Бурхан гэж итгэдэг бөгөөд хэрэв ийн үйлдэхгүй бол Түүний уурыг хүргэж, Түүний эсрэг гэм нүгэл үйлдсэн хэрэг болж Бурханд хийсэн нүгэлийнхээ төлөө шийтгүүлэх болно гэж итгэдэг. Энэ бол тэдний зүрх сэтгэлд буй Бурхан юм.
Ё. Мөн Бурханаас сүнсний хоолыг олж авдаг олон хүмүүс байдаг. Учир нь тэд энэ дэлхийд амар тайван бус, аз жаргалгүй амьдардаг бөгөөд тэд хаанаас ч тайван байдлыг олж авч чадаагүй байдаг. Тэд Бурханыг олж, Түүний үгийг сонсож харах үед зүрх сэтгэлдээ нууцхан баяр хөөр болон баяр баясгалантай болдог. Яагаад тэр вэ? Тэд эцэстээ тэдэнд аз жаргал авчирч тэдэнд сүнсний хоол өгөх Бурханыг олсон гэж итгэдэг. Тэд Бурханыг хүлээн авч Түүнийг дагаснаар аз жаргалтай, амьдрал нь хангалуун болдог бөгөөд цаашид дахин амьдралыг амьтан мэт унтаагаараа явж өнгөрүүлдэг итгэгч бус хүмүүс шиг байхаа болих бөгөөд тэд амьдралаас хүлээх ямар нэгэн зүйл байгаа гэж итгэдэг болсных юм. Иймд тэд Бурхан тэдний сүнслэг хэрэгцээг хангаж чадах бөгөөд оюун санаа болон сүнсний аль алинд нь агуу их аз жаргалыг авчирна гэж боддог. Үүнийг мэдэхгүйгээр тэдэнд сүнсний хоолыг өгдөг, тэдний сүнс болон бүх гэр бүлд аз жаргал авчирдаг Бурханыг тэд орхих боломжгүй болж хувирдаг. Тэдний Бурханд итгэх итгэл нь тэдэнд сүнсний хоол өгдөг учир үүнээс илүү зүйл үгүй гэж итгэдэг.
Дээрх олон төрлийн Бурханд хандсан хандлагатай хүмүүс та нарын дунд байна уу? (Тэд байдаг) Хэрэв Бурханд итгэж буй итгэлд нь дээрх хандлагуудын аль нэг нь байгаа хүн үнэхээр Бурханы өмнө очиж чадаж байна уу? Хэрэв хэн нэгний зүрх сэтгэлд дээрх хандлагуудын аль нэг нь байгаа бол тэд Бурханд итгэж байгаа хэрэг үү? Тэд цорын ганц Бурханд итгэдэг үү? Хэрэв чи цорын ганц Бурханд итгэдэггүй юм бол хэнд итгэдэг юм бэ? Хэрэв чиний итгэж байгаа нь цорын ганц Бурхан биш юм бол чи магадгүй шүтээн, агуу нэгэн эсвэл чиний зүрх сэтгэлдээ шүтэн мөргөж байгаа Будда буюу Бодьсадва байж болох юм. Түүнчлэн чиний итгэж байгаа зүйл чинь энгийн хүн байж болох юм. Дүгнэвэл хүмүүсийн Бурханд итгэх итгэл болон хандлага нь олон янз байдаг учир хүмүүс зүрх сэтгэлдээ өөрсдийнхөөрөө Бурханд байр эзлүүлж, Бурханыг өөрсдийнхөөрөө төсөөлөн бодож, өөрсдийн Бурханд хандах хандлага, төсөөлөлдөө бидний цорын ганц Бурхантай харьцуулан байр эзлүүлдэг бөгөөд ингэж тэд Бурханыг тахидаг. Хүмүүсийн Бурханд хандсан хандлага нь иймэрхүү зүй зохисгүй байгаа нь ямар утгатай вэ? Энэ нь тэд үнэн Бурханаас татгалзаж хуурамч Бурханыг шүтэн мөргөж байгаадаа итгэж буй хэрэг бөгөөд Бурханд итгэх үедээ тэд Бурханаас татгалзаж, Түүнийг эсэргүүцэж, үнэн Бурханы оршин байгааг үгүйсгэж буй хэрэг юм. Хэрэв хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй байсаар байвал энэ нь тэдэнд ямар үр дагавар авчрах вэ? Хэрэв тэд ийм хэлбэрийн итгэлтэй байвал тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд ойртож чадах болов уу? Эсрэгээрээ тэд өөрсдийн үзэл, төсөөллөөсөө болж Бурханы замаас илүү холдож, тэдний хүсэж буй чиглэл нь Бурханы тэднээс шаардаж буйгаас эсрэг болж орхидог. Та бүхэн “Тэргээ хойд зүгт жолоодчихоод урагшаа явах” гэдэг яриаг сонсож байсан уу? Энэ магадгүй тэргээ хойд зүгт жолоодчихоод урагшаа явж буй хэрэг байж болох юм. Хэрэв хүмүүс иймэрхүү утгагүй арга замаар Бурханд итгэвэл чамайг хичээх тусам чи Бурханаас илүү холдон одох болно. Тиймээс Би та бүхэнд явахаасаа өмнө өөрийнхөө зөв чиглэлд явах гэж байгаа эсэхийг ялгаж салгахыг сануулж байна. Өөрийнхөө хүчин чармайлтуудыг тодорхойлж өөрөөсөө дараах зүйлсийг заавал асуу. Миний итгэж буй Бурхан бүхнийг Захирагч мөн үү? Миний итгэж буй Бурхан надад зөвхөн сүнсний хоолыг өгдөг нэгэн үү? Тэр миний шүтээн үү? Миний итгэж буй Бурхан надаас юу шаардаж байна вэ? Бурхан миний хийж буй бүх зүйлийг сайшааж байна уу? Миний хийхээр зорьж буй бүх зүйл Бурханыг мэдэхийг эрэлхийлж байна уу? Энэ нь Бурханы надаас шаардаж байгаа зүйлстэй нийцэж байна уу? Миний явж буй зам Бурханд танигдаж, Түүгээр хүлээн зөвшөөрөгдсөн байна уу? Бурхан миний итгэлд сэтгэл хангалуун байна уу? Чи өөрөөсөө эдгээр асуултуудыг байнга, дахин дахин давтан асууж байх хэрэгтэй. Хэрэв чи Бурханы талаарх мэдлэгээ бататгахыг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун байлгахаас өмнө чи өөрөө зайлшгүй эрүүл ухаан, тодорхой зорилготой байх ёстой.
Бурхан хүлцэнгүй учир Тэр Миний дээр дурдсан зүй зохисгүй хандлагуудыг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөөд байж болох уу? Бурхан эдгээр хүмүүсийн хандлагыг сайшааж болох уу? Бурханы хүн төрөлхтөн болон Түүнийг дагаж буй хүмүүсээс шаардаж буй зүйл юу вэ? Түүний хүмүүсээс шаардаж буй зүйлийг чи баттай мэдэж байна уу? Өнөөдөр Би олон зүйлийг өгүүлсэн ба Би Бурханы талаар болон Бурханы үйлс, Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар ярьсан. Одоо та нар Бурханы хүмүүсээс авахыг хүсэж буй зүйлс нь юу болохыг мэдэж авч чадсан уу? Чамаас Бурхан юу хүсэж байгааг чи мэдэж байна уу? Хуваалцаарай. Хэрэв та бүхний туршлага болон хэрэгжүүлэлтээс олж авсан мэдлэг чинь бас л дутмаг эсвэл маш нимгэн байвал та бүхэн эдгээр үгсийн талаарх өөрийн мэддэгээ хэлж болно. Та бүхэнд үүнтэй адил дүгнэсэн зүйл байна уу? Бурхан хүнээс юу хүсэж байна вэ? (Үнэнч байдал, дуулгавартай байдал уу) Үнэнч байдал болон дуулгавартай байдлаас гадна юу байж болох вэ? Бусад ахан дүүс мөн адил ярьж болно. (Дээрх хэд хэдэн нэвтрэлцэлийн турш Бурхан биднээс Бурханыг таньж, Түүний үйлсийг мэдэж бүх зүйлсийн амийн эх булаг нь Тэр гэдгийг олж мэдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Тэр биднээс Өөрийнх нь байр суурь болон Өөрийнх нь ялгамж чанарыг олж мэдэж Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргээ юу болохыг мэдэж байхыг хүссэн. Тэр бидэнд өөрсдийн бүх хүч чадлаа юунд зориулах ёстой болох, Тэр биднээс юу шаардаж байгаа, ямар хүмүүст Тэр дуртай байдаг талаар болон ямарт нь Тэр дургүй болохыг тодорхой зааж өгсөн.) Ингээд Бурхан Өөрийг нь мэддэг хүмүүсээс асуухад эцэстээ ямар үр дүн гарах вэ? (Тэд Бурхан бол Бүтээгч, хүмүүс бол бүтээгдсэн нэгэн гэдгийг мэддэг.) Тэд эдгээр мэдлэгийг эзэмших үед Бурханд хандсан хүмүүсийн хандлага, тэдний үйлдэл болон гүйцэтгэх арга барил, эсвэл тэдний амийн зан чанарт ямар өөрчлөлт гарах вэ? Та бүхэн энэ тухай бодож үзэж байсан уу? Бурханыг таньж Түүнийг мэдсэний дараа тэд сайн хүн болсон гэж ойлгож болох уу? (Бурханд итгэх нь сайн хүн байхыг зорих гэсэн үг биш юм) Тэгвэл тэд ямар хүн байх ёстой вэ? (Тэд Бурханы зохистой бүтээл байх ёстой) (Тэд шударга байх ёстой) Өөр зүйлс байна уу? (Тэд Бурханы зохион байгуулалтанд ордог, Бурханд чин сэтгэлээсээ шүтэн мөргөж хайрлаж чаддаг нэгэн байх ёстой) (Тэд дотоод ухамсар, эрүү ухаантай байж Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай хандаж чаддаг байх хэрэгтэй) Өөр юу байж болох вэ? (Бурханыг үнэн, зөв мэдэж авсны дараа Бурханыг Бурханаар харж чадах бөгөөд бид Бурхан бол Бурхан, бид бол Түүний бүтээгдсэн бүтээл гэж үүрд санах бөгөөд бид Бурханыг шүтэн мөргөж, өөрсдийн уг байр сууриндаа бат итгэлтэй байх хэрэгтэй) Маш сайн байна! Бусдыг сонсъё. (Бурханы нэвтрэлцэл нь бидэнд бүхнийг захирдаг Бурханы эрх мэдлийг ойлгох боломжийг олгодог ба энэ нь бидэнд Тэр бол бүхнийг Захирагч гэдгийг мэдэх боломжтой болгодог. Ингэснээр бид Бурханы өдөр тутам бидэнд бэлдсэн зүйлст захирагдахын зэрэгцээ мөн бид Бурханы бидэнд өгсөн үүрэг, даалгаварт жинхэнээсээ захирагдаж чадна) (Бид Бурханыг мэдэх ба эцсийн дүндээ Бурханд үнэн сэтгэлээсээ дуулгавартай байж, Бурханыг хүдэтгэж, муугаас зайлж чаддаг хүмүүс байж чадна) Энэ бол зөв!
3) Хүн төрөлхтний Бурханд хандах ёстой Түүний шаардлагуудын хандлага
Үнэндээ Бурхан хүн төрөлхтөнд маш өндөр шаардлага тавьдаггүй. Ядаж л Тэр хүмүүсийн төсөөлж байгаа шиг шаардлага тавьдаггүй. Хүмүүст Бурханы утга болон зорилгыг таамаглах нь тэдний хувьд маш хүнд байж болох учир Бурханы яриа, Түүний зан чанарын ямар нэгэн илэрхийлэл, үйлс, эсвэл үгсгүйгээр Бурханыг мэдэх нь та нарын хувьд үнэхээр хэцүү байна. Гэсэн хэдий ч Түүний ажлын сүүлийн үе шатанд Бурхан маш олон үгс хэлдэг ба агуу ажлыг хийж, хүмүүст олон шаардлага тавьдаг. Түүний үгэнд, Түүний агуу ажилд, Тэр хүмүүст Өөрийгөө юунд дуртай, Тэр юуг жигшдэг, тэднийг ямар хүмүүс байх ёстойг мэдэгдсэн байдаг. Эдгээр зүйлсийг ойлгосны дараа хүмүүс Бурханы шаардлагын талаар оновчтой ойлголттой байх ёстой. Учир нь хүн хийсвэр байдалд итгэх бус, тэд тодорхойгүй Бурханд, цаашид тодорхойгүй бөгөөд хийсвэр, хоосон байдалд Бурханыг дагах бус юм.” гэж ойлгоно. Харин үүний оронд хүмүүс Бурханы яриаг сонсох боломжтой болж, тэд Түүний шаардлагын стандартуудыг ойлгож, үүнд хүрч Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглан хүмүүст тэдний мэдэж ойлгосон байх ёстой бүх зүйлийг хэлдэг. Өнөөдөр хүмүүс Бурханы тэднээс шаардаж буй зүйлс, Бурхан юу болох, яагаад тэд Бурханд итгэдэг, Бурханд тэд хэрхэн итгэж Түүнд хэрхэн хандах ёстойг мэдээгүй л байгаа бол үүнд асуудал байна. Яг одоо та нар хүн тус бүр нэг зүйлийн талаар ярилаа. Эдгээр зүйлс нь тодорхой эсвэл ерөнхий ч бай та нар зарим зүйлсийн талаар мэдэж байна. Гэвч Би та нарт Бурханы хүн төрөлхтөнд тавьсан шаардлагуудыг зөв, бүрэн, тодорхой хэлэхийг хүсэж байна. Эдгээр нь цөөн бөгөөд маш энгийн. Та нар магадгүй эдгээрийг аль хэдийн мэдэж байж болох юм. Дараах нь Бурханы хүн төрөлхтөн болон Түүнийг дагадаг тэдгээр хүмүүсээс шаардаж буй зөв шаардлагууд юм. Бурхан Түүнийг дагадаг тэдгээр хүмүүсээс таван зүйл шаарддаг. Энэ нь үнэн итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, үнэн мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл юм.
Эдгээр таван зүйлд Бурхан хүмүүсээс Өөрөөс нь цаашид асуухгүй байж өөрсдийнхөө төсөөлөл, тодорхойгүй хийсвэр үзэл бодлоор Түүнийг дагахгүй байхыг шаарддаг. Тэд Бурханыг ямар ч төсөөлөл эсвэл үзлээр дагахгүй байх ёстой. Бурхан болон Сатаныг дагаж, Бурханд хоёр сэтгэл гаргаж Бурхантай шударга бус харьцахгүй байхыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж эсвэл чамайг шалгаж, чамайг шүүж, чамайг засаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж цохих үед чи Түүнд туйлын дуулгавартай байх ёстой. Чи үүний учир шалтгааныг асууж, нөхцөл тавьж чи шалтгааны талаар өчүүхэн ч ярих ёсгүй. Чиний дуулгавартай байдал туйлын байх ёстой. Бурханыг мэдэх нь хүмүүсийн хувьд хүндрэлтэй тулгардаг хэсэг нь юм. Тэд ихэвчлэн Бурханд хамааралгүй Түүний хэлж байгааг, яриаг үгсийг ашиглаж эдгээр үгс нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн тодорхой тодорхойлолт гэж итгэдэг. Эдгээр хэлсэн зүйлс буюу хүмүүсийн төсөөлөл, тэдний өөрсдийнх нь шалтаг, тэдний өөрсдийн оюун ухаанаас гарсан үгс нь Бурханы мөн чанартай өчүүхэн ч хамааралгүй байдаг гэдгийг тэд бараг мэддэггүй. Ийм учраас Би та нарт “Бурханы хүссэн хүмүүсийн мэдлэгт Бурхан чамайг Бурханыг болон Түүний үгсийг мэдэж байгаа эсэхийг огт асуудаггүй боловч Бурханы талаарх чиний мэдлэг бол зөв эсэхийг асуудаг. Чи зөвхөн нэг л өгүүлбэр хэлж, эсвэл бага зэрэг мэдэж байгаа хэдий ч энэхүү бага зэргийн мэдэж байгаа нь зөв бөгөөд үнэн байдаг ба Бурхан Түүний мөн чанартай нийцдэг. Бурхан Түүний талаарх хүмүүсийн бодит бус бөгөөд бодлогогүй магтаал болон сайшаалыг жигшдэг. Үүнээс илүүтэйгээр Тэр хүмүүс Түүнд агаар шиг хандахад дургүй. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс үл тоосон, хүссэнээрээ ямар ч эргэлзээгүй ярьж өөрсдийгөө зөвтгөн ярихад Тэр дургүй. Түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийн тухай ямар ч хэмжээ, хязгааргүй ярилцдаг хүмүүст дургүй. Дээрх таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм. Энэ бол Бурханыг дагадаг тэдгээр бүх хүмүүсийн эцсийн шаардлага юм. Хэн нэгэн Бурханы талаар зөв бөгөөд үнэн мэдлэгтэй байвал тэд чин сэтгэлээсээ Бурханыг хүндэтгэж муугаас зайлсхийх боломжтой болдог. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг бөгөөд энэ нь Бурхан тэднийг албадсанаас бус юм. Бурхан чамаас ямар нэгэн гоё хандлагаар бэлэг барьж эсвэл Түүнд үйлдэл хийж гаргахыг асуугаагүй. Тэр чамаас Түүнийг хүндэтгэж өөрийн зүрх сэтгэлийн гүнээс Түүнээс эмээхийг шаардсан. Энэ хүндэтгэл нь чиний амь зан чанарт өөрчлөлт гарснаас бий болсон байдаг. Яагаад гэвэл чи Бурханы талаар мэдлэгтэй, чи Бурханы үйлсийн талаар ойлголттой мөн Бурханы мөн чанарын талаарх ойлголттой байж Бурханы бүтээлүүдийн нэг нь чи гэдэг үнэнийг мэддэг учраас юм. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэсэн үгийг ашигласан Миний зорилго бол “хүмүүс Бурханыг хүндэтгэх нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гарч ирэх ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулах” юм.
Одоо эдгээр таван шаардлагыг авч үзье. Та нарын дундаас эдгээрийн эхний гурвыг хангаж чадах хүн байна уу? Үнэн итгэл, итгэмжтэйгээр дагах, туйлын дуулгавартай байдлыг Би хэлж байгаа юм. Та нарын дундаас эдгээрийг хангаж чадах хүн байна уу? Хэрэв Би бүх таван шаардлагыг хэлсэн бол та нарын дундаас маргаангүйгээр хэн нь ч чадахгүй байсан. Гэвч Би үүнийг гурав болгож хассан. Та нар үүнийг биелүүлсэн эсэхээ бодож үз. “Үнэн итгэл”-ийг биелүүлэхэд хялбар байна уу? (Үгүй ээ. Тийм биш.) Бурханд байнга эргэлздэг хүмүүсийн хувьд энэ нь тийм ч амар биш. “Үнэнчээр дагах” биелүүлэхэд хялбар байна уу? (Үгүй ээ. Тийм биш.) “Үнэнчээр” гэдэг нь юуг хэлж байна вэ? (Шийдэмгий бус биш бүх зүрх сэтгэлээрээ.) Тийм ээ, шийдэмгий бус биш бүх зүрх сэтгэлээрээ. Та нар голыг нь олох болно! Иймд та нар энэ шаардлагыг биелүүлж чадах уу? Та нар маш их хичээл зүтгэл гаргах болох ба тэр үед ч та нар энэ шаардлагыг биелүүлээгүй байх болно! “Туйлын дуулгавартай байдал”-ын хувьд та нар үүнийг биелүүлсэн үү? (Үгүй.) Та нар үүнийг ч бас биелүүлэхгүй байна. Та нар байнга дуулгаваргүй, тэрсэлдэг ба та нар байнга сонсож, дуулгавартай байхыг, сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь хүмүүс өөрсдийн амийн оролтын үеэс биелүүлсэн байх хамгийн үндсэн гурван шаардлага бөгөөд тэдгээрийг та нар төдийлөн биелүүлээгүй байна. Иймд энэ үед та нарт агуу боломж байна уу? Өнөөдөр Намайг эдгээр үгсийг хэлэхийг сонсоод та нарын санаа зовж байна уу? (Тийм!) Та нарын санаа зовох нь зөв. Би та нарын өмнөөс санаа зовж байна! Би бусад хоёр шаардлагын талаар ярихгүй. Ямар ч маргаангүй хэн ч үүнийг биелүүлэх чадваргүй байна. Та нарын санаа зовж байна. Тэгээд та нар өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон уу? Ямар зорилготой, хаашаа чиглэж, та нарын мөрдөх ёстой, өөрсдийнхөө хүчин чармайлт юу болох? Та нарт зорилго байгаа юу? (Тийм.) Та нарын зорилго юу вэ? Надад хэлээч. (Үнэнийг дагаж Бурханы үгэн дэх Түүний мэдлэгийг хайж эцэст нь Бурханыг хүндэтгэж дуулгавартай байх болно.) Би илэн далангүй ярья. Та нар эдгээр таван шаардлагыг биелүүлсний дараа та нар Бурханыг хангалуун байлгах болно. Эдгээрийн тус нэг бүр нь үзүүлэлт, төлөвшсөн хүмүүсийн амийн оролтын үзүүлэлт, ба үүний эцсийн зорилго байдаг. Хэрэв Би эдгээр шаардлагуудын зөвхөн нэгийг сонгоод дэлгэрэнгүй ярьж та нараас шаардвал үүнийг биелүүлэхэд тийм ч хялбар байхгүй. Хүмүүс заавал хүнд хэцүүг тэсэж тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Мөн та нар ямар төрлийн сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ? Энэ нь хавдартай өвчтөн мэс заслын ор луу явахаа хүлээхтэй адил байх болно. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрэв чи Бурханд итгэж Бурханыг олж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байвал та нар тодорхой зовлонг тэсэж эсвэл тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүй бол эдгээр зүйлсийг биелүүлэх боломжгүй. Та нар маш их сургаал сонсдог ч үүнийг сонсох нь энэ сургаал нь та нарых гэсэн үг биш. Чи заавал үүнийг ойлгож, өөрийн болгож хувиргах ёстой ба чи үүнийг өөрийн аминд оруулж өөрийн амьдралд авчирч, эдгээр үгс болон сургаалийг өөрийн амьдарч байгаа замаа болгож өөрийн амийн утга учир, амьд явах үнэ цэнээ болгох ёстой. Ингэж байж чамд эдгээр үгсийг сонссоны ашиг гарна. Хэрэв Миний хэлсэн үгс чиний амьдралд ямар нэгэн өөрчлөлт эсвэл чиний оршин байгаад ямар нэг үнэ цэнийг авчраагүй бол чи үүнийг сонсох нь ямар ч утгагүй байх болно. Та нар үүнийг ойлгож байгаа. Тийм үү? Үүнийг ойлгосон бол үлдсэн нь та нараас хамаарна. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар энэ бүх зүйлсэд чин сэтгэлээсээ байх ёстой! Төөрөгдөл болон эмх замбараагүй бүү бай. Цаг хугацаа хурдан өнгөрч байна! Та нарын ихэнх нь аль хэдийн араваас олон жил итгэж байгаа. Эдгээр өнгөрсөн арван жилийн итгэлээ эргэн хар. Та нар хэр ихийг олсон байна вэ? Мөн энэ амьдралд та нарт хэр олон арван жил үлдсэн байна вэ? Их үлдээгүй байна. Чи юу ч хийсэн Бурхан өөрийнхөө ажилд чамайг хүлээж чамд боломжийг үлдээдэг гэж бүү хэл. Бурхан хэзээ ч нэг ажлаа дахин давтаж хийдэггүй. Чи өөрийнхөө өнгөрсөн сүүлийн арван жилээ буцааж чадах уу? Өдөр өнгөрөх тусам, чамайг нэг алхам явах тусам чамд үлдсэн цаг хугацаа нэг өдрөөр богиносож нэг өдрөөр багассан. Тийм үү? Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй! Хэрэв чи үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас эсвэл бусад ямар нэгэн зүйлээс чухал гэж хандвал чи Бурханд итгэх итгэлийг олж авах болно! Хэрэв чи зөвхөн цаг завтай үед итгэж, өөрийнхөө итгэлд бүх анхаарлаа зориулах боломжгүй бол, хэрэв чи төөрөгдөл болон эмх замбараагүй байдалд байж, ийн үйлдвэл чи юу ч олж авахгүй байх болно. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ. Тийм үү? Бид өнөөдөр үүгээр яриагаа дуусгах болно! Дараа дахин уулзацгаая! (Бурхандаа талархъя!)
2014 оны Хоёрдугаар сарын 15

"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс  
 
 Цааш нь унших: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment